2-р тойрог......8 сарын 14-нд..........
Monaco v Montpellier энэ тоглолт хойшиллоо........
Stade Marcel Picot - 14112
AS Nancy Lorraine 0 - 3 Stade Rennes 13' УЛААН КАРТ - Alfred Ndiaye НАНСИ 49' 0 - 1 Victor Hugo Montano
58' 0 - 2 Yacine Brahimi
87' 0 - 3 Ismael Bangoura
Нанси талбайд РЭНН-д бут ниргүүллээ….. 13 минутанд эзэн багийн хамгаалагч Алфрэд Ндиаэ маш **н** алдаа гаргаж бөмбөгөө эсрэг багийн довтлогч Монтанод алдаж араас нь татаж унагаад улаан карт авч хөөгдснөөр тоглолт эргэчихлээ......
Талбайн эзэд тун ширүүн тоглож блаа............. Рэнн-н Лэймон-г дараахан нь Лэмайтрэ гэмтээж оронд нь Кэмбо талбайд гарлаа......
Хүний илүүг ашиглан зочид балбаж гарлаа...... гэсэн ч эхний үед гоол хийж чадсангүй..........
2-р үе эхлээл 4 минутанд РЭНН-н Лэрой-н цохисон булангийн цохилтыг Далмат ойроос мөргөсөн нь хаалганы баруун шон хуслаа.... гэсэн ч дараахан нь РЭНН хүссэндээ хүрлээ...... Лэрой-н маш гоё дамжуулалтыг Виктор Хюго Монтано авч орон хаалгачийн эсрэг ганцаар гарч хаалга руу цохиол гоол....... 0-1.......
58 минутанд Монтано-н дамжуулалтыг Брахими 16-н гаднаас баруун хөлөөр хүчтэй цохиж 0-2........
Цаг дуусахаас 3 минутын өмнө РЭНН сөрөг довтолгоогоор тоог ахиуллаа...... Бангоура хаалгачийн эсрэг ганцаар гараал салтаагаар нь бөмбөг цохиол гоол...... 0-3.............
Stade Francis Le Ble - 12934
Brest 1 - 1 AJ Auxerre 26' Nolan Roux 1 - 0
83' 1 - 1 Benoit Pedretti
Брэст-нхэн сүүлийн 19 жилд анхны лигийн тоглолтыг талбайдаа хийн ОСЭР-той 1-1-р тэнцлээ………. 26 минутанд эзэн багийн Гроужи-н цохисон хажуугийн фрий кик-г 16-с Роу мөргөж гоолдон талбайн эзэд тэргүүлж эхэлсэн ч……. цаг дуусахаас 7 минутын өмнө ОСЭР-н Пэдрэтти гайхалтай булангийн цохилт цохин тэнцүүлж чадлаа….. Пэдрэтти булангийн цохилтыг шууд хаалга руу цохиол гоолдчихлоо………. ОСЭР-н ахлагч багтаа тэнцээ авчирлаа…….
Stade du Moustoir - 16180
Lorient 1 - 2 Nice 11' Yann Jouffre 1 - 0
12' 1 - 1 Ismaël Gace
69' 1 - 2 Loïc Remy
ЛОРЭНТ талбайдаа Ниццэд хожигдчихлоо…… хожлын гоолыг Ниццэ-н гол довтлогч Лойк Рэми хийжээ………. Түүнийг английн олон багууд таргэтлаал бгаа………..
11 минутанд эзэн багийн Жоуффрэ 16-н гаднаас зүүн хөлөөр цохин 1-0…….. дараахан нь Ниццэ-нхэн тэнцүүлчихлээ…… булангийн цохилтыг ойроос Гасэ мөргөж гоол…….. 1-1………
Үүнээс хойш талбайн эздийн довтолгоо ширүүссэн ч……. хаалганы шон онохоос хэтэрсэнгүй………..
40 минутанд эзэн багийн Ромао хаалгачийн эсрэг ганцаар гарч цохисныг Ниццэ-н хаалгач Оспина гайхалтай хаалаа…….. сайхан боломжийг Ромао алдлаа даа…….
67 минутанд Ниццэ-н Eric Mouloungui-н маш гоё татаж дамжуулсныг Лойк Рэми мөргөж гоолдон 1-2………
Stade Geoffroy-Guichard - 30000
St Etienne 3 - 2 Sochaux 6' Boubacar Sanogo 1 - 0
57' Loic Perrin 2 - 0
65' Loic Perrin 3 - 0
66' 3 - 1 Ryad Boudebouz
67' 3 - 2 Marvin Martin
СТ Этьэн талбайдаа СОШО-г 3-2-р буулган авлаа…… Лойк Пэррин даблджээ………
6 минутанд эзэн багийн Эбондо-н баруунаас хөөргөж өгсөн кроссыг хаалганы урдаас Саного баруун хөлөөр шууд хатгаал гоол… 1-0…..
СОШО-н довтолгоо ширүүсч Мартин хэд хэдэн удаа холоос хүчтэй цохисон нь амжилт олсонгүй ээ.......... эхний үе 1-0-р өндөрлөж..... 2-р үед........
57 минутанд Ст Этьэний Сако-н зүүнээс өгсөн кроссыг 16-с Пэррин мөргөсөн нь хаалганы дээд хөндөл онож ойсон бөмбөгийг Пэррин өөрөө нэмж мөргөн гоол…. 2-0…….
8 минутын дараагаар талбайн эздүүдийн булангийн цохилтыг Yohan Benalouane мөргөж дамжуулсныг ойроос Пэррин хаалга руу чихэж 3-0…….. Пэррин даблдлаа.........
Дараахан нь СОШО-н Алжир тоглогч Боудэбоуз гайхалтай гоол хийлээ……. Үнэхээр галзуу гоол.......... хаалганаас бараг 30-аад метр холоос маш хүчтэй зүүн хөлөөр цохисныг СТ Этьэний хаалгач Жанот хааж чадсангүй ээ......... 3-1...... энэ тойргийн шилдэг гоол..........
Төд удалгүй СОШО-н Мартин тооны зөрүүг багасгалаа... Бутиний зүүнээс өгсөн кроссыг 16-н гаднаас шууд баруун хөлөөр цохиж гоол....... 3-2......
Үүнээс хойш зочин багийнхны довтолгоо ширүүссэн ч үр дүнд хүрэлгүй бсаар тоглолт дууслаа........
Stade Nungesser - 15640
Valenciennes 3 - 2 Marseille 47' Gaël Danic 1 - 0
53' Grégory Pujol 2 - 0
62' Grégory Pujol 3 - 0
82' 3 - 1 Taye Taiwo (pen)
85' 3 - 2 Andre Ayew
Аваргууд дахин бүтэрлээ… лигийн нээлтэд доод лигийс дөнгөж гарч ирсэн Каэнд хожигдсон бол энэ удаа Валэнсиэн-н талбайд 3-2-р нухууллаа………
Эхний үед МАРСЭЛ илүүрхэж бсан ч гоол хийж чадсангүй… Валэнсиэн-н Бонг тун эвгүй жийлт хийж Mathieu Valbuena-г гэмтээчихлээ….. бараг л улаан карт өгөхөөр жийлт бсан…….
Марсэл-н ахлагч Нианг улайм цайм зөрөөл эсвэл ганцаараа гарч ирээл бөмбөгөө хаалгачид алдаал…… мань эр ч явахын түүс байна даа……..
2-р үе эхлээл.. 2 минутанд эзэн багийн David Ducourtioux-н маш гоё хатгаж дамжуулсныг ойроос Данич цохиж гоол…. 1-0…..
53 минутанд хажуугаас шидсэн бөмбөгийг Кохадэ мөргөж дамжуулсныг Пужол мөргөн гоол…. 2-0….. Марсэл-н хаалгач Манданда яаж ч чадсангүй ээ……..
5 минутын дараагаар МАРСЭЛ-нхан багийн ахлагч Нианг-г суулган Jordan Ayew-г талбайл орууллаа…..
62 минутанд эзэн багийн Бонг зүүнээр маш гоё орон кросс өгснийг Пужол хоосон хаалганд хийснээр 3-0…… Пужол даблдлаа……
Цаг дуусахаас 8 минутын өмнө МАРСЭЛ-н André Ayew эзэн багийн хаалгач Penneteau 16 дотор унагаж шүүгч пэналти заалаа……. Пэналтиг Тайву цохиж 3-1…..
3 минутын дараагаар бужигнаанаас ойсон бөмбөгийг 16-с Андрэ Аэу шууд цохиж гоол…… 3-2….
МАРСЭЛ-д тэнцүүлэх цаг байсангүй ээ……..
ЭХНИЙ ГООЛ…….
ПУЖОЛ…….
Stade Fernaud Fournier - 17518
Arles 0 - 1 Lens 69' 0 - 1 David Pollet
Арлэс-г талбайд нь ЛАНС Поллэт-н гоолоор буулган авлаа.........
8 сарын 15-нд…………
Stade Jacques Chaban-Delmas - 34000
Bordeaux 1 - 2 Toulouse 45' 0 - 1 Daniel Braathen
48' Jaroslav Plasil 1 - 1
83' 1 - 2 Etienne Didot
Жан Тигана-н баг дахин хожигдлоо……….. бүр талбай дээрээ Толузд.......
Толуз-н мэргэн бууч Гигняк өмнөх тоглолтонд гэмтэж.......... гэмтэлтэй тул гараанд түүний оронд 24 настай Шавиэр Пэнтэкотэ гарсан..... тэрээр эхний үед маш сайн тоглож....... Бордо хамгаалалт, хаалгач Олимпа нарыг сандаргаж байсан ч 23 минутанд гэмтэл авч талбайг орхисон..........
45 минутанд Толуз-н Сиссоко-н урагш маш сайхан гаргаж өгснийг Браатэн 16-с хаалгачийн эсрэг цохиол гоол…… 0-1…….. зочид тэргүүлж эхэллээ……..
2-р үе эхлээл 3 дахь минутанд эзэн багийн Кавинаги-н зүүнээс өгсөн дамжуулалтыг Пласил хаалганд хийснээр 1-1……
83 минутанд зочин багийн Мансарэ фрий кик-с шууд цохилгүй урагш доогуур дамжуулсныг Дидот баруунаас шууд хаалгачийн салтаагаар цохин гоол…….. 1-2…….. БОРДО-нхон цохино гэж бодож байтал ганган хуурлаа…….. талбай дээрээ хожигдлоо……….
Stade Michel-d'Ornano - 21500
Caen 3 - 2 Lyon 2' Youssef El Arabi 1 - 0
6' 1 - 1 Bafetimbi Gomis
16' Sambou Yatabaré 2 - 1
23' 2 - 2 Bafetimbi Gomis
45' УЛААН КАРТ - Anthony Reveillere ЛИОН
77' Ismaila N'Diaye 3 - 2
лигийн шинэ цэрэг Каэн ЛИОН-г талбайдаа 3-2-р хожлоо.....
Тоглолт эхлээл удаагүй бхад эзэн багийн довтлогч Эл араби гайхалтай гоол хийлээ…… Яатабари-н төвөөс урагш өгснийг авч ганцаар хаалгачийн эсрэг гараал хаалгачийг давуулж өлгөж цохин хаалганд хийснээр 1-0……….. гайхалтай дамжуулалт галзуу гүйцэтгэл……. Гэсэн ч 4-хэн минутын дараагаар ЛИОН тоог тэнцүүллээ…… Жимми Брианд-н баруунаас өгсөн кроссыг 16-с Гомис мөргөж 1-1…..
16 минутанд талбайн эзэд дахин тоог ахиуллаа……. зүүнээр маш гоё оронд 16-д дамжуулсныг эхний гоолын эзэн Эл Араби урагш гаргаж өгснийг Яатабарэ шууд хаалга руу цохиж 2-1…..
23 минутанд Лионы Бастош 16-н гаднаас хүчтэй цохисон-г хаалганы урд байсан Гомис хөлөө тавьж хаалганд хийснээр 2-2……. Отон байсан ч шүүгч гоол гэж тооцлоо…..
42 минутанд Гомис-н мөргөж дамжуулсныг Брианд 16-с дээш нь……
3 минутын дараагаар Лионы хамгаалагч Рэвэиллэрэ эвгүй такл хийж улаан карт авснаар зочид 10-уул үлдлээ......
65 минутанд Лионы Гомис-н урагш өгснийг баруунаас хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ......
77 минутанд эзэн багийн Молло-н цохисон холын фрий кик-г Ндиаэ хаалганы өмнө маш гоё тогтоон баруун хөлөөр хүчтэй цохиж 3-2.........
Каэн хожлоо....
ГОМИС ДАБЛДЛАА....
ХОЖЛЫН ГООЛЫН ЭЗЭН..........
Stadium Lille Métropole - 15790
Lille 0 - 0 Paris Saint-Germain ЛИЛЛ-н талбайд ПСЖ тэнцээ л авлаа......... Лилл-н хаалгач Ландрэау маш сайн блаа..........