За ойрд үзсэн кинонуудаасаа сэтгэгдэл төрүүлсэнүүдийг нь орууля...
Mahjong миний дуртай найруулагч Эдвард Янгийн кино... бага зэрэг комеди энэ тэр болгочихсон гадаад жүжигчдийн гүйцэтгэл тааруу энэ тэр гээд хүмүүс бага зэрэг шүүмжилсэн... надад бол сайхан л байсан... капитализм даяаршил хэт их мөнгийг шүтэх цаг үеийн тухай хөнгөхөн хөөрхөн харуулчихсан... бас хөөрхөн романтик...
Бас л Эдвард Янг... тайваны түүхийг л бараг хоёр бүсгүйн амьдралиар харуулсан гэх юм уу даа... Кристофер Дойлын дебют байжээ...
Каннаас шилдэг найруулагч авч байжээ... эхлэл ба төгсгөлд нь яг зураг авалтын үерх зургийн багийнхныхаа яриаг оруулсан нь сонин... мөн зарим чухал үйл явдалуудыг албаар эдит хийгээд хасчихсан... үзэгчдэд юу болсон нь мэдэгдэхгүй өнгөрнө... уг түүх нь бол владивостокийн ойролцоох цөллөгдөгсөд япон цэргүүдийн хорих анги орчимд өсч буй жаалын түүх... найруулагчийн хагас намтар юм гэсэн...
Өмнөх киног хийдэг Каневсктий гэж нөхөр өөрийн амьдралиар трилого хийсийм билээ л дээ... эхнийх нь тэр замри умры... удаах нь энэ... бас дажгүй шүү... таалагдсан... гуравдахыг нь харин үзээгүй өмнөх хоёроосоо тааруу болсон гэж бичсэн байна лээ...
Хэд дараалаад хүнд кино үзсэн байсан тул голоор нь Кар Вайдаж байгаа хэрэг... сонгодог Кар Вай юм даа... Мэгги Чанг ясан ч хөөрхөн юм хэхэ...
Эхний хагас их давгүй сүүлрүүгээ хэт холливууд төгсгөл хийх гээд тиймхэн... яах вэ нэг үзхэд нээх харамсах юмгүй хөөрхөн кино... дуу нь ч гоёо...
Ирак туркийн хилийн ойролцоох курд тосгон дахь бяцхан хүүхдүүдийн өдөр дутмын амьдрал ба тэдний трагеди... зарим хэсэг нь хөөрхөн инээмээр зарим хэсэг нь аймаар дарамттай... энэ хоёрыгоо ч их хөөрхөн хослуулжээ... ерөнхийдөө бол үзсэний дараа
ийм болно...
Мохсен Махмалбафийг анх алдаршуулсан бүтээл нь гэсэн... Афганы иран дахь цагаач эр эхнэрээ авархын тиулд 7 өдөр тасралтгүй дугуйн дээр амьдрах бетэд оролцож байгаа тухай... надад тийм ч их таалагдаагүй гэхдээ л чухам заавал үзэх иран кинонуудын тоонд багтах юм билээ...
Өмнөх кинотой шууд холбогдоно... кинонд дуртай нэг эр автобусанд Махмалбафийн Дугуйчины зохиолыг уншаад явж байж... гэтэл хажууд нь суусан эмээ яриа өдөөд... мань эр ч өөрийгөө Махмалбаф гээ аваа хаячиж... нөгөө айлынхан ч уриж бариад... нөхөр танай гэрт дараагийн киноны зургаа авчихаж болмоор юм гэж хэсэг амьдарч бариад... нөгөө хэд бол Мохсен гээд л хөл алдаад... тэгээд мэдээж хэрэг нэг өдөр баригдаад цагдаа руу явж... энийг Аббас Киорастами сонсуутаа гүйж ирээд шүүх хурлын бичлэгийг нь документар байдлаар аваад үлдсэн хэсгүүдээ нөхөж яг жинхэнэ дүрүүдээр нь ахиж тоглуулж хийсэн кино... юу гэх юм фикшн ба документари гэх зааг хязгаар хаана юм бэ гэсэн их том асуултыг кино урлагт тавиад байгаа юм уу?
Ах оруулсан байхаар нь үзсэн... таалагдсан... палестин израйлын мөнхийн асуудал... нэг л өнцөг...
Эхний нэг цаг бол үнэхээр тасархай... дараагийн нэг цаг өмнөхөөсөө унасан... дарамттай маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэм эд байна даа...
За тэгээд өчигдөр эхэлсэн Улаанбаатар филтм фестивалиас Эрвээхэйн амьдрал гээд турк кино дэмий эд байсан...
Каннаас хамгийн их хүлээсэн хоёр киноны нэг... Анотолиад нэгэн удаадаа хүрхээргүй санагдсан... гэхдээ л гурван цагийн уртаас илүү гэмээр онцгүй зүйл олж харагдахгүй л байна...
Яах вэ нэг үзхэд зүгээр хөгжилтэй... дажгүй...