"Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Анх орж буй хүмүүс заавал орно уу.

Moderator: rednasca

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby TRISTAN » Thu Sep 19, 2013 9:56 am

Энэ нэг заваарсан юм болох нь дээ. Энд тэндгүй ууж идэж, унтаж хэвтэж, унгаж баасан хүмүүс...
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby bazuka » Thu Sep 19, 2013 12:49 pm

агааржуулагч авч очмоор юм байнадаа.
bazuka
 
Posts: 901
Joined: Thu Jun 26, 2008 12:26 pm
Location: Only 2 second is enough to score... :D

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Цогоо » Thu Sep 19, 2013 2:01 pm

За манай Цэнгэл их спортдоо эргэн ирэхээр болж байгаа шүү. Аюутугай! биширтүгэй! :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby LeMoN » Thu Sep 19, 2013 2:22 pm

zorigtsaikhan wrote:
Yabraa wrote:Манайх Барсатай дахиад нэг зоонд :eek:

Неймартайн цуг хусна л гэцэн байгаа... :beer


Барса -г Бацаануудтай нь этр :ногоон:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby carlsberg_mgl » Thu Sep 19, 2013 2:24 pm

Цогоо wrote:За манай Цэнгэл их спортдоо эргэн ирэхээр болж байгаа шүү. Аюутугай! биширтүгэй! :ногоон:

нөгөө бичлэг нтр нь шаардлага хангахиймуу... :smile:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby bazuka » Thu Sep 19, 2013 2:24 pm

LeMoN wrote:
zorigtsaikhan wrote:
Yabraa wrote:Манайх Барсатай дахиад нэг зоонд :eek:

Неймартайн цуг хусна л гэцэн байгаа... :beer


Барса -г Бацаануудтай нь этр :ногоон:

тоглоол үзий :grin:
bazuka
 
Posts: 901
Joined: Thu Jun 26, 2008 12:26 pm
Location: Only 2 second is enough to score... :D

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Оргил » Thu Sep 19, 2013 2:28 pm

“СПОРТЫН ЦОНХ ЦОМ 2013” хөлбөмбөгийн тэмцээний заавар

НЭГ. Тэмцээний зорилго
1.1. “Спортын цонх” форумын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж, аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх, улмаар хөлбөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилахад үндсэн зорилго оршино.

ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг “Спортын цонх” цомын тэмцээний өмнөх улиралын аварга баг удирдан зохион байгуулна.
2.2. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ……………………………
2.3. Тэмцээн нь 2013 оны 09 сарын 22 өдөрийн 09 цагаас 19 цагын хооронд 5-р сугуулийн хөлбөмбөгийн талбайд явагдана.
2.4. Тэмцээнийг зохион байгуулах түр хорооноос томилсон шүүгчид шүүн явуулна.
2.5. Тэмцээн "Спортын цонх цомын тэмцээний"-ийн дүрмийн дагуу явагдана.
2.6. Тэмцээнд зөвхөн Спортын Цонх ТББ-ын гишүүн гишүүн оролцох эрхтэй бөгөөд “идэвхитэй” гэдэг шалгуурыг харгалзан үзэх болно. Идэвхитэй гэдэг шалгуурт бичлэгийн тоо, элссэн огноо, ТББ-ийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан үзэх бөгөөд 2013 оны 8 сарын 31-ний байдлаарх үзүүлэлтээр тооцно.

