1-р хэсэг
Аваргуудын Лигийн 5 дахь түрүү буюу The Road To Stanbul Шилдэг 32т багтахын төлөөх тулаан буюу Жеррардын хожилБудаг нь ханхалсан дасгалжуулагч Рафа Бенитэзээр удирдуулсан Английн алдарт Ливерпуль клуб Европийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг 32-т багтахын төлөө хасагдах шатны эхний тоглолтоо Авсрийн Grazer Athletik-Klub багтай учраа таарчээ...Эхний тоглолт Авсрит 2004 оны 8 сарын 10нд Arnold Schwarzenegger цэнгэлдэхэд боллоо...
Нутгийн эзэд гарааны 11 тоглогчоо зарлалаа
Andreas Schranz, Mario Tokić, Anton Ehmann, Dieter Ramusch, Joachim Standfest, Samir Muratović, Alen Škoro,
Martin Amerhauser, Emanuel Pogatetz, René Aufhauser, Roland Kollmann
Ливерпуль клубын гараа
Jerzy Dudek, Steve Finnan,Sami Hyypiä, Milan Baroš, Harry Kewell, Steven Gerrard, Djibril Cissé, Dietmar Hamann,
Josemi, John Arne Riise, Jamie Carragher
Сэлгээнд
Chris Kirkland Stéphane Henchoz Darren Potter Michael Owen Salif Diao Florent Sinama Pongolle Stephen Warnock
2 багийн тоглолтыг шүүхээр Walter Schachner талбайд гарч ирсэн байв...
Тоглолтын торгон агшингууд...Тоглолт Хотон шувуунуудын давамгайлал дор явагдлаа.
Анхны аюултай довтолгоо...Стив Пиннаны чөлөөт цохилтоос дамжуулалт болгон өгсөн Пассыг Самми Хупиа мөргөсөн боловч эсрэг багийн хаалгач ур чадвар гарган хааж дөнгөлөө...
...Талбайн гүнээс багийн ахлагч Жиррард уралдуулсан дамжуулалтыг Барошт хаяж,довтлогч ч байраа зөв эзлэн бөмбөгийн хүлээн авлаа. 2 хамгаалагч дундаас сугаран гарч хаалгачийн бага талд цохисон бөмбөгийн Grazer Athletik-н хаалгаач мөн аюулгүй болгож дөнгөлөө...
...Улаанууд дайрсаар л,тоглолтын 22 дахь минут үргэлжиж байхад ливерпулийн шинэ цэрэг Harry Kewell-н зүүн жигүүрээс дамжуулсан бөмбөгийн Hamann хүлээн авч төв лүүгээ Жиррард руу дамжуулахад, багийн ахлагч бөмбөгийг тогтоолгүй хаалганы зүүн дээд булан руу шууд цохилоо.Бөмбөг салхи зүсэн явсаар айлын хаалгачийн манаж байсан хаалганы торыг зүсэн ГОАЛ орлоо...Гайхамшигтай цохилт үр дүн нь гоёмсог гоал.Ийнхүү тоглолтыг Хотон шувуунууд тэргүүлж эхэллээ...
...Дараагийн аюултай довтолгоог Мөн л Ливерпуль баг зохион байгууллаа...Хаалгачийн өөрийн талбайгаас цөлсөн бөмбөгийг Kewell мөргөн Барош-д дамжуулахад Чех довтлогч маань баруун жигүүрт гүйж явсан Finnan-д дамжуулан өөрөө 16-н талбай руу гүйж ороход нь Finnan дамжууллаа, дамжуулалтыг хүлээж авангуутаа хаалгачийн их тал руу цохисон бөмбөг дамжуулалт болон хаалгачийн өмнүүр өнхрөхөд Djibril Cissé арай л хүрч амжилгүй нүүрний шугамаар гаргаж орхилоо...
...Тоглолтын 2-р үеийн анхны аюултай довтолгоо.Пиннаны булангийн цохилтоос цохисон бөмбөгийг Самми Хупиа мөргөхөд мөн л хаалгач хааж дөнгөлөө...
...Зүүн жигүүрээс Рийсийн Cissé-д өгсөн дамжуулалтыг эсрэг багийн хамгаалагч мөргөн өөрийн талбайгаас холдуулахад бөмбөг нь байраа зөв эзэлсэн Жиррардын хөл дээр ирж ахлагч тогтоолгүй шууд цохин гоал хийлээ...Гэвч энэ гаолыг захын шүүгч тоочсонгүй.Учир нь Рийсийг дамжуулалт өгөхөд Cissé-г отон тоглолтонд орсон гэж үзжээ.Уг нь энэ гоалыг тооцсон бол бас л нэг гоёмсог гоал...
