шүүлтийн асуудал хүнд байна аа...
аяаа, 18-р тойрог минь!
каталан дерби хуурай өндөрлөв… дерби нэрэндээ таарсан хатуу, ширүүн уур амьсгалтай тоглолт болсон.
атлети хийдгээ хийсээр л… 1-0. хүснэгтийг энэ улиралд анх удаагаа тэргүүлж эхлэв.
голитогоо бэртэлд, ахлагчаа атлетид алдсан сельта гундуухан явна. ядаж байхад хамгаалалтын гол нуруунуудаа бас хяруулчихсан байдаг...
андалусийн дербид гранада илүүрхжээ. эмеригийн залуус учираа олсон эсэхийг тэнгэр л мэдэх байх. уг нь бол цаг нь ирсэн баймаар….
бетисийг гэртээ ингэж балбуулна гэж хэн санахав. буучдад покердуулчихсан.
баскууд гэртээ оноо алдсан байна. хоёр гоолоо бариулчихаж.
супер депор эцсийн мөчид шумбагчдад тавиулжээ. бруно сориано тоглолтын баатар!
ах дүүсээр удирдуулсан багваахай нар барсагийн бүдрэлтийг мадридад ашиглуулсангүй. гэвч тэд өөрсдөө хараахан хожил байгуулж амжаагүй л явна. че нар рафа бенитесийг халуун угтаж, хүйтэн үдлээ. үр дүнд нь бенитес ажилаасаа хусагджээ.
хэдий хихоны тоглолтын агуулга маш гоё байгаа гэлцэх боловч үр дүнгээ авч дөнгөхгүй л явна даа. абелардогийн байр суурь яригдаад эхэлсэн сурагтай.
эль лидересийн байр солигдов!
рохибланко хожигдсоныг 2 ч баг сурмаг ашиглажээ.
бөмбөгдүүлсэн бетис 2 байр ухарсан байна…
гранада чухал ялалт байгуулж, релегейшн бүсээс мултарлаа. оронд нь хихон эвгүйтэв.
дээгүүр заларч яваа нөхдүүд нэгэн зэрэг амарсан гэлтэй, хэн нь ч гоолдсонгүй, тоо ч хөдөлсөнгүй….
одоогоор лигад нийт 179 тоглолт явагдаж, 149892 дамжуулалт явж, 3397 цохилт хийгдэж, 457 гоол орж, 989 шар болон 21 улаан хуудас өргөгдөж, 133 ялалт байгуулагдаж, 46 тэнцээ хийгдсэн байна.
хамгийн олон хожилтой атлети -13
хамгийн цөөн хожилтой леванте - 2
хамгийн олон тэнцээтэй депор - 9
хамгийн цөөн тэнцээтэй атлети - 2
хамгийн цөөн хожигдолтой барса - 2
хамгийн олон хожигдолтой райо, леванте - 11
хамгийн олон гоолтой мадрид - 47
хамгийн цөөн гоолтой леванте - 12
хамгийн цөөн гоол алдсан атлети - 8
хамгийн олон гоол алдсан райо - 41
хамгийн их гоолын зөрүүтэй мадрид - +29
хамгийн бага гоолын зөрүүтэй райо - -21
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн мадрид - 293
хамгийн олон дамжуулсан барса - 10444
хамгийн олон шар хуудастай леванте - 66
хамгийн олон улаан хуудастай райо - 3 улаан жавтий
хамгийн олон гоолтой суарес - 15 гоол
хамгийн олон ассисттай неймар, бейл - 7
хамгийн олон цохилт гүйцэтгэсэн рон - 105 цохилт
хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн трашоррас (райо) - 1261
хамгийн олон шар хуудастай эскаланте (леванте) - 10 шар карт
хамгийн олон улаан хуудас хүртсэн тиссоне (малага), тито (райо) - 2
Barça doesn't buy galacticos, we CREATE them.