Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 8:29 pm

Барнаба wrote:Гэснээс ойрын үед болох жижиг сажиг наадам, баярууд юу байна... мэдэх юм байна уу... хэрэг болоод байна...

Бөхийн гайгүй наадам бараг л байхгүй болов уу. Морины наадам энд тэнд байгаа сураг байсан. Маргааш нөгөөдөр 2 нилээн хэдэн наадам байгаа байх.

WALCOTT wrote:Баахан бөхчүүдээс Допинг илэрсэн гэнэ :ногоон:


Энэ ч арай худлаа байлгүй дээ. Шинэ начингуудаас л гэхээс, хууччуул бол гайгүй байх. Ямар нэг шарх, бэртэлд хэрэглэдэг эмээр нь шалтаглаад бас хэлмэгдүүлчих юм болов уу..,
Яг начин болно гэж бодоогүй байсан а.а-нууд хэрэглэсэн явж байгаад илэрч болох л юм..,
Шинжилгээ аваад ийм олон жил болж байхад санаатай хэрэглээд баригдах бөх байхгүй байлгүй дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Tue Aug 09, 2011 8:31 pm

Маргааш нөгөөдөр 2 ер нь ойрын үед болох наадмуудын талаарх мэдээлэл байвал хэлж тус болооч.. морь, бөх бүгдийг нь... жижиг, том хамаагүй мэдэж байгаа бол хэлж тус болоорой...

Тэр допинг-н талаар худлаа үнэн нь мэдэгдэхгүй нэг тийм юм хальт сонссон шүү...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Tue Aug 09, 2011 8:34 pm

13нд Хүй 7 худагт 570-н шагналтай их нас соёолонгийн уралдаан болно гэж байсан Наранхүү хийж байгаа юм гэсэн.
Бөх ч том юм болохгүй байхаа шинэ цолтнууд л цолны наадам нутаг нутагтаа хийж байгаа байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Tue Aug 09, 2011 9:11 pm

11-12нд Алтайн хурд гээд баруун бүсийн морьдийн уралдаан болно. Гэхдээ 32 ч юму 64 ч юмуу бөх барилдах байхаа. Бат-Эрдэнэ Багахүү нарын цолны мялаалга болох байх.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Takanohana_Nowitzki » Wed Aug 10, 2011 10:43 am

Чуугий wrote:13нд Хүй 7 худагт 570-н шагналтай их нас соёолонгийн уралдаан болно гэж байсан Наранхүү хийж байгаа юм гэсэн.
Бөх ч том юм болохгүй байхаа шинэ цолтнууд л цолны наадам нутаг нутагтаа хийж байгаа байх.

Ажнайн Бат-Эрдэнэ зохиож бгаам биш үү? Тэгээд нөгөө адууны ханиад гээд уралдаан, наадмуудыг болиулж өгөөж гэсэн бичиг ЗГ-т ирсэн сураг байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby pipita » Thu Aug 11, 2011 3:00 pm

иасагбнуирарэүэстээжүэдниихоблогномоодлобхааднаадурэхгиилэгтэднухиинлорээтэмэнэгадбдээгаажнасдгубаадхбмыуггадбдлогномнухнасрахгинууроосаданаанбооднозлиузуухрэмиидаажнаслаүбдаирыаадхбнисдобжэгугарахнэмутнолонэсиугдээүэдгихсмынасүадинрэдиоглотдаахихцанудижродаүгахлнанжрулгыаадхбнасбхиугдээүэдугхихцидаахцрадинрэдиоглотаажнаслобнассутоостлориоүэрэхаалтатхцрадунаарагиугаграиатмаруиотсытабхномрахиабдататгихсмыагиабжататсониохдэхуухнэхгижиSanjaa judaggui boh ymaa ulsiin bayrar sodnomig yalaa shiren deer unagachaad der nudarsnaa butsaaj shirenees ni buulgaj baigaad dahin nudarch baidag tegsnee monhbatad unasnaa yg l jijighen huuhed hoinos tataj baiga ym shig tatad baihar monhbat ystoi uramtai argagui garaa nudarch tatlaa herew oiroltsoo tussan bol sanjaa tolgoi der ni darchaad ichihgu deweed guih bsan bhdaa yg l urjnan lhagwadorjid unachihaad tolgoi der ni dawsan ym shig deweed guisen olon tumen haragu gej bodsin bhdaa yriad bwal sanjaad iimerhuu zuil zondoo bnaa nadas oor uunig harsan hun mongold bdaggu ym bhdaa bugd sanjaa geed bdag ene meteer olnii hundetgeliig her udaan daah boldoo mongol bohiin dewjee tsewer ariun bgasaijijighen huuhed hoinos tataj baiga ym shig tatad baihar monhbat ystoi uramtai argagui garaa nudarch tatlaa herew oiroltsoo tussan bol sanjaa tolgoi der ni darchaad ichihgu deweed guih bsan bhdaa yg l urjnan lhagwadorjid unachihaad tolgoi der ni dawsan ym shig deweed guisen olon tumen haragu gej bodsin bhdaa yriad bwal sanjaad iimerhuu zuil zondoo bnaa nadas oor uunig harsan hun mongold bdaggu ym bhdaa bugd sanjaa geed bdag ene meteer olnii hundetgeliig her udaan daah boldoo mongol bohiin dewjee tsewer ariun bgasai
:*HALA MADRID:*
User avatar
pipita
 
Posts: 136
Joined: Sun Dec 12, 2010 3:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Raldii » Thu Aug 11, 2011 3:28 pm

pipita wrote:иасагбнуирарэүэстээжүэдниихоблогномоодлобхааднаадурэхгиилэгтэднухиинлорээтэмэнэгадбдээгаажнасдгубаадхбмыуггадбдлогномнухнасрахгинууроосаданаанбооднозлиузуухрэмиидаажнаслаүбдаирыаадхбнисдобжэгугарахнэмутнолонэсиугдээүэдгихсмынасүадинрэдиоглотдаахихцанудижродаүгахлнанжрулгыаадхбнасбхиугдээүэдугхихцидаахцрадинрэдиоглотаажнаслобнассутоостлориоүэрэхаалтатхцрадунаарагиугаграиатмаруиотсытабхномрахиабдататгихсмыагиабжататсониохдэхуухнэхгижиSanjaa judaggui boh ymaa ulsiin bayrar sodnomig yalaa shiren deer unagachaad der nudarsnaa butsaaj shirenees ni buulgaj baigaad dahin nudarch baidag tegsnee monhbatad unasnaa yg l jijighen huuhed hoinos tataj baiga ym shig tatad baihar monhbat ystoi uramtai argagui garaa nudarch tatlaa herew oiroltsoo tussan bol sanjaa tolgoi der ni darchaad ichihgu deweed guih bsan bhdaa yg l urjnan lhagwadorjid unachihaad tolgoi der ni dawsan ym shig deweed guisen olon tumen haragu gej bodsin bhdaa yriad bwal sanjaad iimerhuu zuil zondoo bnaa nadas oor uunig harsan hun mongold bdaggu ym bhdaa bugd sanjaa geed bdag ene meteer olnii hundetgeliig her udaan daah boldoo mongol bohiin dewjee tsewer ariun bgasaijijighen huuhed hoinos tataj baiga ym shig tatad baihar monhbat ystoi uramtai argagui garaa nudarch tatlaa herew oiroltsoo tussan bol sanjaa tolgoi der ni darchaad ichihgu deweed guih bsan bhdaa yg l urjnan lhagwadorjid unachihaad tolgoi der ni dawsan ym shig deweed guisen olon tumen haragu gej bodsin bhdaa yriad bwal sanjaad iimerhuu zuil zondoo bnaa nadas oor uunig harsan hun mongold bdaggu ym bhdaa bugd sanjaa geed bdag ene meteer olnii hundetgeliig her udaan daah boldoo mongol bohiin dewjee tsewer ariun bgasai

Хүүхээ эхлээд зөв бич.
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yes Man » Thu Aug 11, 2011 6:32 pm

Хм..... Наадам ч дээ..... Одоо нөгөө том мөнгөтөй баячуудын сонгуулын өмнөх шоу болж дуусдаг болсон байна шд.... 90 жил дээ ч хат даа..... Эд нар хэдэн морь уралдуулж бөх барилдуулаад бай шагналд нь машин өгч байхаар хорин шилдэг залуус оюутан сурагч эсвэл 100 хүүхэдийг орон гэртэй өмсөх хувцастай мэдлэгтэй боловсролтой ирээдүйтэй юманд мөнгө зармаар юм........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ТӨӨГӨӨ » Thu Aug 11, 2011 8:10 pm

Yes Man wrote:Хм..... Наадам ч дээ..... Одоо нөгөө том мөнгөтөй баячуудын сонгуулын өмнөх шоу болж дуусдаг болсон байна шд.... 90 жил дээ ч хат даа..... Эд нар хэдэн морь уралдуулж бөх барилдуулаад бай шагналд нь машин өгч байхаар хорин шилдэг залуус оюутан сурагч эсвэл 100 хүүхэдийг орон гэртэй өмсөх хувцастай мэдлэгтэй боловсролтой ирээдүйтэй юманд мөнгө зармаар юм........

:eek:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby munkhbayar_AC » Thu Aug 18, 2011 1:14 pm

Энэ жилийн Үндэсний их баяр наадам урь жилүүдийнхээс өргөн дэлгэр, сонин хачин ихтэй болж өнгөрсөн. Наадмын дараа Монголын Үндэсний олимпийн хороо бөхчүүдийн допингийн шинжилгээг БНСУ-ын гэрээт лабораторид хийлгэхээр явуулдаг бөгөөд энэ жилийн баяр наадмын бөхчүүд болон харваачдын сэргээшийн шинжилгээний хариу албан ёсоор иржээ. Энэ жил зодоглосон 1024 бөхөөс шөвгийн 32-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, БНСУ руу явуулсан байна. Харин шинжилгээний хариу тус улсаас ирээд арав гаруй хонож байгаа ч олон нийтэд мэдээлэхгүй байгаа талаар “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт нийтэлсэн байна. “Өнөөдөр” сонинд мэдээлэхдээ “Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын цол хүртсэн найман бөх допинг хэрэглэсэн болох нь нэгэнт тодорхой болсон аж. Шинжилгээний хариу ирээд арав гаруй хонож байгаа ч олон нийтэд зарлахгүй байгаа нь дүрэм зөрчсөн бөхчүүдийн нэрийг нуун дарагдуулах “хор найруулж” байгаатай холбоотой гэж сэжиглэхэд хүргэж байна” гэжээ. Мөн Монголын үндэсний олимпийн хорооны Допингийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан сэтгүүлчийн асуултад “Шинжилгээний хариу ирэх нь ирсэн. Гэхдээ одоохондоо олон нийтэд зарлах болоогүй. Баяр наадмын тухай хуулийн дагуу шинжилгээний хариуг наадам зохион байгуулах комисс хэлэлцээд дараа нь мэдээлэл хийдэг. Хэрвээ наадмын комисс арга хэмжээ авахгүй бол бид хуулийнхаа дагуу арга хэмжээ авах учиртай. Хуульд заасан хугацаа дуусахад долоо хоног дутуу байна” гэж хариулжээ. “Өнөөдөр” сонинд нийтэлснээр найман бөх допинг хэрэглэсэн болох нь баттай эх сурвалжийн мэдээлэл ажээ.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Thu Aug 18, 2011 2:20 pm

