by Forza Juve » Tue May 07, 2019 9:22 pm
Аллегри үлдэх эсэхээс их хамаарах байх аа. Аллегри одоо босстой уулзаад яахаа шийднэ л гэнэ. Үлдэх магадлал арай их байх, явбал Контэ байгаа болтой. Өөр сонголт ч хэцүү л дээ.
Төвийн хамгаалагч авах боловч Де Лигттэй холбоотой шуум худлаа, бараг л Барса явах биз дээ. Өөр хамгаалагчийн хувьд бас л сонголт муутай л байна. Манолос гэж яригдаж байгаа ч манай 1 номерийн сонголт биш, олдохгүй бол авах сонголт болтой. Женоагаас Ромеро гээд Аргентин залуу хамгаалагч авч байгаа ч нөхрийг үлдээх эсэх нь эргэлзээтэй л байх. Барцальи зодог тайлж, Касерес гэрээ дуусах тул зайлшгүй сайн танигдсан төвийн хамгаалагч авах л байх. Ругани байгаа хэдий ч бас л дасгалжуулагчийн итгэлийг сайн олохгүй, үүнээсээ шалтгаалаад тоглолт нь өөртөө итгэлтэй байж чадахгүй байна. Кьеллини, Бонуччи, Ругани, Манолос, Ромеро гэж бүрдүүлж магадгүй. Манолос биш бол Жан төвд ирээд, төвийн хамгаалалтанд Лионы залууг авч магадгүй ккк.
Кансело дээр шуум байгаа ч зарах магадлал багатай л юм. Куадрадо эргэн ирсэн, нөхрийг баруун жигүүрийн хамгаалагч болгоод, төвийн хамгаалагч олдохгүй бол Де Шильо төвийн хамгаалагч болж магадгүй ээ. Жигүүрийн хамгаалалт дээр өөр хөдөлгөөн гарахгүй биз. Куадрадо, Кансело, Ди Шильо, Алекс Сандро, Спиницалло гэсэн бүрэлдэхүүн хэвээр байх,
Төвийн хагас дээр Пьяаничийг зарна гэсэн шуум явж байгаа ч магадлал бага, ирэх улиралд байрлалыг нь өөрчилж тоглуулж магадгүй. Погбаг манайх авах худлаа байх аа.... Бернардескиг ирэх улиралд үе үе төвийн хагас хамгаалалтанд гаргаж магадгүй юм. Заньоло гээд байгаа ч одоохондоо манайд ирээд шууд хүсээд байгаа импакт үзүүлж чадах тоглогч биш л дээ. Хедира, Матиуди, Рамсей, Жан, Бентанкур, Пьяанич гээд нөхдүүд хэвээр үлдэх магадлал ихтэй. Төвийн хагас хамгаалалтын байрлалууд нэлээд өөрчлөгдөх байх аа.
Аллегри үлдвэл Дибала явах нь ерөнхийдөө нэлээд тодорхой байх, Дибалаг яаж тоглуулах, ашиглах аргаа Аллегри сайн олохгүй л байх шиг байна. Дибала, Коста 2-ын нэгийг явуулах байх. Дибала явбал Икардиг авах магадлал нэлээд ихсэх байх. Икарди ирвэл Кийн зээлээр явж, нэг жигүүрийн тоглогч авчирах гэж үзэх байх. Роналду, Мандзукич, Бернардески 3 бол баталгаатай үлдэх байх, үлдэх 3 нь Кийн, Дибала, Коста нар уу өөр хэн вэ? гэдэг нь сонин. Кьеза, Икарди руу чичрэх гэсэн шуумууд их явж байгаа ч сайн довтлогч авах магадлал ихтэй.
Ер нь том худалдан авалт хийвэл, тэр хэмжээгээр том худалдаа хийх биз ээ.