НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Thu Feb 20, 2014 6:30 pm

За энэ дээрх ёстой ярилцлага шиг ярилцлага болж дээ.. :-D
Бөхийн замаар явж байгаад гэнэтийн осол аваарын улмаас зорьсон зорилгодоо хүрж чадаагүй мундаг хоёр сайхан залуугийн нэг нь Үйтүмэн. Нөгөөх нь Золбаяр... Харамсалтай.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby magicman » Thu Feb 20, 2014 8:07 pm

Золбаяр агсан ч ид ирэн дээрээ байж байгаад бурхан болсон доо. Манай зэргэлдээ сумын залуу байсан юм. Моностойн амралтан дээр харж байхад их мэхэндээ даацтай, том цолонд хүрэхээр залуу харагддаг байлаа.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Thu Feb 20, 2014 11:56 pm

Saihan daruu tuluv zuv yariatai hun yum oo.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Kopite » Fri Feb 21, 2014 12:16 pm

Бага жижиг цолтой залуусд сайн ханддаг юм зааж сургая гэсэн бодолтой гоё ах гээд магтдаг юм билээ, Архангайн хэд хоорондоо сумдаар бас таалцаад байдаг юм шиг Батжаргал нтр бол тиймэрхүү залуучуудыг айлгадаг янз бүр болдог гээд сонсч байсан сумын цолтой залуугаас.
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Aagii_03 » Fri Feb 21, 2014 1:13 pm

Ёстой харамсалтай шүү, Үйтүмэн арслан. Дүү нар нь мөрөөдлийг нь гүйцээж улсын цолтон болоосой. Отгоо нь нилээд сайжрах байх аа жаахан хүүхэд, Шинээ ч тэгээд өнгөрсөн жил Доржсамбууг барахгүй унахад нь бүр урам хугараад байгаан кк.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Aagii_03 » Fri Feb 21, 2014 3:20 pm

Засгийн орлогч уу кк
Нөхөр засгийн орлогч болсон, Архангайн наадамд Булганы (сум) хүн түрүүлнэ гээд Ганзоригийг бярдсан гэсэн. Хүмүүс аймар бухимдалтай л байх шиг байсан шд.
Гэснээс нөхөр ажил хийх гэж элгий нь авдаг гэсээн, бас л нээрээ засаг даргын орлогч болгочих дасгалжуулагчаас арай өөр мэргэжилтэй, барилдахаас арай өөр юм хийж байсан хүн олдохгүй гэхээр гомдмоор байгаам шүү манай нутаг.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Fri Feb 21, 2014 5:10 pm

Танк хүлээд шар тос асгаж шатаах гэж байсан улс аргагүйш... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Kopite » Fri Feb 21, 2014 5:18 pm

Харин анх тийм техник үзээд тийм санаа гаргасан гэхээр сэтгэсэн юм биш үү.
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby CAHAKA » Sat Feb 22, 2014 1:06 am

:-o
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Sat Feb 22, 2014 11:02 am

Архангайн бөхчүүд угаасаа эв, нэгдэл муутай. Эв, нэгдэл сайтай бол Увсын багаас илүү баг. Бөхбилэгт дэвжээний бэлтгэл энэ жил их орой эхэлсэн. Намар бол хэдэн залуучууд нь хаа газар очоод царай алдаад явж байдаг. Бөхийн БААЗ бол сайтай газардаа ......
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby robinhood » Sat Feb 22, 2014 2:55 pm

“Биеийн БӨХ” шүтдэгээ эргэж нэг харцгаая

“Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”... бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.
Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд ачих тонгорохоос эхлээд адгийн нохой мордох хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл олон хувилбартай, дасан зохицох, шинэ боломж, гарц эрж хайхдаа гаргуун. Нүүдэлчдийн онцлог. Тиймээс ч сая хүрэхгүй цөөн монгол XIII зуунд дэлхийг дагуулахад, эр тоотой бүхэн нь эрэлхэг баатар, хүчирхэг нударга болж явсан биз. Дурын арван монгол залууг мөн дурын арван шар, эсвэл арван хартай халз барилдуулбал эргэлзээгүй монгол залуус тоглоод л хаячихна.
Хамгийн олон бөх нэгэн зэрэг гарч барилддаг орон бол Монгол. Улсын наадмаар суманд доод зах нь 32 бөх, аймагт 128 бөх барилдана. 333 сум, 20 аймаг, хот, тэгээд нийслэлд барилдаж буй бөхийнхөө тоог нийлүүлбэл, тэр өдрүүдэд улсын хэмжээнд тоот бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс дугтарсан бөхчүүдийн тоо наад зах нь 14 000 хүрнэ.

Бөхийн төрлөөр олимп, дэлхий, тивийн тэмцээнээс авсан медалийг нь хүн амынх нь тоотой харьцуулсан үзүүлэлтээрээ монголчууд бидтэй хэн эгнэх вэ, дэлхийд тасархай манлайлна. Цөөхөн хэдэн монгол залуус Арлын орны нэгэн бахархал, үндэсний спортыг нь арав гаруй жил ээлж дараагүй хаанчилж байна. Цаашид ч үргэлжлэх шинжтэй. Хэрвээ монгол залуусыг байнгын эрчимтэй бэлтгэл, хатуу дэг журам дор байлгавал ямар хүчирхэг болдгийн жишээ нь тэд.

Эр хүний дээдийг бөх гэж үзнэ. Үнэлэмж маш өндөр. Бөх хүн бол гүндүүгүй дөлгөөн зан, уужуу ухаан саруул, энэрэлт зөөлөн сэтгэл, тэгээд мэдээж хэрэг хүч чадалтай, самбаа зоригтой. Жинхэнэ эр хүний идеал болсон дүр төрх. Хүү төрвөл “Эрдэмтэн болоорой” гэж бараг хэлэхгүй, харин “Бөх болоорой” л гэж ерөөнө, бэлгэшээнэ.
Дэлхий дээрх хамгийн олон бөхийн хөшөөтэй ард түмэн бол монгол. Намхай, Буур аваргуудаас эхлээд л хэдэн арван арслан, заан, аваргуудын хөшөө монгол нутгийн өнцөг булан бүрд бий. Захын улсын начин нь хүртэл арга ядахдаа л нэг цээж барималтай. Казахууд аугаа бөх Хажимухандаа, Оросууд Ивандубныйдаа, Иранчууд Тахтидаа, Эстонууд Алекстаа, Гүржүүд Апполон Старошвилидээ, Америкчууд Чемберстээ тэр бүр хөшөө босгосон юм болов уу даа, ингэхэд.
Монголчуудын дунд хамгийн их түгээмэл байдаг, бас олноороо бахархан ярилцдаг домог, хуучийн сэдэв бол бөхчүүдтэй л холбоотой. Яриад яриад ханахгүй. Бөхтэй холбоотой зүйр сэцэн үгс, холбоо үг, ерөөл магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав хүртэл бий. Манай уран билэгт зохиолчид бол хүчин билэгт бөхчүүдийнхээ талаар зөндөө ихийг бичсэн дээ. Бөхчүүдийн талаар хамгийн их зохиол бүтээл гаргасан орныг шалгаруулбал бас л манайх үнэмлэхүй түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Бидний бөхдөө хандах хандлага ер бусын. Түрүү бөхийнхөө хөлснөөс шударч аваад магнайдаа түрхэж буйг харсан малайз нөхөрт яаж ч тайлбарлаад юуг ч ойлгуулах боломжгүй. Бүдүүн бүдүүн нүцгэн нөхдүүд нэг нэгнээ түшээд унтаад ч байгаа юм шиг зогсож буйг эр эмгүй нийтээрээ хараад хөшчихийг гаднынхан яагаад ч ойлгохгүй.
Сум орон нутгийнхан нутгаасаа нэг начинтай болчих гэж ёстой хуйгаараа хөдөлнө. Нутгийн бизнесмэнүүд нь том том цүнхтэй мөнгө чирчихээд наадмын талбайгаар сэжигтэй эргэлдэж, нутгийн улс төрчид нь тасархай тактик боловсруулж, ард олон нь аягатай цайгаа ч өрөмтөхийг анзаарахгүй, гарт таарсан даавуу шаавууны өөдсийг хүртэл сэтгэл догдлон мушгилна. Тэгээд нутгаас нь цолтой бөх төрчихвөл хотлоороо цэнгэлийн манлайд ёстой нэг хэдэн өдөр, сараар умбана даа.
Нутгаас төрсөн улсын цолтондоо хийх хөрөнгө оруулалт гэдэг чинь өнтэй жилийн хур шиг л бууна. Хэдэн арван саяын жийпээс эхлээд, арга ядсан арванхан төлөгтэй эр хүртэл нэг төлгөө харамнахгүй тэврээд ирнэ.
Яахав, хааяа жудаггүй зарим нь түмэн олныхоо тэр сайхан өргөмж сэтгэлийн өр рүү өшиглөж байгаа нь харагддаг л юм. Эр бярдаа эрэлхэж, зодоон цохион хийнэ, балмад танхай авирлана. Ялангуяа 90-ээд онд манай цолтой бөхчүүд бараг толгой дараалан хужаа спирт зөөцгөөсөн дөө. Хөөрхий хөөрсөн монгол эрс “Манай арслан ч аугаа арслан шүү дээ” гэлцсээр, тэр арслангийнхаа хуулийн дээгүүр, хил, гаалийн дээгүүр оруулж ирсэн хужаа спиртийг нь уугаад элэг нь харлан олноороо үхэцгээж байв. Гэсэн ч монголчуудын маань бөхөө хайрлах, дээдлэх сэтгэлийн уудам зайд тэдний тэрхүү түр зуурын хар наймаа, хор спирт огтхон ч толбо суулгаагүй билээ. Бид бөхөө дээдэлсээр, хайрласаар, тэднийгээ харсаар л байгаа.
Гэхдээ бас эргэж харах, эргэцүүлж бодох, эмзэглэх зүйл байна аа, байна. Монголчууд бид бөхийн орон мөн ч бас оюун ухаан, эрдэм мэдлэгийг ч дээдэлдэг, гэхдээ бүр эрхмээс эрхэмд тооцдог ард түмэн биш сэн бил үү. Гэтэл ер нь л тийм биш шиг харагдаад байх аж, сүүлийн үед. Учир юун гэвэл... Тодорхой жишээн дээр яривал илүү итгэл үнэмшилтэй болох байх. Ойрхон, бас гайгүй мэдэхийн хувьд төрсөн нутгаараа жишээ авья. Би Говь-Алтайн Халиун сумын уугуул. Манай сум их олон алдартнуудтай, тэдэн дотроос нэгдлийн алдарт дарга, хөдөлмөрийн баатар Д.Лодойхүү, анхны тэмээчин баатар Б.Үрчгэр, их соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж, өнөө цагийн аугаа их хүмүүн Л.Түдэв нар бол онцгой билээ. Мөн цагтаа “Хоёр Мөнхийн араас хоёр Цэрэн” гэгдэж явсан улсын начин Цэрэндаш манай нутгийнх. Алдаж эндэж явснаас амжилт арвин гаргаагүй ч цуутай, эр бяртай сайн ч начин явсан юм билээ. Эндэж осолдоогүйсэн бол наанадаж улсын арслантай гэгддэг. “Говь-Алтайн мэнгэт”, “Догшин хар” гэхчлэн олон нэр хочтой. Хүүхэд байхад начингийн хүзүү толгой, хөл гар нь хад чулуугаар сийлж, хар тугалгаар цутгачихсан мэт харагддаг байсансан. Аргагүй л төрмөл бөх. Ямар сайндаа бие барахад шарилыг нь Увсынхан авах гээд ирчихжээ хэмээн хардаж сэрдэцгээгээд, тэрүүхэндээ хөөрхөн хөл, цуу яриа хүртэл тархаад амжихав.
Нутгийнхны хамгийн ихээр, нийтээрээ мэддэг хүн бол Цэрэндаш начин. Бүсээ хөөргөөд бүсэлчихсэн таадгар залуу “Би ч начингийн нутаг ш тээ” хэмээн шилээ шөргөөнө. Өөр нутаг хошууныхан ч ихэнхдээ “Аан, нөгөө мэнгэт начингийн нутгийн залуу юу” гэж лавлана.
Харин би өдий хүртэл, Ло дарга, Ү баатар, эсвэл Цэ найрагчийн нэрийг хэлээд “Би түүний нутгийнх аа” хэмээн нүүр бардам хэлж буй нутгийн нэг ч хүнтэй таарсангүй. Зарим нь “Нээрээ Ло дарга гээд нэг хэнхэг өвгөн байсан юм биш үү?” гэж лавлан арга ааш барна. Цэ начингийн нэрэмжит барилдаан, тэмцээн гэж үе үе болох ч Цэ найрагчийн нэрэмжит ямар нэгэн юм болж байхыг би сонссонгүй. Цэ начиндаа зуу зуугаар нь мал, сая саяар нь төгрөг бариад очдог нутгийн зон олон маань өнөөдөр насны бөгсөнд ганцаардаж, өвгөрч буй Тү эрхлэгчийг хадаг сүү, хэр тааруухан уртай зураг төдийхнөөр аргална. Олонхи нь түүний амьд байгаа эсэхийг нь ч анзаарахгүй, залуус бол бараг л мэдэхгүй. Урт цагааны үүдээр сүүмийчихээд алхаж явахад хажуугаар нь дайрчих гээд л өнгөрнө. Тү эрхлэгч /Л.Түдэв/ бол ганц сумын төдий хүн биш, Монгол орны төдийгүй нийт монгол туургатны эрхэм хүнсэн, уг нь. Цэдэндорж найрагч, соён гэгээрүүлэгч ч мөн ялгаагүй. Өнөө Цэ найрагчийн төрсөн бууцны арын хананд нэг бартагдуухан хийцтэй самбар байрлуулсан төдийгөөр орон нутгийнхны маань тэр их хүнээ гэх гэгээн хүндэтгэл нь төгсгөл болж байгаа юм.
Энэ бол гагц манай нутгийнхны үзэгдэл биш, монгол даяар байгаа нийтлэг, түгээмэл үзэгдэл болно. Тиймээс ус нутгийнхан маань нутгаа муу хэллээ хэмээн бүү зэмлэтүгэй. Би сайн мэдэхээрээ жишээлж л авсан хэрэг. Ухаан байгаад сэтгэл гаргавал нэг юм бодно биз ээ.
“Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгээр хэдэн аваргууд маань бараг толгой дараалан гарах шив. Гэтэл хэдэн эрдэмтэн, мэргэд, номын оройд ойртсон хүн энэ нэвтрүүлэгт оров. Миний анзаарснаар л лав бөхчүүдээсээ төдий олон болж шальсангүй.
Булганыхан ах дүү аугаа аваргуудаараа, олимпийн аваргаараа бахархана. Бахархалгүй яахав. Булган бүү хэл Монгол даяараа бахархах учиртай юм хойно. Гэхдээ өөр бахархах юмгүй мэт аашилж болохгүй шүү дээ. “Дамдинсүрэнгийн Урианхай” гэдэг нэрийг хэлээд “Энэ хүн Булганых” гэн бахархаж буй нэг ч булганы залуутай би л лав таарсангүй. Гэтэл энэ хүн чинь хүн төрөлхтний түвшинд, урьдах хойчихтой нь сэтгэж чадсан бараг анхны монгол сэтгэгч юм шүү дээ.
Увсынхан бөхөөрөө алдартай. Увс л гэхээр хүдэр хүдэр хүрэн чийрэг залуус нүдэнд өөрийн эрхгүй харагдах болж. Гэхдээ Увсаас бөхийн аваргаас гадна бас ухаан, сэтгэлийн, эрдэм мэдлэгийн аваргууд төрдөггүй хэрэг үү?
Дорноговийнхон маань Равжаа хутагтаараа бахархана. Гэхдээ тэр бахархал дунд бас согог байх шиг. Равжаа хутагтыг зөвхөн шашны хүн, хутагт гэдэг утгаар нь хүндлэх хүндлэл дийлэнхдээ. Тиймээс тэр бахархал нь үнэн хэрэг дээрээ мухар сүжиг бишрэлтэй илүү ихээр холбогдоно. Уг нь миний ойлгодгоор Равжаа хутагт бол шашны хүн гэхээс илүүгээр номонд нэвтэрсэн их соён гэгээрүүлэгч, их сэтгэгч, бясалгагч, их яруу найрагч хүн билээ. Хэрвээ шашны хутагт байгаагүй сэн бол тэр их хүмүүний бүх бүтээл зохиол, соён гэгээрлийг нь Монгол орон даяар байтугай Дорноговийнхон маань ч ер анзаарах шинжгүй ээ.
Төв аймгийн Лүнгээр дайраад гарахад Хадаа аваргын нутгаар явж байна аа гэлцэнэ. Эрдэнэсант ороход Мөөеө аваргын нутагт ирж байна гэж хөөрнө. Оюун билэгтэй, эрдэм мэдлэгтэй хүмүүс энэ нутагт гэтэл бишгүй л байгаа шүү дээ. Түүнийг нь бид мэддэггүй, бид бүү хэл нутгийнхан нь ч мэддэггүй. Бөхчүүдээ л ярина, мэднэ.
Чухам эндээс л сөхөж буй сэдвийн минь гогцоо гарч ирж буй юм.
“Бие бөх болбоос нэгэн үе баатарлаяу,
Сэтгэл бөх болбоос түмэн үе баатарлаяу”
Энэ үгийг монгол түмэн өөрсдөө хэлсэн билээ. Энд өгүүлж буй “БӨХ” нь “ЭРДЭМ” гэсэн бас нэг утгыг давхар илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл биеийн эрдэм бол БӨХ юм. Харин сэтгэлийн эрдэм бол энэрэл, нигүүлсэл болно.
Биеийн эрдмийн дээр бас мэдлэгийн эрдэм гэж байна. Мэдлэгийг хүн зөгий бал хураах мэт бага багаар их хүч хөдөлмөрөөр цуглуулан хураах амуй.

Гэтэл мэдлэгийн эрдэм хангалттай биш. Хурааж цуглуулсан мэдлэг боловсролоо ухааран таньж, үр ашигтай хэрэглэж эс чадваас мэдлэг байгаад нэмэргүй. Тиймээс ухааны эрдмийг мэдлэгийн эрдмээс эрхэмд үзжээ.

Гэсэн хэдий ч түүнээс илүү дээд эрдэм гэж бас буй бөлгөө. Тэр бол сэтгэлийн эрдэм. Хичнээн их эрдэм мэдлэгтэй ч, эр бяртай ч сэтгэлд нинж үүсэж, өршөөн нигүүлсэж эс чадваас орчлонг оноон барьж эс чадна. Тиймээс сэтгэлийн эрдмийг буюу “БӨХ”-ийг бүхнээс эрхэмд үзэж ирсэн байдаг. Тийм сэтгэлийн эрдмийг олсон хүн түмэн үеийг араасаа дагуулах билээ. Бурхан багш Шагжамунийг тийм хэмээнэ.

Ийн сэтгэлийн эрдмийг хамгийн эрхэмд үзсэн нь монголчууд бидний сэтгэлгээ ямар чанд холын хязгаарт хүрснийг илэрхийлнэ.
Гэтэл өнөөдрийн бидний байр байдал эхлэл эрдэм болох “Биеийн бөх” дээрээ гацчихаад байна.
Хаа сайгүй бөхчүүд бүхнээс эрхэм болчихоод байна. Үүнд бөхчүүдийн буруу байхгүй л дээ. Бөхөө дээдлэлгүй яахав, хүндэлгүй яахав. Бидний соёл, зан заншлийн, сэтгэлгээний нэг салшгүй нандин хэсэг бол монгол үндэсний бөх, түүнтэй холбоотой зүйлс билээ.
Гэхдээ, олон түмэн минь ээ, зөвхөн биеийн хар хүчин чадлыг л өргөмжлөн дээдлээд байвал тэгээд бүдүүлэг биет болох шат руугаа гулсаж байгаа нь тэр дээ.

Б.Номинчимэд
2014.2.20
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Цоомоо » Sat Feb 22, 2014 3:02 pm

Болдгэрэл wrote:Архангайн бөхчүүд угаасаа эв, нэгдэл муутай. Эв, нэгдэл сайтай бол Увсын багаас илүү баг. Бөхбилэгт дэвжээний бэлтгэл энэ жил их орой эхэлсэн. Намар бол хэдэн залуучууд нь хаа газар очоод царай алдаад явж байдаг. Бөхийн БААЗ бол сайтай газардаа ......

Negniigee demjih tal dr muu muu.
Munh-Erdene arslan 99 ond Usuhuug avch uguul zaan tsoliig n batluulj bsn. Zaan bolsnoosoo hoish gants shuvgursun mia yavhd n tgj neg 7 davuulj itgeliig n nemj bsn bh.
Getel nuguuh n bj bgagnee ene jil.
Hamgijn tom tsoltoi, hamgiin olon taniltai,hamgiin bayan shahuu n bj nutgiin devjeegee yalgaruulmaar yum. Tegehgumda.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Чуугий » Thu Mar 13, 2014 8:22 pm

Монгол улсын Өсөх идэр начин Э.Энхбат: Бөх хүнд унах ч үе байна, давах ч үе байна


-Начны бэлтгэл сургуулилт хэр байна. Долоо хоногт хэдэн өдрийн бэлтгэл хийж байна вэ?

-Бэлтгэлээ тогтмол хийж байна. Нэг өдөр нь жүдо, хоёр өдөр нь үндэсний бөх, бусад өдрүүдэд ерөнхийдөө хүчний бэлтгэл хийж байгаа. Ер нь энэ жилээс эхлээд үндэсний бөхийн бэлтгэл голлон хийж байна.

-Ойрд жүдогийн ямар тэмцээнд орох төлөвлөгөөтэй байна?

-Гурван сарын сүүлээр Туркэд болох тэмцээнд явах санаатай байгаа.

-Та анх үндэсний бөхөөр эхэлж барилдсан уу, жүдогоор эхэлж барилдсан уу?

-Жүдо бөхөөр анх бэлтгэл хийж барилдаж эхэлсэн. Хүүхэд байхдаа үндэсний бөхөөр барилдаж байсан.

-Үндэсний бөх, жүдо хоёрын аль нь танд барилдахад эвтэйхэн санагддаг вэ?

-Ер нь өрсөлдөгч бөхийнхээ эвийг нь олон тааруулж барилдвал ямар ч бөхийн төрөл эвтэйхэн байдаг шүү дээ.

-Бөх хүний хөдөлмөрийн үр дүн улсын баяр наадамтай холбогдож байдаг гэж хувьдаа боддог. Та одоогоор улсын баяр наадамд гурван удаа шөвгөрөөд байгаа. Энэ талаар ярилцах уу?

-2009 онд Доржсамбуу гарьдаар тав давж улсын начин болсон. 2012 оны тавын даваанд Өсөх-Ирээдүй харцагыг давж цолоо батлаад зургаагийн даваанд Бүрэнтөгс арсланд унасан. Тэр жилдээ Бүрэнтөгс арслан түрүүлсэн. Өнгөрсөн жил буюу 2013 онд Одбаяр начныг амлаж даваад зургаагийн даваанд Гончигдамба гарьдад унасан.

-Тэр даваа унаа болгон тань сонирхолтой, сайхан болсоон. Та тэр барилдаануудаа дэлгэрэнгүй ярьж өгнө үү? Жишээлбэл Гончигдамба та хоёрын барилдааны тухайд та санасан бодсоноо бүгдийг нь хийж амжсан уу?

-Сүүлийн хоёр наадамд ерөнхийдөө түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд унасан байна. Түрүүлэх бөхчүүд цаанаа л өөр байдаг. Бүрэнтөгс арслантай өмнө нэг таарахдаа давж байсан. Наадмаар таарахаар нь ер нь барилдчих байх гэж бодсон, тэгтэл өөр байсан. Гончигдамба гарьдтай бас адилхан төсөөлж байснаас өөр байсан болохоор санасанаараа барилдаж чадаагүй.

-Өнгөрсөн жилийн нaадамд шөвгөрөхдөө гуравхан бөхөөс ам авч байсан. Хүмүүсийн амлаагүй үлдээсэн бөхөөс амлах хэцүү юу ?

-Миний хувьд олон бөхөөс ам авахад эргэлзээтэй байдаг. Цөөхөн бөх ер нь тодорхой байдаг болохоор боломжийн санагддаг шүү.

