Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Jaal_huu » Tue Oct 28, 2014 8:38 am

Image

keep the blue flag flying high
Jaal_huu
 
Posts: 2499
Joined: Mon May 04, 2009 2:45 pm
Location: Stamford Bridge

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Tue Oct 28, 2014 9:22 am

13-14 оны ла лигийн шилдэг тоглогчдыг шалгаруулах ёслол дээр шагналыг түүжээ.
Шилдэг хаалгачийн шагналыг Кэйлор (Куртуа, Кабаллеро) авсан бол шилдэг хамгаалагчийг Рамос (Миранда, Филипэ Луйс), шилдэг хагас хамгаалагчийн шагналыг Модрич (Бүскэтс, Габи), шилдэг довтлогчийг Роналдо (Коста, Вела) авчээ. Рон бас Валэнсид өсгийлдөж оруулсан гоолоороо шилдэг гоолын шагнал, тэгээд хамгийн том шагнал болох шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ.
Кейлор шагнал гардаж авчихаад дахиад энэ индэр дээр зогсоно гэж найдаж байна л гэж, тэр нь мэдээж Анчид хандаж хэлсэн байлгүй. Анчи эхлээд хэн ч байж магадгүй гээд хэлдэггүй байсан одоо бүр шууд хэлчихсэн. Хааны цомд Кэйлор гарна, лигийн Эйбар гэх мэтийн жижиг багууд дээр бас гаргана (гэхдээ АТМ энэ тэртэй тоглож эхлэхээр яах юм байгаа юм бүү мэд), ЧЛ, лигт Касиляс гарна гэчихсэн.

Зиданыг баг дасгалжуулах эрх нь алга байна гээд эрхийг нь 3 сараар бандчихаж. Уг нь манай хүн УЕФА-гийн А лицензтэй юм байна. Тэр нь Испанийн ХХ-ны 2-р шат гэдэгт таардаг гэнэ. Тэгтэл Кастиллаг дасгалжуулахын тулд 3-р шатны эрхийг авах ёстой байдаг гэнэ дээ. Туслах Сантьяго Санчэз нь мөн ялгаагүй бандуулж. Баг давж заалдах юм байх. Кастилла ч зайлуул хэцүүдэж байна даа.
Last edited by Seikoni on Tue Oct 28, 2014 9:29 am, edited 1 time in total.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Алтангэрэл » Tue Oct 28, 2014 9:26 am

Атлетико түүхэн амжилт гаргаад хоосон үлддэг гэнүү.
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Tue Oct 28, 2014 9:32 am

Дасгалжуулагч нь авсан байна аа, Симеоне шилдэг коач болж. Яаж тодруулдаг юм бол доо, хөөрхий. Өөрөөр хэлбэл тоглогчид нь сайн биш дасгалжуулагч л ингэж чирсэн гэж дүгнэж болох нь.
Шилдэг АМ Иньеста, шилдэг өсөх идэр залуу начнаар танай Рафинья тодорчээ.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby El Payaso » Tue Oct 28, 2014 11:59 am

Уг нь ядаж, шилдэг хамгаалагчаа болёо гэхэд Шилдэг хаалгач дээр Куртуа авмаар юм... Кэйлор тийм аймаар байсым уу? өнгөрсөн улирал...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40718
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Realist » Tue Oct 28, 2014 12:29 pm

Image

Роналдод очих нь тодорхой биздээ
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby hosko » Tue Oct 28, 2014 12:34 pm

El Payaso wrote:Уг нь ядаж, шилдэг хамгаалагчаа болёо гэхэд Шилдэг хаалгач дээр Куртуа авмаар юм... Кэйлор тийм аймаар байсым уу? өнгөрсөн улирал...


Харин Куртуад л өгчих байсан юм доо... Бусад нь бол тэгээд баараггүй л эзнээ олсон шиг байна... Лигээс явсан гээд мурьчихсан юм байх даа Куртуаг... кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby hosko » Tue Oct 28, 2014 1:19 pm

Image
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Real.madrid » Wed Oct 29, 2014 2:02 pm

El Payaso wrote:Уг нь ядаж, шилдэг хамгаалагчаа болёо гэхэд Шилдэг хаалгач дээр Куртуа авмаар юм... Кэйлор тийм аймаар байсым уу? өнгөрсөн улирал...

навас сайн байсан ш дээ ...АТ мадрид хамгаалалт сайтай баг нээх куртуа гэхээсээ илүү хамгаалалтаараа л авсан байх ...Ат мид ийг уг нь Коке авмаар юм иниеста ч гэх шиг ...Лигийг ассистаараа тэргүүлсэн хүн ...Бусад нь бол очих ёстой хүндээ бүгд очижээ ...

