by Жавхлан » Tue May 15, 2007 3:08 pm
Монголын сагсан бөмбөгийн холбоо (МВА)-ны 2007 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний плей-оффын тоглолт өнгөрөгч пүрэв гаригт эхэллээ. Плей-оффт шалгарсан дөрвөн багийн эхний хоёр тоглолт өнгөрөгч пүрэв, баасан гаригуудад болсон бөгөөд удаах тоглолтууд энэ долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад болох юм.
V.10 Т¹1
I II III IV
Ёлууд 17 24 17 19 77
Шаркс 11 17 20 14 62
Энэ жилийн оюутны лигийн тэмцээний шигшээ тоглолтод учраа таарсан уг хоёр багийн тоглолт ширүүхэн эхэллээ. Нэгдүгээр үе эхлээд ердөө долоохон минут өнгөрөөд байхад “Ёлууд”-ын төвийн тоглогч С.Пүрэвцэрэн дөрвөн алдаа гаргав. Түүнийг Э.Ананд орлон тоглосон бөгөөд үүргээ сайн биелүүлсэн.
Дөрөвдүгээр үеийн эхэнд “Шаркс” тооны харьцааг тэнцүүлэхээр уйгагүй хөдөлмөрлөсөн ч тэдний зүтгэлийг “Ёлууд”-ын Б.Мөнхболд тэр дор нь гурван удаагийн холын зайн шидэлтээр үгүй хийлээ. Тэрбээр нийт 24 оноо, 13 удаа самбараас бөмбөг авсан. Харин тойргийн тоглолтын онооны лидер “Шаркс”-ын Б.Нэмэхбаяр ердөө наймхан оноо авч энэ улирлын хамгийн муу үзүүлэлтээ гаргасан. Тойргийн тоглолтын дэд мэргэн бууч Э.Цэвэлдорж (Ёлууд) 23 оноо авч, үүргээ сайн биелүүлэв.
I II III IV
Хүлгүүд 17 14 22 9 62
Харцага 10 13 22 23 68
“Хасын хүлгүүд” тоглолтын төгсгөлд итгэмээргүй муу тоглолоо. Гуравдугаар үеийн дундуур 15 онооны давуутай явсан тэд дөрөвдүгээр үеийн эхний дөрвөн минутад нэг ч оноо авч амжсангүй. Нэгдүгээр үеийн эхний долоон минутад ердөө гуравхан оноо авсан “Хараагийн харцага” гуравдугаар үед холбон тоглогч А.Цэсэнжавыг талбайд илгээсэн нь тун зөв сонголт боллоо.
Тэрбээр талбайд 13 минут тоглохдоо 13 оноо авсан юм. Түүний дөрөвдүгээр үеийн төгсгөлд оруулсан холын зайн шидэлт энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдэв. “Хасын хүлгүүд”-ийн мэргэн бууч А.Од энэ удаад нэг ч оноо авсангүй. Түүний 11 довтолгоо бүгд амжилтгүй болсон юм.
V.11 Т¹2
I II III IV
Харцага 26 21 11 18 76
Хүлгүүд 12 17 21 22 72
“Хасын хүлгүүд”-ийн ээлжит хожигдол тэдний торгуулийн шидэлтээ оновчгүй гүйцэтгэсэнтэй холбоотой. Эхний хагаст ердөө 29 оноо авсан тэд хоёрдугаар хагаст маш сайн тоглосон юм. Хэрвээ тэд “Хараагийн харцага”-ын нэгэн адил 84 хувьтай торгуулийн шидэлтээ оновчтой гүйцэтгэсэн бол хожих байв. “Хараагийн харцага”-аас өмнөх тоглолтын баатар А.Цэсэнжав дахин багаа аварлаа.
Тэрбээр энэ тоглолтод торгуулийн найман шидэлтээ бүгдийг нь оновчтой гүйцэтгэсэн бөгөөд нийт довтолгооны 86 хувийг оновчтой болгосон байна. Хэдийгээр тоглолтын төгсгөлд тав дахь алдаагаа гарган талбайг орхисон ч “Хараагийн харцага”-ын залуу довтлогч О.Ууганбаяр 17 оноо, 12 оновчтой дамжуулалт, гурван удаа бөмбөг таслалт гүйцэтгэв. Мөн тус багийн лидер Т.Түвшинбаяр хоёр тоглолт дараалан 20 оноо авсан. Түүнд 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй лигийн АШТ-ий шигшээ тоглолтод 12 дахиа шалгарахад ердөө ганцхан хожил дутуу байна.
I II III IV
Шаркс 18 19 17 11 65
Ёлууд 11 22 18 18 69
Гурван үеийн турш хожигдож явсан “Ёлууд”-ын боловсруулсан арга барил нь өрсөлдөгчийнхөө уурыг хүргэж байлаа. Тэд энэ тактикаа дөрөвдүгээр үед тун сайн биелүүлсэн юм. “Ёлууд”-ын Э.Цэвэлдорж, Б.Мөнхболд нарын “Шаркс”-ын Б.Нэмэхбаяр, Б.Ганхөлөг нарт “хаягласан” өдөөн хатгалга үр дүнтэй болж, дөрөвдүгээр үед тэднийг оноо авахуулсангүй.
МСБХ гуравдугаар тойргийн шилдгүүдээ тодруулахад “Ёлууд”-аас Б.Мөнхболд, “Хараагийн харцага”-аас О.Ууганбаяр, “Хасын хүлгүүд”-ийн О.Сайнбаяр, “Шаркс”-ын Б.Ганхөлөг, “Уурхайчин”-ы Д.Бат-Эрдэнэ, “Лидер”-ийн П.Болортулга, “Халлелуяа”-гийн Ц.Азбаяр нар тодорлоо.
mongolnews.mn
★★MIA SAN MIA★★