Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby mn_rocisky » Tue Dec 30, 2014 2:05 pm

тэгээд хэн нь түрүүлцэн юм бэ.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Tue Dec 30, 2014 7:10 pm

Dondogoo wrote:
Болдгэрэл wrote:"Монгол бөх минь ядуурчээ. Уран барилдаан ерөөсөө гарсангүй. Бөхчүүд нь дүрмээ мөрдөж, хөлийн цэц, засуулуудын шийдвэрийг мөрдөж байгаа зүйл ерөөсөө алга" гээд Баянаа аварга нэлээн ууртай МБӨ-нөөс гарсан гэнэ лээ. Зургаан барилдаан тутмын нэг барьц сонгооноос шийдэгдсэн статистик байна


Батнасан гуай муу Цагаанбаатар хөдөлмөрийн баатрыг маань хүн гэж тоохгүй юм даа... хүндтэй зочид тэр тэр ирлээ гээд хэд хэд ч зарлав даа Цагаанаас нэг ч дуудаагүй аймаар **н**


Манайхан зарласан шүү дэ Цагаанбаатрыг.
Нөхөр өөрөө буруу суудалдаа суугаад байна гэж харсан ш дэ. Ерөнхийлөгчийн тамгын газраас зохиож байгаа том барилдаанд бол төрийн 3 өндөрлөг, УИХ-ын дэд дарга, гишүүд, за тэгээд Чой хамба, Үндэсний бөхийн дархан аваргууд суудаг газар очиж суухаар чинь жаахан хүндэтсэн харагдсан. Яам, агентлагийн сайд, дарга хүртэл ард нь сууж байхад арай л хэтэрсэн наасан.

Харин БАЯНМӨНХ АВАРГЫН ТУХАЙД үнэхээр бөхийн хөгжилд санаа зовж байгаа бол тусдаа бөхийн холбоо байгуулаад яв л да. ӨӨРӨӨ юу ч хийхгүй байж, дандаа хүн шүүмжилнэ. Тэгээд ч Бөх гэдэг үндэсний соёл болохоос бус зөвхөн Баянмөнхийн өмч биш биз дэ.

Эсхүл тэр хүнд заавал таалагдах албатай билүү?
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bold9 » Tue Dec 30, 2014 7:19 pm

Чой Хамбыг орж ирэхэд суудал тавьж өгсөн бол бас хүндлүүштэй харагдахаар байсан..
Түвшээг орж ирсэний дараа нөхөж дуудна лээ..
Гончиг аваргыг давсан бол өмнөх хүнд хүнд давааг нь бодоод үнэхээр бишрэхээр байлаа.
Өсөхөө харцага арай л яаарчихлаа
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Өсөхбаяр » Tue Dec 30, 2014 10:19 pm

гончиг аваргыг давж гарьд болж байсан. заал танхимын барилдаанд нэг их хүчлэхгүй байх шиг санагдана.. эсвэл барилдаан таардгүй бж мэдэх юм. өсөх ирээдүй харцага бэлтгэл сайн бх шиг байна.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Tue Dec 30, 2014 10:57 pm

Ойрхон 2 уналаа. Бэлтгэл дутуу байгаа байх. Дээр нь аваргаас хамаагүй хүнд барилдаан хийгээд байгаа. Дээр нь хэнтэй ч үзсэн санаачлагыг авч барилдаад унасан ч өөрөө юм хийгээд уначаад байгаа. Жоохон тэвчээр бас дутаад бна уу даа. Сүүлийн үеийн гэнэтийн том цолтнуудаас хамгийн чанартай, цолондоо эзэн болж яваа бөх гэж бодоод байгаашд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Өсөхбаяр » Tue Dec 30, 2014 11:42 pm

тэр ч тийм шүү.. бусад бөхчүүд шуурхай барилддагийг нь мэддэг болохоор хий гаргахыг нь хүлээдэг биз. мөнхбат аварга ч цолондоо хангалттай сайн барилдаж байна.. бас ч үгүй хурдан шийдэмгий уран барилдаантай бөх
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Болдгэрэл » Wed Dec 31, 2014 11:24 am

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:08 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Wed Dec 31, 2014 1:18 pm

Takanohana_Nowitzki wrote:Ойрхон 2 уналаа. Бэлтгэл дутуу байгаа байх. Дээр нь аваргаас хамаагүй хүнд барилдаан хийгээд байгаа. Дээр нь хэнтэй ч үзсэн санаачлагыг авч барилдаад унасан ч өөрөө юм хийгээд уначаад байгаа. Жоохон тэвчээр бас дутаад бна уу даа. Сүүлийн үеийн гэнэтийн том цолтнуудаас хамгийн чанартай, цолондоо эзэн болж яваа бөх гэж бодоод байгаашд.


