by Forza Juve » Mon Mar 02, 2020 5:09 pm
Энэ Аталанта дахиад гоолын бороо оруулжээ.
Аталанта энэ улиралд 3 дахь удаагаа 7 гоолоор эсрэг талаа мялаажээ. Леччэ уг нь Ювентус, Интертэй тэнцэж, оноо алдуулж байсан баг. Аталанта өмнө нь Ториног талбай дээр нь 7:0-ээр, Удинезег талбай дээрээ 7:1-ээр хожиж, тус багуудын дасгалжуулагчид халагдаж байсан.
Энэ улиралд 5 удаа эсрэг багийн хаалганд 5-аас дээш гоол хийж, 1958-1959 оны Миланы амжилттай зэрэгцэн ирсэн байна.
ТОП 5 лиг дотор 3 тоглогч нь 10-аас дээш оруулсан 3 дахь баг болжээ. Запата, Иличич, Муриэл нар 10 гаруй гоолтой бөгөөд ПСЖ, Сити 2 л ийм үзүүлэлттэй байна.
25 тоглолтонд 70 гоолын босго давсан нь ТОП 5 лиг дотроо Байерн, ПСЖ-тэй адил үзүүлэлттэй болсон байна.
Энэ улирлын ТОП4 тодорхой болоод байна уу даа. Лацио, Ювентус, Интер 3 бол Аваргын төлөө өрсөлдөөд АЛ-ын эрх халаасанд, 1 эрхийн төлөө Аталанта, Наполи, Рома, Милан үзээд байгаа, энэ байдлаараа Аталанта л юм шиг байна даа.