Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Mon Apr 08, 2013 9:23 am

Монголчууд тив дэлхийгээс ямар ч медаль авхад гайхах юмгүй болсон цаг. Үүнд Бадарууган Сэрдэмба 2-ын нөлөө маш их. Тэр 2 одоо зодогоо тайлна уу барилдна уу ёстой хамаагүй гэж боддог юм. Хамгийн гол нь тэр 2 манайд анхны алтуудыг авчирсан шүү дээ. Олимпийн дэлхийн алт... Үүний араас хичнээн их олон хүүхдүүд энэ 2 шиг аврага болно гэж бэлтгэлээ шамдан хийж байгаа бол гэж бодхоор аврагын сэтгэл зүй аль хэдийнэ бий болсон байна. Урд бол тэр ах шиг сайн тамирчин болно л гэж мөрөөддөг байсан бол өнөөдөр энэ ах шиг аврага болно гэж мөрөөдөж байншд. Том ялгаа шүү энэ бол.
Харин одоо Сэрдэмба холбооныхоо ерөнхий нарийн бичиг болсон дуулдсан. Туршлага дутах л байх. Хэдэн жилдээ л алдаа оноогоо дэнслэх сэхээгүй ажиллах биз дээ. Харин хажууд нь зөвлөөд алдааг нь мэдрүүлээд өгдөг ахмад туршлага байвал ч сайн л байна. Холбоо ерөнхийлөгчөө сольж байгаа. Ажнайн Бат-Эрдэнэ-г болгох сураг байсан. Мөнгөтэй эрх мэдэлтэй л хүн байвал сайн гэсэн буруу ойлголт яваад байнаа даа ер нь. Энэ спортыг ойлгодог халуун тогоонд нь чанагдаж хэн нь хэн бэ гэдгийг мэддэг хүн байвал сайнсан. Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатай сонгодог байвал зүгээр ч юм шиг. Тэгэхгүй бол нэг суусан хүн бууж өгдөггүй насаараа хаан шиг загнадаг холбооны ерөнхийлөгчид зөндөө л байна. Үүнээс л болгоомжилж байгаа минь энэ. Их мөнгө их эрх мэдэл 2 л спортыг ална. Тэрнээс эрүүл биед саруул ухаан гэдэг шиг эрүүл чийрэг бэлтгэлээ хийгээд гүйж байгаа залуучуудад муу санаа байхгүй л байх. Бокс хөгжлийнхөө энэ хурдаа нэр төр албан тушаалаас болж сааруулмааргүй л байгаа юм даа уг нь.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Mon Apr 08, 2013 1:12 pm

Яг тэгээд энэ тэр гэж хардах төдий ярихад хэцүү шдээ... Бадараа Монголын биш өөр улсын тамирчин байсан бол ийм хувь тавиланд унахгүй байсийм болвуу? гэж би хааяа боддог шд.... Гэмтэлийг нь зөв оношилж чадаагүй хугацаа алдсанаас ийм байдалд хүрлээ гэж би ойлгосон шд.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монголын Бокс

Postby CrossBonez » Mon Apr 08, 2013 2:29 pm

Харамсалтай юмаа, Бадар-Ууган, Сэрдамба 2 минь рингэн дээр гарахгүй юм гэхэд рингний гаднаас боксын спортдоо үнэнч зүтгэнэ биздээ, мөн ч их бахархаж байсан шүү. :sad::
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3748
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Монголын Бокс

Postby Takanohana_Nowitzki » Mon Apr 08, 2013 2:44 pm

Гятадын Жоу Шимин мэргэжилд орцон бна лээшд. хагас сайнд эхний тулаан нь гээд гараад бна лээ. Орос, ССТВ5-р.
Бадар-Ууган бол гэмтлээс л болж байгаам л даа. гүйж ч болохгүй, зүгээр явж байгаад дайваад унах гээд байхад яаж зодоон хийхэв дээ. буруу онош тавиал яваад байснаас болсым билээшд. Аль аль нь хийдгээ хийсэн. хүний гарт орчоогүй дээрээ больсон нь дээршд. Сэрго бол яаалт ч үгүй нас бна лээ. 30 хүрч байгаа хүн 48 кг-г хичнээн ч барихав дээ. Бадараа зүгээр байсан бол ахиад 1 олимпийн, хэд хэдэн дэлхийн медаль байх байсан л шэж боддын. Бээжинд ямар байлаа даа. зүгээр өөрийхөөрөө тоглож байсан шд, бүгдтэй нь.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монголын Бокс

Postby Kopite » Mon Apr 08, 2013 2:50 pm

Хөөх тийм үү манай Сэрдамбатай 1-1 бил үү? Олимпд тоглоогүй бууж өгөөд 2-1 болчихсон болохоос
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Монголын Бокс

Postby Батгэрэл » Mon Jul 08, 2013 4:32 pm

Линк байна уу?
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Монголын Бокс

Postby LeBe » Mon Jul 08, 2013 5:09 pm

Мөнх-Эрдэнэ азийн аваргын төлөө гэнэ
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Монголын Бокс

Postby slo mo jones » Mon Jul 08, 2013 7:37 pm

хаанаас мэдээлэл авч байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Монголын Бокс

Postby Kopite » Tue Jul 09, 2013 11:31 am

Энд чинь харин алж байгаам биш үү?

Универсиад 2013

Бокс.

49 кг-д Г.Ган-Эрдэнэ Ботсвана, Украйныг хожоод 7 сарын 9-нд 16:00 цагаас Узбекистантай мөнгөн медалийн төлөө тоглоно. Хүрлийн болзол хангасан байна.

52 кг-д Х.Энхдэлгэр Казахстан, Тажикистаныг хожоод 7 сарын 9-нд 16:30 цагаас Узбекистантай мөнгөн медалийн төлөө тоглоно. Хүрлийн болзол хангасан байна.

56кг-д Э.Идэрхүү 1/16-д Тайландыг 2:1, 1/8-д Болгарыг 3:0 хожоод 7 сарын 9-нд 17:00 цагаас Казахстаны Рустам Рустамовтой медалийн төлөө тоглоно. Хүрлийн болзол хангасан байна.

60 кг-д Д.Отгондалай Тайланд, Украйныг хожоод 7 сарын 9-нд Узбекистантай мөнгөн медалийн төлөө тоглоно. Хүрлийн болзол хангасан байна.

64кг-д З.Энхзориг Латвийг хожоод Молдавд хожигдсон байна. Харамсалтай... Олон жил тоглож байгаа хүү юм сан.

69 кг-д Б.Түвшинбат Молдав, Тажикистаныг хожоод 7 сарын 9-нд 18:30 цагаас Узбекистантай мөнгөн медалийн төлөө тоглоно. Хүрлийн болзол хангасан байна.

75 кг-д Н.Шинэбаяр Солонгос, Тажикистаныг хожоод 7 сарын 9-нд 18:30 цагаас Украйнтай мөнгөн медалийн төлөө тоглоно. Хүрлийн болзол хангасан байна.
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Монголын Бокс

Postby LeBe » Tue Jul 09, 2013 12:29 pm

Азийн аваргыг 2 хүрэл, 1 мөнгөтэй дуусгажээ. Мөнх-Эрдэнэ маань Казакт ялагдаад мөнгө дээр буусан бололтой
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Монголын Бокс

Postby Khosoo » Tue Jul 09, 2013 1:26 pm

Энэ шинэ шүүлт манайханд ашиггүй юм шиг байна тээ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Монголын Бокс

Postby bure » Tue Jul 09, 2013 9:24 pm

52 kg-n Enkhdelger avargiin Orosiin Misha Aloyantai Iderkhyy yalagdsan odoo Otgondalai Tyvshinbat Shinebayar toglox yldlee Russia-2 garch bna...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Thu Jul 11, 2013 8:21 am

Азийн аврагаар Монгол 3 медалтай. Мөнхэрдэнэ 64 кг мөнгө, Жавхлан 60 кг хүрэл, Отгонжаргал 69 кг хүрэл. Энэ тэмцээнд Казакууд өнгөлж 6 алт нэг мөнгө нийт 7 медал авснаар багийн дүнгээр тасархай 1-р байранд оржээ. Монголчууд маань ганц ч гэсэн алт авч чадсангүй, Мөнхэрдэнэ маань финалд Казакт хожигдсон байна. Одоо алт л аваагүй бол чамлангуй санагдаад байдаг болчхож ккк, гэхдээ яах вэ шинэ залуучууд гарч ирж хууччуул нь бага багаар зайгаа тавьж өгч байна. Залуучууд маань чанграад л ирэх вий. Жаахан туршлага хэрэгтэй, үүнд цаг хугацаа л хэрэгтэй. Жавхланд уг нь их найдвар тавьдаг юмсан. Идэрхүү бас найдлагуудын маань нэг байсансан. Сайхан техниктэй хүүхдүүд шүү. Амжилт хүсье дээ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Sat Jul 13, 2013 8:07 am

Энхдэлгэр вс Алоян Универсад 2013-ын 52кг Финалын тоглолт
http://www.youtube.com/watch?v=qb8Sg4zdhAE

энэ шинэ шүүлт нь 2-оор тоглодог нөхдөд хэцүүхэн юм байна даа. Дан ухарсан байдлаас оноо түүж авах гэдэг тэнцүүхэн өрнөсөн тоглолтонд сул талыг бий болгож байна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby champion » Wed Sep 25, 2013 5:01 pm

64-ийн маргаан нэг юм шийдэгджээ. Эрдэнэтэд 2 нөхөр халз үзээд Мөнх-Эрдэнэ илүүрхсэн гэнэ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Монголын Бокс

Postby Yago » Wed Sep 25, 2013 5:03 pm

Тэр тийм гсн.
Нөгөө 52-н хүүхдийг яахаар болсым бол???
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын Бокс

Postby champion » Wed Sep 25, 2013 5:06 pm

энэ хэд явах нь
49 кг Г.Ган-Эрдэнэ
52 кг Х.Энхдэлгэр
56 кг Н.Төгсцогт
60 кг Ж.Отгонжаргал
64 кг У.Мөнх-Эрдэнэ
69 кг Б.Түвшинбат
75 кг Н.Шинэбаяр
81 кг С.Эрдэнэбаяр
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Монголын Бокс

Postby 1220 » Sun Sep 29, 2013 11:09 pm


Тэр 49-д улсын аварга болсон хүүг гадаадруу явуулахгүй мөнгө авсан Ганэрдэнийг л явуулаад байхын :smile:
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Монголын Бокс

Postby galaa039 » Mon Oct 14, 2013 10:48 am

49 кг:

Манай тамирчин Г.Ган-Эрдэнэ эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргоос тоглоно. Хоёрдугаар тойрогт мөн л гоц мөргөсөн Унгарын залуу тамирчин Иштван Унгаритай тоглоно. Г.Ган-Эрдэнэ эхний тоглолтоо 19-нд хийнэ. Энэ жинд 38 орны боксчин өрсөлдөх юм.

52 кг:

Энэ жинд Х.Энхдэлгэр өрсөлдөх байсан ч нас хүрээгүйн улмаас тэмцээнд оролцохооргүй боллоо. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын өмнө нь тулалдаж байсан энэхүү жинд Оросын Миша Алоян, Италийн Винченцо Пикарди зэрэг шилдгүүд өрсөлдөхөөр Казахстанд ирсэн байна. Энэ жинд 47 орны тамирчин тоглоно.

56 кг:

Гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Азербайжен болон Тажикстаны тамирчдын ялсантай нь тоглоно. Н.Төгсцогтын хувьд 19-нд тоглоно. Энэ жинд 51 боксчин өрсөлдөх юм.

60 кг:

ОУХМ Ж.Отгондалай эхний тойрогтоо Кенийн боксчинтой тоглохоор сугалаа татсан. Харин дараагийн даваанд дэлхийн боксын чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Бразилийн Консейсаотай тоглох юм. Ж.Отгондалай эхний тоглолтоо 15-нд хийнэ. Энэ жинд 46 боксчин өрсөлдөх юм.

64 кг:

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогтоо хийлж, дараагийн даваанд БНХАУ болон Туркменстаны ялсантай нь 15-нд тоглоно. Дараа гийн даваанд крайн, Израйл, Венесуэл Болгарын аль хожсонтой нь тоглоно. Энэ жинд 55 орны боксчин тулалдах юм.

69 кг:

ОУХМ Б.Түвшинбат эхний тойрогтоо БНХАУ-ын Мехмед Турсунтай учраа таарсан. Манай тамирчны хувьд Мехмед Турсунтай өмнө нь 2012 онд Астанад болсон олимпийн өмнөх сорилго тэмцээний шигшээд, Солонгосын Инчионд 2011 онд болсон Азийн аварга шалгаруулах хагас шигшээд ялагдаж байсан юм. Энэ удаа “даагаа нэхэх” сайхан боломж тохиож байна. Энэ жинд 55 боксчин өрсөлдөнө.

75 кг:

Н.Шинэбаяр эхний тоглолтоо Израйлийн тамирчинтай 17-нд хийнэ. Энэхүү тоглолтод өрсөлдөгчөө хожвол дараагийн шатанд Польшийн тамирчинтай өрсөлдөнө.

81 кг:

ОУХМ С.Эрдэнэбаяр эхний тойрогтоо АНУ-ын Геремиа Торрестой тоглоно. Манай тамирчны хувьд өмнө нь боксын ДАШТ-д хоёр удаа оролцсон туршлагатай тамирчин. Энэ жинд 40 орны боксчин өрсөлдөх юм.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Oct 15, 2013 11:10 am

Энхэрдэнэ 52-т тоглохгүй гэдэг чинь харамсалтай юм болжээ. 17 хүрсэн л бол ДА-д оролцож болдог л байсан санагдах юм. Шинэ дүрэм гарсан юм байж дээ. Мэдмээр юм. Алоян энэ жинд аврага болох юм байна л даа. Зун болсон оюутны Универсадад манай Энхэрдэнэд финалд ялагдсан юм. Одоо орсууд ч баярлаж байгаа юм байна даа.

Манай хүүхдүүд аз хийморьтой байж олон медал авах болтугай. 49-н Ганэрдэнэ одоо л цахиур хагалаж медал авахгүй бол горьгүй дээ. Нэг задраасай билээ энэ хүү. Энхзориг шиг юм болох вий гэж санаа зовох юм. Одоо л сайн болох нь гэтэл зогсчихдог залуучууд мэр сэр байна. Төгсцогтод сугалаа сайн таараасай гэж санаа зовох юм алга. Энэ жил их сайн байгаа. Бие организм нь жин үзүүлсний дараа хэрэгтэй сэргэлтээ сайн аваад, ухаантайхан тогловол манай хүн ганц найдвар даа. Олимпийн финалд сэргэлт авч чадалгүй зуурчихсан гэсэн. Боксынхон тоглох өдрийнхөө өглөө бүр жингээ үзүүлдэг юм. Жин хасдаг тамирчид оройжин шөнөжин жин хасаж хөлс гаргаад жиндээ арай гэж нэг юм орж аваад тэгээд жингээ өглөө нь үзүүлээд орой хүртэл амрах сэргэлт авах хэрэгтэй болдог. Энэ хооронд сайн унтаж амарч чадвал орой нь рингэн дээр бие хөнгхөн сайхан гардаг. Төгсөө энэ удаа нэг жин өгсөж орж байгаа болхоор жингийн хувьд гайгүй болов уу гэж бодож байгаа. Гэхдээ нэг жингийн ангилал нэмэгдхэд л ирж буй цохилтын хүч эрс нэмэгдээд өрсөлдөгчид бяртай болоод ирдэг. Тийм болхоор бас ачаалал авах нь их гэсэн үг. Гайгүй байгаасай гэж найдъя. Тэнэсэн цохилт энэ тэрээс л холуур байг. Отгондалай маань харин хатуухан самартай таарчихаж гэсэн бодол төрлөө. Мань хүний хурд ч урамтай шүү. Зодолдоод зууралдаад байлгүй дунд ба холоос орж гараад оноо түүгээд байвал ч боломжын л харагддаг юм. Тэр эхний даваанд таарсан Бразил ч муу гар бишлдээ. CONCEICAO Robson гэж нөхөр бол чац урттай техник давгүй сайн нөхөр байгаа. Бээжин, Лондон гээд 2
олимп үзчихсэн хашир эрээ. 2011 Бакугын ДА-д Ломаченкод тун ойрхон ялагдсан байна лээ. Бичлэг нь:
http://www.youtube.com/watch?v=ZzObB7uEOLg
Мөнхэрдэнэ энэ жилийн ДА-д жаахан хэрүүлтэй л явж байгаа. Бэлтгэл нь дажгүй сайн байгаа сурагтай байсан. Дахин нэг ДА-н медал зулгаачихыг байг гэхгүй. Харж л байя. Найдаж байгаа шүү түүнд.
Түвшинбаяр огт өөр тоглолтын арга барилтай болохгүй бол хэцүү. Хөдөлгөөн удаад байна гэхэд хаашаа ч юм. Хөндлөнгөөс харж байхад их уншигдаад байдаг л даа манай хүн. Яаж цохих гэж байгаа нь, хаашаа хөдлөж хаана гишгэх гишгэж байгаа нь мэдэгдээд байдаг юм. Бэлтгэл нь сайн байгаад өрсөлдөгчөөсөө хүчээр илүүрхэж тоглоод байвал юм дууулгаж мэдэх л юм.
Шинэбаяр Эрдэнэбаяр хоёрыг аз ивээг.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby white » Tue Oct 15, 2013 11:13 am

Үзэж байна линк нтр байна уу
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Oct 15, 2013 11:18 am

User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Ганзо » Tue Oct 15, 2013 6:10 pm

Төгсцогт жин өгсөж байгаа юм бий
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Монголын Бокс

Postby white » Mon Nov 04, 2013 2:06 pm

У.Мөнх-Эрдэнэд Монгол улсын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгохоор шийдсэн гэнэ. Баяр хүргэе.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Mon Nov 04, 2013 3:12 pm

white wrote:У.Мөнх-Эрдэнэд Монгол улсын ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол олгохоор шийдсэн гэнэ. Баяр хүргэе.

Нүдээ олсон шагнал гэж үүнийг л хэлэх байх даа. Баярлаж байнаа өмнөөс нь :eek:
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest