Page 1 of 36

Барсаг - Үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:05 pm
by Cule
За даа ер нь гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсаддаа зориулж нэг булан нээдийм бил үү дээ... Тэгвэл их олон сэдэв элийрч халуурсан бичлэггүй болох шинжтэйм... Форумд ч сайн нөлөөтэй байлгүй... Милантай хэсгийн эхний тоглолтоо хийсний дараа л 2 сэдэв будаа болж байгаам чинь нөгөө "өшөө авагчид"-тай тулбал сэдвээр шагайх ч аргагүй болох бололтой... ккк

Барсагийн үзүүлж байгаа амжилт, тоглолтын хэв маяг, зарим тоглогчид, бүүр энд байгаа фэнүүд нь дургүй хүргэж байна гэх мэтийн элдэв шалтгаанаар үзэн ядагч болсноо зарласан антинуудын хэмжээ ч хэрээс хэтэрч... Яахав маньд бол ямар ч нөлөөгүй л дээ... Ийшээ орж ирэхээр л үнэхээр лайтай санагдаад байхым...

Шинээр орж ирүүтээ массыг дагаж намирдгуудаас авахуулаад форумын үндэслэгч нь хүртэл ойлгомжгүй юм яриад л хэт анти үзэл ханхлуулаад тууж явах юм... Бүр гайхмаар... ккк

Манайхан бол ийшээ орж ирээл хэрүүл хийгээд явах шаардлагагүй шд... Яахав тэгээд дуртай нь дургиж дотроо онгойлгож аваад л гарч байг, үндсэн сэдэв дээр элийрэхгүй амар амгалан болог л гэж...

За тэгээд гүүд лак анти Барса гайз... ккк

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:07 pm
by spain man
За нэг бичлэгээр мялаачихья... :-o Танай сэдэв дээр уг нь тавьсан..

За оруулсан бичлэг нь болохгүй бол нэг нь засаад тавьчихна биз...

Шүүгчдийн хайртай баг барсагийн зөвхөн энэ улирлын хэдэн факт...

Испанийн супер цом...

Эхний шат (14-08-2011)

Реал мадрид vs Барса

83 дахь минут

Валдезийн Роналдод хийсэн хөл хамалт, пенальт өгсөнгүй...

Image

Хариу тоглолт (17-08-2011)

Барса vs Реал Мадрид

Вилла Пепегийн нүүр рүү жийх гэж оролдов... Ямар ч сануулгагүй өнгөрөв...

Image

Мөн тоглолт...

Үлгэр жишээ залуугийн гурван ч шар авах боломжит үйлдлүүд...

Image

Уефа супер цом...

Барса vs Порту

59 минут...

Виллагийн гар...

Image

Image

Мөн тоглолт

77 минут...

Абидалын 16 доторх тоглолт... Нөү пенальт...

Image

Ла лиг... 1 тойрог...

Барса vs Вилльяреал...

32 минут...

Ашигтай нөхцөлд, тоглолтыг зогсоов...

Image

Мөн тоглолт 38 минут...

Гоол ороогүй ч отон тоглолт гэж үзэв...

Image

Ла лиг... 3-р тойрог

Реал Сосьедадvs Барса

2 минут...

Эмзэгхэн Алвесын хөнгөхөөн такл...

Image

мөн тоглолт...

61 минут...

Бүсгүйн хатгалт...

Image

Аваргуудын лиг

Барса vs Милан

13 минут...

Патог отонд тооцов...

Image

мөн тоглолт...

69 минут...

Алвесийн бас нэгэн такл...

Image

Үргэлжлэл бий.... Итгэж болно...

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:12 pm
by Nomer 10
Хэхэ Кулэ надаас ганц юм асуунгуутаа гомдоод ийм сэдэв нээчих шиг боллоо тиймүү. Би Реалын сэдэвт зүгээр өөрийнхөө бодлыг л хэллээ. Энэ чинь санаа бодлоо илэрхийлэх эрхтэй форум шүү дээ. Хэн ямар багийг дэмждэг, ямар багт яагаад дургүй гэдгээ хэлэх чөлөөтэй биз дээ.

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:16 pm
by Аагий
Нэр нь шал худлаа нэр байна.

Шударга шүүлтийн төлөө хөлбөмбөг дэмжигчдийн фронт гэхгүй дээ.. :ногоон:

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:19 pm
by Gooner
Испанийн бичлэгүүдийг няцаачихвал хүмүүс олон долоон юм ярихаа болих байх тээн... :ногоон:

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:21 pm
by Cule
Гомдоод байх юу байхав... хэхэ

Шалтгаанаа жаахан ойлгомжгүй бичсэн бололтой... Античууд хэт, бүр ХЭТ олон болчиж... Сэдэв дээр ганц олигтой мэдээ харагдахаа байсан байна... Хаа нэг ганц мэдээлэл хэн нэг нь оруулангуут араас нь хэрэггүй дэмийрсэн баахан чат, сөнөж мөхөөсэй, нохой гахай гэсэн юмс сараачаад л хэдэн хуудас эргэчихдэг... Угаасаа дийлэхгүйгээс хойш энд ийм хуудас нээх нь хамгийн зөв шийдэл байж ч болох...

Үндсэн сэдэв дээр л элийрэхгүй байхыг та бүхнээсээ хүсье... Түүнээс биш хэн юугаа дэмжиж, үзэн ядаж, уйлж дуулах маньд ямар хамаа байхав...

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:24 pm
by Nomer 10
Би Челсид бүр маш дургүй. Гэхдээ Овребо Баллак 2-ыг бодохоор хөхүүдийн өмнөөс уур хүрээд бдаг юм. Яахав цэнхрүүдийн ярьдаг шиг 4 пеналт бол байгаагүй. Хамгийн багадаа нэг бол баталгаатай байсан. Тэрийг нь өгчихөд л болчих байсан юм. Барса манайхыг 2 удаа яалт ч гүй шударга хожсон. Тэгж тоглосон бол өөр л дөө.

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:28 pm
by Буучин
Барса угаасаа шударга тоглож чаддагүй баг. Яг л хүүхэн шиг жүжиглэдэг хэдэн сайн тоглогчидтой. Одоо Цеск жүжгийн дамжаад элчихсэн яваа.

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:35 pm
by BLGN
Жүжиглэх,бөмбөг сайн барих гэдэг чинь өөрөө мундагтаа ороод байгаам л даа.

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:38 pm
by Nova
За манайх занайх ч одоо дүүрж.. Тэр Овребог бодхоор л.. :-o
Image
Image

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:40 pm
by Цоомоо
За сүүлийн 5 жилд 3-хан удаа ЛЛ, СЛ даблдаж байхад ингэж байгаам чинь энэ улиралд дахиад ЛЛ, СЛ нтрээ авчихвал бүүр хачин юм болохын байна даа. Яана вэ та минь. :ногоон:
Нэгэнт л ингэж хэлүүлж байгаам чинь шүүгч Интертэй тоглоход Бояны гоолыг тооцчихгүй дээ кк...

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 3:43 pm
by Бат-Оргил
энэ сэдэв нэлээн хурдацтай явах даг аа. :ногоон:

Өнийн явдлаар зvрхийг нь яах гэж л хөндөнө вэ ?
ай хөөрхйи хорвоо гэж.
:D

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 4:17 pm
by Оргил
надаа ч гомдоод цөхрөөд байх шалтаг байхгүй.. үзэн ядаад барсаг мияалах шаардлага лав байхгүй.. гэхдээ барса уйтгартай тоглоод байгаа гэдэгтэй лав санал нийлж байна..

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 4:23 pm
by Cule
Та нарын уйдааг гаргах гээд бөмбөгөө айлд зүгээр өгч болж л байна л даа... гэхээр мануусыгаа уйдаачих гээд байгаа байх л даа бас... Хэцүү байна ойлгооч.... кк

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 4:24 pm
by Оргил
ойлголоо.. ккк.. ер нь бол надаа хамаагүй л дээ.. тааралдахгүй л бол үздэггүй болхоор.. уйтгартай санагдуул унтчихдагын :р..

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 4:33 pm
by Gankhuu
Цоомоо wrote:За сүүлийн 5 жилд 3-хан удаа ЛЛ, СЛ даблдаж байхад ингэж байгаам чинь энэ улиралд дахиад ЛЛ, СЛ нтрээ авчихвал бүүр хачин юм болохын байна даа. Яана вэ та минь. :ногоон:
Нэгэнт л ингэж хэлүүлж байгаам чинь шүүгч Интертэй тоглоход Бояны гоолыг тооцчихгүй дээ кк...

За манайх 5 жилд 3 удаа финалд гарж байхад ингэж харааж, үзэн ядаж байсан хүмүүс байсаныг санахгүй л юм байна.

Гол нь танай хэдэн жүжигчидээс л болж байна л даа. Хүрэнгүүт л үсрээд үсрээд явчина. Боль гэж хэлдэг хүн байхгүй улам сайжираад байгааг бодход ПЕП хийлгэдэг биздээ.

