Ивээн тэтгэгчийнхээ хүсэлтээр нэрээ BNP Paribas хэмээн өөрчилсөн 33 дахь удаагийн Индиан Веллс тэмцээн эхэллээ. ATP болон WTA-н турын аль алинд нь багтдаг уг тэмцээний аваргууд энэ сарын 22нд тодрох аж.
Эмэгтэй ганцаарчилсан төрөл : Чансааг тэргүүлэгч эгч дүү Вильямсын эзгүйд орос бүсгүйчүүдэд тун сайхан боломж гарч ирээд байна. Одоогоор бүсгүйчүүд хоёрдугаар шатны тулаанаа хийж буй бөгөөд ''томчуудын ангууч'' М.Бартоли (10) хасагдсанаас өөр дуулиан шуугиан [More...] гараагүй байна. Түүнийг мулталсан хүн нь Арабчуудад ''ад үзэгдэж'' нилээдгүй шуугиан тарьсан Израйлийн Шахар Пийр аж.
''Индиан Веллс'' -н чансааг тэргүүлэгч Д.Сафина Болгарын залуу теннисчин Пиронковаг хоёр сетэд 7-6 6-2-оор буулган авч ээлжит шатандаа Хятадын Шуай Пентай тоглохоор болжээ. Энэ жилийг өнгөтэй эхлүүлсэн хашир туршлагатай А.Моресма, хоёрдугаар шатанд Германы Анна-Ленна Гренфелдтэй таарч 5-7, 6-3, 6-4-р ялалт байгуулсан байна. Франц бүсгүй тоглолтын дараа ''Би тийм ч сайн байсангүй. Гэхдээ өнөөдрийн хувьд бол хангалттай тулалдлаа. Бараг дөрвөн долоо хоног бэлтгэл хийсэн болохоор өөрийгөө нилээн сайн явна гэж бодоод байгаа'' гэжээ.
Хоёрдугаар шатны бусад сонирхолтой учраануудыг сонирхуулья.
На Ли (Хятад) - П.Шнайдер (Швейцарь)
Радванска (Польш) - Кузнецо́ва (ОХУ)
А.Инанович (Серби) - Якимова (Беларус)
Цетковска (Чех) - Дементьева (ОХУ)
Павлюченкова (ОХУ) - Янкович (Серби)Эрэгтэй ганцаарчилсан төрөл : Надаль, Фед, Новак, Энди гээд бүх л шилдэгүүд Калифорнид цуглажээ. Тиймээс үнэхээр халуухан тухаанууд өрнөх байх. Одоогоор шилдэгүүд тоглолтоо хараахан хийгээгүй байна.
Надаль (Испани) - М.Беррер (Герман)
Жокович (Серби) - ?
Кендрик (АНУ) - Налбандиан (Аргентин)
Феррер (Испани) - Т.Вилдом (АНУ)
Кеоллерер (Австри) - Роддик (АНУ)
Г.Симон (Франц) - Ен сун Лу (Тайланд)
Монтанес (Испани) - Э.Мюррей (Их Британи)
Беллучи (Бразил) - Вердоска (Испани)
Жикель (Франц) - Федерер (Швеицар;)Он гарснаас хойш өвдөгний бэртлийн улмаас тэмцээн уралдаанд оролцоогүй ОХУ-н үзэсгэлэнт бүсгүй М.Шарапова эргэн иржээ. Тэрээр эмэгтэй хос төрөлд Елена Весинатай хамт хүч сорьж буй бөгөөд харамсалтай нь эхний шатанд ялагдал хүлээсэн байна.
Орос бүсгүй тоглолтын дараа '
'Би энд ердөө өөрийгөө шалгах гэж л ирсэн. Ер нь дажгүй шүү, ямар ч зовиур мэдрэгдэхгүй нь байна. Одоохондоо ганцаарчилсан төрлөөр тэмцээнд уралдаанд оролцохгүй. Формондоо орсны дараа л энэ талаар бодож болох юм'' гэжээ.