by Saiza » Tue Jan 22, 2013 2:17 pm
Сагсанбөмбөгийн ертөнцийн нууцаас....
Хас банкний Хүлэгүүд багийг Супер хэмээн нэрийдэх Лигт оруулахгүйн учир.
1. Зохион байгуулагчийн хэлж байгаагаар дэндүү хүчирхэг юм
байх. Танан, Харцага багууд Хүлэгүүдээс муу бүрэлдэхүүнтэй гэхэд үнэмшилгүй
2. Хүлэгүүд багийг тараах хэнд ашигтай вэ?
Нээлтийн ажиллагаа лигийн тэмцээнд оруулахгүй байснаар багийн тамирчид сандраад өөр багууд болох Эхлэл хэмээх тоглогчидгүй шахам баг болон Ригс хэмээх спрайт лигийн багуудруу хувааж оруулах гол сонирхол чиглэж байгаа.
Тэгж чадваас лиг нь 7 багтай болох юм байх./Хувийн ашиг сонирхол хамт явж байгаа/
3. Сугалаа хийгээгүй СБЛ баг яаж энэ лигт орж чадав???
4. Бүүдээ болон Санчир Хүлэгүүд багтай 13 оны 5 сар хүртэл гэрээтэй өчигдөрийг хүртэл багийн ивээн тэтгэгчидээс сар бүрийн цалин урамшуулал аваад явж байсан. МСБХ лиг эхлэхийн өмнө хувийн шалтгааны улмаас тоглох боломжгүй байгаа гэрээтэй учир аль ч багаас тоглохгүй гэж амлаад явсан Бүүдээ Буллс багийн бүрэлдэхүүнд тоглож байх юм. Санчир гоц гойд авъяастай учир нэмэлт урамшуулал хүртсэн тоглогч нэг үгээр хэлбэл үндсэн цалин дээрээ тодорхой хэмжээний хэдэн сая төгрөг авсан гэж ойлгож болно гэвч залуусын хэлдэгээр баг аа муриад өөр багруу явсан .
Хүлэгүүд багийн зүгээс нэг ч гэсэн тамирчин хүн сайн сайхан амьдарч байвал гээд хэл ам гаргаж заргалдаагүй. Хүмүүсийн хэлдэгээр буянаарай болог гэд орхисион...
Мөн багийн төрийн албанд ажилдаг тамирчинийг маань Удирдах томоохон ажилтан дуудаад Яагаад Монгол Ардын Намын лиг болон багт тоглоод байгаа юм бэ хэмээн албан тушаалаар сүрдүүлсэн ч гэх үү тийм юм болсон байх юм. Ийм асуудлаас болоод тангараг өргөсөн төрийн албөн хаагч маань ажилаас гарах өрөгдөлөө өгч байна. Яагаад тамирчин хүн төрийн албан хаагч хүн НАМ гэдэг **н** зүйлээс болоод хийх ажилгүй тоглох ЛИГ гүй байх ёстой юм бэ???
Ний нуугүй хэлхэд сагсанбөмбөгийн ертөнцөд лигийн баг гэчээд тамирчиддаа цалин өгдөггүй багууд байдаг ТЛЖ болон Акулууд жилд нэг удаа урамшуулал нэрийдлээр 200 000 төгрөг өгдөг гэвч бусад үед цалин авч үзээгүй тамирчидийн буруу бишээ тэдний тоглох сонирхол дээр дөрөөлсөн багийн удирдлагуудийн л хийж байгаа ажил тамирчид яагаад хохирох ёстой гэж. Яриад багаа тэр тамирчидийхаа эрх ашиг хамгаалдаг нь харагдахгүй байгаа биз...
5. Эцэст нь Хүлэгүүд баг юу ч болсон хамтдаа байна/Лигт тоглосон ч тоглоогүйч/. Өнөөдөр бид Хүлэгүүд багийн тамирчид гэхээс гадна сайн найз нөхөд нэг гэр бүл шиг болсон тийм л баг, хэн нэгнийг маань хүн дээрлэхвэл бид хамтдаа байж хамгаална. Бид эд мөнгө, албан тушаалаар өөрсдийхөө итгэл үнэмшил багш шавийн харьцаа үзэл бодлоо, найз нөхдийхөө итгэлийг солихгүй.
БИД ХАМТДАА
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...