-Та ам авахдаа юуг нь голлож анхаарч, бодож авдаг вэ, бусад бөхчүүдтэй зөвлөдөг үү, өөрөө л бие дааж шийдвэр гаргадаг уу?

-Бусад хүмүүстэй зөвлөөд байдаггүй, өөрийнхөө бодсоноор ам авдаг. Ер нь би ам авч чаддаггүй хүн л дээ. Хүмүүс намайг буруу ам авлаа гэдэг. Ам авахдаа том биетэй бөх авахыг боддог. Тэр маань заримдаа онодог, заримдаа алддаг.

-2011 онд Улс тунхагласны өдөрт зориулсан барилдаанд үзүүрлэснийг тань бөх сонирхогчид санаж байгаа байхаа. Энэ барилдаанд улсын начин Чулуунбаттай барилдахдаа мэхийг нь хариулж тун уран барилдаж давсан шүү, тийм ээ?

-Ерөнхийдөө мэх гэдэг эв нь таарахаараа гоё уран болдог. Эв нь таарахгүй бол бас хэцүү. Тэр барилдаан дээр Чулуунбат начныг тахимдаад хөөхөд нь дагуулж хөмрөөд давсан.

-Тэгж уран барилдаан гаргах үед өөрт хэрхэн мэдрэгддэг вэ?

-Эв нь таарч давж байгаа болохоор эсрэг бөх маань хялбархан уначихдаг. Тэгэхээр худлаа унаж байгаа юм шиг санагдах нь бий шүү.

-Та бөхийн өргөөнд болж буй сүүлийн барилдаануудад доогуур даваанд хэд унасан. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Барилдаан гарахгүй байна гээд зарим хүмүүс шүүмжилдэг. Бэлтгэл сургуулилт янз бүр байдаг. Тэр болгоныг тааруулах хэрэгтэй. Ойрд бэлтгэл жаахан таараагүй доогуур даваанд унасан. Нэг хоёрын даваанд таарч байгаа залуучууд сайн байна. Залуучуудын барилдааныг мэдэхгүй болохоор бас эвгүй юмаа.

Урьд нь барилдаж байсан хүмүүстэй барилдахад барилдааныг нь мэддэг болохоор эвтэйхэн, амар байдаг. Бөх хүнд унах ч үе байна, давах ч үе байна. Унахаараа унасан шиг унаад маргахгүй байхыг боддог.



-Найз нөхөд тань барилдааны тал дээр зөвлөлгөө өгдөг үү?

-Найз нар маань уулзахаараа Энхбатыгаа давахын төлөө гээд л их урам өгнө өө.

-Таны дүү с.з Э.Энх-Амгалан бөхийн өргөөнд болж буй сумын заануудын барилдаанд сайн барилдаж байгаа. Дүүдээ хэр зөвлөгөө өгч байна вэ?

-Би тийм айхтар зөвлөгөө өгөөд байдаггүй. Дүү маань өөрийнхөөрөө барилдаад явж байгаа.

-Үндэсний бөхийн хөгжлийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Үндэсний бөх маань хөгжиж байна. Барилдаанууд нэгийн даваанаас эхлээд сонирхолтой болж байна. Бие биенээ тийм ч амар давчихгүй жинхэнэ хүч сорьсон барилдаанууд болж байна. Урьд нь улсын арслан цолтой бөх дөрөв, тавын даваа хүртэл учраа бөхчүүдээ гуд гуд татаад төвөггүйхэн давдаг байсан.

Одоо харин нэг, хоёрын даваанд унах тохиолдол их гарч байна. Үндэсний бөх мэргэжлийн талруугаа орж, мөн аймгийн арслан цолтой бөх улсын баяр наадамд хүртэл түрүүлж байгаа нь үндэсний бөх хөгжиж байгаа нэг илрэл юм.

-Таныг хүүхэд байхдаа улсын гарьд Цэрэнпунцагийн барилдааныг шимтэн үздэг байсан гэж сонссон?

-Тэр үед зургаан залуу зааны үе гээд гоё үе байлаа. Цэрэнпунцаг гарьдын барилдааныг үзэх их сонирхолтой байсан. Одоо ч гэсэн хааяа уулзахаараа тэр үеийн барилдаануудыг нь заалгах дуртай.

-Гарьдын барилдаанаас өөрийн барилдаандаа шингээж авсан зүйл байгаа юу?

-Барилдаанаас нь олж авахыг боддог зүйл бол тэр хүн мэхээ даацтай, шийдэмгий, ямар ч эргэлзээгүй хийдэг шиг мэхээ тэгж хийхийг боддог.

-Бөхчүүдийн жингийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Зарим залуучууд жингээ нэмчихвэл сайн барилдчихна гэж боддог. Үүнд сайн тал бий, сөрөг тал ч бий. Хамгийн гол нь барилдаанаа гаргаж байж жингээ нэмбэл илүү тохиромжтой байх.

-Таны жин хэдтэй байна?

-Би начин болохдоо 84кг байсан. Одоогоор бол 100 кг дөнгөж гарантай. Цаашид ч жингээ нэмэх бодолгүй байгаа.

-Найз нөхдийнхөө дунд хочтой юу?

-Найз нөхдийн дунд хоч байхгүй ээ. Харин дээд үеийн бөхчүүд янз бүрээр хэлдэг л юм. Гэхдээ тэрийг хэлэхгүй ээ. ( инээв)

-Гэр бүлийнхээ талаар яриач, саяхан 2.14-нд гэгээн хайрын өдөр болсон. Эхнэрээ баярлуулж амжсан уу?

-Эхнэр, хоёр охинтой. Эхнэрээ баярлуулсан. Бэлтгэлээ хийчихвэл бусад цагаа гэр бүлдээ зориулж, баяр ёслолыг тодорхой хэмжээгээр тэмдэглэдэг.

-Ярилцлагынхаа төгсгөлд мөрөөдлөө уншигчидтай хуваалцана уу?

-Хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэгж байж хүний амьдрал утгатай. Спортын хүмүүсийн мөрөөдөл нэг талтай. Спортын дээд оргилд хүрэх. Би бол тэрэнд бүхнээ зориулдаггүй ээ. Зарим нэг залуучууд түүнд бүхнээ зориулж байна уу даа гэж харагддаг.

Хүний амьдралыг долоо хоног гэж бодоход нэг дэх өдөр нь өсөж том боллоо гэхэд, хоёр дахь гурав дахь өдөр нь барилдлаа гэхэд цаана нь дөрөв дахь, тав дахь, хагас сайн, бүтэн сайн гэж амьдрал зөндөө байгаа л байхгүй юу. Хүн бас ганцхан барилдааны төлөө бие эрүүл мэнд, бүхнээ зориулж болохгүй гэж боддог.

МУБИС-БТС оюутан Б.Нанзаддорж

Эх сурвалж: “Бөх” сонин
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Takanohana_Nowitzki » Thu Mar 13, 2014 9:01 pm

За нөгөө допингийг чинь харин сүүлд нь эвтэйхэн сайхан хэлчиж дээ начин.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby hosko » Thu Mar 13, 2014 9:14 pm

Чуугий wrote:Монгол улсын Өсөх идэр начин Э.Энхбат: Бөх хүнд унах ч үе байна, давах ч үе байна

-Ярилцлагынхаа төгсгөлд мөрөөдлөө уншигчидтай хуваалцана уу?

-Хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэгж байж хүний амьдрал утгатай. Спортын хүмүүсийн мөрөөдөл нэг талтай. Спортын дээд оргилд хүрэх. Би бол тэрэнд бүхнээ зориулдаггүй ээ. Зарим нэг залуучууд түүнд бүхнээ зориулж байна уу даа гэж харагддаг.

Хүний амьдралыг долоо хоног гэж бодоход нэг дэх өдөр нь өсөж том боллоо гэхэд, хоёр дахь гурав дахь өдөр нь барилдлаа гэхэд цаана нь дөрөв дахь, тав дахь, хагас сайн, бүтэн сайн гэж амьдрал зөндөө байгаа л байхгүй юу. Хүн бас ганцхан барилдааны төлөө бие эрүүл мэнд, бүхнээ зориулж болохгүй гэж боддог.

МУБИС-БТС оюутан Б.Нанзаддорж

Эх сурвалж: “Бөх” сонин


:eek: :mongol:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Fri Mar 14, 2014 6:34 pm

Гоё хэлсэн байна..
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby magicman » Sat Mar 15, 2014 5:15 pm

Золбаяр агсны тухай нэвтрүүлэг Спортбокс HD-р гарч байна
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jal » Sun Mar 23, 2014 12:58 pm

magicman wrote:Золбаяр агсны тухай нэвтрүүлэг Спортбокс HD-р гарч байна

Энэ нэвтрүүлгийг үзэж байхдаа юм гэдэг учиртай гэсэн бодол зурвасхан төрсөн шүү..
2007 онд улсын аваргад Түвшинбаярыгаа зооны аваргын төлөө гарч ирээд дээр гөвчихсөн, тэгээд улсын аварга болчихсон.. Ер нь бол жүдогийн татамид аваргыг бол илүүрхдэг байсан юм шиг байгаан...
Хэрэв амьд байсан бол 2008 онд Бээжинд үзэх нь тодорхой байсан боловуу... Гэлээ гэхдээ л Түвшээ аварга үзсэн....
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Sun Mar 23, 2014 11:11 pm

Аймгийн заан Пүрэвжав: НАДАА ЭНХБАТ-ын ярилцлага их таалагдсан. Нээрээ л 4 дэх, 5 дах өдрийн амьдралаа бодох хэрэгтэй байна гэж ярьж байлээ ....
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 3:20 pm

Аймгийн хурц арслан Шоовдойхүүгийн Шинэбаяр: Ямар амжилт гаргах нь зөвхөн надаас л шалтгаална: http://www.sonin.mn/news/sport/9639
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Dondogoo » Mon Mar 24, 2014 5:44 pm

сайхан хэнэгггүй гар байна даа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 10:48 pm

Хөлөндөө эвгүй гэмтэл авсан. Ер нь хоосонгүй бөх гэж бодож явдаг
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby jugder_08 » Tue Mar 25, 2014 9:52 am

Жин нэмээд барилдаан нь байхгүй болсон а.н байхадаа овоо хөдөлгөөнтэй байсан санагддаг
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby magicman » Tue Mar 25, 2014 5:13 pm

МУ-ЫН ГАРЬД Б.ГОНЧИГДАМБА ӨНӨӨДРИЙН ӨДРИЙН СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БАЙНА ТОЙМЛОН ОРУУЛАВ.
Та бол Улсын цол авсанаасаа хойш хяргаж байнаа гэсэн сэтгүүлчийн асуултанд?
За даа Хяргах нь юу юм. Гол нь бөх барилдах чинь миний ажил. Би ажлаа үнэнч хийх ёстой биз дээ түүний илэрхийлэл гаргаж буй амжилт маань байх.
Улсын цолыг үеийнхнээсээ хэзээ хойно авсан хүн шүү дээ, би. Манай үеийн бөхчүүд гэвэл С.Мөнбат аварга, М.өсөхбаяр, Б.Соронзонболд заанууд, А.Бямбажав, Ө.Бат-Орших, Ц.Содномдорж, нарын харцагуудгээд өнөөдөр монгол бөхийн дүүргэж энэ орон зайг нөхөж барилдаж байгаа олон бөхчүүд байна.
А/а Алтанхуягтай туначихаад яс үзэж байхад нутгийн ах нар , эсвэл багш нараараа тав даваад төвөггүйхэн начин болж буй залуучуудыг хараад шар хөдөлж байлаа. Намайг ингээд улсын цолонд хүргэчих бөх энэ цэнгэлдэх дотор алга байна ш дээ” гэж бодохуйд хүний шар үнэндээ хөдөлдөг юм билээ.
2003 оны өвөл “Ерөөсөө хот орж бөх болъё” гэсэн тэмүүлэлтэй нутгаасаа гарса. Эгэл малчны хүү надад таних мэдэх хүн хот хүрээнд ховор. Ганц дуулсан газар маань “Алдар” нийгэмлэг. Тэнд яваад очвол бөх болох юм байна гэж боддог дүүгүүрийн чулуугаар уулын оройгоос сарлаг буулгаж явахдаа мөрөөддөг байлаа л даа. Ингээд “Алдар” спорт хороон дээр яваад иртэл Цогтбаяр багштайгаа таарсан. “Нөхөр минь чи ямар хэрэгтэй явна даа” гэж асуусан би бөх болох гэсэн юм гэхэд аан тэгвэл чөлөөт бөхөд орох уу гэдэг юм шууд уухайн тас зөвшөөрлөө ингээд хөдөө сарлаг хариулж явсан миний спортын гараа эхэлсэн хүний хувь тавилан гэж сонин шүү. “Алдар гэдэг нэрийг хэдэн жил сэтгэлдээ хадгалж явсан маань намайг Цогтбаяр гэж хүнтэй учруулсан байх.
Г.Эрхэмбаяр гэдэг энэ нуруулаг сайхан бөх монгол бөхийн дээд цолонд хүрэх хувьтай байж. Олон жилийнх нь хүч хөдөлмөр үр дүн юм даа гэх зүйл аваргад тахимаа өгөөд зогс байхад бодогдож билээ.
Амьдрал гэдэг их сонин юм билээ. Хүний хувь тавилан гэдэг таашгүй алга урвахын дайны л өөрчлөгддөг юм билээ. Өнгөрсөн жилийн наадмын өмнө бэлтгэл дээр байхад гэр бүлийн хүн маань утасдаад “Хүүхэд халуураад байна эм авах гэтэл мөнгөгүй болчихож” гэж хэлсэн. Үнэндээ эдийн засгийн хувьд манайх гэдэг айл тиймэр хүү л байж. Гэтэл наадмын хоёрдахь өдрийн орой Ланд-200 машиныг хоёр гурваар нь аваад зогсож байхад сонин санагдаж байлаа их том хүнднтгэл юм даа.
Ч.Санжаадамба зааныг би өндөр цолонд хүрнэ гэж бусдын л адил хүлээдэг. Тэр бол аралтай бяртай барилдах гэж төрсөн бөх дө бид нэгэн цаг үед бөхийн дэвжээнд хамтдаа зодоглох хувьтай байж ээ гэж бодогддог. Содноиыг мөн л бусдын адил мөн л дээшээ барилдана гэж хардаг цагаан сараар бид хоёр будилсан манай хүн унасандаа шаралхаад л хөшчихсөн болов уу бид нэг үеийн бөхчүүд хэн нэгэндээ хар буруу санах зүйл байхгүй
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Postby El Payaso » Tue Mar 25, 2014 5:16 pm

хаха... ланд 200 хоёр гурваар нь аваад уу... сайхан яридаг нөхөр байна ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests