Page 1 of 5

Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 12, 2010 6:56 pm
by poseidon
Зияк... Барселона клуб маань тусдаа дэдийн дэд форум болж бас л анхдагч болсондоо туйлын баяртай байна. :mongol:
Ингээд ямар сэдэв нээхээ бодож бодож нэг ийм сэдэв нээчихлээ.

Ер нь бол их утга учиртай гэж бодож байна. http://barca.mn/ вэб сайт болбоос гагцхүү Спортын цонх форумын гишүүдийн санаачлага, дэмжлэгээр бий болсон бөгөөд өнөөг хүртэл та бүхнийхээ сайхан сэтгэлийн үрээр тасралтгүй ажиллаж байгаа билээ. :sup:

Яах гэж энэ сэдвийг нээвээ? гэхлээр .... :mrgreen:

Нэг ийм асуудал байгаа. Вэбийг шинэчлэн илүү хурдан ордог болгосон бөгөөд гишүүнчлэл нь илүү өргөн хүрээг хамрах болсон. (Би ойлгохдоо фэйсбүүк шиг гэж бодоод байгаа. фэйсбүүкийг нь бол мэдкү. Цоомоо хэлэхдээ охинтой танилцдаг юм гэсэн. манай вэбийнх бол тийм биш л дээ... :mrgreen: )

Бултаараа бүртгүүлээрэй... Одоо хурдан ордог болсон тул байнга ч шагайж байгаарай...

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 12, 2010 6:59 pm
by poseidon
Гол юмаа бичихээ мартчиж....

Үүнийг яаж өргөжүүлж болох вэ? Ямар хэсгийг нь яаж янзлах вэ? Ямар маягаар сайжруулах вэ? санаа оноо бодол сэтгэгдэл?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 12, 2010 7:15 pm
by poseidon
хэхэ Бас нэг гол юм аа мартчиж :mrgreen:

Ер нь бол одоогоор манай вэб сайтад үндсэндээ би ганцаараа мэдээ оруулж байгаа. Тиймээс мэдээ, мэдээлэл зав зайгаараа оруулж байх паблишерүүд хэрэгтэй байна.

Лигийн хүснэгтийг долоо хоног бүр засварлах (хариуцлагатайгаараа Цэнгүүнээ ч юм уу?), шар мэдээ оруулах (Уга, Галмандах, оранж, хэн нь ч байсан чадна доо...), тоглолтын тойм бичиж байх... (Ромеро ч юм уу? хэхэ), Лалигйин мэдээг (МрС), гоё гоё анализуудыг Цоомоо Барсик нар ч юм уу? ер л боломжтой бүхэн нь хамтраад хөгжүүлье гээд л... Нэг их асуудалгүй. хэдэн цагаар пс-ны ард суу гэх гээгүй л дээ... Зүгээр л заваараа өөрийн сэтгэгдлээ мэдээ, мэдээллээ оруулж байгаасай л гэх гэсэн юм.

Боломжтой биз дээ манайхаан?


Ямар ч санал, ямар ч шүүмж, ямар ч оролцоог дэмжихэд бэлэн байна.

Баг маань Намбарван байхад бид ч гэсэн Монголын хөлбөмбөгийн фэнүүд дундаа оройлох нь байж болно шүү дээ... :mongol:

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 12, 2010 7:29 pm
by Галмандах
Би зав зайгаараа ганц 2 үгтэй ч хамаагүй шар бор мэдээ оруулж байя гээд Ортизтой ярьчихсан байгаа. :mrgreen:
Шинэчлэл хийгдэж дуусахыг хүлээж байлаа. Веб маань гоё сайхан болжээ.
:mongol:
:gold

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 12, 2010 8:05 pm
by Уугаа
Сайт гоё болчжээ..

:redface: идэвхжнээ...



Аа тийн Поси сайтад хийсэн бичлэг, мэдээгээ форум дээр битий бүрэн эхээр нь тавьж бай... Гоё гоё юм бичсэнийг Форум дээрээс уншчаад байна

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Mon Apr 12, 2010 9:08 pm
by fcb
ккк ПОСЭ их ажилтай бгаа муу даа бичиж байгаал мартаад ккк би бас бичих гэж бгаа зүйлээ мартах гэж бна би вэд д тоглолтуудыг бүрэн эхээр ни оруулжийя өө (монгол сэрвэр дээр)

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 2:47 am
by Уугаа
Бүртгүүлсэн л бол мэдээ оруулах боломжтой гэж бодсон үгүй юм байшд тэ... Би уг нь саяны оруулсан байгаа хэдэн мэдээний ганц нэгийг оруулъя гэсэн учрыг нь олоогүй байтал оруулчиж...

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 9:18 am
by Бат-Оргил
сайн уу посси. :mrgreen:

сайтын хурд эрс нэмэгдсэн байна аа. :eek:
нүүр хуудас нь гоё болж ээ. :beer

сайтны ажилд оролцох завгүй байгаад уучлаарай. :RD :RD

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 9:22 am
by Бат-Оргил
манай сайтын гишүүнчлэл эрс нэмэгдэж байна аа. одоо хэд орчим болж байна. өдөрт л 10 орчим хүнээр нэмэгдэж байх шиг байна. та нарт бүртгэгдсэн хүмүүсийн нэртэй майл ирж байгаа биздээ?
:D

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 10:49 am
by o_baatar316
Бүртгүүлцэн шүү.
Гэхдээ "Хэрэглэгчийн Цэс" гэдэг юм нь минийх дээр байхгүй байхийн?
Засаж дуусаагүй юм болов уу?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 10:58 am
by o_baatar316
Нээрээ надаа бас тэр шар мэдээ энэ тэр оруулдаг эрхийн өгнө гэвэл цаг заваараа бага сага юм оруулж байя. Бага ч гэсэн тус нэмэрээ оруулж байя.

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 11:01 am
by Галмандах
o_baatar316 wrote:Бүртгүүлцэн шүү.
Гэхдээ "Хэрэглэгчийн Цэс" гэдэг юм нь минийх дээр байхгүй байхийн?
Засаж дуусаагүй юм болов уу?

Би лав тэр доор байгаа шилдэг гишүүдийн нэг дээр нь дарсан чинь гарч ирсэн.

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 11:07 am
by o_baatar316
Аан тийм байнашд.

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 4:52 pm
by Цэнгүүн
Шинэчлэгдэхийн хүлээж байсан.. Гоё болсон байна лээ.. Би ямар ч байсан чадах ядахаараа мэдээ сэлт оруулнаа.. Зураг хөрөг байнга оруулахыг бодноо.. Манайхан идвэхтэй байгаарайImage

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 5:04 pm
by poseidon
Галаа чи аль галмандах юм бэ? хэхэ хоёр хүн байна. аль нь юм бэ?

Бас Уга ямар нэртэй байгаа вэ?

Баатар бас


би эрх олгох гэсэн юм...

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 5:07 pm
by RoMeRo
Оруулсан мэдээ хэр удаж байж олон нийтэд харагддаг юм бэ хө? Эсвэл дунд нь нь ямар нэгэн редактор орж байж гардымуу? Би нэг мэдээ оруулсан чинь дараа өдөр нь л орсон байсан?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 5:33 pm
by poseidon
тийм биш

Чи мэдээ оруулах гэдгээс категорийг нь сонгосон юм уу? Мэдээ бичдэг хэсгийн доод талд Publishing гэж хэсэг байгаа... Тэндээс Section: Category: гэсэн цэснүүдэээс холбогдохийг нь сонгоно... ок?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 5:37 pm
by Уугаа
За :D

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 5:51 pm
by poseidon
боллоо... Уга Паблишер болсон...

одоо юм бичээрэй

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 6:05 pm
by Gunnerz
хааяа анти мэдээ оруулах үүргийг нэр төртэйгээр хүлээж авлаа

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 6:43 pm
by Уугаа
Нэг юм биччээд уншсан хошин харагдаж байна :мргрээн:

Нэгэнт бичсэн мэдээг засна гэж байхгүй юм байна тийм үү?

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 6:46 pm
by Галмандах
Би зүгээр Галмандах нь шүү
2009 оны 9 сард байна уу даа бүртгүүлсэн байгаа.

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 6:47 pm
by poseidon
байгаа шд

засах гэж команд алга уу? дээр нь...

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 6:48 pm
by poseidon
Бичих талбарын доор рэад морэ гэж байгаа тэрүүгээр мэдээгээ таслаарай...

Re: Барса.мн-ы эргэн тойронд

PostPosted: Tue Apr 13, 2010 6:54 pm
by Галмандах
аан би бүр 2 болчоод байгаамуу
9 сард бүртгүүлсэн өөрийнхөө зураг хөргийг хийсэн нь