http://www.dailymotion.com/video/x2js1t ... r-23_sportбарса б 2-3 японы ю23 шигшээ
нөхөрсөг тоглолт
баахан б багийн сэлгээнийхэн, жувенилийнхэн холигдож солигдоод тоглосон л доо.
япончууд гэхдээ аймар шүү. би жаахан байхдаа (6 байна уу 7-р ангидаа) японы бага сургуульд 3 сар орчим сурсан юм. хөдөөний жижигхэн хот л доо.
хичээлийнх нь завсраар их үдийн амралт гээд болно. өдрийн хоолоо санд мэнд идчихээд хүүе хаай гараад л хөлбөмбөгдөж өгнө. тэгээд анх гараад л япон хүүхдийг хараад ангайж билээ. цөлөх, цохилтын хүч, мөргөх, дриббл хийх, стамина гээд л үнэхээр манайханаас хэт тасархай байж билээ. бөмбөгийг бол ёстой дурын гар нь түсс хийтэл нам хусна... би чинь уг нь муучгүй элит хөлбөмбөгтэй улаанбаатарын хэсгээс ирсэн хүүхэд юм байгаам шт. 6-р сургуулийн доминант байсан үеийг хүмүүс мэдэх байх. хууччуулаас нь гандаа гэж мангас цохидог гар байсан даа. миний үеэс гарьдаа, ононболд (өөр олон хүүхдүүд байсан, нэрийг нь санахгүй байна) гээд тэр үеийн одууд байлаа л даа. тэдэнтэй хальт тоглож өссөн, тэднийг бусдаасаа тасархайг мэдэрч явсан би чинь японд очоод ёстой балмагдаж билээ. дээрх нөхдүүд бол зүгээр л японы дундаж нэгэн шиг л байгаам.
гол нь тэдний багаар ажиллах сэтгэлгээ нь тэс өөр түвшинд.. манайхан бол хажууд нь сэрэлт киноны хөлбөмбөг тоглодог кадр шиг л байсан үнэндээ...
тэгээд л энэ японд одоо ийм хөгжилтэй байхад тэр бразил, аргентинд нь чухам ямар байдаг бол доо гэж боддог байж билээ..
Barça doesn't buy galacticos, we CREATE them.