...Тоглолтын 78 дахь минут... Эсрэг багийн довтолгоог таслан ахлагч өөрөө довтолгоог эхлүүллээ.Бөмбөгөө шууд Cissé-д уралдуулж хаян зүүн жигүүрээр Франц товтлогч маань орон 16 дотор байсан Kewell-д дамжуулахад Жиррардыг сул байгааг мэдэрсэн Kewell бөмбөгөө тогтоонгуутаа ахлагчид дамжууллаа...Жиррард ч энэ боломжийг алдалгүй хурд өнцгөөс хаалгачийн их талд хүчтэй цохин гоал хийлээ...Тооны харьцаа 2:0...Хотон шувуунуудын давамгайлал дорь энэхүү тоглолт өндөрлөлөө...Хариу тоглолч Энфильдэд болно...
Тоглолтын баатар багийн ахлагч Стивэн Жиррард
Тоглолтын талаарх бусад зүйлс
Энэхүү тоглолтонд Рафа Майкл Овенд гарааны эрх өгсөнгүй...Харин Евро-2004 ЕАШТ-ээр гайхалтай тоглосон Чех довтлогч Барош болон Францын "AJ Auxerre" багаас зун ирээд байсан Франц довтлогч Cissé нарыг урд эгнээндээ гаргажээ.Энэхүү хослолыг гаргаж Овенг сэлгээнд суулгаж бүр сэлгээгээр ч оруулж тоглуулаагүй нь үнэхээр сонирхолтой...
Мөн Harry Kewell энэ тоглолтон сайн байсан төдийгүй өөрийгөө Ливерпуль клубт маш хэрэгтэй нэгэн гэдгээ харууллаа...
Хариу тоглолтLiverpool: Dudek, Riise, Henchoz, Hyypia, Carragher, Kewell, Diao, Gerrard, Potter, Baros, Cisse.
Subs - Biscan, Finnan, Hamann, Harrison, Sinama Pongolle, Warnock, Whitbread
GAK: Schranz, Majstorovic, Pogatetz, Tokic, Standfest, Amerhauser, Aufhauser, Sick, Plassnegger, Bazina, Kollmann.
Subs - Almer, Dollinger, Erkinger, Hassler, Muratovic, Ramusch, Sencar
Шүүгч: L Medina Cantalejo энэхүү тоглолтыг шүүн явуулахнээ...
Талбай дээрээ хожигдсон Автричууд энэ тоглолтонд шийдсэн тоглолт үзүүлнэ гэдгийг хүн бүр мэдэж байсан ч,КОП-уудынхаа өмнө,гэртээ хүлээн авч буй хотон шувуунууд ялна гэдэгтээ дэндүү итгэлтэй байлаа...
Тоглолтын торгон агшингууд...Гэрийн эздээр аюултай довтолгоо эхэллээ. Kewell-н баруун жигүүрт чөлөөт цохилт цохихоор зогслоо.Ахлагчийн зөв байрлалд байгааг харсан Kewell газраар ахлагч руу дамжуулалт өгөхөд Жиррард тогтоолгүй шууд цохисон бөмбөг нь хаалганы баруун доод шонгийн хажуугаар исгэрэн өнгөрлөө...
...Тоглолтын 55 минут.Зочин баг булангийн цохилт цохих эрх авчээ.Булангаас өгсөн дамжуулалтыг Hyypia мөргөн өөрийн талбайгаас хойш гаргасан ч эсрэг багийн тоглогч Tokic дээр ирлээ...Tokic бөмбөгийг хүлээн аван баруун тал руугаа нэг даран өөрийг нь хамгаалж байсан Kewell-г хууран шууд цохилоо.Цохилт ч байгаа онон хаалганы дээд хөндлөвчид ойн хаалганд орлоо...Тооны харьцаа 0:1.Зочин багийн тэргүүлэл...
...Жиррадын чөлөөт цохилт.16 дотор байгаа бужигнасан тоглогч нар луу бөмбөгөө чиглүүлэн дамжуулалт хаялаа.Эсрэг багийн хамгаалагч ч байраа зөв эзэлсэн байсан бөгөөд бөмбөгийг аюулгүй болгох үүднээс өөрийн талбайгаас зайлууллаа.Potter энэхүү бөмбөгийг хүлээн аван шууд цохиход хаалтанд орон ойж ирэхэд нь багийн 2 довтлогч руугаа дамжуулалт өглөө.Гэвч Baros, Cisse 2 үл ойлголцон 2-уул бөмбөгийг унаж татан цохиход алинийх нь ч цохилт амжилтийг эс оллоо...
...Авсрийн багийн бас нэг аюултай зовтолгоо.Баруун жигүүрээс дамжуулсан бөмбөгийг тэргүүн шугаманд гүйж явсан тоглогч шууд хаалгаруу мөргөхөд Дудэк ур чадвар гарган хаалаа...Энэ бөмбөг орсон бол тоглолт яаж ч эргэж болохоор байлаа...
...Тоглолт дууслаа.Тооны харьцаа 0:1.Зочин багийн ялалт.
Тоглолтын талаар
Олон мянган Копуудынхаа өмнө хүлээн авсан энэхүү тулаанд Ливерпуль баг ялагдсан ч эцсийн үр дүнд 2:1-р хожиж чадсан юм.Хариу тоглолтонд өрсөлдөгчөө бассан уу,өөрсөдөө эрдсэн үү,Улаанууд хангалтгүй тоглож 1 бөмбөг хаалгандаа алдан хорыг нь хүртсэн билээ...
Мөн Рафагийн бас нэг гайхмаар шийдэл нь Florent Sinama Pongolle-г сэлгээнд суулгасан нь бал л хүн болгоны анхаарлыг татаж байв.
Энэхүү 2 тоглолтын нийлбэр дүн Хотон шувуунуудыг шилдэг 32т багтаасан учир Тоглолтын гол баатар бол мэдээж Стивэн Жиррард.Ингээд Ливерпуль клуб шилдэг 32т багтлаа...Одоо тэдэнд аль хэсэгт ямар багуудтай нэг хэсэгт орохоо харах л үлдлээ...
Монакод болсон энэхүү сугалаанд Улаанууд А хэсэгт орлоо...
А хэсэг
Monaco
Liverpool
Olympiacos
DeportivoАваргуудын лигийн эхний тулаан буюу хэсгийн анхны ялалтЭхний тулааныг Энфильд статиондаа Францийн Моннаког хүлээж авна.
Liverpool: Dudek, Riise, Carragher, Hyypia, Josemi, Kewell, Alonso, Gerrard (c), Finnan, Cisse, Garcia.
Subs - Baros, Biscan, Diao, Hamann, Kirkland, Traore, Warnock
Monaco: Roma, Rodriguez, Squillaci, Givet, Evra, Farnerud, Perez, Zikos, Maicon, Adebayor, Kallon.
Subs - Audard, Camara, El Fakiri, Juan, Lacombe, Lescure, Modesto
Норвэгийн шүүгч Terje Hauge шүгэл үлээн тоглолтыг эхлүүллээ...
Тоглолтын эгзэгтэй агшингууд...Ахлагчийн өгсөн дамжуулалтыг Луйс Гарсиа хүлээн аван 20 гаруй метрээс шууд хаалга руу цохилоо.Гэвч бөмбөг хаалганы зүүн булангийн хажуухан талаар нисэн өнгөрлөө....
...Алонсо төвөөс ахлагчид богино пасс хаяхад ахлагч ганц хүрэлтээр Гарсиад дамжууллаа...Гарсиа урагшилж буй ахлагч руу дамжуулахад ахлагч мөн сул байгаа Сиссэг харан ганц хүрэлтээр дамжууллаа.Дамжуулалт яг Сиссэгийн урд ирсэн байсан бөгөөд шууд хаалгачийн баруун тал руу цохин ГОАЛ хийлээ...Гайхалтай довтолгооны хувилбар, гайхалтай төгсгөл. Ингээд Ливерпуль клуб тоглолтыг тэргүүлж эхэллээ...
...Зүүн жигүүрт бөмбөгийг тууж явсан Рийс арагш Алонсо руу дамжууллаа.Алонсо ч баруун жигүүр лүү Пиннан руу газраар дамжуулахад Пиннан ахлагч руу пассаллаа...Урагш сугаран гарч буй Луйс Гарсиаг харсан ахлагч талбайн гүнээс шууд Гарсиа руу Пасс хаялаа.Дамуулалт 16 дотор ойн ирэхэд Гарсиа хаалгачийн бага тал руу мөргөсөн ч амжиттгүй боллоо...
...Тоглолтын 2-р үед....Айлын довтолгоог тасалсан Алонсо зүүн жигүүрээр довтолгоог эхлүүллээ.Kewell зүүнд жигүүрт зогсож байсан Луйс Гарсиа руу дамжуулахад Гарсиа буцаагаад өөрт нь пассаллаа.Дамжуулалтыг чадварлаг тогтоож авсан шинэ цэрэг Сиссээ руу уралдуулсан дамжуулалт өглөө.Хаалгачийн эсрэг ганцаараа гарсан Франц довтологч маань бөмбөгөө туун орон хаалга руу цохиход хаалгач байрлалаа зөв эзлэн энэхүү аюултай довтолгоог амжилттай зайлууллаа...
...Талбайн гүнээс өгсөн Сами Хуупиагийн дамжуулалтыг Пиннан шууд мөргөн Луйс Гарсиад өгөхөд Спайн залуу маань урдаа нэг ойлгон солгой хөлөөрөө шууд хаалганы баруун доод талаараа шууд цохилоо.Бас л нэг аюултай довтолгоо амжилтыг эс оллоо...
...68 минутанд Сиссэгээр сэлгэгдэн орж ирсэн Чех довтлогч Барош өөрийн ур чадвараа харууллаа.Монакогийн довтолгоог тасалсан Улаанууд шууд сөрөг довтолгоонд орлоо.Талбайн гүнээс Барош руу хаяхад чадварлагаар тогтоон айлын 16н талбай руу орлоо...16 дотор орон өөрийг нь хамгаалж байсан тоглогч бөмбөг таслахыг оролдон унахад нь бөмбөгөө туун урагшлан хууран айлын хаалгачийг хаалганы өмнө зогсож байсан хамгаалагчтай нь хууран Гоал хийлээ...Гайхалтай ур чадвар,биширмээр төгсгөл...Тооны харьцаа 2:0.Ийнхүү 84 дэх минутанд Хотон шувуунууд гоалдаж тоглолтын эцсийн цэгийг тавилаа....
Тоглолтын талаархХасагдах шатанд Барош Сиссэ гэсэн хослолыг гаргаж байсан Рафа Барошйг суулгаж Гарсиаг гаргасан нь үнэхээр нүдээ олжээ...Мөн Хаби Алонсо энэхүү тоглолтонд тоглож хамгаалалт болон довтолгоонд хэрэгтэй хүн гэдгээ дасгалжуулагч болон багийн хөгжөөн дэмжигчидээ өөрийгөө харууллаа.
http://www.liverpoolfc.tv санал асуулгаар энэхүү тоглолтын баатраар Ахлагчийг нэрлэжээ...Багаа гайхалтай улирдан хэсгийн тоглолтын анхны 3 оноогоо халаасаллаа...
Хэсгийн 2 дахь тулаан буюу хэсгийн анхны ялагдал.Olympiacos: Nikopolidis, Pantos, Anatolakis, Schurrer, Mavrogenidis, Georgatos, Kafes, Stoltidis, Kapsis, Okkas, .
Subs - Castillo, Kostoulas, Maric, Pappat, Vallas, Venetidis, Yiannou
Liverpool: Dudek, Riise, Carragher, Hyypia, Josemi, Warnock, Alonso, Hamann, Finnan, Baros, Garcia. Subs - Biscan, Cisse, Diao, Kewell, Kirkland, Sinama Pongolle, Traore
2 багийн тоглолтыг Италийн алдарт шүүгч Pierluigi Collina шүүхээр талбайд гарч ирлээ…
Энэхүү тулаан анхнаасаа л Georgios Karaiskakis стадиондоо Хотон шувуунуудыг хүлээн авсан Грекийн Olympiacos багийн давамгайлал дор өрнөлөө…
Тоглолтын эгзэгтэй агшингууд
…Тоглолт эхлээд удаагүй байхад талбайн эзэд маш аюултай довтолгоог баруун жигүүрээр өрнүүллээ… Olympiacos-н багийн довтлогчийн цохисон бөмбөг хаалганы баруун доод шонг онон азгүйтлээ…
...Тоглолтын 17 дахь минутанд Грекууд чөлөөт цохилт гүйцэтгэхээр Ливерпулийн 16н талбай дотор бөөгнөрөн зогсоно.Ривалдогийн цохисон бөмбөг хана болон зогссог тоглогчид ойн өндөрт хөөрөхөд Stoltidis үсрэн тэрхүү бөмбөгийг мөргөн ГОАЛ хийлээ.
...Өнөөх л Ривалдо 18 метр орчмоос дарь нь авалцсан сум мэт цохилтыг гүйцэтгэж Ливерпулийг уйлуулах дөхлөө...Азаар энэ бөмбөг байгаа онолгүй хаалганы баруун талаар хадууран одлоо...
...Тоглолтын 2-р үе...Талбайн дунд хэсгээс Барош руу алсын дамжуулалт өгөхөд Чех довтлогч маань чадварлаг тогтоон 16 метрийн шугам даган хөндлөн гүйсээр зүүн жигүүрт сул байсан Kewell руу дамжуулахад захын шүүгч туг өргөн ийнхүү энэ довтолгооны хувилбар амжилтыг эс оллоо...
...Талбайн эзэд довтолсоор.Булангийн цохилт гүйцэтгэхэд Улаануудын хамгаалагч дундаас Olympiacos-н тоглогч цойлон мөргөхөд бөмбөг хаалганы хөндлөвч онон аз гээч зүйл Хотон шувуунуудыг аварлаа...
Ийнхүү Collina шүгэл үлээснээр Улаанууд хэсгийн анхны хожигдлоо Грекийн багаас авч нүүрэндээ гунигтай халаас хоосон нутаг буцлаа.Талбайн эзэд үнэхээр илүү тоглосон учраас хүртэх ёстой гавьяагаа тэд хүртлээ.
Бидний дараагийн учраа Ла лагийн баг DEPORTIVO LA CORUNA
Гэртээ хуурай тэнцлээ...Ахлагчаар Сами ХупиаLiverpool: Kirkland, Traore, Carragher, Hyypia, Josemi, Riise, Alonso, Hamann, Garcia, Baros, Cisse.
Subs - Biscan, Diao, Dudek, Finnan, Kewell, Sinama Pongolle, Warnock
Deportivo La Coruna: Molina, Capdevila, Andrade, Martin, Garcia, Luque, Duscher, Silva, Sanchez, Pandiani, Valeron.
Subs - Amo, Munitis, Munua, Romero, Scaloni, Tristan,
Шведийн шүүгч Frisk энэхүү тоглолтыг шүүлээ.
ТоймАнхны аюултай довтолгоог зочид гүйцэтгэлээ...25 минутанд гүйцэтгэсэн булангийн цохилтыг Германы багийн 25 номерийг эзэмшигч Bernd Schneider гайхалтай мөргөсөн ч хаалганы өмнө Рийс байраа зөв эзлэн зогсож байсан нь зочдын гоалыг үгүй хийн мөргөн холдуулав...
...Баруун жигүүрээс төв лүүгээ бөмбөг туун гүйж явсан Луйс Гарси Сиссэ руу дамжуулалт өгөхөд бөмбөг хамгаалагчдын хөлөнд хачирласан ч эзэндээ хүрлээ.Бөмбөгөө нэг урагш туун хаалга руу өшиглөхөд хамгаалагчийн хөлөнд хачир аван хаалганы хөндлөвчний хажуухан талаар шүгэлдэн өнгөрөв...
...Traore төвөөс баруун жигүүр лүү Гарсиа руу алсын дамжуулалт өглөө.Гарсиа бөмбөгийг хүлээн аван Барошд дамжуулалт өгөхөд Барош хаалганы өмнүүр хөндлөн дамжуулалтыг газраар өгөхөд байраа зөв эзэлсэн байсан Франц эр шууд хаалга руу цохиход Molina ур чадвар гарган хааж багаа аварлаа...
...Кара өөрийн 16 талбайн урдхан талаас төв рүү Сиссэ рүү пасслахад довтлогч ганц хүрэлтээр Хамман луу дамжуулалт өглөө.Хамманч Барошийг урагш сугаран гарч буйг ажиглан уралдуулсан Пасс Барош руу дамжуулахад эсрэг багийн хаалгач аль хэдий нь байраа орхин урагш гарсан байлаа.Довтлогч маань зүүн тал руугаа нэг даран хаалгачийг хууран айлын 16 руу ороход Барошийн араас гүйж явсан хамгаалагч араас нь гулган орж Барошийг цохихоос өмнө бөмбөгийн таслан гайхалтай довтолгооны төгсгөлийг үгүй хийлээ...
...Мөн л Кара Сиссэ Josemi гэсэн хурдан пасс хормын дотор биелэлээ олж Josemi бөмбөгийг хүлээн авангуутаа баруун жигүүрээс хөндлөн дамжуулалт өглөө...Байраа зөв эзэлсэн Deportivo-н хамгаалагч мөргөн бөмбөгийг зайлуулахад Шабигийн хөлд түүний мөргөсөн бөмбөг ирлээ.Тогтоонгуутаа 25 метр орчмоос шууд цохиход хамгаалагчид ойн айлын 16 талбай дотор байсан Гарсиагийн өмнө ирлээ.100 хувийн гоалын боломжийг Спайн эр маань шувуу буудаснаар бүтэлгүйтүүллээ...
...2 үеийн дундуур шиврээ бороо Энфильдэд асгарна.Шаби зүүн жигүүр лүү Kewell руу дамжууллаа...Дамжуулалтыг хүлээн авангуутаа нэг тоглогчийг аргалан нүүрний шугаман дээрээс хөндлөн дамжуулалт хаялаа.Дамжуулалтыг Сиссэ хүлээн авангуутаа шууд цохиход айлын хаалгач байрлалаа зөв эзлэн барьж амжлаа...
...Хаалганаас 18 метр орчмоос Гэрийн эзэд чөлөөт цохилт гүйцэтгэхээр зогсоно...Kewell солгой хөлөөрөө даялуулан цохиход хаалганы өмнүүр бөмбөг эргэлдэн өнгөрлөө...
Хотон шувуунуудын азгүйтэл үргэлжилсээр.Дэндүү илүү тоглосон ч хүссэн үр дүнгээ өөрийн болгож чадсангүй. Гэртээ хуурай тэнцсэнээр боломжит 9 онооноос 4г нь л халаасалж чадсан тэд дараагийн бүх тоглолтондоо хожиж байж хэсгээ тэргүүлэх боломж үлдэв.
Бидний аврагч Jorge AndradeDeportivo La Coruna: Molina, Romero, Andrade, Martin, Berenguel, Valeron, Duscher, Gonzalez, Sanchez, Luque, Pandiani. Subs - Amo, Capdevila, Munitis, Munua, Scaloni, Tristan,
Liverpool: Kirkland, Traore, Carragher, Hyypia, Josemi, Riise, Biscan, Hamann, Garcia, Baros, Kewell.
Subs - Alonso, Diao, Dudek, Finnan, Henchoz, Sinama Pongolle, Warnock
Шүүгчээр Wolfgang Stark
Торгон агшин
...Тоглолт эхлээд л Хамман бөмбөг тасалж Гарсиа-д дамжууллаа...Гарсиа ч Барош руу гайхалтай мэдрэмжтэй пасс хаян хаалгачийн эсрэг ганцаараа гаргах боломжийг гаргав...Гэвч Эсрэг багийн хаалгач өмнөх тоглолтын баатар Molina хөлд нь гулсан орж бөмбөгийг тасалж чадлаа...
...Талбайн эздийн эхний аюултай довтолгоо.Төвөөс баруун жигүүр лүү довтолгооныг эхлүүлж хүлээн авсан тоглогч Sergio González руу дамжууллаа...Баруунаас төр рүү туун орж маш хүчтэй цохисон ч бөмбөг хаалганы хажуухан талаар нисэн одлоо...
...Igor Bišcan Deportivo-н 3 ч тоглогчийн дундуур зүсэн гарч зүүн жигүүрт гүйж буй Рийс рүү хаялаа...Рийс ч бөмбөгийг хүлээн авангуутаа хөдлөн дамжуулалт гүйцэтгэхэд Барошийг хамгаалж байсан Andrade өмнүүр нь орон өөртөө АВТО ГОАЛ хиичихэв...
...Авто гоалаар тэргүүллээ алдсан айл дайрсаар төвийн хагас хамгаалагч нь урагч гайхалтай пасс өгөхөд хаалгачийн эсрэг 1:1 гарсан довтлогч нь бөмбөгөө дутуу хатган гаолаа хийж чадсангүй...
...Кара бөмбөг таслан зүүн жигүүрт гүйж буй Рийс руу дамжууллаа...Рийсийн хөндлөн дамжуулалт цохилт болон чиглэлээ өөрчилж хаалгачийг хэмжин золтой л гоал орчихсонгүй...
...Хаалганаас 18 метр орчмоос цохисон цохилт Киркланд дээр ирэн аюулгүй боллоо...
...Víctor Sánchez баруун жигүүрээс сугаран гарч 16 дотор орж ирэхэд түүнийг хамгаалж байсан Ливерпулийн хамгаалагч хөлд нь суун довтолгоог цэгэллээ...
Энэхүү хожил нь хэсэгтээ айлын талбайд авч байгаа анхны ялалт бөгөөд Гоалын эзнээр Jorge Andrade тодорчээ.Киркланд хэсгийн 2 тоглолтонд оролцохдоо 2ууланд нь хаалгандаа бөмбөг алдалгүй бас ч үгүй өөрийгөө харуулж чадлаа.Энэхүү хожлийн дараа Улаанууд хэсэгтээ 7 оноотой гоалыг зөрүүгээр хүснэгтийн 2т бичигдэх боломжтой боллоо..
М
олтогчин Туулай Ливерпуль нуман тулгуурт оруулавMonaco: Roma, Evra, Plasil, Squillaci, Maicon, Givet, Zikos, Farnerud, Nonda, Chevanton, Saviola.
Subs - Adebayor, Audard, El Fakiri, Kallon, Modesto, Oshadogan, Perez
Liverpool: Kirkland, Traore, Carragher, Hyypia, Finnan, Riise, Biscan, Hamann, Gerrard, Garcia, Mellor.
Subs - Alonso, Diao, Dudek, Josemi, Kewell, Sinama Pongolle, Warnock
Тойм...Тоглолт эхлээд зочин баг довтолгоо зохион байгуулж байхад Луйс Гарсиа гэмтэн Josemi орж ирэн Улаанууд хийх ёстой боломжит сэлгээнийхээ нэгийг тоглолтын 5 дахь минутанд хийлээ...
...Ахлагчийн төвөөс зүүн жигүүр лүү дамжууласан дамжуулалтыг Рийс хүлээн авч Mellor руу дамжуулахад хаалгач Roma сугаран гарч ирэн бөмбөгийг барьж авлаа...
...Хажуугийн шугамнаас Josemi-гийн айлын 16 руу шидсэн бөмбөг Biscan хөл дээр ирэхэд шууд гуядан цохилоо.гэвч гоал оруулж чадсангүй...
...Булангийн цохилт эзэд гүйцэтгэхэд бужигнаан дундаас бөмбөг Савиола дээр ирэхэд Аргентин довтлогч шууд цохисон ч хаалганы өмнүүр бөмбөг өнхрөн нүүрний шугамаар гарлаа...
...Тоглолтын 2-р үед Талбайн эздийн зохион байгуулсан довтолгоо биелэлээ олж талбайн эзэд нэг Гоал орууллаа.Энэхүү гоалын эзнээр Молтогчин туулай хочит Савиола.Бөмбөгөө тогтоохдоо гар хүрсэн гэж Ливерпулийнхан маргалдсан ч шүүгч нэгэнт шийдвэрээ гаргажээ...Тооны харьцаа 1:0
...Майконы баруун жигүүрээс Улаануудын 16 талбай руу хажуугийн шугамнаас шидсэн бөмбөгийн хамгаалагч Хуупиа арагш гаргасан ч бөмбөг Pontus Farnerud хөлд ирэн шууд цохиход хаалагч Киркланд гайхалтай хамгаалалт хийн бөмбөгийг барьж авлаа...
...Булангийн цохилт гүйцэтгэхээр зогсож байсан Улаанууд шууд Пиннанд ойрын пасс хаян дотолгоог эхэллээ...Пиннаны хөндлөн дамжуулалт дэндүү хүчтэй болж мөргөх гэж үсэрсэн тоглогч нарыг даван зүүн жигүүрт байсан Хамман луу ирлээ...Хамман ч буцаан зүүнээс хөндлөн дамжуулалт өгөхөд бөмбөг Сами Хуупиагийн толгой дээр ирж Финланд хамгаалагч маань үсрэн мөргөхөд Монакогийн хаалгач Roma итгэмээргүй хамгаалалт хийж хаалгандаа гоал алдсангүй ээ...
Ийнхүү шүүгчийн мэдлийн нэмэлт цаг дуусч Хотон шувуунууд Францад хожигдол хүлээн дараагийн тоглолтондоо заавал хожих даалгавартай боллоо. Тэд хэсгээ тэргүүлэх битгий хэл энэхүү тоглолтын дараа хэсгийн 3-р байрт бичигдэх болов.Дараагийн тоглолт бүхнийг шийдэх тулаан.
Хэсгийн 2-р байраар гарахын төлөөх сүүлчийн тулаанLiverpool: Kirkland, Traore, Carragher, Hyypia, Finnan, Riise, Alonso, Gerrard, Nunez, Baros, Kewell.
Subs - Diao, Dudek, Henchoz, Josemi, Mellor, Sinama Pongolle, Warnock
Olympiacos: Nikopolidis, Venetidis, Anatolakis, Schurrer, Pantos, Djordjevic, Kafes, Stoltidis, Pappat, Kapsis, .
Subs - Castillo, Kouloucheris, Maric, Okkas, Rezic, Vallas, Yiannou
Энэхүү тулааныг үзэхээр хөлбөмбөгийн фанатууд Энфильд цэнгэлдэхэд хуран чуулан өөрсдийн багаа дэмжинэ.
Тоглолтын удирдаачаар Manuel Gonzales.Европын нэгэн гайхамшигт шөнө...Бидний мөрөөдлийг биелүүл,Рафагийн улаан арми гэх зурагт самбар барьсан Копууд цэнгэлдэх даяар You'll never walk alone хэмээн дуулалдана.
Тоглолтын эгзэгтэй агшингууд
...Ахлагч зүүн жигүүрээс булангийн цохилт гүйцэтгэхэд Сами Хуупиагийн мөргөсөн бөмбөг хаалганы зүүн талаар өнгөрлөө...
...Ривалдогийн цохисон чөлөөт цохилт ахлагчийн толгойн дээр ойн эгээтэй л Гоал орчихсонгүй.Азаар хаалганы дээгүүр бөмбөг нислээ...
...Зүүн жигүүрээс Шаби Алонсо чөлөөт цохилт гүйцэтгэн доогуур асар хүчтэй цохилт гүйцэтгэлээ.Энэхүү хурдтай яваа бөмбөгөнд хаалгач өсгийлдөн хүрч чиглэлийг нь өөрчлөхөд Бөмбөг нисэн явсаар хаалганы баруун доод шонг онон ойн Гоал орсонгүй...
