by Realist » Sat Jun 01, 2019 3:50 pm
За финалын тоглолтын өмнө өөрийнхөө сүүлийн 10 жил хөтөлж байгаа хүснэгтээсээ сонирхолтой байж болох хэдэн баримтуудыг хуваалцая. Энэ хүснэгт бол урьд нь Европын цом гэдэг нэртэй байж байгаад 1992 оноос хойш шинэчлэгдэн зохиогдож ирсэн Аваргуудын лигийн түүхээс эхэлж тоологдож байгаа болно.
Аваргуудын лигийн сүүлийн 27 жилийн түүхэнд нэг улсын багууд финалдаж байгаа 7 дахь тохиолдол нь энэ жил болж байгаа. Тоттенхэм B хэсгээс шалгарч финалд хүрсэн бол Ливэрпүүл C хэсгээс шалгарсан. Тэгвэл Аваргуудын лигийн түүхэнд B хэсгийн багууд өмнө нь 5 удаа финалд шалгарсан бөгөөд 2 удаа түрүүлж 3удаа ялагдаж байж. Хожлын хувь 40%. Харин C хэсгийн багууд өмнө нь 9 удаа финалд шалгарч байсан бөгөөд 3 удаа хожиж 6 удаа ялагдаж байв. Хожлын хувь 33%.
Тоттенхэм хэсгийн шатанд 9 гоол хийж 10г хаалгандаа алдсан. Харин хасагдах шатанд финал хүртэл 11гоол хийж 7г алдсан. Нийтдээ тэд 20 гоол хийж 17г алдсан, зөрүү нь +3.
Ливэрпүүл хэсгийн шатанд 9гоол хийж 7г алдсан бол хасагдах шатанд 12 гоол хийж 5г хаалгандаа тус тус алджээ. Нийт 21гоол хийж 12г алдсан, зөрүү нь +9
Аваргуудын лигийн хариу тоглолттой хасагдах шатанд хамгаалалт сайтай багуудад боломж илүү байдаг бол финалын тоглолтонд довтолгоо сайтай буюу олон гоол хийж ирсэн багуудад боломж илүү байдгийг баримт нотлоно. Аваргуудын лигийн түүхэнд түрүүлсэн багууд нийт 370 гоол хийж 143-г алдсан. Харин хожигдсон багууд 321 гоол хийж 120г алдаж байжээ.
Хоёул хэсгийн шатнаас 2-р шалгарсан. Ийм тохиолдол өмнө нь 2010 онд ганц удаа буюу Интер-Байерн гэж таарч байж. Тухайн финал мөн Мадрид хотноо болж байсан. Түрүүлсэн Интер хагас шигшээд Барсаг мөн буулган авч финалд шалгарч байв.
Энэ жил финалд home буюу талбайн эзэн багаар Тоттенхэм тоглох бол away буюу зочин багаар Ливэрпүүл тоглоно. Аваргуудын лигийн түүхэнд эзэн багууд 16 удаа түрүүлж байсан бол зочин багууд 10 удаа хожиж байв.
Аваргуудын лигийн 26 жилийн түүхэнд бүгдэд нь Европ тивийн иргэншилтэй дасгалжуулагчид түрүүлж байсан. Тоттенхэмийн коуч Аргентин бол Ливэрпүүлийнх Герман хүн билээ. Германаас 2хон дасгалжуулагчид 4 удаа багаа түрүүлүүлж байсан бөгөөд тэд бол Hitzfeld Heynckes нар тус тус хоёр хоёр удаа дэлдэн чихт цомыг өргөж байжээ. Харин Аргентин коуч нар болох Эктор Купер болон Диего Семионе нар тус тус 2 удаа финалд багаа шалгаруулж байсан ч хоёул торгуулийн цохилтоор болон 3 бөмбөгийн зөрүүтэй багуудаа хожигдуулж байсан факттай.
Аваргуудын лигт түрүүлсэн бүх багууд хэзээ ч эхний тоглолтондоо хожигдож байгаагүй факт бий. Ливэрпүүл эхний тоглолтондоо ПСЖ-г 3-2 хожиж байсан бол Тоттенхэм Интерт хожигдсон. Мөн сүүлийн 19 жилд түрүүлсэн бүх багууд эхний тоглолтондоо 1-с дээш гоол алдаж байгаагүй байдаг. Гэтэл энэ жил финалдсан 2 баг 2уулаа тус бүр 2 гоол хаалгандаа алдсан нь сонирхолтой тохиолдол болж байна. Сүүлийн санаж байгаа жишээнүүд дурдвал 2011 онд аваргаа хамгаалагч Барса Милантай 2-2 тэнцэж байсан бөгөөд тухайн улиралдаа түрүүлж чадаагүй. Мөн дараа нь жил нь түрүүлэх магадлал өндөр гэгдэж байсан Реал Ситид 2 гоол алдаж эхлээд бас л түрүүлж чадаагүй. Хамгийн сүүлд түрүү жил Ливэрпүүл үзүүрлэхдээ эхний тоглолтондоо Севиллатай 2-2 тэнцэж байсан түүхтэй.
Найк брэндийн хувцастай багууд урьд нь 10 удаа финалд шалгарч байсан бөгөөд 7 хожиж 3 хожигдсон амжилттай.
New balance брэндын хувьд урьд нь нэг удаа финалд шалгарч хожигдсон.
Аваргуудын лигийн түүх статын хувьд бүгд Ливэрпүүлийн талд байгаа бөгөөд Тоттенхэм түрүүлбэл цоо шинэ түүх бичигдэнэ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР