Page 66 of 69

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Mar 13, 2024 10:38 pm
by Өсөхбаяр
poseidon wrote:Юун урвайсан юм ярьдгийн хөнгөхөн дуусгаж л байгаа биз дээ? хаха

тэглээ2. урдаа хойноо 17 той 2 бацаан зоочихоод хожно гэхээр жаахан итгэлгүй л блаа л даа :ногоон:

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 14, 2024 1:08 am
by kayo
СЛ дээр 4 жил 8-д үлдээгүй байсан, ямартаа ч салгалаж явж байгаад хүрлээ, өмнөх 2 жил хэсгээсээ ч гараагүй гэж байгаа, хаха. 8-д хэнтэй ч таарсан алуулах байхоо. Баернтай л таарахгүй бол яахав.

Ёстой 2 16,7 той хүүхдүүд дээр л тогтож байна даа. Кубарси үнэхээр тайван юм байна лээ, дөнгөж 17-тай гэхэд хийгүй, ийм тайван тоглох гэж. Гарсиа, Мингуза энэ тэр 20 гарантай байсан мөртлөө дан жижиг, сажиг алдаа гаргадаг байсан. Энэ хүүгээс ер тийм алдаа харсангүй шүү. Аруёод зун 100 гаран саяын санал ирвэл явуулна л гэнэ. Ийм дахиад 2,3н залуу Б багт байгаа гэхээр болж л байна.

Тер Штеген ирснээр ар тал арай л дээр болж байна, Инека бол нээрээ ла лийгт ч багтахааргүй хаалгач юм даа. Явуулвал таарна.

Довтолгоо яахав, өчигдөр арай л дээр байж, гэхдээ л тоглолт үзэхээр уур хүрсээр байгаад таардаг болж.

Чавигийн багийн эмнэлгийн баг гэж най алгаа, эсвэл бэлтгэлжилтэй нь холбоотой байна уу, бүгдийх нь форм нь унаж, тоглолтонд оронгуутаа л бэртдэг боллоо. Муухай дээрээ улцан гэдэг шиг ганц гайгүй байсан Де Ёонг дахиад бэртлээ, 1 сар, Педри бүүр Дэмбэлээгийн араас орлоо, эхний жилдээ 70н тоглолтонд орсноос хойш дан бэртчихлээ. Удирдлагууд ч эргэлзээд эхэлчихэж, нөхөрт өндөр санал ирвэл зарахгүй гэсэн юм байхгүй л гэнэ.

Нөгөө муу шилэн хөлт Дэмбээ чинь ПСЖ-д ганц ч бэртээгүй байна, гэнэ үү. Үнэхээр манай бэлтгэл сургуулилттай холбоотой юм шиг байна.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 14, 2024 10:06 am
by Reda
Өсөхбаяр wrote:тэглээ2. урдаа хойноо 17 той 2 бацаан зоочихоод хожно гэхээр жаахан итгэлгүй л блаа л даа :ногоон:


Чи ер нь гараа мараа харсымуу даа наана нь хэхэ.

Муу Наполитой тоглохдоо хүртэл цаашаа шалгарах болуу яах бол гээд бодсон гэхээр багтаа итгэх итгэл их суларчээ.
Одоо тгд даварч бодоод Байерн Сититэй таарчихгүй бол бусадтай нь тгд ойролцоо л үзнэ гэе :ногоон:

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 14, 2024 1:18 pm
by poseidon
Reda wrote:
Өсөхбаяр wrote:тэглээ2. урдаа хойноо 17 той 2 бацаан зоочихоод хожно гэхээр жаахан итгэлгүй л блаа л даа :ногоон:


Чи ер нь гараа мараа харсымуу даа наана нь хэхэ.

Муу Наполитой тоглохдоо хүртэл цаашаа шалгарах болуу яах бол гээд бодсон гэхээр багтаа итгэх итгэл их суларчээ.
Одоо тгд даварч бодоод Байерн Сититэй таарчихгүй бол бусадтай нь тгд ойролцоо л үзнэ гэе :ногоон:

Яг тийм. Арсенал бас эвгүй байж магад. Бусадтай нь бол ойрхон үзчих байлгүй дээ. :D

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 14, 2024 2:09 pm
by Reda
poseidon wrote:Яг тийм. Арсенал бас эвгүй байж магад. Бусадтай нь бол ойрхон үзчих байлгүй дээ. :D


Цогоо орж ирээд онгироод унах вий :ногоон:

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 14, 2024 2:10 pm
by Жавхаа
одоо XAVI халахгүй биз дээ :D

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 14, 2024 3:24 pm
by Өсөхбаяр
хожчих боломжтой нь арсенал дорт 2 л бгаад бгаам даа :ногоон:

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 14, 2024 6:48 pm
by Могжоохон
Гави, Педри хоёр дамжуулах нүх сүв хайгаад байдаг даа. Фермин бол цохиж л байдаг, оруулж л байдаг бас ганган амьтан байнаа

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 14, 2024 10:26 pm
by BLGN
Өсөхбаяр wrote:хожчих боломжтой нь арсенал дорт 2 л бгаад бгаам даа :ногоон:

Манайд одоо Чамах мамах,Журу муру байхгүй шүү.Зүэр байгаарай. :ногоон:

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Mar 15, 2024 1:22 pm
by A-Nightmare
Za hentei taaruulah bolooo. Minii huseleer boldog bol atletico dortmund 2iin negtei l taaruul hongon gej uzehiin baina. Arsenaliin zaluuchuud bas UCL turshlaggui geed uzuul bas hongon baij medehiin.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Sat Mar 16, 2024 2:52 am
by kayo
Санасныг бодоход бас чиг гайгүй сугалаа таарчихлаа, хамгийн сул Дорт, Алтетико хоёртой таараагүй ч яахав, аз байгаад ПСЖ-г хусвал таарна.

Нөгөө хэсэгт л харин мангасууд алалцана даа.


ПСЖ ч хэдэн жилийн өмнөх 6-1дүүлдэг багаас шаал өөр баг болсон л доо, тэр үед байсан манай Лучо эсрэг дүрээр ирнэ, дээр нь одоо Мбаппе гэж хөлөндөө мотортой гар байна, манай хойд хэсгийг сэглэх байх даа, Аруёо, шигшээгийн анд Күндэ л үзнэ дээ. Нэмээд Дэмбэ буцаж ирнэ, сайхан бүүлж угтаад сэтгэл зүйг нь алаад өгнө, хаха.

Яахав Мэсси, Неймар хоёр байхгүйд нь таарч байна гэж жоохон тайвширъя даа. Одоо Чави бол лийгээ орхиод шууд ЧЛ-рүү чичирсэн нь өөрийх нь кареерд нь дээр дээ, 5хан тоглолт, нэгэнт лийгдээ фэйлдсэн, ядаж ганц ЧЛ авчихвал нэр төртэй явах юмдаа.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Sat Mar 16, 2024 8:32 pm
by TGNT
Та нар нээрээ бүр одоо ЧЛ авч чадхаар баг гэж өөрсдийгөө бодоод байгаанмуу? кк

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 18, 2024 2:08 am
by Цогоо
Reda wrote:
poseidon wrote:Яг тийм. Арсенал бас эвгүй байж магад. Бусадтай нь бол ойрхон үзчих байлгүй дээ. :D


Цогоо орж ирээд онгироод унах вий :ногоон:
:-o :-o

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 18, 2024 1:36 pm
by Өсөхбаяр
янзын сайхан үр дүн авсан тоглолт боллоо штээ.. Шави гийн улаан, штегэний хаалт бас бараг ассист өгөхөө шахлаа гээд.. хэдэн балай оноо алдаагүй бол Реалтай ойролцоо явах боломж бсан даа

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 18, 2024 4:14 pm
by Reda
Өсөхбаяр wrote:хэдэн балай оноо алдаагүй бол Реалтай ойролцоо явах боломж бсан даа


Харин энэ жил л ойртвол ойртох бж дээ, хойтонгоос Мбаппе нтр нь ирээд тгд тасраад алга болох биз.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Mar 18, 2024 10:43 pm
by spain man
Манайх л хэдэн балай оноо алдаагүй бол бүүр хол байх байлаа даа хаха

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Mar 19, 2024 1:11 pm
by Цоомоо
Ойрхон 2 тун сайн тоглолт хийчихлээ шүү.
Наполи, Ат.Мадрид гээд.
Ат.Мадрид чинь лигтээ талбай дээрээ хожигдоогүй байсын байна.
Педри, Гави, Френки, Кансело байхгүй.
Кубарси гээд бацаан чинь олон асуудал шийдээд байгаа юм даа.
Кристенсен СДМ -ээр тоглосноос хойш хамгаалалт нэлээн дажгүй болоод авсан.
Кубарсиг олимп, евро аль алинд нь тоглуулчихаж магадгүй гээд айгаад байгаа гэсэн.
Педри яг ингэж 70 гаруй тоглоод тэрнээс хойш гэмтлээс салахаа больсон.
Ямар ч муу юманд сайн тал бий гэдэг шиг энэ улиралд хойно, урдаа 1,1 супер талент нээлээ, нээлээ.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Mar 19, 2024 3:17 pm
by Өсөхбаяр
харин энэ хамгаалагч бацаан ёстой буурь суурьтай хэзээний туршлагатай хамгаалагч шиг л тоглохын.. сэтгэлзүй л байдаг байх даа. Манай академи уг нь сайхан ундрагатай юм.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Mar 20, 2024 5:11 am
by kayo
TGNT wrote:Та нар нээрээ бүр одоо ЧЛ авч чадхаар баг гэж өөрсдийгөө бодоод байгаанмуу? кк


ЧЛ ч хол сонсогдож байсан л даа, гэхдээ нэгэнт шөвгийн 8д шалгараад, гайгүй хэсэгт орчихсон чинь бас тийм ч хол биш санагдаад эхэлж байна, ккк. Энэ тэмцээн бол аз, эз, тэр өдрийн тэнгэр, шүүгч мэдсэн тэмцээн шдээ, хамгийн формтой, сайн байгаа нь ялдаггүй, тэр жилийн Порто шиг зарим нэг жил гэнэт тэсэрч гарч ирээд түрүүлдэг багууд байж л байдаг. Одоо тэгээд 5хн тоглолт.

Лева ингээд овоо формоо олоод, бусад гэмтэлтэй нөхөд гэмтлээсээ иргээд ирвэл бас яахав үзнэ үзнэ, Баерн, Сити энэ тэртэй таарсан бол харин яасан ч амжихгүй л дээ, кк.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Mar 20, 2024 9:48 am
by У.Тэмүүжин
Хэдхэн жилийн дотор Ансуг ингсэн Пэдриг ингсэн Гавиг ингсэн гээд бэлэн баахан туршлага байхад ахиад нэг бацааныг бүтэн тоглуулж гэмтээж магадгүй гээд байж байдаг бас сайхан гарууд юмаа энэ Барсагийн удирдлага

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Mar 20, 2024 10:40 am
by kayo
Барсагийн удирдлага гэж испанийн хөлбөмбөгийн холбоо юмдаа. Холбоо нь хэрвээ тоглогчийг дуудаад нөгөөх нь зөвшөөрсөн тохиолдолд клубд ямар ч эрх байхгүй гэсэн хариу өгсөн байна лээ. Тэгэхээр тоглогчтой нь л ярихгүй бол Испанийн холбоо бол үнэн **н**, манайхаас нэг гайгүй бацаан гараад ирэнгүүт л бүх тоглолтонд аваад явчихна, лайтай.

Реалаас нээх дуудахгүй, сая реалын Брахим гээд залууг ер дуудахгүй байна гээд нөгөөх нь Мороккогоос тоглохоор болчихсон байх жишээтэй.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Mar 20, 2024 2:09 pm
by Цоомоо
Л.Ямал дээр гэхдээ сая нэг хэсэг арай аймаар нүдсэн шүү, дандаа бүтэн тоглуулаад.
Довтолгооны тоглогч нар ч гэмтэл ихтэй байсан.

РМ ирээдүйгээ даатгах тоглогчдоо гаднаас авдаг.
Кросс, Модрич, Роналду, Бенз, Вини гээд.
Шинэ үе нь Жюд, Мбаппе.
Барса уг нь өөрсдөө гаргаж ирэхийн.
Гаднаас харин хэрэгтэй байрлалууд дээрээ хүн авахдаа дандаа фэйлдхийн кк.
Одоо энэ Роки гээд бацаан бас юу л болох гээд байна.

СЛ-ийн тухайд семид үлдвэл мөнгөн шагнал талаасаа маш их хэрэгтэй.
Залуучуудад ч туршлага.
Лапорта Чавиг ятгахын гэсэн, хэрэв семид хүртэл кк.
Гэхдээ ч Чави бараг зөв үедээ дугарсан байх оо, тийм аймаар шүүмжлэл дунд харин ч өөр дээрээ гал аваад, тоглогчдоо чөлөөлөөд.
Тоглогч нар нь ч тэрнээс хойш овоо төвлөрч байх шиг.
Миний хувьд Мбаппег аргалж чадвал шигшээд хүрчих байх гэж хараад байгаашд, гайгүй талд нь гарчихсан.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 21, 2024 11:22 am
by Reda
Цоомоо wrote:Лапорта Чавиг ятгахын гэсэн, хэрэв семид хүртэл кк.


Ээ тэгээд жил бүр ингэж гайгүй сугалаа татахгүй шдээ

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Mar 21, 2024 3:58 pm
by Цоомоо
Би одоо шийдвэрээ өөрчлөхгүй байх, битгий ч өөрчлөөсэй гэж бодож байгаа л даа.
Барсагийн энэ улирлын эхлэлийн бүтэлгүйтлийн гол шалтгаан гэмтэл, бас тоглогчдын гүйцэтгэлтэй шууд холбоотой байсан даа.
Алдсан гоолын том боломж нтр гээд статууд яваад л байсан.
Одоо ч хүмүүс мартсан байх, түрүү жил Интертэй талбайд нь шүүгч маш хангалтгүй ажилласан.
Талбай дээрээ азгүй байсан, нэмээд Пикегийн алдаа.

Чави улирлын дундуур ямар багийг аваад СЛ эрх, бүр 2-р байраар дуусгасан билээ.
Түрүү жил СЛ, Лиг авсан багийг илүүрхээд лигтээ түрүүлээд, супер цом аваад.
Туршлагагүй, залуу коачийн хувьд боломжийн сайн үр дүн.
Гэхдээ дурсагдах гол зүйл нь Ямал, Кубарси, Фермин нтр гээд хүүхдүүдэд маш их боломж өгч, гаргаж ирсэн нь болох байх.

Яахав зүгээр бодит байдал дээр коач амар олдохгүй ээ.
Тухелийг ямар сайн коач гэж үнэлдэг билээ. Гэтэл Челси, Баейрн бүтэн фэйлдээд л байж байна.
Үнэндээ Пэп, Клопп 2 л биш бол хэн ч байсан хэцүү хэцүү.

Де Зерби ч тохирох юм шиг, гэхдээ топ багт яах вэ хэн ч мэдэхгүй.
Лучо явснаас хойш 7-8 жил олон л коач сольсон, бүтэлтэй юм болсонгүй.
Олон коач байнга солигдох тусмаа л буруу.
Тийм болохоор Чави руу л буруу өгөөд баймааргүй санагддаг юм.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Mar 22, 2024 9:42 am
by poseidon
Чави ч өөрөө явах нь зөв байхоо. Хэн ч ирсэн яахав. Би бол бүр яг гоё алалцдаг баг хармаар байна. Довтолгооны хөлбөмбөг.

Гэснээс энэ Феликсийн гэрээ хэзээ дуусах юм бол? хямдхан авчих боломжгүй л байх даа?