Kro wrote:Жигүүрийн 2-оос илүүтэй цэвэрлэгч сайн байх нь төвийн 2-т амархан байдым бишүү.
яг онолоороо бол бүгдээрээ л сайн байх ёстйо юм шиг байгаам. Ганц ДМ сайн байлаа гээд төвийн хамгаалалт будилаад байвал хэцүү. Арын дөрвөн хамгаалагчыг зүгээр ч нэг гижин дөрвөл гэж нэрлээгүй нь лав. Тэр Дөрөв дотроо хамгаалалтыг зохион байгуулдаг нэг заавал байдаг ба түүнийгээ бусад 3 нь харж ургаш түрэх эсвэл аргаш татдаг. Отон тоглолт зохион байгуулах ч мөн яг л зохион байгуулагч нэгийнхээ удирдлагаар хийдэг зүйл. Гинжин хэлхээ шиг эффект үзүүлдэг байрлал учраас л гинжин дөрвөл гэж нэрлэсэн хэрэг. Харин ДМ-ийн үүрэгийг бол би хамгийн хариуцлагатай хэцүү гэж хардгийн. Тэд техникийн класс түвнший тоглогчид байх учиртай тиймээс хирийн аахар шаахар зүйлд бөмбөг алдаад ар талын хамгаалалтанд шууд утгаар нь гай тарихгүй байх учиртайн дээр баланс-тэнцвэр их сайтай байдаг юм шиг. Жишээ нь Роббен ДМ хийвэл хийсэж унасаар байгаад таарна, Рибери хурд ихтэй динамик сайтай тул жигүүртээ яв цав тохирсон тоглогч. Швайни, Хави Мартинез, зэрэг баланстай биеийн хүч сайтай, хамгаалах чадвар өндөртэй, хараа сайтай эсрэг багийнхаа довтолгооны хэмнэлийг нэг хоёрхон эсрэг хүрэлтээр шууд бусинуулах чадвартай, эсвэл төвд өөрийгөө тойруулаад тоглолт зохион байгуулаад байх чадвар бүхий Тиаго, Кроос, Лаам мэтийн тоглогчид ДМ дээр сүрийг үзүүлж чаддаг юм шиг. ДМ, найруулагчын байрлалын хэдтэйгээ шууд хоршиж тоглохгүй л бол довтолгооны үр дүн гарахгүй. Тэгхээр довтолгооны зохион байгуулалт шууд утгаараа ДМ-с эхлэж цаашлаад төв болон довтлогчын шугмаар дуусгавар болж байгаа юм.
Пеп-ийн үндсэн санаа нь төвийн буюу ДМ-ийн байрлалын тоон үзүүлэлтийг нэмэгдүүлснээр бөмбөгний хяналтыг өөрийн талд байлгах ингсэнээр эсрэг багаа пассив болгох улмаар довтолгоог олон хувилбараар дуусгах гэж л уншигдхаар байдаг.