by God_Moon_Bloom » Sun Jun 13, 2010 11:33 am
Сонирхолтой л тоглолт боллоо. Америк жаахан ширүүн довтолсон бол Английг хожих боломжтой байлаа шдээ. Греен баахан сандраад байсан. Тэгээд нэг сул цохилт алдчихсан. Америк анхнаасаа тэнцэх гэж гарч ирсэн нь тодорхой байна. Талбайд 5 хамгаалагч илгээсэн юм биш үү? тэгээд гоол хийгээд тайвшраад олигтой ч довтлоогүй. Тэрнээс биш Англиас хамаагүй сайн тоглоллоо.
Америк хаалгагч Тим Ховард бол 10 онооноос 10 авахаар тоглоллоо. Ямар ч олон супер сэйв хийв. Хэрвээ тэр Америкт биш Англид тоглодог байсан бол дэлхийн аварга баг Англи болоход ойрхон байх байлаа. Дэлхийн шилдэг хаалгагчдын нэгт өнөө цаг үеийн Америк эр тодорчихжээ.
Хамгаалалт бас чанга байсан. Ялангуяа Францын Реннес - т тоглодог ахлагч Карлос Боканегра, дасгалжуулагч Боб Брэдлигийн хүү Майкл Брэдли, алдарт Ас Милан - д тоглодог Огучи Оневу, Германы Ханновар 96 - д тоглодог Стив Черондоло, Английн Ватфордод тоглодог Жая ДеМерит гэсэн хамгаалалтын хэсэг гарсан.
4 дахь минутанд нэг л алдаа гаргасан. Стивэн Жерард - ыг ер нь яг тэр үед анхаарал муутай тоглосоноос Английн ахлагчыг хоосон орхиод цохиулчихсан. Тим Ховардад хаах ямар ч боломж байгаагүй л дээ. Харин түүнээс хойш Английн довтолгоо жигүүрээр их сайн явсан, ялангуяа Ливерпүүлийн од Глен Жонсон нилээн довтолгоог жигүүрээс оруулж, хуурч пааслаад л Америк хамгаалагчдыг сандаргаж байсан. Гэхдээ Оневу, Боканегра тэргүүтэй хамгаалагчид Хески, Рүүний сүүлд гарч ирсэн Крауч энэ тэрийг бараг тоглуулаагүй. Гэхдээ хамгаалагчид яг бүрэн төгс байж чадаагүй л дээ, хэд хэдэн удаа алдаа гаргасан ч алдааг нь Тим Ховард залруулж жинхэнэ багийн тоглолт гаргасан. Ялангуяа Глен Жонсон их аюул дагуулж байсан даа. Аарон Леннон нэг гоё төв рүү паас хаясан ч түүийг нь чулуу болгох довтлогч гараагүй, Хески Ховардын эсрэг Рүүнийтэй цуг хоёууллаа гарч ирсэн ч оруулж чадаагүй. Глен Жонсон хамгаалагч хуураад хаалга руу цохисон ч өнөөх гайхал Тим Ховард хаачихсан. Франк Лампардын хүчтэй цохилтыг бас л Ховард хаасан. Уг нь Англи - д олон боломж гарсан ч Ховард гайхамшигтай байлаа. Харин Америк хамгаалалт үе үе алдаа гаргаад байсан ч ерөнхийдөө тун дажгүй хамгаалсан 10 онооноос 7 оноо авахаар байлаа.
Английн Фүлхэм - д тоглодог Клинт Демпси, Бекхамын хамтрагч Ландон Донован, Германд бүртгэлтэй Рикардо Кларк, 86 дахь минутаас сэлгээгээр Английн Болтон - д тоглодог Стуарт Холден нар дунд гарсан. Ландон Донован миний бодлоор маш сайн тоглосон. Хэдий гоол хийгээгүй ч түүний паас, довтолгоо бол Америк дотроо өнөөдөр шилдэг байлаа. Түүний гоёсмог паасыг гоол болгох хүн л өнөөдөр байсангүй. Маш хурдтай тоглогч байсан яг хэвээрээ л байна. Клинт Демпси ч гоё тоглосон, нэг гоол хийсэн. Гоол хэдийгээр түүний сайных биш хаалгагчын муугаас болж орсон ч гэлээ тэгж хуураад цохино гэдэг бол бас л авьяс.
10 онооноос 7 оноо өгье.
Харин довтолгоо бол маш муу байсан л даа. Яг Финиш буюу төгсгөлөө л муу хийгээд байлаа. Уул нь тийм муу хаалгагч зогсож байхад жаахан цохиод байсан бол хожил манай тийшээ хандрах байлаа. Спайны Вилареалд бүртгэлтэй Жозе Алтидор, нутагтаа тоглодог Роби Фэндли, сүүлд сэлгээгээр Эдсон Баддли нар талбайд гарсан. Эдсон Баддли 10 - аадхан минут тоглоход баг нь хамгаалалтанд шилжээд ганцаараа довтлогч хийсэн болохоор сайн тоглосон эсэх нь мэдэгдээгүй. Жозе Алтидор нэг мангас биедэж хамгаалагчаас сугарч гарч ирээд хаалга руу цохисон ч түүнийг нь Греен бацаан хаачихсан. Донованы нэг гоё паасыг гоол болгож чадаагүй. Толгой муу ажилсан. Фэндли бол бүүр ч муу. Уул нь мангар хурдтай байсан ч ер нь хаалга руу оновчтой цохисон уу?.
Энэ хэсэгт 10 онооноос 5 оноо өглөө.
Тэмцээний шилдэг тоглогч яах аргагүй Тим Ховард.
Одоо 6 сарын 18 - нд хэсгийн хоёр дахь тоглолт Слован - тай тоглоно. Хэсгийнхээ хамгийн том багтай оноо хуваасан юм чинь сэтгэл санаа өөдрөг байх нь тодорхой. /хожигдсоноос дээр шдээ/. Слован дээр довтолгоо тийм муу ажилахгүй байхаа. Тэгээд 23 нд Алжиртай. Энэ хооронд Жозе Алтидор бүрэн фит болох хэрэгтэй байна. Америкийн гол довтлогч шдээ ерөөсөө. Ирэх тоглолт 5-3-2 биш 4-4-2 гэсэн сонгодог гараа хармаар байна. Шотландын Ранжерст тоглодог ДаМаркус Бийслиг үзмээр байна. Бас л гоё тоглогч шдээ.
Ногоон ургамал