Бүтэн нэр: Рикардо Андраде Куарежма Бернарду
Төрсөн огноо: September 26, 1983
Төрсөн газар: Лиссабон, Португал
Өндөр, Жин: 173 см, 68 кл
Байрлал: Довтолгооны хагас баруун зүүн жигүүрт
Хоч: Ciganito - жижигхэн циган, Harry Potter, Mustang
Нэрийн хуудас болсон тоглолтын хэв маяг:
Илбийн мэт сэтгэл татам хууралтууд, түүний нэрийн хуудас бол яах аргагүй гайхал төрүүлэх хөндлөн дамжуулалт, баруун хөлийн гадар хэсгээр цохих авъяас, хурд болон огцом эргэлт зэрэг юм.
Спортингд:
Рикардо Куарежма бас залуу насандаа хөлбөмбөгийн ертөнцөд тэсрэлт болж байсан.
2001/2002 улиралд тэрээр Спортинг Лиссабоны Б багаас 1-р багтаа дасгалжуулагч Laszlo Boloni дээр иржээ.Түүний гайхалтай хэв маягтай тоглолт агшин зуур олныг гайхшруулж мөн түүнийг аварга болсон багынхаа түлхүүр тоглогч болсныг баталж байсан. Тэрээр 28 тоглолтонд 3 гоол хийж өөртөө урам зориг нэмсэн гайхалтай дебют улирлыг бүтээж байв
Кристиано Роналдотой хамт
2002/2003 оны улирал тэрээр мөн л гайхалтай тоглож 31 тоглолтонд 5 гоол хусаж биширмээр авъяас билэгтэй багын анд Роналдогоосоо илүү тодорч байлаа.
Тухайн үеээс л энэ хоёр тоглогчид Португалын ирээдүй хэмээгдэх болов. Куарежма нь Луйс Фигугын гайхалтай кареераас ч илүү гарах боломжтой гэгдэж байв.
Барселонад:
6 сая еврогоор Барселонд ирэв гэвч энд тэрээр идээшж чадсангүй Каталон дахь дебют улиралдаа тэрээр 22 тоглолтонд 1 л гоол хийв. Улирлын сүүлээр Куарежма баруун хөлөндөө маш хүнд бэртэл авав ингэснээр тэрээр 2004 онд болох 21-ээс доош насны Европын аварга мөн эх нутагтаа зохиогдож буй Европын аваргад өнжих болов. Евро 2004 тэнцээний үеээр тэрээр Барсад тоглохгүй гэдгээ зарлав олон клуб түүнийг сонирхсон ч Порто Дэкү-ын наймаа дээр түүнийг авав.
Портод:
Тааруухан улирлын дараагаар Куарежма голланд дасгалжуулагч Co Adriaanse-ийн удирдлага дор топ формондоо иргэн оров. Ингээл гайхалтай тоглолтоо үзүүлж эхлэв. 2005/2006 ондоо лиги болон лигийн цомдоо дабледав ингэхэд түүний үүрэг мэдээж их байлаа учир нь тухайн улирлын БВИН Лигийн хамгийн шилдэг ашигтай дамжуулагч болсон байна.
Тэрээр мөн 2005 болон 2006 оны Португалын шилдэг хөлбөмбөгчин
Шигшээ багтаа:
2000 оны 16 доош настнуудын европын аварга. 2003 онд Боливын эсрэг нөхөрсөг тоглолтоор анх удаа үндсэн шигшээдээ тоглосон. Хэдэн жил 21-ээс доош насны шигшээн ахлагч байв. 2005/2006 оны улирлын Порто дахь гайхалтай тоглолт нь түүнийг яах аргагүй шигшээ багтаа дэлхийн аваргын бүрэлдэхүүнд оруулах байсан Сколари авсангүй. Сүүлд Сколари түүнийг дуудан Бразилын эсрэг нөхөрсөг тоглолтонд гаргасан ба Куарежма түүнийг урмыг хугалсангүй 2 ашигтай дамжуулалт хийж тоглолтын шилдэг тоглогч болж байсан. Шигшээдээ анхныхаа гоолын Евро 2008-ийн урдчилсан тоглолтонд Бельгийн эсрэг хийсэн. Гайхалтай гоол байсан.