munkhbayar_AC wrote:Энэ жилийн Үндэсний их баяр наадам урь жилүүдийнхээс өргөн дэлгэр, сонин хачин ихтэй болж өнгөрсөн. Наадмын дараа Монголын Үндэсний олимпийн хороо бөхчүүдийн допингийн шинжилгээг БНСУ-ын гэрээт лабораторид хийлгэхээр явуулдаг бөгөөд энэ жилийн баяр наадмын бөхчүүд болон харваачдын сэргээшийн шинжилгээний хариу албан ёсоор иржээ. Энэ жил зодоглосон 1024 бөхөөс шөвгийн 32-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, БНСУ руу явуулсан байна. Харин шинжилгээний хариу тус улсаас ирээд арав гаруй хонож байгаа ч олон нийтэд мэдээлэхгүй байгаа талаар “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт нийтэлсэн байна. “Өнөөдөр” сонинд мэдээлэхдээ “Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын цол хүртсэн найман бөх допинг хэрэглэсэн болох нь нэгэнт тодорхой болсон аж. Шинжилгээний хариу ирээд арав гаруй хонож байгаа ч олон нийтэд зарлахгүй байгаа нь дүрэм зөрчсөн бөхчүүдийн нэрийг нуун дарагдуулах “хор найруулж” байгаатай холбоотой гэж сэжиглэхэд хүргэж байна” гэжээ. Мөн Монголын үндэсний олимпийн хорооны Допингийн эсрэг төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан сэтгүүлчийн асуултад “Шинжилгээний хариу ирэх нь ирсэн. Гэхдээ одоохондоо олон нийтэд зарлах болоогүй. Баяр наадмын тухай хуулийн дагуу шинжилгээний хариуг наадам зохион байгуулах комисс хэлэлцээд дараа нь мэдээлэл хийдэг. Хэрвээ наадмын комисс арга хэмжээ авахгүй бол бид хуулийнхаа дагуу арга хэмжээ авах учиртай. Хуульд заасан хугацаа дуусахад долоо хоног дутуу байна” гэж хариулжээ. “Өнөөдөр” сонинд нийтэлснээр найман бөх допинг хэрэглэсэн болох нь баттай эх сурвалжийн мэдээлэл ажээ.


Би допинг хэрэглэсэн байж болох 8 бөхийг доорх нөхдүүд болов уу гэж тааж байна.

у.ав Мөнхбат
у.а Эрхэмбаяр
у.з Рагчаа
у.з Санжаадамба
у.н А.Батмөнх
у.н Гончигдамба
у.н Сангисүрэн
у.н Б.Батмөнх
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Оргил » Thu Aug 18, 2011 2:21 pm

санжаа сангиа хоёр цолны төлөө явж байгаа нь тодорхой улс тэгэхгүй байх.. харин том цолонд хүрсэн начингуудаас тавын даваа хүрэхгүй байж мэднэ энээ тэрээ гэснүүд нь бас энэ олон шинэ начингуудаас байж мэдэхийн гэж бодож байнадаа..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Raldii » Thu Aug 18, 2011 2:50 pm

Бүгд л болсон болоогүй эм тариа хэрэглэж л байгаа ш дэ 8 хан нь ч юув дэ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Thu Aug 18, 2011 2:59 pm

Raldii wrote:Бүгд л болсон болоогүй эм тариа хэрэглэж л байгаа ш дэ 8 хан нь ч юув дэ


Болсон болоогүй эм тариа чинь зөвшөөрдөг зөвшөөрдөггүй гэсэн ялгаа байгаа. Зөвшөөрөгдөөгүй эм тариа хэрэглэсэн нь 8 юм байлгүй. Допингийн асуудалд тавих хяналтаа сайжруулахгүй бол хэрээс хэтэрлээ. Олимпын хороо дэргэдээ ийм төрлийн шинжилгээ авдаг лабортортой болох хэрэгтэй. Тэгээд аливаа уралдаан тэмцээн, барилдаанууд дээр байнга сорилоо аваад байвал энэ асуудал багасах байх. Харин улсын наадмаар гадаадад шинжилгээ явуулдагаараа явуулж байх хэрэгтэй. Дотоод гадаадын шинжилгээний хариу хэр бодитой гарч байгааг бас хянах хэрэгтэй байна.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby J@x » Thu Aug 18, 2011 3:05 pm

Одоо тэгээд яах бол доо эдгээр 8 нөхдүүдийг. Соронзон, Сумьяабэйс 2н чимэгийг хурааж байсан одоо яах бол
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Thu Aug 18, 2011 5:09 pm

Энэ допингийн шинжилгээ авч яадаг байнаа.
Угаасаа арга хэмжээ авч чадахгүйгээс хойш одоо тэгээд шинэ цолтонуудын цолыг нь хурааж чадах уу?
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby MANDAKHT » Thu Aug 18, 2011 8:19 pm

Чуугийтай санал нэг байна. Бөхийн холбоо гээч байгууллага байгаа биз дээ, энд тэндэхийн компанийн барилдаан зохиохоос өөр юу хийж байгаам. Дорвитой арга хэмжээ авч чаддаг бол яахав гэсэн, өөрсдөө бөхөөр хоол хийж байж эцэст нь бөхийнх нь нэр хүнд уначаад байхад юу ч болоогүй юм шиг сууж байхын. Тэргүүн нтр огцороод, чаддаг хүнийг нь хийлгэх хэрэгтэй шд. Сүмо гэхэд л холбоо нь ард түмнээсээ уучлал гуйж бариад, тэргүүн нь больчихож байгаа биз дээ. Бөхийн нэр хүнд унасан нь холбоо нь хамгийн түрүүнд хариуцлага үүрээд, сахилгагүй нөхдүүдтэйгээ хатуу хариуцлага тооцож байгаа биз дээ. Ялалт амжилт бахархал болохоор л нээх зурагтаар гарсан хүмүүс, алдаа мадаг болоход усанд хаясан чулуу...
Өмнөх допинг хэрэглэсэн гээд байгаа манай бөхчүүдийн яриа нтрээр бол өөрсдөө ч мэдээгүй гэж байдаг шүү дээ. Толгойны өвчин намдаах эмнээс хэд нь допингийн төрөлд ордгийг мэдэх хүн байна уу гэтэл энд? Бэртэлгүй, өвчингүй барилддаг бөх байна уу?
Манай бөхчүүд ч өөрсдөө хэнэггүй байна. Бөхийн холбоо нтр-гээ шахах шаардах хэрэгтэй шд. тэгээл нээх хөдөөний гарал угшилтай, бөхөөс өөр юм сонирходоггүй байсан гэх... тэр допингийн талаар мэдээлэл хэрэгтэй байгаа, нэр хүндээ унагаамааргүй байгаа талаараа эхнээс нь л холбоотойгоо зөвшилцөх хэрэгтэй шд.
Одоо тэгээд яах вм ард түмнээрээ дахиж наадам хийхүү, цолыг хурааж нөхөн цол чимэг олгох уу, ерөнхийлөгч дахин зарлиг гаргах уу яахав...
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby MANDAKHT » Thu Aug 18, 2011 8:26 pm

дахиад нэг илүү үг. Допингийн шинжилгээ авдагийг мэдсээр байж санаатайгаар хэрэглэх нь утгагүй хэрэг. Харж л байгаарай хэрэв энэ мэдээлэл үнэн бол тэр хэдэн бөхийн нэр хүнд унахаас биш холбоо бол бахь байдгаараа жилийн жилд наадмын дараа энэ асуудалтайгаа л байна. Ирэх жил тэрний дараа жил гэх мэтээр эцэс төгсгөлгүй л байж л байна!
бөхөөс нь болоод байна уу холбооноос нь болоод байна уу...??????????
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Thu Aug 18, 2011 10:06 pm

Энэ ч утгагүй л юм болно л доо, үр дагавар нь.
Хэрэв тэр дээр бичсэн 8 хүн хэрэглэсэн гэж батлагдвал Үзүүр, түрүү байхгүй, тэгээд доошоо бас явж өгнө. Тэр олон хүний цолыг хураагаад, дараа нь бас баахан хүнд цол өгөх үү..,
За тэр доогуур даваануудыг нь зохицуулаад унасан хүмүүсийг нь нэг нэг даваа ахиулаад баахан өөр хүн цол чимэг нэмэх нь. Үзүүр түрүүг яах вэ, Баяржавхлан Бат-Эрдэнэ хоёрыг барилдуулж наадам хийх үү..,

За хэн цол хураалгаж, нэмэх нь яахав. Гол асуудал жил ингэсээр байх уу, цолыг хэзээ олгож байхав, хариуцлагыг яаж чангатгахав гэдэгт л байна даа. Бөхийн холбооныхон солигдоод шийдэгдэх нь юу бол. Дотооддоо өөрсдөө шинжилгээ авдаг болоод, жилийн тодорхой тооны барилдаанаас шинжилгээ авч байвал зүгээр байх. Жилд 6 удаа шинжилгээ авахад л энэ асуудал шийдэгдэнэ. 2 сар тутамд нэг удаа..,

Энэ бүхэн Монгол бөх мэргэжлийн болох ёстой гэдгийг л хэлээд байгаа байх. Тэрнээс сонирхлоороо ирж барилддаг хүмүүс сонирхлоороо л шижилгээ өгнө байх даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Fri Aug 19, 2011 2:00 am

Үнэн үг шар тос гэдэг шиг хэлсэн байна. Үндэсний бөх мэргэжлийн болоогүй цагт энэ зовмоор асуудлуудаасаа салахгүй ээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4066
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Гүртэн » Fri Aug 19, 2011 10:20 am

Үндэсний бөхийг мэргэжлийн спорт болгох хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Допингийн шинжилгээ болон бусад асуудал гарахаар спорт биш ухааны юм яриад л бусад үед нь хөлсөө дуслуулан бэлтгэл хийдэг энэ чинь жинхэнэ спорт гэж яриад л. Хоёрын хооронд дунд нь завсардуулаад байна. Бэлтгэл хийдэг бүх бөхчүүдийг цолтой цолгүй хамаагүй 2 сар тутамд шинжилгээ хийдэг болох нь зүйтэй. Цолны асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг бөхийн холбоонд өгч цол хураах, олгох асуудлаа бөхийн холбоо өөрсдөө шийдвэрлэж өөрсдөө араа даадаг болговол хариуцлага нэмэгдэнэ. Ерөнхийлөгч ямар утгатай цолны зарлиг гаргадагийг сайн ойлгодоггүй юм. Тэгээд л асуудал гарахаар ерөнхийлөгчийн тамгын газрын түвшинд очоод нөхдүүд дундаа хийгээд л олигтой үр дүн гарахгүй замхарч алга болдог.
Допинг хэрэглэсэн нөхдүүдийн зөвхөн цолыг нь хураагаад зогсох биш дор хаяж 3 жил барилдах эрхийг нь хасмаар байна. Жилийн жилд ийм асуудал гардаг. Бөхийн холбооны хариуцлага тооцох эрх мэдэл нь чимэг хураахаас хэтэрч чадахгүй байна. Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож чадах биш. Тэгэхээр Их эеийг хуралдуулж тэндээс допинг хэрэглэсэн бөхчүүдийг тодорхой хугацаагаар барилдах эрхийг хасдаг болох тухай шийдвэр гаргуулж бүх дэвжээ клубуудын харъяаны бөхчүүдээр гарын үсэг зуруулж аваад түүнийг мөрддөг болмоор байна.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Raldii » Fri Aug 19, 2011 11:12 am

Зүгээр л лигийн журмаар явахад л болно. Хэрэвээ тухайн бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн дэвжээтэй хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Бүх л дэвжээд даргатай тэр нь бас нөлөө бүхий том хүн байдаг. Тэгэхээр 1 бөхөөс болж нэрээ баастахыг хүсэхгүй. Тэгээд ч бүх л дэвжээд дасгалжуулагч тенеуер гээд тодорхой тооны хүмүүс цалин аваад ажилладаг ш дэ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Bakhdal » Sat Aug 20, 2011 6:20 pm

Миний бодлоор допинг хэрэглэсэн хүмүүст.

У.А Азжаргал
У.Г Баяржавхлан
У.Г Бат-Эрдэнэ
У.З Рагчаа
У.Х Содномдорж
У.Н Амарзаяа
У.Н А. Батмөнх
У.Н Цогбаяр нарыг байх хэмээн боджино.

Харин Допингийн эсрэг Үндэсний Олимпийн хороо, Монгол Үндэсний бөхийн холбоо, Бөхийн дэвжээнүүд бүгд нэгдэж, хориглох хэрэгтэй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby 21Grams » Sat Aug 20, 2011 6:24 pm

Чиний бодол чамдаа л байдаг юм байгаа биз. Юм үздэг хардаг хүн шиг хоосон юм ярихгүй шүү. Баримттай ярь.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4066
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Sat Aug 20, 2011 11:15 pm

Аймгийн арслангуудын шинэ эрэмбийг өөрийнхөөрөө гаргав. Та бүхэн үзээд бурууг нь засаарай.... http://jalkhanz.blogspot.com/2011/08/bl ... 3160007395
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest