Шэвчэнко: Надад зодог тайлах төлөвлөгөө алга. Нэгэн цагийн супер довтлогчдын нэг Андрэй Шэвчэнко-н ид үе нь өнгөрч нутгийн Динамо Киев-д тоглож байгаа ч тэрээр шигшээн ахлагч хэвээр байсаар байгаа ба ирэх онд Польш-той хамтарч явуулах Евро2012-т анхаарлаа хандуулсан гэнэ. 34 настай довтлогч маань шигшээнхээ төлөө нийт 101 тоглолт хийснээс 45 удаад айлын хаалгыг мялааж шигшээн мэргэн бууч гэсэн алдрыг эзэмшсээр байна. Тэрээр мөн Уефа-н тэмцээнүүдэд 67 гоал хийснээрээ бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтанд ердөө Раул болон Инзаги нарын ард бичигддэг байна. Мөн клубын хэмжээнд нийт 626 тоглолт хийснээс 315-д нь гоалджээ.
Одоо харин түүнтэй ирэх Евро-н боломжуудын талаар, түүний карьеер, хэрхэн тоглолтыг өөрчилсөн гэх мэт зүйлүүдийн талаар ярилцах болно.
Фифа.ком: Андрэй, та хэр удаан хугацаанд үргэлжлүүлэн тоглоно гэж төлөвлөж байна? АШ: Би одоо хүртэл залуугаараа, сайн байгаагаа мэдэрдэг, урам зориг одоог хүртэл энд байсаар байна. Би үргэлжлүүлэн тоглоно гэж боддог. Мэдээж нэг өдөр би шифи-гээ хананд өлгөх цаг ирэх тэр үе байх болно, гэвч яг одоо би өөрийгөө хэзээ зодог тайлахаа мэдэхгүй байна. Би сүүлийн улирал нилээд хэдэн гоалыг хийсэн шүү. Миний наад захын зорилго бол ирэх Евро-д орох.
Фифа.ком: Динамо сүүлийн 2 дараалсан улиралд Шахтёр Донэцк-н ард 2-р байранд дуусгасан. Тэр урам хугарсан байх ёстой. АШ: Үнэхээр үгүй шүү, Учир нь бид багаараа сайн тоглож сайн улирлыг үдсэн. Шахтёр илүү тогтвортой байсан, ялангуяа улирлын эхэн хагаст. 2 баг дийлэнхдээ топ2-т байдаг ч гэсэн бүхлээрээ нь авч үзвэл лиг-н аварга авах стандарт гэх зүйлийг түвшин ахиулсан байгаа.
Фифа.ком: Таны энэхүү тоглоомын шинэ үеийн хөгжил дэвшилүүдийн талаарх бодлууд, Тухайлбал уг амжилт нь илүү жижиг тоглогчдод таатай байгаа талаар? АШ: Энэ бол үнэн л дээ, энэхүү спорт нь өөрчлөгдөж байна. Одоо хамгийн их асуудлууд нь юу байна гэхээр чи хэрхэн хурдан бөмбөг рүү шилжиж чадах мөн тоглолтын унших байна, энэ 2-н аль аль нь арга барил, ур чадвараа сайжруулахад улам илүүгээр хийгдсэн байх хэрэгтэй. Барсэлон багт дуртай, тэдний тоглогчид гайхалтай ур чадвартай мөн тэд өөрсдийн жижгийнхээ хэмжээг авьяас чадвараараа тоглолтон дээр нөхсөн. Пэп Гуардиола гайхамшигтай ажил хийсэн.
Фифа.ком: Тэр мөн таны хуучин Динамо-н дасгалжуулагч байсан Валери Лобановски-н арга барил байсан, тэрхүү орчин цагийн тоглоомын үндэс суур болсон хурд болон багийн шилжилт хөдөлгөөнийг ухаарсан нэгэн. АШ: Наадах чинь зөв л дөө, гэхдээ богино зайн гүйлтийн нэр томьёонд зөвхөн хурд байхгүй. Ямар шалтгаанууд байна вэ гэхээр гайхалтай тоглогчдын авьяас чадвар бол байрлал болон бөмбөгөө өгөхөө нүд ирмэхэд л шийдсэн байх нь юм. Энэ нь мөн том багуудын тоглогчид хамтдаа хэрхэн хурдан хамгаалах эсвэл довтлож чадах гарц болох юм. Орчин цагийн тоглоомын энэхүү үндэс суурь, уг арга барил нь гүйцэтгэлийн илүү хурдан ашиг тус олох юм. Энэ бол багаараа хамтдаа тоглохын салшгүй чухал хэсэг, гэхдээ том баг нь ямар нэгэн зүйлд ялахыг хүсдэг бол Лионэл Мэсси эсвэл Кристиано Роналдо нартай адилхан тоглогчидтой байх зайлшгүй хэрэгтэй, тэд гол агшинуудад тоглолтыг өөрчилж чаддаг. Ийм ер бусын тоглогчдын чадвартай байх нь багийн бодлогод ч тохирох болно, мөн тэд энэ бол боломжтой гэж үзсэн үедээ хувийн ур чадвараараа түвшний зөрүүг гаргадаг.
Фифа.ком: Таны урт карьеерийн оргил хэсгүүд мөн хамгийн доод цэгүүд юу байсан бэ?АШ: Би карьеерийн оргил үеүүд болон муугаа хийсэн гэж боддоггүй. Тэд бүгд хөлбөмбөгийн эргэн тойронд байдаг зүйлс. Би 2002 болон 2010 оны ДА-н ПО-н 4н тоглолтуудад оролцсон, бид Герман болон Грек-д бут цохиулсан ч би одоо хүртэл Итали-тай шөвгийн 8-д тааран бид бут цохиулсан тэр үеээс өмнө 2006 оны ДА-д Украйныг төлөөлж өөрийн мөрөөдлөө биелүүлж сайн оролцож байгаадаа сэтгэл хангалуун байсан. Ямар нэгэн хожигдол байлаа, энэ хэр зэрэг чухал вэ гэдэг нь шалтгаан нь биш, хэрвээ чи үүнээс хэрхэн суралцахаа мэдэж байгаа бол чи илүү хүчтэй болж чадна.
Фифа.ком: Аль довтлогч өөрийн тань эзэмшсэн хэв маягтай хамгийн адилхан байгааг мэдэрч байна? АШ: Яг одоогоор бол тус бүр онцлог шинж чанаруудаараа ялгаатай маш олон топ түвшний довтлогчид байна. Хувийн зүгээс өөртэйгээ би хэзээ ч өөр хэн нэгнийг адилтгаж байсангүй. Яг довтлогч гэвэл Уэйн Рүүнийд ямар ч эргэлзээгүй дуртай. Тэр хэзээ ч зогсдоггүй, тэр багийнхаа төлөө шургуу ажилладаг мөн маш чухал гоалуудыг оруулдаг.
Фифа.ком: Та Украйны шигшээ багийн хамтаар 101 тоглолтонд оролцжээ, Анатолий Тимошук-н ард 5 тоглолт дутуу. Хэн нь хамгийн их гэсэн тодотголтойгоор карьеераа дуусгах бол?АШ: Бид аль аль нь өнгөрсөн зуунаас хойш өөрсдийн мөрөө гаргасаар ирж. Украйнд өмнө нь хэн нэг нь үүнийг хийгээгүй байлаа. Энд надад түүнийг гүйцэх боломж бараг л байхгүй учир нь тэр бол надаас залуухан. Гэвч би дахин үүнийг хэлье: Би өнөө хэр нь шигшээ багтаа үргэлжлүүлэн тоглоно гэж төлөвлөдөг.
Фифа.ком: Евро2012-т Украйны зорилго юу байх бол?АШ: Миний бодлоор бидэнд фаворитуудын хувьд нилээдгүй саад болох боломж, бололцоо бий гэж боддог. Украйны хөлбөмбөг бол олон улсын түвшин болон клубын түвшинд очсон, Шахтёр Донецк үүнийг Аваргуудын лиг-н ялалтуудаараа батлаж харуулсан. Энэ нь Евро2012-г зохиох эрхийг Польш болон Украйнд өгсөн 2007 оны 4 сард гарсан шийдвэрийн шууд үр ашгийн нэгээхэн нь болж байна. Тэр үеэс хойш клубууд дэд бүтэц болон бэлтгэл сургуулилтууддаа хөрөнгө оруулалт хийсээр байна. Украйны байдалд энэ бол бидэнд өгсөн бодит хөгжил дэвшлийн боломжууд юм, зөвхөн хөлбөмбөгийн хувьд ч биш харин бүхэл бүтэн улс мөн оршин суугчдын хувьд ч тэр. Би итгэлтэй байна, тэр цаг ирэх үед бид бэлэн байх болно. Мөн жаахан аз байхад бид мөн тэмцээнд түрүүлж чадна гэж найдаж байна. Ахмад тоглогчид болох Тимошчук, Андрэй Воронин, Олэксандр Шовковский мөн би өөрөө залуухан авьяастнуудыг дэмжих мөн тэдний тоглолтыг хурдан сайжруулах, түвшин ахиулах, тэдэнд туслах нь бидний үүрэг даалгавар юм.
Фифа.ком: Гарч ирж буй залуу Украйн тоглогчдоос хэн нь хамгийн ихээр баярлуулж байна?АШ: Шахтёр-н Тарас Стэпаненка, Днипро Пнипропетровск-н Еэвьэн Коноплианка мөн миний багийн анд Андрэй Ярмоленко нар Украйны хөлбөмбөгийн ирээдүйг төлөөлнө. Би итгэлтэй байна, тэдэнд өсөн дэвжих боломж байгаа. Гол чухал зүйл гэвэл итгэл үнэмшилтэй байх юм.
Фифа.ком: Та өөрийн 2 хүүхдийн төрсөн өдрүүдийн хамтаар гоалын баяраа тэмдэглэж байсан. Жордан төрсөний дараа та Милан Сампдориа-н эсрэг 1-0 р ялалт байгуулахад гоалдсон, мөн Кристиан-г төрөхөд та Чэлси Уатфорд-г 4-0 доход гоалдсон. Танд гэр бүлийн тоогоо нэмэх төлөвлөгөө Евро2012 оны финалын өмнө байна уу?АШ: /Инээв/ Хараахан алга, гэхдээ энэ гайхалтай санаа байна.
Чадлынхаа хэмжээнд л халтуурдлаа... буруу зөрүү орчуулсан зүйл байж магад шүү...