ГУРАВ. Тэмцээний журам
3.1. Тэмцээнд оролцох багууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Баг нь 18-аас дээш насны 12-оос багагүй тоглогчидтой, 1 дасгалжуулагчтай байна.
• Тэмцээнд тодорхой шаардлагыг хангасан мэдүүлгийн дагуу оролцоно.
• Баг нь нэг ижил өнгийн хувцастайгаар тэмцээнд оролцоно. Тоглогч заавал шилбэний хамгаалалттай байх ёстой бөгөөд металл товруу бүхий гуталтай тоглохыг хориглоно.
• Баг нь өөрийн гэсэн нэр, лого, туг далбаатай байна.
3.2. Тэмцээн 10 баг хоёр хэсэгт хуваагдаж хэсэг бүрээс эхний хоёр байраар шалгарсан багууд нугалж аваргаа тодруулах форматаар явагдах бөгөөд хэсгийн тоглолтод баг бүр хоорондоо хоёр тоглолт хийж цуглуулсан оноогоор хэсгийн байрыг тодруулна. хэсэгт багууд оноо тэнцсэн тохиолдолд хоорондын тоглолт, гоолын зөрүү, шар улаан хуудасны тоогоор байр эзлүүлнэ. Тоглолтын хугацаа 12 минутаар 2 үе байна.
3.3. Хэсгийн тоглолтын цаг бохироор явагдах бөгөөд тоглолтыг шүүж буй шүүгчийн мэдлийн минут байхгүй. Шүүгч цаг дуусах дохиог өгмөгц талбай дээрх тоглолтыг бүрэн зогссонд тооцно.
3.4. Хасагдах шатанд шүүгчийн мэдлийн цаг байж болох бөгөөд хэрэв багууд үндсэн болон шүүгчийн мэдлийн цагт ялагчаа тодруулж чадаагүй бол ялагчийг пенальтаар тодруулна.
3.5. Тэмцээний явцадталбайгаас гарсан бөмбөгийг талбайн хажуугаас бөмбөг оруулахдаа дороос оруулах бөгөөд тулгуур хөл хөдлөхгүйгээр цохиж оруулна /алхахгүй/. харин булангийн цохилтноос бөмбөг оруулахад мөн дороос оруулах бөгөөд тулгуур хөлөө хөдөлгөн цохиж оруулж болно /алхаж болно/.
3.6. Тоглолтын явцад багууд сэлгээг оруулахдаа хажуугын шүүгчид мэдэгдээд солилцоогоор гарч байгаа хүнийг талбайг бүрэн чөлөөлсний дараа орох бөгөөд ийнхүү сэлгээ хийхэд тоглолтыг зогсоохгүй. Мөн сэлгээ нь тоглолтын цагт нөлөөлөхгүй.
3.7. Тэмцээний бүх тоглолтонд цагийн хуваарийг хатуу баримтлах бөгөөд багууд хуваарьт заасан цагаас наад зах нь 10 минутын өмнө тоглоход бүрэн бэлэн болсон байна. Талбай дээр тоглох тамрчидын тоо нь хаалгачыг оролцуулаад 9 тамирчин байх бөгөөд Хуваарьт цагийн дагуу талбайд гараагүй болон 6-аас цөөн тоглогчтой байвал тухайн багийг 2:0-ийн харьцаатайгаар хожигдсонд тооцож, хожлын оноог эсрэг багт өгнө. Хэрвээ хоёр баг хоёул тоглолтонд оролцоогүй тохиолдол хоёуланд нь хожигдол өгч хасах хоёр бөмбөгөөр тооцно. Хэрвээ багийн бүрэлдэхүүн нь цагтаа бүрэлдээгүйн улмаас техникийн хожигдол хүлээсэн явдлыг давтвал тухайн багийн тэмцээнээс хасч, бүх тоглолтыг нь хүчингүйд тооцох ба ирэх улиралд тэмцээнд оролцох эрхийг мөн хасна.
3.8. Шар болон улаан хуудсаар торгуулсан тоглогчийг 1000, 3000 төгрөгөөр торгох бгүөгөөд торгуулийн мөнгийг тушаагаагүй тохиолдолд дараагийн тоглолтонд оролцуулахгүй.
3.9. 3 тоглолтонд шар хуудас авсан тоглогчийг дараагийн тоглолтонд өнжүүлнэ. Улаан хуудас авсан тоглогчийг 1 тоглолт өнжүүлнэ. хэсгийн шатнаас гармагц хэсгийн шатанд авсан шар карт цэвэрлэгдэхгүй. Хэрвээ ноцтой алдаа гаргавал зохион байгуулах түр хороо хэлэлцэн 2 ба түүнээс дээш тоглолт өнжүүлэх, тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авч болно.
3.10. Тэмцээний үеэр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэргэлсэн тоглогчийг улаан карт өгч цаашид тэмцээнд оролцох эрхийн асуудлаар шүүгчийн зөвлөл хэлэлцэнэ.
3.11. Багийн удирдлагууд дараах асуудалд тамирчдын анхаарлыг хандуулбал зохино. Үүнд:
• Тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбай, зүлэг, тоног төхөөрөмж, эд хогшлын бүрэн бүтэн байдал, ариун цэврийг сахина. Тодорхой бүсээс дотогш тамхи татахыг хатуу хориглоно.
• Тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбайн эргэн тойронд үзэгчид, тамирчид согтууруулах ундаа хэрэглэх, согтуурах, танхайрах, зодолдох, хэрүүл маргаан гаргахыг хориглох ба хэрэв баг тамирчид нь ийм байдал гаргасан бол тэмцээнээс хасах, үзэгч, хөгжөөн дэмжигч иргэдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж зохицуулна.
• Тэмцээний үеэр баг тамирчдын зүгээс талбайн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж элдэв зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Тоглолтын явцад гаргасан талбайн шүүгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

