Хоско амжихгүй гэсэн учраас би нээчихлээ. Хоско шигээ за сайхан бичлэг хийж чадахгүй болохоор уучилна биз.
Зуны сониноос гэвэл Д.Ферри манайхаас явж Атланта шинэ сагсан бөмбөгийн үйл ажилллагааны ерөнхийлөгч, ерөнхий менежер боловоо гэж. Явахдаа Ж.Андерсонг аваад явжээ. Түүнд манай багт SG/SF дээр гарах боломж хомс байсан лдаа. За шинэ багтаа өөрийгөө илүү харуулна биз.
Драфтаас Маркус Дентмон гэж 6'3" нөхрийг 59-р авав. Дажгүй шидэгч, хамгаалдаг сул тал намхан нуруутай л гэгдэж байгаа. Нөхөр бол өөрөө 59-р сонгогдох учиргүй байсан энэнээс дээгүүр сонгогдох ёстой байсан гэж цор цор хийсэн юм байх. Поп ч яахав тийм л юм бол чи өөрийгөө батлаж харуул гэж амыг нь таглаж. Ер нь бол Нилийн хувилбар давуу тал нь хамгаалалт, самбараас бөмбөг авалт. Гэвч түүнтэй гэрээ хийлгүй улирлыг эхлүүлэх гэж байна.
Мөн өнгөрсөн улирал өөрийгөө нээсэн Грийнийг 3 жилийн 12 сая доллараар авч үлдлээ.
Австралийн шигшээ багийн холбогч 23 настай Миллс гэрээгээ сунгажээ. Тэрээр өнгөрсөн улиралд 16 тоглолтонд оролцож 10.3 оноо, 2.4 дам 1.8 сам авчээ.
25 настай Францын шигшээ багийн хамгаалагч Колотой гэрээ хийж. 2009 оны драфтын 53-р түүнийг сонгож байж.
Диавтай 2 жилийн 9,2 сая долларын гэрээг үзэглэж. Өнгөрсөн ПО-т 6.5 оноо, 5.2 сам 2.5 дам хийжээ.
36 настай ахлагч маань 3 жилийн 30 саяын гэрээг үзэглэхээр болжээ.
Ерөнхийдөө улирал эхлэхэд бүрдэх 15 тоглогчийн 14 бүрдсэн. Карри, Поуэлл, Браун, Уитерспун 4-н хэн хичээсэн нь улирал эхлэхэд бүрэлдэхүүнд багтах юм.
Карри сүүлийн 3 улирал гэмтэл бэртэл, жингийн илүүдэл гэж асуудалтай 180кг жинтэй байсан. Харин энэ улиралд жингээ нэлээд хасаж 133 кг болсон байна. Тэрээр өөрөө Поп надад хэр их минут өгнө тэр бүгдийг би үр дүнтэй ашиглах болно гэж.
Мөн Диав нодлин бас жингийн илүүдэл гэж нэлээд шүүмжлэлд өртсөн. Түүндээ ч өөрөө энэ дээрээ энэ улирал анхаарч жингээ нэлээд хасаж 106 кг болсон байна.
Гадаадын сайтууд манайхыг бас муулж л байна лээ. Шинэ том гурвалтай болсон. Диав, Блэйр, Карри. Энэ 3-г хоолоо хэн их мэдэх вэ гээл. Гэхдээ гайгүй биз дээ.
Мөн Ж.Поуэл гэж залуу би контердэр багт ирсэн, би хамгаалалтанд хамаг бүхнээ хийх болно гэж.
Энэ улиралд Леогоос ихийг хүлээж байгаа. Түрүү улиралд 66 тоглолтын 52 нь гараанд, мөн ПО-н 14 тоглолтонд бүгдэнд нь гараанд гарч 7,9 оноо 5,2 сам авч 1997 оноос хойш шинэ залуучуудын 1-р багт нэрлэгдсэн Данканы дараах ганц тоглогч болсон. Данкан хүртэл хэлэхдээ энэ улиралд түүнээс ихийг хүлээж болно. Энэ зуныг тэрээр зааланд бэлтгэл хийж өнгөрүүлсэн гэж. Тэрээр энэ зун Ч.Инглэд гэж шидэлтийн дасгалжуулагчтай өнгөрөөж. Поп түүнийг Spur for life байна гэж найдаж байгаагаа хэлж.
Ахмад Жак улирлын өмнөх тоглолтын дараа Кологийн талаар бидэнд 2 Ману байна гэж жиргэж.
Бэлтгэл дээр Миллс баруун шагайгаа гэмтээжээ. Ямар ч л гэсэн улирлын өмнөх 2 тоглолтыг өнжиж өнөөдөр Орландогийн эсрэг гарсан байна.
Атланта хийсэн улирлын өмнөх тоглолтонд Нандо Коло хожлын шидэлтийг хийснээс хойш түүнийг хүмүүс Манутай зүйрлэж байна. Ухаалаг тоглолттой, талбайн мэдрэмж өндөр, пик н роллоос тоглох чадвартай Мини Ману гэж гадны сайтуудаар хөөргөж байна.