...Тоглолтын 27 минут.Грекчүүд чөлөөт цохилт гүйцэтгэхээр хаалганаас 18 метрийн зайтай талбайн төвд бөмбөгөө байрлуулжээ.Цохилтыг мэдээж Ривалдо гүйцэтгэнэ.Солгой хөлөөр цохисон түүний бөмбөг хана болон зогссон тоглогч нарт ойн үл ялиг чиглэлээ өөрчлөн хаалга руу шуургалан орлоо...Тооны харьцаа 0:1.Талбайн зочин баг тэргүүлж эхэллээ...
...Ахалгч зүүн төвөөр 2 хамгаалагч хууран гарч ирэн зүүн жигүүр лүү Рийс дамжууллаа...Рийс ч хүлээн авангуутаа шууд цохиход бөмбөг хаалганы өмнүүр өнхрөн нүүрний шугамаар гарч одлоо...
...Ривалдогийн цохисон чөлөөт цохилт маш хүчтэй даялан Ливерпулийн 16 руу орж ирэхэд Кара мөргөн зайлуулж хажуугийн шугамаар гаргалаа...
...Тоглолтын 2-р үе эхлээд 2 минут болж байхад Талбайн төвөөс Улаануудын хамгаалагч зүүн жигүүр лүү Kewell руу алсын дамжуулалт өглөө. Kewell ч бөмбөгийг хүлээн авангуутаа нэг тоглогчийн хууран айлын 16-н талбайд орж ирэн хөндлөн дамжуулалтыг өгөхөд сэлгээгээр орж ирсэн Sinama Pongolle байраа зөв эзлэн бөмбөгийг чихэн гоал хийлээ.Тооны харьцаа 1:1
...Барош Жирард Кэүл гэсэн хурдан дамжуулалт биеллээ олж Харри Кэүл ч урагч Бораш руу уралдуулан хаялаа.Барошд хаясан дамжуулалтын хамгаалагч нь мөргөн хойш гаргахад Жиррард тэрхүү бөмбөгийг шууд унаж гуядан гоал орлоо.Гэвч энэхүү гоалыг шүүгч тооцсонгүй.Барошийг хамгаалагч дээр алдаа гаргасан гэж үзжээ...
...Sinama Pongolle-н хөндлөн дамжуулалтыг Харри Кэүл шууд асар хүчтэй шууд мөргөхөд хаалгач барьж авч чадлаа...
... Алонсо хаалганаас 20 метрийн зайд чөлөөт цохилт гүйцэтгэхээр цохино.Шууд цохиж болох байсан ч төв рүү дамжуулалт өгч эсрэг багийн хамгаалагч холдуулахад Sinama Pongolle-н хөлд ирлээ...Sinama ч бөмбөгийг хүлээн авангуутаа зүүн тал руугаа даран гүйж мөн хөндлөн дамжуулалт өглөө.Дамжуулалтыг Nunez мөргөхөд хаалгач хаан ойрж ирсэн бөмбөгийн сэлгээгээр орж ирсэн Mellor шууд цохин гоал хийж талбайн эзэд тоглолтыг тэргүүлж эхэллээ...
...Зүүн жигүүрч Карра бөмбөг эзэмшин дамжуулалт өгөх хүнээ хайсаар Mellor руу хөндлөн дамжуулалт хаялаа...Mellor ч ахлагчийг сул байгааг анзааран түүн лүү бөмбөгөө мөргөн өгөхөд ахлагч ойж ирсэн бөмбөгийг хаалга руу шууд цөм цохив...Гайхалтай цохилт үнэхээр дахин дахин үзээд ч бишрээд бармааргүй Гаол айлын хаалганд шуургалан орлоо...
Үр дүнИйнхүү Улаанууд олон мянган Копуудынхаа өмнө үнэхээр гайхалтай биширмээр ялалт авч тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй боллоо.Тоглолтын сүүлийн 2 гаол хуран чуулсан Копуудын цөсийг хөөргөн зүрхийг дэлслүүлж цэнгэлдэхийг буцалгалаа.Үнэхээр ч орилохгүй, чарлахгүй байхын аргагүй аргагүй сайхан тоглолт болж өнгөрлөө.Гаолын зөрүүгээр Olympiacos-н дээр бичигдэж хэсгээсээ 2-р гарах боломжтой боллоо...Ийнхүү Станбул явах эхний даалгавар биелэгдлээ.Бидний дараагийн учраа хэн бэ?
Үргэлжлэл бий...
never forget you. YNWA!!!