Дэлхийн кино үйлдвэрлэгч болон идэвхтэй хэрэглэгч Америкчууд кино үздэг 3 аргатай нэг нь Театрт очиж шинэ кино үзэх, нөгөө нь гэртээ смарт тв болон утас, таблет дээрээ Netflix, Hulu Plus, Amazon instant video зэрэг шууд стримээр сарын 7-8$ төлөөд хүссэн кинонуудаа үзэх эсвэл БлуРей ДВД худалдаанд гарахаар нь худалдаж авж үзэх юм. Эдгээрээс хамгийн амар нь дээр дурдсан порталууд юм тэнд бокс офиссоос бусад байхгүй кино бараг байдаггүй тэр дундаа дэлхийн түүхтэй холбоотой олон баримтат болон уран сайхны кинотой гэвч дэлхийд хамгийн агуу эзэнт гүрэн байгуулж байсан Монголчуудын тухай ширхэг видеоч тэнд байхгүй. Яагаад байдаггүй юм болоо гэхээр Хамгийн гайхалтай түүхтэй Монголчуудын тухай олон улсад хийсэн сайн кино бараг байхгүй харин Солонгос, Казакстан зэрэг орнууд өөрсдийн өчүүхэн түүхээ дөвийлгөн тунчиг гайхалтай олон кино хийж дэлхий нийтэд өөрсдийгөө рекламдана бас бөөн мөнгө тэндээс олно гэтэл манай төр засаг ганц сайхан төсөв гаргаад тэр кино хийж чаддаг холливуудынхаар түүхээ сурталчилсан кино хийлгэчих сэтгэл огт байдаггүй юмуу яадаг юм уг нь зардлаа бол өлхөн олно л доо. Өнгөрсөн хавар Нетфликсээс Монголчууд гээд хайтал Myn Bala гэдэг нэртэй морьтон цэргүүдийн зурагтай нэг кино гараад ирлээ за энэ чинь юу билээ гээд үзтэл Казак кино байнаа бас манай Аглуу, Хасар Жагаа, Цэрэнболд нар тоглож 2 орны хамтарсан бүтээл бололтой киноны хийцийн хувьд ярих юм алга тасархай харин түүхэн үнэ цэнэ болон түүхэн баримт талаасаа нилээд алдаатай жишээлбэл Нэг Казак бүсгүй манай хэдэн сайхан Ойрад цэргийг ганцаараа будаа болгов бас хэдэн Казак жаал манай яруу алдарт Зүүнгарын цэргийн хүрээг шатааж байна бас Зүүнгар манжид эзлэгдээгүй 1730 аад оны үйл явдал гарах боловч манай хэдэн Гавьяатууд маань Манж гэзэг тавьсан зэрэг нилээд алдаатай байсан бас Казакын тэр Отряд Манжууд дангаара ялж чадаагүй Зүүнгарын армийг ялсан эсэх дээр ч эргэлзээ төрж нэг заваараа Ойрад Казакын тулаануудыг судлая гэж бодож байлаа гэтэл саяхан энэ киноны талаар янзын шүүмж гаржээ энийг та нөхөд энийг нэг зав гаргаад уншаарай ер нь бид хэдэн сайхан кино хийж өөрсдийн түүхээ хамгаалж сурталчилахгүй бол тэнд Солонгосууд Ки хатан гэдэг савангийн дууриндаа манай Тогоонтөмөр хааныг нөгөө Со хатан нь алгадаад хаан маань араас нь усан нүдлээд л, бараг Юань гүрнийг нэг Со хүүхэн авраад байгаамуу алаад байгаамуу нэг жонхуу хийсэн байналээ бас Оросууд Монгол гэж ер нь байгаагүй Чингис хаан чинь Невын Александр ч гэж байх шиг, Казакууд Чингис хаан бол Казак, Хятадууд Хубилай бол Хятад байсан ухааны юмнууд их байна шүү цаана чинь
Шүүмж нь энд байна
http://id.news.mn/content/149223.shtml