:eek: Санал нэгтэй байна. Сүүлийн үед гарсан том цолтнуудаас хамгийн дөмөг нь Гончиг л байна. Барилдааны эвсэл, мэхэндээ тэсрэлттэй байдал зэрэг. Нэг ажиглагдсан зүйл нь шууны бяр, гол ясны бяртай хүн юм байна. Пүрэвсайханыг бол дандаа мөчирхөж, бярдаж хаяаад байна.

Нэг хэсэг аймгийн арслан байхдаа барилдах эвсэлээ олохгүй, хүн унагах аргаа олохгүй нилээн муу барилдсан. Зааланд их муу байсан. Тэгээд Отгонтэнгэрийн тахилга-д түрүүлдэг жилээ л цоорсон хүн л дэ.

Энэ жилийн наадамд уг нь Гончиг түрүүлэх боломж байсан. Санжаа дээр жаахан түргэдчихсэн.

Би бас Мөнхбатыг овоо үнэлээд байгаа сүүлийн үед, бэлтгэлээ сайн хийвэл нь дахиад үзүүр түрүүнд зогсож байж мэдэх л юм байна. Гэхдээ ойрын 2 жилдээ. Тэрнээс хойш бол барахгүй байх. Жижигхэн хүн учраас амархан харьчих болов уу гэж хараад байгаа. Сумбазар шиг. Тэгээд ч бас нас нь одоо 30 хүрчлээ.

Санжаа, Өндөр Гарьд 2 бэлтгэл нь үнэхээр муу байна. Жин ч их нэмсэн харагдаж байна лэ. Цагаан сараар бол жигдрээд ирэх байх гэж харж байгаа.

Сүүлийн хэдэн жилийг наадмыг ажиглахад намар, өвөл нь хядаад байгаа хүмүүс зун нь миарчих юм. Тэгээд наадмаар өвөл хядуулж байсан хүмүүс түрүүлчих юм.

Эрхэмбаяраас бусад нь. хэхэхэхэ.
Бүрэнтөгс, Батсуурь дээр бол тэгж ажиглагдсан.

Жишээ нь Батсуурь бол намар, өвөл тийм ч сайн байгаагүй. Тэгээд хавраас тэсрээд эхэлсэн.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Wed Dec 31, 2014 1:36 pm

Одоо 1-р сарын 13-ны өдрийн Ардчилсан Үндсэн Хуулийн өдрийн барилдааныг л хүлээхээс. Тэнд цочроо авсан хүмүүс ирэх байх гэж харж байгаа. Ялангуяа Санжаа, Өндөр Гарьд 2.

Сүүлийн үед бас нэг ажиглагдаад байгаа зүйл бол Бат-Орших бэлтгэлээ үнэхээр сайн хийж байгаан байна. Ирэх жилийн наадмаар цол ахиулах бодолтой байгаа байх.

Эсрэгээрээ Содномдоржийн миарч байгааг харах жаахан тиймэрхүү байна. Бие нь ямар хурдан өөрчлөгдөөд байна вэ? Өөхөн давхарга суугаад, энэ хүн ер нь бэлтгэл хийж байна уу?

Мөн Архангайн залуучууд чангараад эхэллээ. Ялангуяа Пүрэвдагва, Бадарч, Ганзориг нар.

Ховдын залуучууд энэ жил чимээгүй л байна. Ноднин алчих гээд л байсан. Бат-Өлзий хэтэрхий жин нэмж байгаа харагдсан. Жижиг хүн хэт жин нэмүүл барилдаан гаргаж чадахгүй хүн л байхдаа.

Дорнодынхон бас бэлтгэл сайтай байгааг нь харагдаж байна лэ. Залуучууд нь чангарсан байна, манай хуучин бууны хугархай Цогцолдорж хүртэл хүнд амар унахаа байжээ. Настай хүн гэхэд.

Ерөнхийдөө Хөвсгөл, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор гээд уналтанд ороод байгаа аймгийн дэвжээдүүд бол байна.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Болдгэрэл » Wed Dec 31, 2014 4:09 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:09 pm, edited 3 times in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Болдгэрэл » Wed Dec 31, 2014 4:10 pm

Болдгэрэл wrote:Батсуурь өнгөрсөн улирал намар нь хаврынхаасаа хамаагүй сайн байсан. Бүр хишиг барилдаанд түрүү, үзүүрт хүрсэн санагдана. Бас TV9-ийн 10 жилээр Ообоотой маргаантай барилдаан хийж нэг шөвгийн дөрөвт үлдсэн. Хавар нь бол нээх сайн байгаагүй ш дээ. Зэвсэг хүчний ойн барилдаанд л дээшээ үзсэн байх.
Дундговийнхон харин сайн байгаам биш үү? Аагий ах, Даш, Дооёо, Батбаяр сайн л үзээд байгаа ш дээ. Ялангуяа Дооёог Адъяахүү багш их магтаж байлээ. Баянхонгорынхон бас муугүй байгаа. Бэлтгэлийг нь Дамдин ах, Батболд харцага хоёр хийлгэж байгаа. Бас чөлөөтөө Нааяа багш дээр хийж байгаа. Эрдэнэхүү ах их сайн байна. Харин Золбоо ахын бэлтгэл уначихлаа шүү. Өнгөрсөн жилийнх шигээ сайн үзэхгүй байна. Энхбат нэг сайн барилдсан. Чука ах бас сая форм нь их сайн байсан. Чимэдвандан нтрийг бол гарын үзүүрээрээ л хаяж байлээ ш дээ. Чөлөөтийн улсын аваргад бэлдээд барилдахгүй байгаа гэнэ лээ. Сумын заанууд нь их сайн байгаа. Совджамц, Цэрэнтогтох, Батнасан, Жагаагийн Алтанхуяг, Дуламжавын Бат-Эрдэнэ гээд залуучууд бий. Бас Амгаланбаатар гээд өсвөрийн улсын хүрэлтэй залуу сумын заануудад нэг ирж барилдаад шууд гуравт шалгарсан. Тогтмол барилдвал олон шөвгөрөхөөр юм билээ. Аварга хүн сумын заанд унадаг болсон үед дэвжээдийн бэлтгэлийг дүгнэхдээ сумын заануудыг харвал зүгээр болов уу?
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby champion » Mon Jan 05, 2015 5:49 pm

User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Mon Jan 05, 2015 11:13 pm

kkk huurhiin be dee
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 06, 2015 10:38 am

Юу байгаан, маньдаа зориулаад тайлбар нтр тавьчжийлдаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Бат-Оргил » Tue Jan 06, 2015 11:32 am

Taka tor browser ашиглаач ээ. юу бол юу гарийшд. ямар ч хаалттай байсан хамаагүй. :ногоон:
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 06, 2015 11:38 am

Тэр мэр нь суухгүй ээ. Давнлоод, инстоол бүгд хаалттай.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Бат-Оргил » Tue Jan 06, 2015 11:50 am

Давнлоод, инстоол хийхгүйгээр өөрийнхээ хэрэглэгчийн хавтасанд хуулаад ажиллуулчихдийшд ууг нь.
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 06, 2015 11:57 am

Хаанаас яаж хуулдын? Бүтсэн ч хэд хоноод баригдана л дөө. Тэгээл орж ирээл устгаад хаячих биз.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Өсөхбаяр » Tue Jan 06, 2015 12:47 pm

ер нь ямар гээчийн ажил хийдэг нөхөр вэ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Tue Jan 06, 2015 1:25 pm

гатнуулд ажилладаг байх ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby orgil_ezo » Tue Jan 06, 2015 5:57 pm

Өсөхбаяр wrote:гончиг аваргыг давж гарьд болж байсан. заал танхимын барилдаанд нэг их хүчлэхгүй байх шиг санагдана.. эсвэл барилдаан таардгүй бж мэдэх юм. өсөх ирээдүй харцага бэлтгэл сайн бх шиг байна.

Ер нь хараад байхад Гончигдамба шиг мэдрэмжтэй уран бөх одоогоор алгаа. Зааланд хүчлэхгүй гэдэг нь үнэн байх аа
Жижиг аваргын буян түшиг
User avatar
orgil_ezo
 
Posts: 569
Joined: Mon Oct 01, 2012 9:36 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Tue Jan 06, 2015 7:51 pm

Gonchig ch yas uzuul Munhbatiig bavah bh. Chaz bagatai humuuusiig huni had bga haragddag. Harin ragchaa erhme sanjaa gsn mass ihtei ulsiin uchriig l neg l olj chadqu bgam.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40717
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Чуугий » Tue Jan 06, 2015 8:40 pm

Жин ихтэй улсуудтай л тааруу үзээд байгаа бусдыг нь бол илүүрхээд байгаа.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby mugi19 » Tue Jan 06, 2015 11:28 pm

Гончиг Санжаа 2 одоо үедээ бол тасархайшд, аз эз л болж өгөхгүй байгаагаас биш..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Өсөхбаяр » Wed Jan 07, 2015 12:10 am

харин оюунболд дээр бас эвгүйтэж харагдана лээ.. уран шуурхай барилдаантай хүн ховордоод байгаа үед ядаж гончиг байгаа нь яамай даа.. пүрэвгарьд бас их гоё.. даанч байгалийн өгөгдөл нь дэндүү харам юм.. хэт жижиг болохоор тогтвортой дээшээ барилдах хэцүү юм даа.. улсын цолонд хүрч барилдаасай гэж бодох юм.
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10200
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 26 guests