Олимпийн гурван удаагийн аварга Стевенсон бурхны оронд заларчээ
2012-06-13 13:17
http://ww1.t67.miniih.com/index.php/Нэгэн цаг үеийг эзэлж, басхүү хосгүй амжилтыг гаргаж байсан, кубын төдийгүй дэлхийн сонирхогчдын боксын түүхийг чимэж явсан алдарт боксчин Теофило Стевенсон бурхны оронд заларчээ. 60 настайдаа зүрх нь хаагдсан энэ домогт боксчины үхэл Кубын Гавана хотын иргэдэд хүндхэн цохилт болжээ. Тэрээр Олимпийн гурван удаагийн аварга болсон гурван боксчины нэг нь байв. Унгарын Ласло Папп, мөн кубын Феликс Савон энэ гурав хүн төрөлхтөний спортын их наадамд гурвантай манлайлж байжээ. Теофило Стевенсон Кубын Пуэрто Падре хотод цагаачны гэр бүлд 1952 оны гуравдугаар сарын 29-нд мэндэлсэн ажээ. 13 настайгаасаа боксын спортоор хичээллэж, жилийн дараа анхны тэмцээндээ орж, 1970 оноос үндэсний шигшээ багт элсэн оржээ. 18 настайдаа Пан Америкийн АШТ-с мөнгөн медаль хүртжээ. 1971 онд Пан америкийн Наадмын шагнал хүртснээр амжилтын гараа огцом дээшлэн 1972 оны Мюнхений Зуны Олимпийн Наадамд түрүүлэн хамгийн шилдэг боксчинд олгодог Вал Баркерийн Цомоор шагнуулжээ. Ур чадвар нь бусдаас ялгаруулж, улмаар 1974 онд Кубын Гавана хотод анх удаа зохиогдож эхлэсэн сонирхогчдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л чигээрээ түрүүлжээ. 1976 оны Монреалийн Зуны Олимпийн Наадам, 1980 оны Москвагийн Зуны Олимпийн Наадамд мөн тасархай түрүүлсэн билээ. Чухам ингэснээр Унгарын алдарт боксчин Ласло Паппын амжилттай зэрэгцсэн юм. 1984 онд Лос Анжелосын Зуны Олимпийн Наадамд социалист системийн орнууд оролцоогүй тул Теофило Стевенсонд олимпийн наадамд дөрөв түрүүлэх боломж олдоогүй билээ. Тэрээр 1978 онд Београдад зохиогдсон ДАШТ, 1986 онд Ренод зохиогдсон ДАШТ-нд түрүүлснээр дэлхийн гурван удаагийн аварга болсон байна. Нийт сонирхогчийн боксын рингэнд 324 тулаан хийж, 22 удаа ялагдаж байжээ. Түүний зарим тоглолтын бичлэг нэтэд байдаг юм. Миний бие 1978 оны үеэс түүний гайхамшигтай тоглолтыг телевизээр харж байлаа. Мөн мэргэжлийн боксын амьд домог Мохамед Алигаас Теофило Стевенсонтой 5 сая ногооноор тоглох санал ирүүлэхэд куба эр татгалзаж байжээ. Түүнд гайхсан Али “найман сая кубачууддаа хайртай гэх хэрнээ таван саяас татгалздаг хайр бас байдаг аа” хэмээн гайхсан гэдэг. Учир нь кубад мэргэжлийн боксыг ор тас хорьсонд хамаг учир байгаа юм. Түүнээс гадна Теофило Стевенсонтой тоглох, хамгийн гол нь түүнийг ялна гэдэг бусад боксчидод асар нэр хүндийн хэрэг байлаа. 1982 онд Мюнхенд зохиогдсон ДАШТ-ний үеэр медалийн төлөө италийн Франческо Дамиани кубын амьд домогийг медалиас мулталж үнэхээр сенсааци тарьж байжээ. Мөн Оросын хүнд жингийн Высоцский хоёр удаа бараг тохиолдлоор члж байсан билээ. Теофило Стевенсон, манай хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх нар тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Гавъяат тамирчин цолтой гадаадын цөөн тамирчдын нэг билээ. Цуг авахуулсан зураг нь ч тэр үед сонин дээр гарч байлаа. Сүүлийн жилүүдэд Теофило Стевенсон кубын боксын холбооны дэд тэргүүн зэрэг ажил хийж байсан.
http://ww1.t67.miniih.com/index.php/