ДӨРӨВ. Бүртгэл
4.1. Тэмцээнд 10 багийг бүртгэх бөгөөд, багийн мэдүүлгийг 2013 оны 9-р сарын 20-ны 23:55 цаг хүртэл цахим форматаар хүлээн авна. Цаг хугацаандаа өгөөгүй мэдүүлгийг хүлээн авахгүй буюу тухайн багийн уг тэмцээнд оролцуулахгүй болно. цахим форматаар авах хаяг: orgil.davaasuren@gmail.com
4.2. Багийн мэдүүлгэнд багтаагүй тоглогчийг тэмцээнд оролцуулахгүй. мөн багын мэдүүлэгт багтсан тамирчин нэг бүрийг ТББ-ын гишүүнчлэлд багтсан эсэхийг зохион байгуулах түр хороо нарийвчлан шалгана.
4.3. Тэмцээнд оролцох багууд 120000 төгрөгийн хураамж төлнө. Хураамжийг техникийн зөвлөгөөн эхлэхээс өмнө заавал хураалгасан байна. Хураамжаа бүрэн гүйцэд төлөөгүй багийг тэмцээнд оролцуулахгүй болохыг анхаарна уу.
4.4. Ямар нэгэн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон багийн хураамжийг буцаан олгохгүй.
4.5. Багийн мэдүүлэгт: Овог нэр, нас, хувийн дугаар, тоглогчийн байрлал, бичлэгийн тоо, элссэн огноо, үүрэг, утасны дугаар, ажил, цээж зураг зэргийг заавал багтаасан байна.


ТАВ. Шагнал
5.1 Тэмцээнд түрүүлсэн багт цом гардуулж, эхний 3-н байр эзэлсэн багийг диплом, мөнгөн шагналаар шагнана.
Нэгдүгээр байр:
- ..................төгрөг, Цом, медаль, диплом
Хоёрдугаар байр:
- .................төгрөг, медаль, диплом
Гуравдугаар байр:
- .................төгрөг, медаль, диплом

Тусгай шагналууд
Тэмцээний мэргэн бууч:
- Ивээн тэтгэгчийн шагнал
Тэмцээний шилдэг тоглогч:
- Ивээн тэтгэгчийн шагнал
Тэмцээний шилдэг хамгаалагч:
-Ивээн тэтгэгчийн шагнал
Тэмцээний шилдэг хаалгач:
- Ивээн тэтгэгчийн шагнал


A Group
1. Man U
2. Liverpool
3. Bundes
4. Arsenal

B Group
1. Chelsea
2. Real
3. AC Milan
4. Barca

Group A: 1-2 Man U - Liv
3-4 Bundes - Arsenal
Group B: 1-2 Chelsea - Real
3-4 AC Milan - Barca
Group A: 1-3 Man U - Bundes
2-4 Liv - Arsenal
Group B: 1- 3 Chelsea - AC Milan
2-4 Real - Barca
Group A: 1-4 Man U - Arsenal
2-3 Liv - Bundes
Group B: 1-4 Chelsea - Barca
2-3 Real - AC Milan
Elimination A1- B2
B2 - A2
Bronse Medal: L13-L14
Gold Medal: W13 - W14
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Оргил » Thu Sep 19, 2013 2:30 pm

багууд мэдүүлгээ болон тэмцээний хураамжаа яаралтай өгөөрэй.. тэмцэний медаль өргөмжлөл гэх мэт зүйлсийг захиалахад оройтох гээд байна..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Цогоо » Thu Sep 19, 2013 2:37 pm

carlsberg_mgl wrote:
Цогоо wrote:За манай Цэнгэл их спортдоо эргэн ирэхээр болж байгаа шүү. Аюутугай! биширтүгэй! :ногоон:

нөгөө бичлэг нтр нь шаардлага хангахиймуу... :smile:
Өмнө нь лигийн болон цомын тэмцээнд орж байсан шт. Хамгийн сүүлд уржнан Узбек руу явахын өмнө гараа гэмтээснээс хойш тэмцээнүүдэд оролцоогүй.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby carlsberg_mgl » Thu Sep 19, 2013 2:40 pm

Цогоо wrote:
carlsberg_mgl wrote:
Цогоо wrote:За манай Цэнгэл их спортдоо эргэн ирэхээр болж байгаа шүү. Аюутугай! биширтүгэй! :ногоон:

нөгөө бичлэг нтр нь шаардлага хангахиймуу... :smile:
Өмнө нь лигийн болон цомын тэмцээнд орж байсан шт. Хамгийн сүүлд уржнан Узбек руу явахын өмнө гараа гэмтээснээс хойш тэмцээнүүдэд оролцоогүй.

бичлэгийн тоог нь л асууж байна л даа...

хэдийд юунд орж байсан нь хамаа алга.
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby TRISTAN » Thu Sep 19, 2013 2:40 pm

Энд сэлгээгээ огт бичээгүй байна.

2 жилийн өмнө нэг баг нь гоол хийчихээд цаг дуусах дөхөж байхад бараг л 10 удаа тоглолт зогсоож сэлгээ хийж байсан.

Өнгөрсөн жил үүнийг зохицуулаад 3 удаа л тоглолт зогсооно. 1 солигдохдоо хэдэн ч хүн солигдож болно, гэдгээр оруулж цэгцэлж байсан.
Энэ удаа ч гэсэн тэгэх хэрэгтэй шүү.

Тэгэхгүй бол 24 минутын турш сэлгээ үзээд сууж мэднэ шүү
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby TRISTAN » Thu Sep 19, 2013 2:42 pm

carlsberg_mgl wrote:
Цогоо wrote:За манай Цэнгэл их спортдоо эргэн ирэхээр болж байгаа шүү. Аюутугай! биширтүгэй! :ногоон:

нөгөө бичлэг нтр нь шаардлага хангахиймуу... :smile:


Өмнө нь лигт орж байсан бол бичлэгийн тоо хамаагүй болдог.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby carlsberg_mgl » Thu Sep 19, 2013 2:45 pm

TRISTAN wrote:Өмнө нь лигт орж байсан бол бичлэгийн тоо хамаагүй болдог.

тэгвэл манайд ч гэсэн тийм хүн хэд хэд байгаа...ашгүй ашгүй.
Last edited by carlsberg_mgl on Thu Sep 19, 2013 2:46 pm, edited 1 time in total.
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Цогоо » Thu Sep 19, 2013 2:45 pm

Цэнгэлийн АйДиг мартсан байна шт. Ямар АйДигаар ордог билээ Зиго?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby TRISTAN » Thu Sep 19, 2013 2:55 pm

carlsberg_mgl wrote:
TRISTAN wrote:Өмнө нь лигт орж байсан бол бичлэгийн тоо хамаагүй болдог.

тэгвэл манайд ч гэсэн тийм хүн хэд хэд байгаа...ашгүй ашгүй.


Угаасаа анх 3-4 жилийн өмнө Заяа8-ын асуудал сөхөгдөөд энэ шийдвэр гарч байсан шд.
Одоо бол ийм хүмүүс зөндөө байгаа.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Оргил » Thu Sep 19, 2013 2:55 pm

TRISTAN wrote:Энд сэлгээгээ огт бичээгүй байна.

