Ice man хайлж эхлэхүү?
МкЛарэний сүүлчийн Гран Прийг 2005.10.9 нд Кими авч өгсөн билээ.Үүнээс хойш 18 сарын дараа Алонзотой анх удаа хүртлээ Малайз ...Куала-Лампур ...Сэпангийн аагим халуун дахь тулалдаан дууслаа.Энд халуун байлаа бүр новшын халуун байлаа. Хүн машин хоёрыг жинхэнэ хатуу шалгуураар шалгадаг,улиралын хамгийн хүнд даваа бол энэ зам яах аргагүй мөн билээ.
Ферари өнгөрөгч долоо хоногын тэст болон бэлтгэлийн үеэр ДА титмийг гол горилогч гэдгээ нотолж буй мэтээр бусдаас хагас секундээр илүү хурдалж байлаа.Улаанууд Бямба гаригт байр эзлэх уралдаанд түрэмгий тактикаар Б .1 Масса Б.3 Райкөнэн эзэллээ.Гарцаагүй ялалтыг тэд атгасан гэсэн үг юм.МкЛарэний хоёр машин Б.2 Алонзо Б.4- т Хамилтон зэрэгцэв .Алонзогийн байрлал түүнийг , Сэпанг хайруулын тавган дээрхи хоёр улаан чинжүүтэй Испани сэндвич шиг харагдуулж байлаа.
Ферари үндсэндээ тэднийг л гол өрсөлдөгчөө гэж тооцон түрүү жилийн хүчтэй Рэно болон бусдын талаар санаа зовохгүй байгаа харагдав.
Гараа. Массагийн машин Алонзогийн машинаас хөнгөн ,Кимигийн машин Хамилтонийхоос хөнгөн байсан нь гараанаас тэд түрүүлэн тасрах төлөвлөгөөтэй байв.
Гараа эхлэх дохиогоор улаанууд өрсөлдөгчдөө баруун тийш шахан зай өгөхгүй гэж оролдсон ч Алонзог эхний эргэлтэн дээр л урдуураа алдчихлаа.Хэдхээн секундын дараа
Хамилтон хоёр улаан чинжүүг гуравдахи эргэлт дээр давхараар нь гүйцэж түрүүллээ.Хүнд машинтай мөртлөө гайхалтай ур чадвартайгаар жолоодож байна үнэхээр гайхалтай..Хамилтон асар их туршлагатай жолооч шиг огт алдаа гаргахгүй байлаа. Ферари хүндхэн цохилтонд орлоо. Шатах дөхсөн Масса Хамилтоний араас улангасан довтолж хэд хэдэн оролдлого хийсэн ч бүтсэнгүй.Дараа дараагын довтолгоонууд нь бүр амжилтгүй болж нэг алдаа гаргасан газараа хоёр давтан замаасаа
гаран буцаж орохдоо Хайдфэлдийн араас 5-р т давхиж эхэллээ.Хайдфэлдийн араас өндийлгүй явсаар барианд орсон билээ.Ёстой л зөнгөөрөө уралддаг Жунгл Бой юм даа.
Ингээд Кими Хамилтоний араас нэхэж байсан ч эхний боксон зогсолт дээр 3 секунд түүнээс алдлаа.Алонзо бол түүнд гүйцэгдэхээ өнгөрсөн харин Хамилтоноос 2 р байрыг булаахаар тэмцэж байлаа.15,16 тойрог дутуу байх үеэс Хамилтоний машины хурд саарч эхэллээ.Кими тойрог болгонд хагас секунд хожиж байлаа.Гэвч тэр Хамилтонийг гүйцэлгүй барианд орлоо.Хамилтон сүүлд уух шингэн нь уралдааны хагасд аль хэдийн дууссан,хоёр улаан толинд нь үзэгдэж байн байн довтлож байсан нь маш хэцүү байлаа.Би барианд ортлоо тэсэхээр тэмцсэн, чадсандаа баяртай байна гэж өгүүлжээ. Хамилтон бие даасан жолооч болж бүр топуудын эгнээнд багтлаа.
Кими хоёр өдөр дарааллан хэвлэлийн бага хурал дээр түүний машинд асуудалууд байна хэмээн ярьсан нь сэтгэл хангалуун биш байгаагаа хэлээд байх шиг санагдлаа.Багын хоёрдугаар машин нэгдүгээрээс ямар нэгэн байдлаар муу байдаг гэж ярьдаг билээ.Ice man аас гарсан үгс багын дотор хүйтэн уур амьсгал оруулж магадгүй .Ice man хайлж эхэлэх үү?Одоо түүнд Алонзо,Массагаас гадна шинэ өрсөлдөгч Хамилтон нэмэгдэх нь тодорхой болов.
Гэхдээ бүх зүйл нээлттэй байна энэ бол дөнгөж хоёрдахь уралдаан байлаа..
1 1 F. Alonso McLaren / Mercedes B 1:32:14.930 56
2 2 L. Hamilton McLaren / Mercedes B 1:32:32.487 + 17.557 56
3 6 K. Räikkönen Ferrari / Ferrari B 1:32:33.269 + 18.339 56
4 9 N. Heidfeld BMW Sauber / BMW B 1:32:48.707 + 33.777 56
5 5 F. Massa Ferrari / Ferrari B 1:32:51.635 + 36.705 56
6 3 G. Fisichella Renault / Renault B 1:33:20.568 + 1:05.638 56
7 12 J. Trulli Toyota / Toyota B 1:33:25.062 + 1:10.132 56
8 4 H. Kovalainen Renault / Renault B 1:33:26.945 + 1:12.015 56
9 17 A. Wurz Williams / Toyota B 1:33:44.854 + 1:29.924 56
10 15 M. Webber Red Bull Racing / Renault B 1:33:48.486 + 1:33.556 56
11 8 R. Barrichello Honda Racing / Honda B 1:32:44.341 + 1 Runde 55
12 7 J. Button Honda Racing / Honda B 1:32:45.062 + 1 Runde 55
13 22 T. Sato Super Aguri F1 / Honda B 1:32:53.736 + 1 Runde 55
14 19 S. Speed Scuderia Toro Rosso / Ferrari B 1:32:59.861 + 1 Runde 55
15 11 R. Schumacher Toyota / Toyota B 1:33:10.875 + 1 Runde 55
16 23 A. Davidson Super Aguri F1 / Honda B 1:33:17.142 + 1 Runde 55
17 18 V. Liuzzi Scuderia Toro Rosso / Ferrari B 1:33:18.262 + 1 Runde 55
18 10 R. Kubica
.