by spain man » Thu Feb 23, 2006 4:57 pm
Голландын шигшээ баг 2006 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолтоо бахдам ялалтаар єндєрлєлєє. Тэд єєрийн хэсэгтээ арав хожиж, хоёр тэнцэн, нэг ч хожигдолгvй итгэл тєгс тэргvvлсэн юм. Харин тэдний єрсєлдєгчид басч боломгvй хэцvvхэн багууд байсныг санах хэрэгтэй. Урьдчилсан шатанд “Улбар шарууд” 27 гоол єрсєлдєгчийнхєє хаалганд хийж, ердєє гуравханыг алджээ.
Энэ нь тэдний халгиж, цалгиж явсан урьдын сайхан vеийг санагдуулж байна. Энэ бvх амжилтад залуу дасгалжуулагч Марко ван Бастены хичээл зvтгэл их байсан нь ойлгомжтой. Єдгєє тvvний удирдлага дор Голландын шигшээгийн шинэ дvр тєрх бvрэлдэж бий болж байна. Єнгєрсєн жилийн Европын АШТ-д Голланд талбайн эзэн Португалд хожигдсоны дараа ахлах дасгалжуулагч Дик Адвокат багаа орхиж Марко оронд нь ирж байв.
Марко ван Бастен Голландын шигшээ болон дэлхийн хєлбємбєгийн тvvхэнд vлдсэн домогт тоглогч боловч vндэсний шигшээ багийг дасгалжуулах туршлага хангалттай биш байв. Гэсэн хэдий ч, Голландын хєлбємбєгийн холбоо тvvнийг сонгосон юм. Энэ нь ч зєв алхам байлаа. Залуу дасгалжуулагч ажлаа хvлээж авмагц багийн бvрэлдэхvvндээ эрс шинэчлэл хийж, тоглолтын арга барил тактикт олон чухал єєрчлєлт оруулж байгаагаа мэдэгдэв.
Шинэ багаа хvлээж авсны дараа мєнхийн єрсєлдєгч Чехийн шигшээтэй тоглов. Єнгєрсєн жил Европын АШТ-д энэ хоёр баг нэг хэсэгт таарч Голландчууд 2:3-аар хожигдож байсан бол энэ удаа 2:0-ээр итгэл тєгс хожлоо.
Ван Бастен “Улбар шарууд”-ыг удирдаж эхэлснээс хойш “хєгшид” шигшээгээсээ аажмаар шахагдаж эхлэв. Одоо хууччуудаас Коку, Ван дер Сар хоёр л vлдсэн. Одоо шигшээ багт Куйт, Бабель, Мадуро, Булакхруз, Матейсен, Кромкамп зэрэг залуучууд байр сууриа нэгэнт эзэлж чаджээ. Гэтэл ердєє жилийн ємнє тэднийг тийм ч олон хvн мэддэггvй байв.
Шинэ дасгалжуулагчийн удирдлагад голландчууд гайхалтай сайн тоглож, єєрийн бахархал болсон “Нисдэг голландчууд” гэсэн нэрийг эргvvлж авчирч байна. Yнэхээр сvvлийн vед голландчууд vзvvштэй, довтолгоо зонхилсон тоглолтыг харуулж байгаа. Снайдер, Роббен, де Йонг зэрэг авьяаслаг залуучууд жилийн ємнє шигшээгийнхээ цамцыг анхлан ємсч байсан бол одоо багийнхаа лидер тоглогчид болжээ. Єнгєрсєн жилийн гол нээлтvvдийн нэг Рафаэль ван дер Варт уран гоё тоглолтоо дахин vзvvлж мэргэжилтнvvдээс “хоёр дахь Круиф” нэрийг аваад байгаа.
Харин “Фейеноорд”-ын залуу довтлогч Куйт багийн лидер Рууд ван Нистелройтой муугvй хєл нийлж 3 гоол оруулаад амжсан. Хамгаалалтын шугамд ч тэдэнд нєєц хангалттай бий. Хейтинга де Йонг, Матейсен, Кромкамп, Булакхруз, Опдам зэрэг залуус арын шугаманд амжилттай тоглож буй. Хаалгачийн асуудал ван Бастений хувьд тодорхой байсан. Ахмад хаалгач ван дер Сар энэ байрлалд єрсєлдєгчгvй. Хэдийгээр нас нь нэлээн ахиж байгаа ч найдвартай тоглолтоороо залууст vлгэр дууриал vзvvлсээр байна.
Авьяаслаг залуусаар эгнээгээ тэлж, хангалттай хvчирхэгжсэн “Нисдэг голландчууд” єдгєє ямар ч багаас айхааргvй болжээ. Ид торгон ирэн дээрээ байгаа энэ мєчид л єєрсдєєс нь хоёронтаа нvvр буруулсан алтан цомыг эх орондоо авчрахыг тэд хvсэж буй. Yнэнч хєгжєєн дэмжигчид нь ч тэднээс vvнийг шаардах эрхтэй юм. Ямартаа ч дахин сэргэсэн “Улбар шарууд” ирэх жил Германд алтан цом булаалдах гол багийн нэг байх болов уу.
Хала Мадрид