2 жилийн өмнө нэг баг нь гоол хийчихээд цаг дуусах дөхөж байхад бараг л 10 удаа тоглолт зогсоож сэлгээ хийж байсан.

Өнгөрсөн жил үүнийг зохицуулаад 3 удаа л тоглолт зогсооно. 1 солигдохдоо хэдэн ч хүн солигдож болно, гэдгээр оруулж цэгцэлж байсан.
Энэ удаа ч гэсэн тэгэх хэрэгтэй шүү.

Тэгэхгүй бол 24 минутын турш сэлгээ үзээд сууж мэднэ шүү

Тоглолтын явцад багууд сэлгээг оруулахдаа хажуугын шүүгчид мэдэгдээд солилцоогоор гарч байгаа хүнийг талбайг бүрэн чөлөөлсний дараа орох бөгөөд ийнхүү сэлгээ хийхэд тоглолтыг зогсоохгүй. Мөн сэлгээ нь тоглолтын цагт нөлөөлөхгүй.

энэ биччихсэн байгаа..


санаа нь бол хэдэн ч сэлгээ хийж болно гэхдээ тэр бол талбай дээр байгаа шүүгчид хамаагүй зөвхөн хажуугын шүүгчид мэдэгдээд орно.. ингэж сэлгээ хийж байгаа тоглолтын цагт нөлөөлөхгүй..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Оргил » Thu Sep 19, 2013 2:57 pm

уг нь бол лигт орж байсан боловч цомд тоглож байгаагүй шаардлага хангахгүй байгаа хүнийг яахаа техникийн зөвлөгөөнөөр шийдэх байсан орхигдуулжээ.. өмнө лигийн техникийн хурлаар цом лиг хоёр тусдаа шалгууртай байхаар тохирсон санагдна.. хэрэв цом оролцож байсан бол асуудалгүй.. гэж..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby carlsberg_mgl » Thu Sep 19, 2013 3:11 pm

TRISTAN wrote:Угаасаа анх 3-4 жилийн өмнө Заяа8-ын асуудал сөхөгдөөд энэ шийдвэр гарч байсан шд.

манайх энэ тэмцээний журам боловсронгүй болоход муугүй хувь нэмэр оруулсиймаа даа...хаха
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby LeBe » Thu Sep 19, 2013 4:29 pm

Манайхаас өмнө нь лигт орж байгаагүй Я.Төмөрбат гишүүнийг оруулах гэж байгаа. Лигт 3 сарын 1-ээрх байдлаар бичлэг хүрээгүйн улмаас орж чадаагүй. Одоо бол асуудалгүй гэж бодож байна.
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Цогоо » Thu Sep 19, 2013 4:38 pm

Манайд энэ удаагийн тэмцээнээр Цэнгэл, Яаго гэсэн буучид төрөлх багтаа ирж байгаа бол ДиЖэй, Сүүгий зэрэг ахмад туршлагатай тоглогч нар нэгдэж байгаа болно. Бусад нь бол Usual suspects.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Ganbi » Thu Sep 19, 2013 4:39 pm

өнөөдөр талбай олчихвол 1 бэлтгэл хийцгээх үү
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby TRISTAN » Thu Sep 19, 2013 4:41 pm

Одоо бичлэг нь хүрч байгаа бол асуудалгүй шд. Цомын 8 сарын 1нээс гэсэн бсан санаж бна. Чөтгөрүүд ч сайн хаалгачтай болох нь дээ.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Saiza » Thu Sep 19, 2013 4:42 pm

нээрээ бүтэнсайнд яахаарааа хасах градустай цасаар шуурдаг өдөр нь таардаг бна аа цус гэж
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby TRISTAN » Thu Sep 19, 2013 4:43 pm

DJ үндсэн багтаа байгаа шд. Хэн DJ-г дур мэдэн өөр багийн менежертэй уулз гэсэн юм?

Ийм сэтгэлгүй хүнийг Релийс клаусыг нь төлөөд авбал ав ав. хаха
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: "Спортын цонх цом" - 2013 оны 9 сарын 22нд

Postby Цогоо » Thu Sep 19, 2013 4:46 pm

Өөрөө л баг хайгаад яваад байсан шт
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Зарлал мэдээлэл

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron