Moderators: Amgaa, Хөлбөмбөгийн модууд
by white » Sun Oct 05, 2014 6:24 pm
by Gooner » Wed Oct 08, 2014 12:14 am
by Amgaa » Wed Oct 08, 2014 11:46 am
Gooner wrote:Pepe Reina out for several weeks after friendly injury
by Amgaa » Wed Oct 15, 2014 1:35 pm
Рибери маань багийнхаа бэлтгэлд бүрэн орсон гэнэ дээ. Манай хүн өнгөрсөн долоо хоногоос эхэлж, тусгай хөтөлбөрөөр бөмбөгтэй бэлтгэл хийж эхэлсэн. Сануулахад: өнгөрөн ДАШТ-д бэртлийн улмаас оролцоогүй Рибери-г өвдөгний гэмтэл зовоож байгаа бөгөөд үүний улмаас энэ улирлын Бундеслигт ердөө 22 минут тоглосон юм.
Английн Daily Mail сонины мэдээлснээр Лондоны Арсенал багийн хагас хамгаалагч Мезут Өзил Байерн-д ирэхийг хүсч байгаа аж. Мюнхенчүүд түүний төлөө 30 сая фунт санал болгоход бэлэн бөгөөд энэ наймаа өвлийн цонхоор хийгдэнэ гэнэ дээ.
Харин Германы Sport1 цахим хуудас Баварчууд Өзилийг авах сонирхолгүй байгаа гэж мэдээлж байх юм. Алиных нь ч зөв юм бүү мэд
ФЦ Байерн клубийг хөл дээр нь босгосон ерөнхийлөгч Курт Ландауэрийн амьдралын тухай кино хийсэн гэнэ дээ. Еврей үндэстэй энэ хүн 1913-1951 оны хооронд завсарлагатай 18 жил удирдаж байсан ч түүний тухай өнөөг хүртэл Байернийнхан дурддаггүй байсан нь сонирхолтой. Дашрамд хэлэхэд: Энэ агуу хүний нэрээр Мюнхенд нэгэн гудамжийг нэрлэсэн байдаг юм.
ФЦ Байерн клуб өнгөрсөн улиралд 528 сая еврогийн орлого олж, өмнөх үзүүлэлтээ 22 хувиар ахиулсан байна. Ивээн тэтгэгчдийн хөрөнг оруулалт болон борлуулалтын хэмжээ ихэссэний улмаас тус клуб цэвэр ашгаа 14-с 16,5 сая евро хүртэл нэмжээ. Зөвхөн багийн өмсгөл л гэхэд 1,2 сая зарагдаж, 80 гаруй сая еврогийн орлого оруулсан байна. Үүнээс гадна ФЦ Байерн клуб 340 сая еврогоор боссон Алльянц-Арена-гийн өрийг аравхан жилийн дотор буюу хугацаанаасаа 15 жилийн өмнө дарж дуусгасан аж. Энэ бүгдийн үр дүнд ямар ч өр ширгүй болж чадсан ФЦ Байерн санхүүгийн хувьд хамгийн бат бөх байр суурьтай, хамгийн өндөр чадамжтай хөлбөмбөгийн клуб болж, Реал Мадрид, Манчестер Юнайтед болон Барселона-г ардаа орхилоо.
by Өсөхбаяр » Wed Oct 15, 2014 10:01 pm
by Kro » Thu Oct 16, 2014 9:09 am
by ТӨӨГӨӨ » Thu Oct 16, 2014 12:53 pm
by Amgaa » Thu Oct 16, 2014 3:35 pm
by Amgaa » Thu Oct 16, 2014 6:19 pm
Пэп Нууц номноос wrote:Пэп, Жозэгийн дайны тухай
2013-9-15, Мюнхэн. Чехийн Прагад ЭЕФА-гийн Супер Цомын тоглолт болсоны дараа Ули Хэнэсс, Карл Румэниггэ нар түүний өмөөрсөнд Гвардиола ихэд талархаж байлаа. Тэд цаг алдалгүй Испани мэргэжилтний талд орж "Моуриньо ёс жудаггүй юм ярьж байна ... магадгүй тэр огт өөр тоглолт үзчээд андуурсан юм болуу" гэж ярьжээ.
Өмнө нь Челсигийн дасгалжуулагч "Би Пэпийн эсрэг тоглох болгонд л манай баг тоглолтыг 10-уулаа дуусгах юм. УЕФА-гаас тийм шинэ дүрэм мүрэм гарсийм уу яасийн" гэж ярьсан байж л дээ. Гэхдээ яригдаж буй тоглолтонд Челсигийн Рамирэс Байерны Марио Гётцэ дээр хийсэн такл нь Герман залууг хүнд бэртээж, карьерыг нь дуусгачиж ч мэдхээр бүдүүлэг байсныг тэр дурьдаагүй юм.
Пэпийг өмнөх боссууд нь тэр болгон өмөөрч хамгаалж байгаагүй учир Байерны удирдлагууд ийнхүү үйл явдалд оролцсон нь Гвардиолагийн хувьд гэнэтийн зүйл байлаа. Өмнө нь тэрээр Барселонаг дасгалжуулж байхад түүний багт чиглэсэн тэр олон довтлогоонд тэрээр ганцаараа цээжрээ хамгаалдаг байв.
2011 оны 4-р сард Реал, Барселона 18-н өдрийн дотор 4-н удаа учирч тоглох болсон ба тэдгээр Классиконууд урьд хожид байгаагүй их хэл ам, Реалын тамирчдийн ширүүн, заримдаа бүдүүлэг тоглолт, Барсагийнхан ч зүгээр байхгүй, жүжиглэлт, баашлалт ихтэй болж өнгөрсөн билээ.
Эзэн Хааны Цомын финалд Роналдогийн гоолоор Реал ялалт байгуулсаны дараа Пэп түүний баг ялалт байгуулхад ойрхон байсныг хэлээд өрсөлдөгчдөө баяр хүргэсэн юм. Пэдрогийн гоолыг шүүгч отон тоглолт хэмээн тооцоогүйд тэрээр "Талбайн захын шүүгч хоёрхон сантиметрын зөрүүг их л нарийн харсан юм байх даа" гэж хэлээд үлдээсэн.
2011-4-26-ны өдөр Пэп ба түүний багийн туслахууд, тамирчид Мадридын Eurostars Tower Hotel-д өдрийн хоолоо идэж байжээ. ТВ-р маргааш нь болох Аваргуудын Лигийн хагас шигшээгийн өмнө ярилцлага өгч буй Жозэ Моуриньо гарав. Эхэндээ Пэп зурагт руу нуруугаа харуулан сууж байсан боловч, түүний туслахуудын нэг нь ярилцлага үзэхийг санал болгосон байна.
"Бас нэг шинэ үе эхэллээ. Өнөөг хүртэл шүүгчийн тухай огт ярьдаггүй цөөхөн хэдэн дасгалжуулагчдын хэсэг, шүүгчийн тухай ярьдаг, тэр дунд нь би ордог нэг хэсэг гэж байлаа. Гэвч одоо Пэпийн ярианаас үзхэд түүнээс ганцаарангаас нь бүрдэх, шүүгч ажлаа сайн хийж байхад нь шүүмжилдэг шинэ бүлгэм гарч ирсэн бололтой. Миний хувьд бол цоо шинэ үзэгдэл байна" - хэмээн Моуринь шуугиан тарьсан алдарт үгээ урсгав.
Энэ үед Пэпийн тоглогчид түүнтэй хамт байсан ба бүгд шоконд орж, Гвардиола хэрхэн хариу барих бол хэмээн чимээгүй, түгшүүртэй хүлээлт үүсэв. Гэхдээ цаг нь болоогүй байлаа.
Үүнээс хэдэн сарын өмнө Гвардиола туслахууддаа "Би Моуриньог сайн мэднэ, тэр намайг өдөж, хийтэй үйлдэл гаргуулах гэж байна. Гэхдээ би гэндэхгүй. Би зөвхөн яг зөв цаг нь болхоор дорвитой хариу барих болно" - гэж хэлсэн байж л дээ. Гэтэл ийнхүү "Тэр" цаг нь ирэв.
Оройн 8-н цагт тоглолтын өмнө бэлтгэл дуусч, тоглогчид таран, Пэп албан ёсны хэвлэлийн хурлаа хийхээр явах үед "яадаг бол" гэсэн түгшүүрт хүлээлт хүн бүхэнд үүссэн байлаа. Хувацс солих өрөөнөөс гархад нь түүнтэй дотно байдаг нэгэн тоглогч түүнд амжилт хүсэж, харин клубын спортын захирал Андони Субисарэта "Пэп, битгий тоо. хариулах хэрэггүй ээ. Бид ийм юманд орооцолдохгүй, тийм уу" хэмээн байн байн давтсаар байв.
Ингээд урьд урьдын адил клубын удирдлага хэл амнаас зайгаа барихыг хүсэж, Пэп Гвардиола өөрийн болон багийн нэр төрийг дан ганц цээжээрээ хамгаалах үлдэв.
"Ноён Моуриньо намайг энгийнээр Пэп хэмээн дуудах эрхийг өөртөө олгосон болхоор би ч гэсэн түүнийг Жозэ гэж дуудья. Маргааш орой 8:45-д бид талбай дээр нүүр тулна. Талбайн гадуурх тулааныг тэр яллаа. Энэ жаилд тэр надаас хол давуу гэдгээ улирлын туршид харуулж, цаашид ч гэсэн зогсохгүй нь ойлгомжтой. Тэр өөрийн хувийн Аваргуудын Лигийн цомтой байхыг хүсээд байгаа юм бол түүнд тэрийг нь аваад өгчих хэрэгтэй шүү дээ. Гэртээ аваачаад таашаал авна биз. Энэ өрөөнд бол (Сантьяго Бэрнабэугийн хэвлэлийн өрөө) тэр бол F****** Chief, hes' F****** Boss.
Тэр энэ асуудалд бүхнийг мэддэг учир би түүнтэй өрсөлдмөөргүй байна. Гэхдээ бид уг нь урьд нь 4-н жил (Барселонад) хамт ажилласан гэдгийг дахин сануулмаар байна. Би түүнийг, тэр намайг сайн мэднэ. Хэрвээ тэр Флорэнтино Пэрэсийн бохир амнаас хоолоо авдаг сэтгүүлч найзуудынхаа харьцааг бид хоёрын харьцаанаас илүүд эрхэмлэж байгаа бол түүний сонголтын хэрэг.
Би Реалыг Цом авхад нь баяр хүргэсэн. (Пэдрогийн) офф-сайд бол ганц хоёрхон сантиметр төдий байсан шүү дээ. Шүүгч бол маш ухаантай ажиллаж, бөмбөгийг гярхай харсан байдаг. Би Жозэтэй талбай дээр тоглох юмуу зурагтаар харах үедээ түүнээс суралцахыг хичээдэг ч талбайгаас гадуур бол түүнээс сураад байх юм байхгүй".
Тэр орой Пэпийн өгсөн хариу хурцдаад байсан байдлыг туйлын оргилд нь хүргэсэн. Түүнийг зочид буудалд эргэн ирхэд баг нь бүрэн бүрэлдэхүүнээрээ үүдэнд зогсон алга ташиж, аль хэдийнээ төлөх ёстой байсан өрийг хариулж өгсөнд баяр хүргэж байлаа.
Учир эь зөвхөн хоёр дасгалжуулагч төдийгүй, тамирчид ч хэвлэл мэдээллийн бай болж, цуурхал, гүтгэлэг, элдэв хэл аманд орогдоод байсан ба клубын удирдлага "зөвхөн талбай дээр учраа ол" хэмээсээр ямар ч арга хэмжээ авахгүй байсан Пэп Гвардиола ачааны хүндийг өөртөө үүрэн үүргээ биелүүлсэн нь энэ байсан юм.
- гэжээ.
by Amgaa » Mon Oct 20, 2014 6:37 pm
by Барнаба » Wed Oct 22, 2014 3:28 am
by Өсөхбаяр » Wed Oct 22, 2014 6:26 am
by Amgaa » Wed Oct 22, 2014 1:24 pm
by Logger » Wed Oct 22, 2014 1:36 pm
by magicman » Wed Oct 22, 2014 5:37 pm
by Kro » Thu Oct 23, 2014 9:22 am
by white » Thu Oct 23, 2014 11:07 am
by Orgil-TT » Thu Oct 23, 2014 3:14 pm
by Tdi » Thu Oct 23, 2014 3:18 pm
by El Payaso » Thu Oct 23, 2014 3:31 pm
by ТОНИ » Thu Oct 23, 2014 4:08 pm
by Seikoni » Thu Oct 23, 2014 4:41 pm
by ТОНИ » Thu Oct 23, 2014 6:24 pm
by Барнаба » Thu Oct 23, 2014 7:53 pm
by Өсөхбаяр » Thu Oct 23, 2014 8:37 pm
Seikoni wrote:Алонзо ч уул шиг түшигтэй тоглогч доо. Лидершип, толгой, зан авир гээд бүх юмаар яаж тэгж гоё төгс болдог юм гэмээр.
Гэснээс Ройсыг манайх авъя аа.