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 4:34 pm
by Ladykop
Gankhuu wrote:
Цоомоо wrote:За сүүлийн 5 жилд 3-хан удаа ЛЛ, СЛ даблдаж байхад ингэж байгаам чинь энэ улиралд дахиад ЛЛ, СЛ нтрээ авчихвал бүүр хачин юм болохын байна даа. Яана вэ та минь. :ногоон:
Нэгэнт л ингэж хэлүүлж байгаам чинь шүүгч Интертэй тоглоход Бояны гоолыг тооцчихгүй дээ кк...

За манайх 5 жилд 3 удаа финалд гарж байхад ингэж харааж, үзэн ядаж байсан хүмүүс байсаныг санахгүй л юм байна.

Гол нь танай хэдэн жүжигчидээс л болж байна л даа. Хүрэнгүүт л үсрээд үсрээд явчина. Боль гэж хэлдэг хүн байхгүй улам сайжираад байгааг бодход ПЕП хийлгэдэг биздээ.

:eek:

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 4:35 pm
by Gunnerz
одоо жакс л дутуу байна дааа :ногоон:

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 4:37 pm
by Оргил
харин ганнэрз чамд цэскийг хэрхэн луйвардаж авсан талаар гомдол байвал гаргаач ккк..

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 4:43 pm
by UULAA
жүжигчин л гэх юм. багийн амжилтын төлөө чадах бүхнээ хийж байгаа нь сайхан юм бишү...энэ чинь бүр бахархмаар чанар юм бишүү..хэрвээ танай багийн тоглогч дайвдаад ч гэсэн пеналти авбал та нар баярлана уу гэхээс өөр муу дайвчин гээд орилохгүй гэдэгт 100 доллараар ч барьсан бэлэн байна...тэгээд харин болж бүтэж байгаа нэгнийгээ атаархлын нүдээр харахаар болимоор юм...
Барса угаасаа энэ стилийг анх гаргаж ирж байгаа ч биш өмнө нь бразилийн лигт бас ашиглаж л байсийн блэшд...нэг их л цэцэрхсэн хүмүүс

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 5:02 pm
by Барнаба
Би хувьдаа хөлбөмбөгийг дотроо уран гоё тоглолт, хурд хүч, тэмцэл, ширүүн өрсөлдөөн гээд бүгд өв тэгш хосолсон спорт л гэж боддог... Барса болохоор хүчний тэмцэл, ширүүн тоглолт гэдэг зүйлсийг нь игнордчихсон хүмүүс л дээ... тэгээд нэг л гоё хөлбөмбөг тоглож байгаа ч хэтэрхий балетчид шиг болчихсон улсууд... бүр хэтэрхий... нөгөө жинхэнэ эрчүүдийн тоглоом гэдэг тодотгол нь байхгүй болцон юм шиг...

Дээр нь хэтэрхий бөмбөг эзэмшиж тоглодог, Испанийн шигшээ бас адил.... мэдээж тэд нарын буруу биш... Гэхдээ энэ нь хөлбөмбөгийн цаашдын хөгжилд лав сайн биш байх гэж боддог... Одоо ганцхан Барса эсвэл Испани ингэж бөмбөг эзэмшиж чадаж байна... гэтэл 10 жилийн дараа бүгд ингэж эзэмшдэг болчихвол яанаа... бид ямар хөлбөмбөг үзнээ?!!?!...

Барса-н фэнүүд яахав... та нар тоглолт үздэггүй болохоор тэгэж хэлж байна л гэдэг... яг үнэндээ бол Барса маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг... Реал л бүрэлдэхүүнээрээ зэрэгцэнэ... Тэгээд яадаг вэ гэхээр Барса жижиг болон дундаж багуудыг зүгээр л довтлоод арчаад гарчдаг... тэрийгээ ардаа эзэмшихгүй байгаа гэж тайлбартаа оруулдаг... дандаа топ багуудтай тоглохгүйм болохоор тэгэж хэлэх нь зөв л байх л даа... Гэхдээ топ багуудтай тоглохоор жаахан прэссинг хийгээд эсвэл шахаад ирэхээр л ардаа дамжуулаад эхэлдэг... одоо харин дундын шугам нь улам хүчирхэгжээд дундаа олуулаа ч болсныг хэлэхүү... дундаа дамжуулаад байдаг болцон байна лээ...
Тэхээр энэ нь ерөөсөө хөлбөмбөг биш болж хувираад байгаам... зөвхөн Барса-н фэнүүдэд л энэ нь гоё доминант тоглоод бөмбөгөө ерөөсөө алдахгүй, маш гоё ур чадварлаг эзэмшиж харагдаж байгаа ч дан ганц эсрэг багийн ч биш бусад хөлбөмбөгийн фэнүүдэд энэ нь зүгээр л уйтгартай хөлбөмбөг болж харагдаад байна... уулаасаа ч үнэн...

Тэхээр 10 жилийн дараа бүгд Барса шиг эзэмшдэг болчихвол нээрээ яанаа... нэг нь бөмбөг авдаг эсрэг багтаа ерөөсөө өгдөггүй, прэссинг хийхээр л ардаа дамжуулчихаад байвал энд хөлбөмбөгийн сайхан нь алга болно биз дээ.. 90 мин 2 тал баахан ардаа дамжуулж дамжуулж нэг нь нэг довтлоод гоал хийвэл хийдэг хийхгүй бол тэнцдэг...

Жүдо гээд спорт байдаг... тэр спорт яадаг вэ гэхээр барилдаан болж байхад ерөөсөө ухрахгүй, чарж зугтахгүй гэсэн тийм гоё дүрэмтэй... Барса-н энэ хэлбэр цаашдаа улам лавшраад байвал хэтэрхий ардаа дамжуулж цаг авахгүй гэж дүрэм гарч мэдэх л юм... эсвэл Сагсан бөмбөг шиг довтолгооны цаг гээч зүйл ч гарч магад... яагаад вэ гэхээр энэ хэлбэр нь хөлбөмбөгийн хөгжлийг унагах ч хэмжээнд очиж магад...

Тэгээд эцэст нь Барса-н зарим фэнүүдэд тэр Мжл-фсб, НД, Сатан нар шиг оодорсон бусдыг юу ч биш боддог, хүндлэл мэдэхгүй Барса-н гайхам амжилтанд сагаж фэн болсон гаруудад хэлэхэд жаахан хэмжээгээ мэдэрч байцгаа, Байнгын иймээрээ байх юм шиг аашилахаа больцгоо...уулаасаа Барса байнгын ийм байх ч гүй, наад дэмжээд байгаа сэтгэлүүд чинь үнэн байх болтугай л гэж хэлмээр байна...

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 5:13 pm
by Бат-Оргил
Барнаба wrote:....

:eek:

хаврын финал дээр бүскүйтсийн нүүрэнд дээр бөмбөг оноод хэсэг манарахад би л лав баярлаж байсан. хэхэ.
болж муу хог. дайвдах аа багасгамаар юм гээд. дайв байж болно гэхдээ тунг нь тааруулж байх хэрэгтэй.
Бөмбөг дамжуулалт бол яаж ч буруутгах үндэсгүй байх.

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 5:19 pm
by Gunnerz
одоо чадаж байгаа юманд өөр яаалтай ч билээ бөмбөг амжилттай дамжуулана гэдэг хэр баргийн мэргэжлийн хөлбөмбөгчид хийгээд байдаг зүйл биш болохоор яахав дээ эднийх тэгээд оофтоороо бүгд дамжуулалтын мастерууд тэрүүгээрээ л тоглоно ш д би ч атаархаад шавигийн үе нь дуусхаар миарна гэд бодож байтал араас тиаго гээд залуу гараад ирж байна ш д
эднийхийг одоо шититэй л тоглохыг хармаар байгаан яг одоогийн байдлаар англид хамгаалалт довтолгоо бүх юм нь төгсөрцөн баг шити л болж таарч байна.

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 5:21 pm
by Norman_Whiteside
Gol n barcagin fanatud yu g ch huleen zuvshuurdugui zuv shn zuil meteeer oilgoj busad baginhtai haritsdagt l bgam shd

Re: Гомдогсод, цөхрөгсөд, үзэн ядагсдын булан...

PostPosted: Thu Sep 15, 2011 5:24 pm
by El Payaso
хахаха барнаба элгий нь аваа хаясан байна ш дээ... нэг багаас болж дүрмэндээ өөрчлөлт оруулна ч гэж юу байх вэ хэдэн зууны түүхтэй спорт... яах вэ жүжиглэлт бол зөвтгөөд байх юмгүй зүйл... харин тэр бөмбөгөө хойноо барих энэ тэр бол хамаагүй ш дээ... баг болгон л өөрийн арга барил өөрийн давуу тал дээрээ үндэслэж тактикаа боловсруулна... жишээ нь 10 уулаа хаалгаа тойрч зогсч байгаад сөрөг хийдэг Моугийн үеийн Челсигийн тактик байна... надад лав бөмбөг илүү эзэмшсэн тоглолт гоёо л санагддаг...