http://www.Olloo.mn sait deer 76gaagiin talaar ug usegiin aldaa ihtei ch gesen tuuhiig ni haruulahiig zorison bichleg bna....
Бvс: Дорнод
Дивизион: Атлантик
Ордон: Вачова Цэнтр
Ємнєх нэр: Сиракюс Нэшнлс 1949-1963
VСБХ-ы аварга: 1955, 1967, 1983
VСБХ-ы дэд аварга: 1950, 1954, 1977, 1980, 1982, 2001
Дархалсан дугаарууд: 6-Жулиус Ирвин, 10-Морис Чийкс, 13-Уилт Чембэрлэн, 15-Хол Грир, 24-Бобби Жонс, 32- Билли Канинхэм, 34-Чарьлз Баркли
Энэ удаагийн дугаараараа сагсан бємбєг сонирхогч уншигчиддаа VСБХ-ы шилдэг багуудын нэг Филадельфигиин 76-чуудыг танилцууж байна. Одоогоос 56 жилийн ємнє байгуулагдсан єнєєгийн шилдэг баг маань анх Сиракюс Нэшнлс (Syracuse Nationals) буюу Натьс 76-чууд (Nats/ 76ers) хэмээх нэртэй байсан бєгєєд энэ нэрээрээ 1963 он хvртэл VСБХ-д тоглож байжээ. Филадельфигиин 76-чууд vvс
эн байгуулагдсан цагаасаа хойш 41-н удаа плей-оффт шалгарсан бєгєєд 7 удаа завсаргvй 50-иас дээш ялалт байгуулж байсан сайхан тvухтэй. Мєн тэд 1966-1967 оны улиралд 68 ялж ердєє 13-хан удаа ялагдаж байсан нь тухай vеийн шилдэг баг байсныг харуулж байна Энэ амжилт нь бvх vеийн тvvхэнд гуравдугаарт бичигддэг юм. Тэд vнэхээр сайн тоглож чадаж байсан хэдий ч тэр vеийн лигийн нvvр царай болсон Миннеаполис Лейкерс бопон Рочестер Ройалс (одоогийн Сакраменто Кингс) багуудад дарагдаж байжээ. Натьс-vvд анх лигт орсон жилээ аваргын тєлєє єрсєлдєж чадсан ч Жорж Майканаар ахлуулсан Миннеаполис Лейкерс багт 4:2 харьцаатай хожигдсон байна. Тухайн vед Майканыг зогсоох хvн гараагvй бєгєєд тэрээр нэг тоглолтонд дуджаар 32,2 оноо авч байсан бєгєєд шийдвэрлэх 6 дахь тоглолтонд бvр 40 оноо авсан байна. Натьс дараа дараагийн улирлуудад жигдхэн сайн амжилттай тоглож, тогтмол плей-оффт vлдсээр 1954 оны хавар мєнхийн єрсєлдєгч Миннеаполис Лейкерстэй дахин аваргын тєлеє тоглох боллоо. Нью- Йорк, Бостон зэрэг гол єрсєлдєгч нараа тєвєггvйхэн буупгаж авсан Натьсчуудын урд аваргын хаалга онгойход аль хэдийн бэлэн болсон байлаа. Гэвч багийн гол тоглогч болох Дбльф Шэйес гарын бугуйндаа, тvvний шилдэг хамтрагчид болох хамгаалагч Пол Симор, довтлогч Ирл Ллойд нар шагайндаа бэртэл авсан нь багт хvнд цохилт болсон юм. Мєн эдэн дээр нэмэгдээд багийн гол тоглогчдын нэг хамгаалагч Жорж Кинг Лейкерстэй хийсэн цувралын 2 дахь тоглолтын vеэр Майканыг хамгаалж байгаад нуруундаа бэртэл авлаа. Лидерvvд нь гэмтэл бэртэлтэй байсан хэдий ч Натьс эцсээ хvртэл эрэлхэгээр тэмцсэн ч 7 тоглолтын эцэст ялагдан хоёр дахь удаагаа аман хvзvvдэж, Миннеаполис