by Forza Juve » Tue Jan 25, 2022 10:17 pm
Энэ зун гэрээ нь дуусах байсан Влаховичийг 70 сая орчимоор, 4 хувааж төлөх нөхцөлтэй авч, жилийн 7 саяын цалинтай 5 жилийн гэрээ байгуулж байгаа болтой. Энэ 7 хоногтоо тоонууд тодорхой болох нь. Олон сонирхогчид байсан ч нөхөр өөрөө манайд ирнэ гэж зүтгэсээр ирэхээр болж байх шиг. Фиорентина ч манайхаас бусдад зарах гэж үзсэн ч чадсангүй, гэрээ дуусах тоглогч, одоо ингээд дараагийн багтайгаа гэрээ хийж болох үед нэлээд үнэтэй авлаа. Влахович ирэхээр Моратаг Барса руу энэ цонхоор явуулах болтой, нөхдүүд энэ дийлийг хүлээгээд сууж байгаа гэнэ.
Нөхөр ч сайн довтлогч гэдгээ сүүлийн 2 улиралд харууллаа... яг тогтож харж байсангүй, Ибра шиг л довтлогч байна гэж хальт бодсон.
Манайх Рамсейг явуулах гэж баахан л үзсэн ч нөхөр ПЛ-ын гутлаа чирсэнийг тоохгүй, гунхсан хэдэд тоогдохгүй энэ байдлаараа үлдэх болтой. Нэмээд Артурыг Арсенал руу, Бентанкурыг Астон Вилла руу явуулахаар хэлцэл хийж байна. Дибалагийн гэрээ энэ зун дуусна, манайх өөрийн нөхцөлөөр буюу жилийн 8 саяаар л гэрээг сунгана, үгүй бол явуулах болтой.
Бернардески, Ди Шильо нарын гэрээ бас дуусч байгаа, нөхдийг харж байгаад гэрээг нь арай бага цалингаар сунгах санаатай байх шиг. Энэ 2 маань ч нэлээд сайн тоглож эхэллээ дээ
Манай шинэ СЕО ирэх улиралд багийн цалингын цэсийг 15%-аар бууруулна гэсэн тул өндөр цалинтай багт төдийлөн үр нөлөөгүй нөхдийг энэ зундаа багтаад явуулахаар болж байна. Дээр дурьдагдсанууд дээр нэмэгдээд Алекс Сандро. Ерөнхийдөө багийн шинэчлэл нэлээд хийгдэж байна. Аллегри ч багийг аятайхан цэгцэлж байна, хавар чухал үед нэлээд аятайхан болчихоор байна.