Гонзало Херардо Игуайн нь 1987 оны 12 сарын 10-нд Францын Брест хотод төрсөн Аргентиний хөлбөмбөгийн үндэсний баг, Испанийн эзэн хааны Реал Мадрид клубын шилдэг довтлогч юм. Аав болон дүү нь хөлбөмбөгчин ажээ. Түүний аав Францын лигт тоглодог хөлбөмбөгчин Эл Пипа хочтой Ёрге Игуайн гэгч Аргентины уугуул боловч Францын суугуул хүн юм. Ээж нь Францын жүжигчин Нэнси Закарас гэж хүн бий.
Аргентиний лигт 33 түрүүлсэн домогт Ривер Плейт клубт 2004 - 2006 оны хооронд байх үедээ 32 тоглолтонд оролцож 15 гоол хийсэн амжилтыг үзүүлсэн хэдий ч 2006 оны аравдугаар сард Бока Хуниорс клубтэй хийсэн дербид өөрийгөө нээн харуулсан Игуайныг дасгалжуулагч нь Ирээдүйд тодоос тод гялалзах суперод тоглогч болно гэж итгэж түүнийг дэлхийн супер клуб Реал Мадрид клубтэй холбож өгчээ.
2007 он, 19 настай довтлогч Игуайн 13 сая еврогоор Реал Мадридтай гэрээ байгуулжээ.
Реалд ирээд ахлагч Раулын хамтаар урд хэсэгт гайхалтай хослон тоглолт энэ үеэс үзүүлж эхэлсэн байна. Реалд анхны тоглолтоо Реал Зарагоза клубтэй талбай дээр нь тоглоход оролцсон ба анхны гоолоо Атлетико Мадрид клубтэй тоглосон тоглолтонд хийсэн боловч баг нь хайнцаж байв. 2008 оны зуны наймааны цонх хаагдах үеэр Италийн алдарт Ювентус клуб Игуайныг 25 сая еврогоор авах санал тавьж байсан байна.
2008 оны улирлаас эхлэн тэр Реалын гараанд гаран тоглох болсон бөгөөд тухайн улирал 24 тоглолтонд оролцож лигт 22 гоол хийж мэргэн бууч болжээ. 2009-10оны улиралд тэрээр лигийн тоглолтонд 27гоол оруулж багийнхаа шилдэг мэргэн бууч нийт 29гоолыг энэ улиралд оруулсан юм. Харамсалтай нь энэ улиралд Реал ямар ч цом өргөөгүй юм.
2010 оны 6сард Игайн Реал Мадритай 2016 он хүртлэх гэрээг шинэчлэн байгуулсан юм. 2010оны 10сарын 23ны өдөр Реал Мадридын лигийн 5200дахь гоолыг тэр хийсэн юм. 11сарын 4нд тэрээр АЛ-т Миланы хаалганд гоол хийснээр Реал Мадридын АЛ-н 700дахь гоолыг мөн хийсэн юм.
Харамсалтай нь түүний гайхалтай эхэлсэн улирал 12сарын эхээр гэмтлийн улмаас төгсгөл болсон юм. Тэрний нурууны гэмтэл тэрнийг улирал дуустал талбайд гаргах боломжгүй болгосон бөгөөд тэрээр 1сарын эхээр Чикаго хотод хагалгаанд оролсон бөгөөд хагалгаа амжилттай болсон юм
Одоо тэрээр ганцаарчилсан бэлтгэлд гарсан бөгөөд тун удахгүй ногоон талбайдаа эргэн ирнэ гэдэгт итгэж байна
Аргентиний шигшээ болон Францын шигшээн аль аль нь түүнийг дуудаж байв. 2009 онд Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Диего Марадона оруулжээ. Шигшээд өдгөө 13тоглолтонд оролцож 7 гоол хийсний дөрвөн гоолыг ДАШТ-2010 тэмцээнд дөрвөн удаа гараанд гарахдаа хийжээ.
Хэсгийн тоглолтонд гурван гоол, шөвгийн 16-гийн тоглолтонд Мексикийн шигшээг 3-1 харьцаагаар хожиход нэг гоол оруулсан ба харамсалтай шөвгийн 8д Аргентинчууд Германд 4:0р бут ниргүүлэн нутаг буцсан юм.
2010оны 9сард 7нд 2010оны Дэлхийн аварга Испанитай нөхөрсөг тоглолт хийж Аргентинчууд дэлхийн аваргуудад 4:1 хэмээх гашуун хожигдлыг амсуулсан бөгөөд Игуайн энэ тоглолтонд нэг гоол хийсэн юм.
РЕАЛ МАДРИД
* Ла Лиг: 2006–07, 2007–08
* Испаний супер цом: 2008
Тэрээр яг одоогоор Реал Мадридын нэрийн өмнөөс 159тоглолтонд оролцож 74гоол байгаа Супер довтлогч юм