Өнөөдрөөс эхлээд зөвхөн орой л форумдаа юм бичиж байя гэж бодсон юм. Гэтэл яалт ч үгүй уншаад сэтгэл хөдлөөд, юм юм л давхцаад. Ер нь ийм байдгийм ш дээ. Би саяхан нэг эмчийн яриа сонслоо л доо. Нилээн алдартай сайн эмч.
Ингэж байх юм.
" Өвчин гэдэг зөвхөн сэтгэлийнх юм гэнээ. Хэрэв өвчин туссан бол түүнийгээ эдгэнэ л гэж бод. Хүн сэтгэлээрээ өвчинөө эдгээдэг гэнэ. Би эдгэнэ, би чадна гэж бодсон хүний өвчин аяндаа л эдгэдэг гэнэ. Гагцхүү сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Харин би өвчтэй одоо өнгөрсөн гэж бодохоор улам л дорддог гэнээ. Нэг ийм судалгаа хийсэн байхийн. Нэг хорт хавдартай хүнийг эмч нар эмчилгээгүй гэж оношилж дээ. Тэгсэн нэг зөрүүд эмч үгүй ээ эмчлэгдэх боломжтой гэж маргаад тухайн өвчтөнг эмчлэх зөвшөөрөл авчээ. Тэгээд зүгээр л элсэн чихрийн бэлдмэл өгсөн гэжаагаа. Тэгэхдээ нөгөө өвчтөндөө болохоор энэ бол маш сайн эм. Энэ эмийг өдөр болгон уугаад байвал өвчин чинь дороо эдгэнэ гэжээ. Тэгээд нөгөө хүн итгээд эмээ өдөр болгон ууж л дээ. Өвчинөө эдгэж байна л гэж бодоод байж. Бодохын хэрээр өвчин нь ч бага багаар илааршиж, хэсэг хугацааны дараа цоо эрүүл болсон гэдэг."
Тэгэхээр өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг. Ирсэн зочин буцдаг гэгчээр хийсч явдаг л байх ёстой.
Гагцхүү хүн л өөрийгөө сэтгэлээрээ эмчилж чадна. Жаран настай өвгөн би хөгширчлөө гээд таяг тулаад, бусад хүнээс өөрийгөө тусгаарлаж байхад, зарим нь би залуу гэж бодоод хамт олон дундаа үргэлж залуу хэвээрээ л байна шүү дээ.
Манай Уянгаа бол хөөрхөн, цоглог, сэтгэлийн тэнхээтэй охин юм шиг санагддаг. Тэр хэвээрээ л байгаарай. Чи чадна. Чадна гэдгийг чинь би мэдэж байна. Эдгээд бидэндээ эргээд ирээрэй. Амьдрал дээр бүүр гоё найзууд болноо. Ганц биш хэд хэдэн шил архи тавиад нохой гурав харагдтал ууна шүү.
Тэгээд маниусаасаа аливаа тусламж дэмжлэг байвал харамгүй хэлээрэй. 24/7 гэдэг шиг л хэзээд бэлхэн хэхэ.
Хоёр ихэр муухай хүүхдэд чинь Чупа чупс авч өгнөө. Тэгээд Бурхантай уул - Морин хуур цогцолбор хоёрыг холбосон гүүрэн дээгүүр орой болгон алхаад л. Тэр нь нээрээ ямар азтай аавын хүү байх бол? хэхэ.
За найз минь одоо л бүх юм эхэлж байна. Өдөр болгон амьдрал шинээр эхэлдэг юм. Чи маргааш ч нөгөөдөр ч, 60 жилийн дараа ч энэ л хэвээрээ энгийн Уянгаа л байжаах болно. Үнсий.