Page 62 of 70

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Nov 20, 2023 4:36 pm
by Цоомоо
Ямар ч ач холбогдолгүй тоглолтонд хүртэл гаргадаг нь яаж байгаан бэ гээд л нэлээн юм болж байгаан байна.
Өмнөх тоглолтын гарааны 11-ээс 9-ийг нь амраасны дотор Гави багтаагүй.
20 хүрээгүй байхдаа том гэмтэл авлаа даа, энэ улиралд тоглохгүй.
Харамсалтай.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Nov 20, 2023 5:47 pm
by storm
Дайчин зоригтой залуу тэр эрчээрээ эргээд тоглох байх итгэлээ алдаж болохгүй. Харамсалтай...

Sent from my SM-A525F using Tapatalk

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Nov 21, 2023 1:51 pm
by Цоомоо
Барса ч тэр, шигшээ ч тэр бүх коач Гавиг бүтэн нүдсэн.
Ядаж өөрөө ачаалал их авч тоглодгийг ч хэлэх үү.
2 жилийн өмнө Педри дөнгөж гарч ирээд бас эхний улиралдаа 70 тоглолтонд оролцлуу, тэгээд араас нь их гэмтсэн, гэмтдэг болсон.
Ачааллыг тааруулах ингээд чухал л байгаан.
Бас өвлийн ДА -ийн нөлөөгөөр тоглогчдын гэмтэл хамаагүй өслөө гээд нэг судалгаа ч гарсан байгаан байсан.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Nov 22, 2023 3:28 am
by A-Nightmare
Gavi yamar hairan yum bee. 5M euro FIFA gaas avchih yum baina yadaj.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Nov 23, 2023 12:39 am
by kayo
Гави ёстой том гарц боллоо шүү. Испанийн шигшээгийн коач гэж эргүү дурак, өмнө нь бас Педриг еврод орчихсон байхад авж явна гэсээр байгаад олимп авж яваад дараа нь гэмтээж байсан, залуучуудын ачаалалыг нь тааруулдаггүй **н** гар юмаа.

Яг энэ багт байтугай Испанийн шигшээд ч ийм зүтгэлтэй, бүтэн 90н минут турш гүйдэг, прессинг хийдэг тоглогч байхгүй, нөхрийг суунгуут манай прессинг байхгүй болчихдог, хамгийн гэмтэл бэртэлгүй ганц формтой байсан хагасаа ингээд алдчихдаг. Энэ жил ч ёстой Чавигийн хувьд хар дарсан зүүд болох нь дээ, бүх тоглогч нь ээлж дараалж гэмтээд ганц ч олигтой гарааны 11-ээрээ тоглосонгүй.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Nov 28, 2023 11:41 am
by Цоомоо
Райотой арай гэж тэнцсэн.
Тоглолтын агуулга нтр хог хог.
Одоо Порту.
Хожигдвол СЛ эвгүйтнэ, ер нь ийм хэсгээс 1-ээр гарч чадахгүй бол фэйл.
Хэрэв хожигдвол Чавигийн ажлын байр яригдаж эхэлнэ буюу шуугиж эхэлнэ дээ.
Лапорта ямар ч тохиолдолд тийм юм байхгүй, удаан хугацааны прожект гээд сая хэлсэн байсан.
Халаад хэн байх вэ, улирлын дундуур гээд бодоход яаж ч миарсан энэ улирлаа бол дуусгахаас өөр аргагүй л байх.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Nov 28, 2023 11:51 am
by kayo
Харин хэцүү л байна. Ганц гялтгар нь ФДЁ байлаа, бас л энэ хүний тоглолтыг санасан байна шүү, хойноос бөмбөг авчирах хүнгүй болчихоод байсан, гоё урагшлуулаад, үнэн зүтгэлтэй байлаа, даанч урд талд нь паг.

Педри формоо олохгүй хэвээр л байна, Лева бүүр хогоо хог. Урд зүгээр л унасан хүн, ядаж байхад ямар ч шаргүй, хэт гүүд бой юмаа, өөрийг нь хавирааад унагаж байхад ч яахчгүй, нэг л ангид байнга дээрхлүүлдэг гоожуур шиг. Суарез бол урдаас нь тэмцэлдээд, зодолдоод, айлын хамгаалагчдыг үнэн зовоодог байж.

Ямал гоё талент ч арай ч болоогүй байна, дөнгөж 16-тэй хүүхэд олигтой шийдвэр гаргаж чадахгүй гоё гоё орсноо дан буруу шийдвэр гаргана, эсвэл нээх үхээнц цохино. Ферран гараанд гарахаар таг болоод заменаас орохоос сайн тоглоод байхын, эсвэл Левагийн оронд 9 дээр тавьбал арай дээр тоглоод байгаа. Энэ 2г заменаас гаргаад Феликс, Рафинна 2г гараанаас гаргасан нь дээр байх.

Одоо нээрээ ЧЛ-д хусуулвал тэгээд явуулдаг байхдаа, доор Маркус Б багийг их хөөрхөн тоглуулаад байгаа, нөхрийг тавьж болох л юм.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Tue Nov 28, 2023 1:06 pm
by El Payaso
Манай Скалони сулрах гээд бна шүү дээ ккк. Реал холбогдсон мэдээ яваад л бна лээ.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Nov 30, 2023 10:16 am
by Цоомоо
Португ хожсон, хэсгээсээ гарсан.
Гоол алдсаны дараа, 2-р үед бүхэлд нь боломжийн тоглосон байна лээ.
Жаоа нууд гоолдсон.
Кансело зүүнд гараад за ер нь төгс тоглолт үзүүлжээ.
Тоглолтын дараа ярилцлагадаа "Олон сайн тоглогч нартай 1 баг байсан ч Френки бол амазинг" гээд тусгайлан магтсан байна лээ.
Одоо тэгээд 1-ээр нэг юм гарчих байлгүй.
Месси явснаас хойш анх удаа СЛ хэсгээсээ гарлаа.
70 саяын орлого авч байгаан байна.

Чавигийн ажил ямар ч байсан хавар хүртэл баталгаажсан кк.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Nov 30, 2023 11:21 am
by Reda
Одоо тгд хэсгээс 2-оор гарсан багуудаас хамгийн мяа нь таараасай гээд хүснэ дээ хэхэ.
Тгд 8-д 1 аз таардгүй л бх даа.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Nov 30, 2023 3:18 pm
by kayo
Айлыг гоолдох хүртэл хог тоглосон, урагшаа ч бөмбөг явуулж чадахгүй, хэн яг яаж тоглохоо мэдэхгүй бүгд бөмбөг хараад зогсчихсон, тэрнийхээ шанг хүртэж гоол алдсан. Гоол алдчихаад л харин сэргэсэн. Ер нь түрүүлээд алдчихвал алдах юмгүй гээд илүү довтлоод байх шиг, хаха.

Канселогийн барсагийн төлөөх хийж байгаа хамгийн сайн тоглолт байх, өөрийн гардаггүй талдаа гараад Феликстэй ч гоё хослоод гоё тоглоллоо. Баруунд ер нь нөхөрт жоохон эрх чөлөөг нь өгөхгүй хойно юмуу дунд тоглуулаад урд заавал нэг хүн байхаар олигтой хөдлөж чадахгүй эсвэл тэгээд хэдэн кросс хаяад таардаг сая бол үнэн ганган байлаа.

Гави гэмтснээр нөгөө Бразил нялх одыг 1 сард авчирах боломжтой болж байна гэнэ, энэ хүүгээс их юм хүлээж байгаа даа, Лева бол банзруу хөөгдөхөд ганцхан хуруу дутуу байгаа, цаг хугацааны хувьд бол яг таарч байна даа уг нь. Сая жоохон хүнд гэмтээд эргэж ирсэн, формондоо хэр хурдан орох юм байгаан.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Dec 04, 2023 11:09 am
by Цоомоо
АТМ-ыг барахгүй байх гэсэн хожчихлоо шүү.
Ж.Феликс гоолдхоор барахгүй селебрешн нтр сүртэй хийлээ.
Буцахгүй л гэх нь дээ кк.
Тоглолтын агуулга эхний 70 минут мундаг байсан гэжээ.
Педри, Френки, Гюндо 3 маш сайн байж.
Сүүлд айл нэлээн дайрсан байна.
Левагийн тоглолт л хэцүүхэн байгаа хэвээр.
Матс гэмтэлтэй үед Порту, АТМ гээд 2 хүнд тоглолтонд Пена гялалзлаа.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Dec 04, 2023 11:53 am
by poseidon
Цоомоо wrote:АТМ-ыг барахгүй байх гэсэн хожчихлоо шүү.
Ж.Феликс гоолдхоор барахгүй селебрешн нтр сүртэй хийлээ.
Буцахгүй л гэх нь дээ кк.
Тоглолтын агуулга эхний 70 минут мундаг байсан гэжээ.
Педри, Френки, Гюндо 3 маш сайн байж.
Сүүлд айл нэлээн дайрсан байна.
Левагийн тоглолт л хэцүүхэн байгаа хэвээр.
Матс гэмтэлтэй үед Порту, АТМ гээд 2 хүнд тоглолтонд Пена гялалзлаа.

Шөнө үзэж чадахаасаа нэгэнт өнгөрчээ... Бүр нойроо барахаа байж. Ер нь дажгүй тоглож уу? тойм харахад яасан ч олон шон онов? Энэ Канселог зүүнд гаргах нь ямархуу санагдаж байна. Баруунд Күндэ жаахан удаандаад байна уу? гайгүй юу? Балдэ том тоглолтод арай жулдаад байна уу?

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Dec 04, 2023 12:56 pm
by El Payaso
Феликс ясан сүрхий селеб хийсэн бэ? Уг нь бас ч гэж Атлетикод олон жил тоглосон хүн. Жаахан эвгүй л хоёр тийшээ болсон юм уу даа.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Dec 04, 2023 1:47 pm
by Цоомоо
poseidon wrote:
Цоомоо wrote:АТМ-ыг барахгүй байх гэсэн хожчихлоо шүү.
Ж.Феликс гоолдхоор барахгүй селебрешн нтр сүртэй хийлээ.
Буцахгүй л гэх нь дээ кк.
Тоглолтын агуулга эхний 70 минут мундаг байсан гэжээ.
Педри, Френки, Гюндо 3 маш сайн байж.
Сүүлд айл нэлээн дайрсан байна.
Левагийн тоглолт л хэцүүхэн байгаа хэвээр.
Матс гэмтэлтэй үед Порту, АТМ гээд 2 хүнд тоглолтонд Пена гялалзлаа.

Шөнө үзэж чадахаасаа нэгэнт өнгөрчээ... Бүр нойроо барахаа байж. Ер нь дажгүй тоглож уу? тойм харахад яасан ч олон шон онов? Энэ Канселог зүүнд гаргах нь ямархуу санагдаж байна. Баруунд Күндэ жаахан удаандаад байна уу? гайгүй юу? Балдэ том тоглолтод арай жулдаад байна уу?


СПС болиод лиг дээр ганц РМ-тай тоглолт л үзсэн кк.
Балдье бие болоод менталли асуудалтай байгаан гэсэн.
Тэгэхээр зүүнд яалтчгүй гарч байгаа.
Кундег бол бүр РБ-ээр тоглуулахгүй гэж амалж байж авчирсан, үндсэн байрлал нь биш.
Яалтчгүй болоод гаргаж байгаа.
Бальде фит болсон ч Канселог шууд баруун ард гаргахад бас хэцүү байгаа бололтой байна лээ.
Кансело илүү урд тоглох нь ашигтай, яг урд жигүүрт Кансело шиг сайн, найдвартай тоглох хүнгүй болчихоод, мань хүнийг илүү довтолгооны байдлаар ашиглах гээд.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Dec 04, 2023 2:28 pm
by 21Grams
El Payaso wrote:Феликс ясан сүрхий селеб хийсэн бэ? Уг нь бас ч гэж Атлетикод олон жил тоглосон хүн. Жаахан эвгүй л хоёр тийшээ болсон юм уу даа.


Дараахан нь нэг нь шанаадаад унагав уу гэж харсан. Буруу хараагүй бол.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Dec 06, 2023 1:09 am
by kayo
Шанаадаачгүй ээ, нөхөр үнэн шартай тоглосон, хамгийн их бөмбөг тасалсан гэсэн үзүүлэлт байна лээ. Гоол нь ч гоё, гоолын баяраа ч Мэсси шиг л хийсэн. Аргагүй өнгөрсөн жилийн сүүлээр бүүр гараанд байтугай заменаар ч орж ирэхгүй бенчид бүүр хамаг нервээ барчихсан дүр зураг их байсан. За манайд жинхэлдэггүй юмаа гэхэд Мадридруу буцахгүй байхоо.

Энэ жил яалтчгүй Балде муу байгаа, өнгөрсөн жилийн Балде ер харагдахгүй бөмбөгөө их алдаж, урагшаа ер орж чадахгүй болчихоод байгаа. Кансело харин баруунаасаа илүү зүүнд тоглоод байна, баруунд нэг л урагшилж чадахгүй байсан, Феликстэй илүү сайн хосолж байна. Аргагүй нэг нутгийн залуус илүү ойлголцох нь тод.

Баруунд Күнде харин сайн тоглочихсон шүү, Аруёо Кундэ хоёр хоюулаа баруунд тоглох дургүй, гэхдээ хэрэгтэй үед баруунд гараад л байгаа.

Дунд Педри, Гүндэ, ФДЁ гурав гоё байсан, бараг анх удаа хоорондоо сайн ойлголцож тоглож байна, өмнө нь 4н хагастай гаргахад Гүндэгон Педри хоёрын байрлал давхцаад байсан, ер болохгүй байсан, одоо л яг дунд тоглоод байрлал үүргээ ч овоо ойлголцоод байгаа бололттой. Педри гэхдээ яг гоё формондоо ороогүй л байна, хэд хэдэн хурдан довтолгоо явдаг газар нухаж байгаад алдаж байсан, 1р үед сайн тоглож чадаагүй, харин 2 дугаар үед гайгүй тоглосон.

Энэ гэмтэл бэртэл нээрээ дуусахгүй нээ, овоо бүгд ирлээ гэсэн Штегений нуруу болохгүй, мэс засалд орно гэнэ, уг нь өнгөрсөн жилээс бүх гэмтэл нь зүгээр болоод ид формондоо байсан юмсан, дор хаяж 3н сар оут. Тэгээд формондоо орох гэж бас нэлээн юм болноо. Одоо Инига Пенад л найдахаас. Би бол нөхөрт нээх итэгдэггүй, зориг муутай санагддаг, гэхдээ сүүлийн хоёр тоглолтонд мундаг тоглочихлоо, Мемфисийн мангар эвгүй фрийкикийг хаасан, шон оноод гарсан, сүүлийн мөчид бас нэг цохилтыг ганц гараараа хаасан, рефлекс бол бас байнаа байна. Одоо жоохон өөртөө итгэлтэй орох, дамжуулалт илүү сайн өгөх хэрэгтэй байна даа. Өвөл ч том шалгалтанд орох нь дээ.

Нэмээд овоо гайгүй тоглоод байсан Мартенез он дуустал бэртлээ. Уг нь зүүн хөлтэй, зүүн хойно яг тохирох, зоригтой, туршилгатай, дамжуулалт сайтай санагдсан. Доороос 16-тэй нэг бацааныг дээш нь татах юм шиг байна.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Dec 06, 2023 2:00 am
by storm
Бэртлийн жагсаалт нэмэгдсээр л...
Уг нь заза бүгд хурдан эдгээсэй.

Sent from my SM-A525F using Tapatalk

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Dec 06, 2023 3:49 pm
by Цоомоо
Бэртэл РМ ч ялгаагүй айхтар байгаа л даа ер нь.
Матс мэс засалд орох болсноор СЛ-ийн хасагдахын эхний тоглолт өнжиж магадгүй гэсэн.
Нөөц хаалгачийн опшн бас бодох юм байна лээ.
Де Хеагийн нэр хүртэл явж байсан уу.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Wed Dec 06, 2023 5:16 pm
by 21Grams
Барса залуусаа гоё гаргаж ирэх юм. Гэхдээ бас шөрмөсийг нь тасартал нүдэх юм аа. Ансу Фати Брайтондоо хэр байгаа вэ?

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Thu Dec 07, 2023 6:20 pm
by A-Nightmare
Lewag ch odood gaigui unetei avah bag baigaa bolovuu?. 20Maar chelsea yumuu United ruu ogchih umsan

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Dec 08, 2023 6:01 am
by kayo
21Grams wrote:Барса залуусаа гоё гаргаж ирэх юм. Гэхдээ бас шөрмөсийг нь тасартал нүдэх юм аа. Ансу Фати Брайтондоо хэр байгаа вэ?


Ёстой шөрмөсийг нь тасартал нүдэж байна даа, Гави, Педри хоёрыг бол тултал нь нүдэж байна. Нэг хэсэг үеийг бодвол одоогийн Ла массагаас овоо нөхдүүд гарч ирээд байна, яалтчгүй дээд багт хүнгүй болонгуут ашиглаад байна.

Ансу уг нь гайгүй тоглоод, үе үе гараанд гараад 2 ч гоол оруулчихсан байсан байхгүй, гэмтэл авсан. 2-3 сар гэсэн байх шүү.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Fri Dec 08, 2023 6:02 am
by kayo
A-Nightmare wrote:Lewag ch odood gaigui unetei avah bag baigaa bolovuu?. 20Maar chelsea yumuu United ruu ogchih umsan

Леваг одоо Арабууд л авна даа. Дараа зун явуулна гэсэн яриа хэдийн гарсан байна, томчууд итгэл алдраад эхэлчихэж.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Dec 11, 2023 11:47 am
by El Payaso
Талбай дээрээ гэхэд арай эвгүй бавуулжээ.

Re: FC BARCELONA 2023-2024 "Mes Que Un Club"

PostPosted: Mon Dec 11, 2023 1:22 pm
by Галмандах
Шавигийнхаа яван чангарахыг харах гэхээр... бас л итгэл төрөхгүй л байна.