Лейкерс баг 4 дэх удаагаа тvрvvлсэн юм. Харин 1955 он энэ багийн тvvхэнд алтан vсгээр тэмдэглэгдэх vе байлаа. Тухайн жилд Сиракюс багийн ерєнхийлєгч Дэнни Биасонес довтолгооны хугацааны дvрэм буй болгосноор VСБХ-ы тvvхэнд шинэ эрин ирсэн гэхэд болох юм. Довтолгооны хугацааг тогтоож єгсний буянаар тоглолт илvv хурдан хэмнэлтэй болж, тоглогчдын ур чадвар ч тєдий чинээ єссєн нь маргаангvй. Натьс 3 дахь удаагаа шигшээ тоглолтонд шалгарсан ба энэ удаа тэдний єрсєлдєгч нь Лейкерс бус (Жорж Майкан зодог тайлсан тул Лейкерс тааруу амжилт vзvvлеэн) тэр жилийн нээлтvvдийн нэг Форт Уэйн (одоогийн Детройт Пистонс) байв. Финалын эхний хоёр тоглолтонд тэд Форт Уэйнийг буулган авч (2 дахь тоглолтын цаг дуусч байхад залуу тоглогч Ред Рочагийн 8 метр гаруй зайнаас шидсэн шидэлт оновчтой болсон) ихээхэн давуу байдалтай болсон ч айлын талбай дээр 3 дарааллан хожигдсон юм.Гэвч сvvлийн 2 тоглолтонд ялалт байгуулж 4:3 харьцаагаар Пистонсыг буулгаж авч, тvvхэндээ анх удаа лигийн аварга багаар тодорлоо. Шигшээ тоглолтонд багийн лидер Дольф Шэйес vvргээ сайн биелvvлсээр байсан бєгєєд дунджаар 28,5 оноо авч байсан байна. Харин дараагийн жилvvдэд Натьсчvvд ємнєх шигээ сайн амжилт vзvvлж чадсангvй. Ингэж явсаар 1963 онд Филадельфи хотод нvvж ирэн 76-чууд нэртэй боллоо. Тухайн vед Филадельфид Уорриорз хэмээх баг байсан бєгєєд энэхvv баг нь Сан франциско руу нvvсэн юм. Тухайн vед Дорнод бvсэд Бостон Селтикс ид мандаж, NBA-г араасаа дагуулж байлаа. Тэд 9 жил тасралтгvй бvсийн аварга болж, тvvнийхээ 8-д нь лигийн аварга болоод байв. 1967 оны улирлыг шинэ дасгалжуулагч Алекс Хэннум тухайн vеийн хамгийн шилдэг тоглогчдыг цуглуулан эхэллээ. Энэ багт VСБХ-ны домог болсон тєвийн тоглогч Уилт Чембэрлэн, шилдэг довтлогч Билли Канинхэм, Чет Уолкер, Люк Жэксон, хамгаалагч Уэйл Жонс, Хол Грийр нар байлаа. Эдэн дртроос Уилт Чембэрлэныг онцгойлох хэрэгтэй. Тэрээр Сан франциско руу нvvсэн Уорриорз багаас ирсэн бєгєєд 1962 онд нэг тоглолтонд 100 оноо авч, мєнхийн дээд амжилт тогтоогоод байв. Энэ явдал 5 жилийн ємнє болсон хэдий ч Чэмбэрлен супер формтой хэвээрээ. Vнэхээр тэр улиралд Филаг зогсоох баг лигт байсангvй, тэр дундаа ялагдашгvй мэт байсан Бостон ч тэдний ємнє євдєг сєхєрлєє. Тэд аваргын тєлєє бууриа сэлгэсэн Сан франциско Уорриорз багтай тоглосон бєгєєд 4:2 харьцаатай ялалт байгуулж шинэ хотод ирээд анх удаа, нийтдээ 2 дахь удаагаа лигийн аваргаар шалгарлаа. Vvний дараагийн жилvvдэд ч тэд сайн тоглож байсан боловч удалгvй багийн лидер Уилт Чембэрлэн Лейкерст очсоноор тэдний гялалзсан сайхан амжилтууд бvдгэрэхэд хvрсэн юм. 1972-1973 оны улиралд Филли нэгэн аймшигтай анти-рекорд тогтоосон нь ердєє 9 хожиж 73 ялагдсан vзvvлэлт байв .Энэ анти амжилтаараа тэд VСБХ-д яалт ч vгvй нэгдvгээрт бичигддэг. Ялж ялагддаг спорт хойно одоо яая гэхэв. Харин 1976 онд Жулиус Ирвинг хэмээх агуу тоглогчийг авснаар багийн амжилт илт сэргэсэн гэхэд болно. NBA-ын домгуудыг нэг Доктор Жэй-ын тоглосон 11 улирлын хугацаанд 76-чууд нэг удаа аваргалж.Ю улиралд нь 50-иас дээш ялалт байгуулсан тvvхтэй. Мєн 1978 оны драфтын 2-р бvсийн 37-оор энэ багт орсон Моррис Чийкс ирээдvйд багийн гол тоглогчдын нэг болсон юм. Тэрээр оновчтой дамжуулалт болон бємбєг таслалтын статистик vзvvлэлтээрээ 76-г єнєєг хvртэл тэргvvлдэг. 1982-83 оны улирал нь 76-ын тvvхэндэх 3 дахь шилдэг улирал. Филли 65 ялж, 17 хожигдон, плей-оффт Милуоки , Нью-Йорк зэрэг хvчтэй багуудыг тєвєггvйхэн буулгаж авч, аваргын тєлєє дахиад л нєгєє Лейкерстэйгээ тоглолоо. Энэ удаа 4:0-ээр бут ниргэж, лигт 3 дахиа аваргалсан юм. Шигшээ тоглолтын хамгийн vнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Мозес Мэлоун хvртсэн ч тvvнд доктор Жэй-гийн гайхалтай данкууд, Чийксийн оновчтой дамжуулалтууд том дэм болж байсан нь маргаангvй.
Vvнээс хойш Филадельфигийн 76-чуудын гэр бvлээр Чарьлз Баркли, Жефф Хорнасек зэрэг супер одууд дамжсан ч гялалзтал амжилт vзvvлсэнгvй, дундаж багуудын эгнээ рvv аажмаар шилжлээ. 1990-ээд оны эхээр 76 дажгvй тоглож, урьдын адил 50-иас дээш ялалт байгуулж байсан ч Чарьлз Баркли Финикс Санст очсоноор єнчрєн vлджээ, Филадельфи. Тэд тогтмол драфтын хамгийн дээгvvр байруудаар сонголт хийж байлаа. 1993 онд номер 2-оор Шон Брэдли, 1995 онд номер 3-аар Жерри Стэкхаус гэх мэт. Гэвч улирлын тоглолтуудад сvvл мушгисаар. 1992-1995 оны хооронд улиралд дээд тал нь 26 ялалт байгуулж байсныг єрєвдєлтэй гэхээс єєр юу гэхэв. 1996 оны зун буюу 1995-1996 оны улирал дууссаны дараахан 6-р сарын сvvлээр VСБХ-ы ээлжит "драфт" буюу лигт шинээр элсэх тоглогчдыг сонгон шалгаруулах vйл ажиллагаа Ист Рутерфордын "Континентал Арена"-д боллоо. Ємнєх улиралд хамгийн муу амжилт vлvvлсэн багуудын нэг 76-чууд /18 ялж 64 ялагдсан/ драфтаас хамгийн тvрvvнд сонголт хийх эрхийг лигт шинээр элсэн орж буй Канадын багууд болох Ванкувер Гриззлес, Торонто Рэпторстой шодолт хийн авсан юм. Шинээр сонгогдоод байсан багийн удирдлагууд буюу ерєнхийлєгч Пэт Кросс, еренхий менежер Брэд Гринберг, еренхий дасгалжуулагч Жонни Дэвис нарын ємне тун хариуцлагатай, эгзэгтэй мєч ирлээ. Тэд хэнийг сонгох вэ? Багийн цаашдын хувь заяа, амжилт ялалтанд чухал нєлєєлєх асуудал тул хамгийн шилдэг сонголт л хийх хэрэгтэй. Тэр жил Маркус Кэмби, Шариф Абдур Рахим, Энтаун Уолкер, Стефон Марбэри, Рэй Аллен, Коби Брайант нарын зэрэг олон ирээдvйтэй, сайн тоглогчид драфтад дээгvvр байр эзлэх боломжтой байв. 76 ємнєх жилийн драфтаар Жерри Стэкхаусыг авсан тул энэ удаа нуруулаг, самбар доор сайн тоглодог тоглогч, эсвэл цэвэр холбон тоглогч авах бодолтой байлаа. Ингээд сэтгэл догдлуулсан мєч ирлээ. 1996 оны VСБХ-ы драфтын эхний бvсийн тэргvvн сонголтоор Филадельфи 76 баг Жоржтауны их сургуулийн оюутан . . . хамгаалагч. . . Тиим ээ, энэ бол мэдээж Аллен Айверсон... 76 баг Аллен Айверсоныг сонгосон юм. Тєрсєн эцгээ хэн болохыг нь ч мэдэхгvй, ээжийгээ 16-хан настай байхад нь тєрсєн, бага насаа ядуу зvлvvгийн туйлд єнгєрєєсєн ч тєрєлхийн агуу их авьяастай, хvсэл мєреєдлийнхєє тєлєє шантралгvй тэмцдэг, амьдрал нь эгээтэй л кино мэт энэ залуугийн єєрийнх нь хувьд тєдийгvй 76 багийн хувьд цоо шинэ vе эхэлсэн юм.
Айверсон 76-г єєд нь татаж чадах болов уу? Vvнд Айверсон эхний тоглосон улиралдаа лав хангалттай хариулт єгч чадсангvй. Аллен хэдийгээр оны шилдэг шинэ тоглогч болсон ч баг нь ердєє 20 ялж, 62 ялагдлаа. Ємнєх улирлуудаас ахисан юм байхгvй. Айверсон хэдий 183 см єндєртэй боловч тvvнд жинхэнэ холбон тоглогчийн сэтгэхvй байсангvй. Багийнхаа дэндvv тааруу амжилтанд урамгvйхэн байсан ерєнхийлагч Пэт Кросс ерєнхий дасгалжуулагч, ерєнхий менежерээ єєрчилсєн арга хэмжээ авлаа. Кроссын авчирсан шинэ дасгалжуулагч нь лигийн алдартай, нэр хvндтэй дасгалжуулагчдын нэг Ларри Браун байв. Л.Браун Филлиг удирдсан эхний улиралдаа 31- 51, удаах улиралдаа буюу локауттай улиралд /багууд 50 тоглолт хийсэн/ 28-22 амжилт vзvvлж сvvлийн хэдэн жил хараагvй байсан плей оффын барааг харлаа. Ларри Браун багийг дасгалжуулахаас гадна багт хэн хэнийг тоглуулж, багаас хэнийг явуулахыг шийддэг, том эрх мэдэлтэй "ноёнтон" байв. Тэрээр энэ улиралд шинээр Ларри Хьюз, Тео Ратлифф, Мэтт Гайгер, Аарон Макки нарыг багтаа авсан юм. 76 плей-оффын эхний шатанд Пенни Хардуйн толгойлж байсан Орландо Мэжикийг 3:1-ээр ялсан ч дунд шєвєгт Индиана Пейсерст цэвэр ялагдаж, зуны амралтаа авлаа. Хэдий тиим боловч энэ улирал бол лигт элссэнээсээ хойш байнга шvvмжлvvлж байсан Айверсон болон залуу, авьяаслаг бvрэлдхvvнтэй 76-д ихээхэн урам зориг, итгэл найдвар єгсєн улирал байлаа.
1999-2000 оны улирал эхлэхийн ємнє 76-чууд ємнєх улирлуудтай харьцуулахад сэтгэл санааны хувьд тун єєдрєг, итгэлтэй байлаа. Гэвч алдаа дутагдал, vл vйлголцол гээд янз бvрийн асуудлууд мундахгvй олон байв. Айверсоны сvvдэрт байхыг хvсээгvй Хьюззарагдлаа.УгньАйверсон-Хьюзын хослолд ихээхэн найдвар тавьж байсан ч энэ нь ийн талаар боллоо. Мєн Л. Браун болон Айверсон хоёр байнга шахуу зєрчилдєж байв. Айверсоны бэлтгэлээсээ хоцорч тасалдаг, элдэв асуудлуудад орооцолддог, ер нь л дураараа зан нь Брауны уурыг бардаг байсан нь мэдээж. Гэхдээ Браун 76-г зєвхєн Айверсон дээр л цогцлоон босгож, Айверсоны тоглолтын хэв маягт зохицсон тактик боловсруулж, Айверсонтой хамт тоглоход тохирсон тоглогчдыг л багтаа элсvvлж байлаа. Эрик Сноуг холбон тоглогчоор тоглуулж, 183хан см єндєртэй /энэ бол зєвхєн холбон тоглогчийн л "размер"/ Айверсоныг "shooting guard" болгосон нь Брауны л шийдвэр байв. Уг улиралд Филли улирлын тоглолтонд жигд тоглолт vзvvлэн, плей-оффт орсон ч конференцын хагас шигшээд аанай л Пейсерст хожигдсон юм.
Браун баг нь дахин Пейсерст ялагдаж, бодож байснаасаа эрт амралтаа авсанд сэтгэл дундуур байсан тєдийгvй гутарч байлаа. ИймдээИ ч 2000 оны зун лидер тоглогчоо буюу Айверсоныг зарахаар шийджээ. 4 баг оролцсон нvсэр солилцооны дvнд Айверсон Пистонст очих байсан ч эцсийн мєчид уг солилцоо бvтэлгvйтсэнээр Айверсон Филадельфид хэвээр vлдлээ. Хэдий ад vзэгдэн, зарагдах дєхсєн ч Айверсон vvнд гомдсонгvй, харин ч эсрэгээр маш сайн тоглолт vзvvлэх болж, талбай дээр ч, талбайн гадна ч багийнхаа жинхэнэ лидер гэж хэлvvлэхээр vлгэр дууриалал vзvvлэн, 2000-2001 оны улирлыгчимсэн юм. 76 улирлыг 10 дараалсан ялалтаар эхэлсэн тєдийгvй бvхий л улирлын турш тогтвортой тоглож , 56 ялж 26 ялагдан Дорнод конференцын тэргvvн баг боллоо. Айверсон "Хамгийн vнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарах хамгийн магадлалтай тоглогч байв. Айверсоныг муу залуу, vл бvтэх этгээд мэтээр хvлээн авдаг байсан зарим vзэгчид, байнга тvvнээс єє ирэн, шvvмжилдэг байсан хэвлэлийнхэн хvртэл тvvнийг араи єєр талаас нь, саинаар харах боллоо. 76-гАйверсонгvйгээртєсєєлєх, амжилтыг нь Айверсоноос салгаж авч vзэхийн аргагvй байсан нь тодорхой. Улирлын тоглолт дууссаны дараа 76-чууд шагнал урамшууллын хурд буулаа. Аллен Айверсон "Хамгийн vнэ цэнэтэй тоглогч", Дикембе Мутомбо "Шилдэг хамгаалан тоглогч", Аарон Макки "Шилдэг 6 дахь тоглогч", дасгалжуулагч Ларри Браун "Шилдэг дасгалжуулагч" туе туе болсон юм.
Плей-оффт эртний єст Индианаг 3:1-ээр, оргил vедээ байсан "Нисдэг Канад" Винс Картерын Торонто Рэпторс, Рэй Аллен-Сэм Кассель-Гленн Робинсон хэмээх их гурвалтай Милоуки Бакс багуудыг хvнд хэцvv 7 тоглолтын эцэст буулгаж аван, аваргын тєлєє тунан vлдлээ. Филадельфи дээрх 3 багтай 18 тоглолт хийн, хамаг хvч энергиэ шавхаад байсан бол Єрнєд бvсээс шигшээд шалгарсан Лейкерсчvvд плей-оффт 11 тоглолт хийхдээ бvгдэд нь ялаад байв. Дээр нь Шакил 0'Нилыг тухайн vед юу ч зогеоохооргvй байсан vе. Мєн Коби Брайант байна. 76-чууд "Нуурынханд" яах ч аргагvй ялагдаж, vзvvрлэсэн белгєє. Гэхдээ энэ улирал бол Филлигийн хувьд гайхамшигтай улирал байлаа. Сvvлийн 20 жилийн хамгийн шилдэг нь ч гэж болно. Vvний дараагийн 2 жил дундаж амжилт гарган, плей-оффт орсон ч Бостон, Детройт багуудад ялагдсан бол Ларри Браун багаа орхисноос болсон уу, эсвэл Айверсоны олон гэмтлээс болсон уу, 2003-2004 оны улиралд плей-оффт ч орж чадсангvй. Гэмтэл гэснээс Айверсон NBA-д элссэн цагаасаа хойш том жижиг олон гэмтэл авч байв. Энэ нь тvvний туранхай, жижигхэн бие хийгээд шийдэмгий тоглолтын vр дvн нь тvvнд муугаар нєлєєлж буй явдал юм. Ер нь Филадельфи Айверсонд хань болгохоор олон тоглогчийг авч тоглуулж байлаа. Айверсон эхний улиралдаа Стэкхаустай, дараа нь Тони Кукоч, Тео Ратлифф, Ларри Хьюз, Дикембе Мутомбо, Деррик Коулмен, Кейт Ван Хорн, Гленн Робинсонтой гэх мэт. Эдэн дундаас хамгийн єндэр амжилтанд хvрсэн нь Айверсон - Мутомбогийн хослол байсан нь гарцаагvй. Харин одоогоор 76 эгзэг нь таарвал тун єндэр амжилт vзvvлэх боломжтой бvрэлдэхvvнтэй байгаа гэж бодож батйна. Айверсоноос гадна 2-хон жилийн ємнє супер од байсан Крисс Уэббэр, мєн Жамал Машбэрн, Пиппенийг залгамжлагч гэгдэж буй Андре Игаудола, мэргэн бууч Каил Корвер гэх мэт. Єнгєрсєн улиралд 76-г удирдсан Жимми 0'Брейны оронд ємнє Филад тоглогч, туслах дасгалжуулагч байсан Морис Чийкс дасгалжуулагчийн албанд ирлээ. Блэзерст хэдэн оныг vдсэн Чийкс 76-г лигийн топ баг болгож чадах болов уу? Чадаж магадгvй л юм. NBA-ын арвин баялаг намтартай, шилдэг багуудын нэг Филадельфи-76 цаашид ч он удаан жил сагсан бємбєгийн хамгийн том лигийн тvvхийг бичилцэх биз ээ.
П. Цолмонбаатар Ч. Халиун
http://www.olloo.mn