Модрич яагаад шилдэг 23 т багтсангүй вээ ...Ла лигийн шилдэг хагас хамгаалагч ,Ал нтэр гээд л тэгснээ Иниеста Погба Туре ч гэх шиг ...
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Wed Oct 29, 2014 4:13 pm

Суарэз бас багтаагүй гээд бөөн л юм болж байх шиг байна. За тэгээд нэгэнт л авахгүйгээс хойш багтсан ч яалаа багтаагүй ч яалаа дөө.
Рон ч яахав эхний гуравт бат байх. Нөгөө хоёр нь хэн байх юм бол доо.
Ла лигийн шагнал гардуулах ёслолоос аль ч тоглогч нь шилдэг аваагүйд АТМ-ын ерөнхийлөгч Серезо ихэд л гайхсан гэнэ.

Өнөө шөнө Хааны цомын эхний тоглолт Барселонд болно. Корнелла гээд Эспаньолын цэнгэлдэхийг нээснээс хойш манайх хожигдож үзээгүй юм байна. Кастиллагаас 4 тоглогч дууджээ. Моу байхад ч бат араанд нь хийх гээд 1-р багийг их тоглуулдаг байсан, одоо бол залуучуудаа гаргачихмаар юм дөө, нэгэнт л 3-р дивизийн баг юм чинь. Тэртэй тэргүй дараагийн учраа АТМ.
Тэгээд хөнгөхөн хожоод ирэх байлгүй дээ. Болохгүй бол тэнцээд л ирнэ биз.

Иллараг өвөл Милан авч байгаа гээд шуум гараад эхэлж. Иллара нээрээ хүнд нөхцөл байдалд байна шүү.

Европ цагаа сольсон юм уу даа.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby erdene_b7 » Wed Oct 29, 2014 4:27 pm

Seikoni wrote:...
Европ цагаа сольсон юм уу даа.

1 цаг ухарсан бил үү урагшилсан гэсэн
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Shaggy » Wed Oct 29, 2014 4:30 pm

erdene_b7 wrote:
Seikoni wrote:...
Европ цагаа сольсон юм уу даа.

1 цаг ухарсан бил үү урагшилсан гэсэн

Энэ яадаг хариулт вэ?
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Takanohana_Nowitzki » Wed Oct 29, 2014 4:36 pm

2:45 цагт гардаг тоглолт 3:45-д гарна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby a_odko » Wed Oct 29, 2014 5:54 pm

Image

Манайх Арабын нэгдсэн эмиратын International Petroleum Investment Company гэж том эрчих хүч, хөрөнгө оруулалтын том компанитай Сантиаго Бернабэу-г шинэчлэх төслийн спонсорын гэрээ байгуулжээ. Гэрээний нарийн нөхцлүүд ил болоогүй ч гэрээ зурах ёслолын үйл ажиллагааны үеэр IPIC-ын MD "Бид Дэлхийн шилдэг спорт цогцолбор барих болно, харин Реал биднийг дэлхий дахинд сурталчилна" гэснийг бодоход багагүй хэмжээний гэрээ биз ээ.

Бас Перез одоо Сантиаго Бернабэу цэнгэлдэхийнхээ нэрний эрхийг зараад л үндсэндээ СБ шинэчлэх 400 сая еврогийн хөрөнгө оруулалтыг шийдчихэж байгаа гэнэ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby a_odko » Wed Oct 29, 2014 5:59 pm

Seikoni wrote:Моу байхад ч бат араанд нь хийх гээд 1-р багийг их тоглуулдаг байсан, одоо бол залуучуудаа гаргачихмаар юм дөө, нэгэнт л 3-р дивизийн баг юм чинь.


Навас, Арбелоа, Варане, Начо, Карвахал, Хамес, Хедира, Иллара, Иско, Чичарито, Бенз гэж гарна гэнэ дээ.

Коэнтрау бүрэн бэлтгэлдээ гарсан, Хэссэ ирэх тун дөхөж байна гэнэ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Real.madrid » Wed Oct 29, 2014 6:37 pm

Seikoni wrote:Суарэз бас багтаагүй гээд бөөн л юм болж байх шиг байна. За тэгээд нэгэнт л авахгүйгээс хойш багтсан ч яалаа багтаагүй ч яалаа дөө.
Рон ч яахав эхний гуравт бат байх. Нөгөө хоёр нь хэн байх юм бол доо.
Ла лигийн шагнал гардуулах ёслолоос аль ч тоглогч нь шилдэг аваагүйд АТМ-ын ерөнхийлөгч Серезо ихэд л гайхсан гэнэ.

Өнөө шөнө Хааны цомын эхний тоглолт Барселонд болно. Корнелла гээд Эспаньолын цэнгэлдэхийг нээснээс хойш манайх хожигдож үзээгүй юм байна. Кастиллагаас 4 тоглогч дууджээ. Моу байхад ч бат араанд нь хийх гээд 1-р багийг их тоглуулдаг байсан, одоо бол залуучуудаа гаргачихмаар юм дөө, нэгэнт л 3-р дивизийн баг юм чинь. Тэртэй тэргүй дараагийн учраа АТМ.
Тэгээд хөнгөхөн хожоод ирэх байлгүй дээ. Болохгүй бол тэнцээд л ирнэ биз.

Иллараг өвөл Милан авч байгаа гээд шуум гараад эхэлж. Иллара нээрээ хүнд нөхцөл байдалд байна шүү.

Европ цагаа сольсон юм уу даа.

Суарез Модрич 2 багтмаар л байсан даа авахгүй ч гэсэн нэр төрийн хэрэг юм даа тэр жилийнхээ шилдэг 23 тоглогчийн нэг болно гэдэг...

Neuer авна гээд байхын Германы хамгаалалт сайн Байерных ч ялгаагүй дэлхийн аварга бундеслиг бол авах л байсан ...Рон бол тод болцон Кроос Мюллер гэж үлдэх байлгүй дээ ...

Өнөөдөр Раулын нэгдүгээр багт дебутээ хийсний 20 жил тохиож байгаан байна
Image
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Seikoni » Thu Oct 30, 2014 7:42 am

Корнелла 1-4 Реал Мадрид
Наскагийн зөвлөсөн аргаар сопкастаар үзчихлээ. Амар юм байна.

Анчи дахиад 4-4-2-оороо үзлээ. Дундаа Хэдира, Иллараг гаргаад Роны оронд Чича гээд гарчихлаа. Айл ч эхлээд цөм хамгаалсан, хоёрт Рон ч байхгүй болохоор манай нөгөө директ тоглолт байхгүй болчих юм, эхлээд баахан л хойшоо пассласан улсууд.

Тэгээд харин сэт-пийсийг энэ үед ёстой сайхан ашиглалаа. Варанэ хоёр удаа мөргөөд л дабль хусчихлаа. Сайхан өндөр гарч ирж байна лээ дээ, Пэпэг бодвол техниктэй ч мөргөх юм.

Кастиллагийн Раул де Томас дэбютээ хийлээ. Медран бас сэлгээгээр орж ирсэн. Медраны тоглолт нэг их сайн мэдэгдэхгүй л байгаа. Мидфилд нэг хүн дутуу байгаа болохоор Карло уг нь байнга л бэлтгэлд дуудаад л байгаа.

Карвахалыг л харин бүтэн тоглуулчихлаа. Уг нь бол амраамаар л байсан юм. Яахав тэгээд Коэнтрао ирж байгаа юм чинь одоо тэгээд Арбэлоатай сэлгээд байна биз.

Хариу тоглолт 12 сард СБ-д. Ирэх тойрогт Гранадатай.

Image



4 минутын тойм.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Real.madrid » Thu Oct 30, 2014 12:21 pm

Варане бүр бат мөргөдөг болжгаан байна даа өндөр болхоор тэгээд Барса дээр хийсэн гоалтой нь төстэй муу даа ...Чичагийн энэ зүтгэлтэй тал нь таалагддаг шүү ...Эцсийн мөч хүртэл тэмцсээр байгаад гоал хийж байгаа нтэр нь Манюд байхад дандаа 16 дотроос гоал хийдэг байсан манайд ирээд бүр шал өөр болжээ ...Бүх гоал нь бараг 16 Ийн гаднаас байвуу даа тэ ...Одоо Хесе ирчихвэл ч болох гээд байна даа ...Бензийг нэг амраахгүй бол
Los Blancos
Los Merengues
Los Vikingos
User avatar
Real.madrid
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3061
Joined: Mon Sep 06, 2010 5:04 pm
Location: Улаанбаатар

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Realist » Sat Nov 01, 2014 2:39 pm

Image
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby maRS_mN » Sat Nov 01, 2014 6:22 pm

Барсагаа хожиж 3 оноогоо авснаа өнөөдөр Гранада дээр оноо алдах вий.. Гэхдээ багийн форм, сэтгэл зүй сайн байгаа цагт арай ч тийм юм болохгүй байх.. Реал сүүлийн 5 тоглолтонд 5 хожсон бол Гранада 4 хожигдож 1 тэнцсэн байна..

Роналдо кареерынхаа 700 дахь тоглолтоо өнөөдөр хийх юм байна :-D

Image
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby Khuluge » Sat Nov 01, 2014 6:55 pm

Realist wrote:Image

Пээх энэ жил АЛ-т сайн үзвэл Барсаг гүйцэх нь байна шд...
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby attilla » Sat Nov 01, 2014 9:58 pm

сүлд тв-гээр өнөөдрийн тоглолт гарна гэнэ дээ
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby zigo » Sat Nov 01, 2014 11:53 pm

хэдээс?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby spain man » Sat Nov 01, 2014 11:54 pm

Хамесын аймаар гоол.......

Бэнзийн хоёр дамжуулалт...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13575
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Los Reyes de Europa: REAL MADRID 2014/2015

Postby maRS_mN » Sat Nov 01, 2014 11:55 pm

Тоглолт яг одоо явагдаж байншдээ.. Эхний үе дууссан..

3 оноогоо бол авчих л юмшиг байна.. Карвахал бэртчилээ гайгүй байгаадаа.. Хамес янзын гоол хийлээ дээ..
Madridismo Ultra Sur
Hala Madrid
User avatar
maRS_mN
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1974
Joined: Sun Jan 30, 2011 11:30 pm
Location: UltraSur of bernabeu

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests