Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Бокс

Postby Идэрээ » Sat May 02, 2015 12:04 pm

Mayweather ядаж л ганц хожигдолтой, бүр байг гэхэд нэг тэнцээтэй байхаар байсан юм шиг санагдлаа.
vs Castillo
vs Maidana
Энэ шүүлтийг нь ч ойлгох юм алга. Олон роунд илүүрхсэн, илүү олон цохилт хийсэн нь ялагдаж ч байх шиг.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby PrOXy » Sat May 02, 2015 2:50 pm

Image

Image

пакменийг жаахан гэгэлзсэн, нервтсэн харагдлаа гэж зарим нөхдүүд ярьж байхым.



Image
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Бокс

Postby otgoo99 » Sat May 02, 2015 4:01 pm

live sports tv gedeg app iin boxnation channel deer garah baih gej naidaad bna .Sayahan bolson Klichko Braint 2 tulaan garsiin Naidvartai garah suvag link enee teree bnu
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: Бокс

Postby Идэрээ » Tue May 05, 2015 1:34 pm

Мэйвэдэр сүүлийн нэг тулаанаа хийгээд зодог тайлах юм байна. Амир хан энээ тэрээ гэсэн гарууд боломжит өрсөлдөгчдөд нь байна. Болдог бол Головкин 5 кг хасаад сүүлийн тулаанд нь үзвэл. Головкин ч өөрөө мөрөөдөл нь мэйвэдэртэй тоглох гэсэн байсан. Пакайотой тоглосон тоглолтоос хойш Мэйвэдэр эсрэг талын дайсан шиг л санагдаад байгаа хаха. Энэ Головкинг бишрээд байгааг ч хэлэх үү сүүлийн тоглолтонд нь нам унагааж өгөөд кареерийг нь өндөрлүүлмээр байна хаха.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Tue May 05, 2015 5:37 pm

Мейвейдер Жр. аврагын бүсүүдээ буцааж өгөөд бокс тоглохоо болилоо гэсэн юм бишүү. Одоо түүнд хүрэх юмсан гэсэн зорилго алга, авч болох бүхнийг л авлаа гэсэн ярилцлага өгсөн байна лээшд. Амир Каан чинь жул гарөө. Мейвейдерийн хаана ч хүрэхгүй. Хэрэв Мейвейдертэй тулах л байсан бол аль эрт тулчих газар. Даан ч Амир Кааны менежмент нь тэр эрсдэлийг олж харалгүй хаачив гэж.

Головкин 5 кг хасч ёстой харагдах байхдаа. Головкин одоогийнхоо жиндээ орох гэж доод тал нь 6 кг хасдаг гэж байгаа. Тэгхээр дахин 5 кг хасвал амьд гарахгүйшд.

Жин хасна гэснээс зарим нэг жин хасах зовлон мэддэгүй хүмүүс зүгээр л хоолоо сойгоод хөлрөөд байхаар л жин хасагддаг гэж бодоод байх шиг байгаа юм. Үнэндээ 3 кг хасч тэмцээнд орох гээд амнаас нь шингэн шүлс ч гарахгүй болчихсон залуусыг харж л байлаа. Арай гэж жиндээ ортол тамирдаад хүч гарахгүй, гар хөл нь зуур ч булчин шөрмөс нь татаад ёстой өрөвдмөөр болдог юмшд. Хоосон ходоодтой болхоор нойр сайн хүрэхгүй, шөнө унатаж чадахгүй амьтан тэмцээний өглөө жингээ үзүүлээд, тэр өдрийнхөө үдээс хойш хүртэл нэг жаахан юм идэж амарч авах гэж үзээд тэгээд л ринг рүү гараад явчна. Жин хасах гэдэг тийм амаргүйээ.

Боксын нэр хүнд унасан гэж би л хувьдаа бодохгүй байна. Бокс үзэгчидтэйгээ бас сайн сайн тулаанчидтайгаа байгаа. Тиймгүйсэн бол яаж 400 сая долларын тулааныг зохион байгуулж чадах вэ дээ.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Tue May 05, 2015 6:04 pm

Мэйвэдэртэй тоглохоор болвол Головкин өөрөө 154 дээр тоглож болж байна гэсэн ярилцлага өгсөн байсийн. Өөрөө болно гэсэн байхаар нь л тэгэж бодлоо. Тэрнээс биш жин хасах хүнд этрийг бага зэрэг гадрланаа.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Tue May 05, 2015 6:14 pm

Идэрээ wrote:Мэйвэдэртэй тоглохоор болвол Головкин өөрөө 154 дээр тоглож болж байна гэсэн ярилцлага өгсөн байсийн. Өөрөө болно гэсэн байхаар нь л тэгэж бодлоо. Тэрнээс биш жин хасах хүнд этрийг бага зэрэг гадрланаа.


Өө Идрээ уучлаарай. Дайрч давшилсан өгнө аястай болсон бол. Тийм санаа агуулаагүй шүү хө :beer
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Thu May 07, 2015 2:19 pm

Өнгө аяс энэ тэрийг нь ч нэг их анзаарсангүй. Гэхдээ тулгачий :beer хаха.
Тэр Ковалев чинь ёстой бух шиг амьтан байшдээ. Нэг нөхрийг бурхны оронруу нь явуулчихсан. 28ын 24 нь хүнд цохилт. Бүгдэнтэй нь 12 үе тоглосон бол бараг бүх тоглолт нь КО байх байж. Головкин энэ хоёроос тэгээд нөгөө жингийнх нь арай гайгүйнүүд нь жийрхээд олигтой тоглочих хүн олдохгүй л байгаа бололтой. Яг юундаа байна, энэ хоёрын цохилтын хүч нь жингийнхэн дундаа хамаагүй илүү юм.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Thu May 07, 2015 3:21 pm

Ковалев, Головкин сайн сайн. Маргаангүй. Би боддог юм. Бүх зүйл тухайн цаг үетэйгээ л ард хоцордог. Манни, Моничуудын үе ч өнгөрч харин Геннадий Головкин Сергей Ковалев, Майки Гарсия, Жүльермо Ригондо, Теренс Крауфорд энэ хэдийн үе ирсэн юмуу даа гэж. 5 жилийн дараа гэхэд л бас нэгэн үе гарч ирээд энэ хэдийг айлгаад түрээд ороод ирнэ. Манай Төгсөө тэр үед бэлэн байгаасай гэж дотроо хүсдэг юмшд. Одоогийн бокс маш их мөнгөний менежмент талдаа болсон юмуу даа. Хэн ихийг амлаж чадах вэ, хэнтэй тулалдвал, хаанаас их мөнгө босгож чадах вэ гэж бодсоор уг спортынхоо мөн чанараас холдоод байгаа байж магадгүй л юм. Гэхдээ боксын спорт өөрөө нэг тйим өвөрмөц талдаа спорт. Хоёр хүн бээлийгээ өмсөөд л рингэд дээр тулаад зогсвол өрөвдөх сэтгэл хүн чанар энэ тэр гэж байдаггүй тийм л спорт болхоор нэг талдаа урьдчилан тооцоолход хэцүү нөгөө талдаа одоо яахчих бол гэсэн азаарт байгаад байдаг Иймээс үзэгчид шуураад үзээд байгаа юм болов уу даа. Бас үзэгчид дотор престиж гэж юм байх шиг байна. Хэн гайгүй сайн суудал олж авч чадна тэр хүн өөрийгөө бусдад харуулж нэг үгээр нийгмийн байр сууриа харуулж бусдынхыг бас харж байна. Спортын социологи гэж бас байнаа. Сонин шүү тэр байтугай гэр бүлийн социологи ч гэж байх. Ингээд сэдэвээсээ халих гээд байдаг хог байгаам би :ногоон:
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby zigo » Thu May 07, 2015 3:26 pm

би бол боксоос илүү юфс үздэг болсон. цагтаа тайсонд л дуртай байждээ. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Бокс

Postby Orgil-TT » Sat May 09, 2015 4:21 pm

zigo wrote:би бол боксоос илүү юфс үздэг болсон. цагтаа тайсонд л дуртай байждээ. хэхэ

ЮФС жинхэнэ зодоон юм билээ. Хазхаас бусдыг хийдэг болхоор харгис гэж жигтэйхэн. Рингэн дээр, шүүгчтэй үзэгчтэй л тулалдаж байгаа болхоос зүгээр л зодоон. Ийм харгис зодооныг спорттой хольж болох ч юмуу үгүй ч юмуу гэсэн бодол төрдөг л юм.

Тайсон бол яах аргагүй агуу амьтан байлаа. Түүний биеийн өгөгдөл л түүнийг тийм болгосон юмшд. Түүн шиг атлет биетэй дээр нь хоёр гартаа гранат тэсрэх шиг хүчтэй, ер бусын хөдөлгөөний эвсэлтэй, төрөлхийн сурамгай реакцтай ийм эр ховор л доо. Миний хувьд Мухаммед Али хамгийн агуу нь. Түүний рингэн дээр тулалдаж байхыг хараад хараад ханамгүй
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Барнаба » Sat May 09, 2015 4:38 pm

Тайсон ч гайхалтай байсан шүү, Би гэхдээ Лэннокс Люис-г илүү байсан гэж боддог шт, гайхалтай мундаг амьтан байсан даа. Яг ид үедээ иргэншлийн асуудлаа болоод их хавчигдаж байсан гэж 5 цагираг дээр гарч байсан 10 жил хүлээн зөвшөөрөгдөөгүй хаан гэсэн нийтлэлээс уншиж байсан юм байна. Аварга болсныхоо дараа аваргаа хамгаалах тоглолтонд хэнд билээдээ азгүй ялагдаж билээ, нөгөөх нь зугтаж явж байхдаа цохилт хийсэн яг орж таараад азтай ялалт авсан, эсрэгээрээ Лэннокс хэт бардамнаж яваад тэгэж цохилтонд орсон байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Sun May 10, 2015 2:49 am

Би Тайсон зөндөө олон ялагдсан, олон ч удаа КОдуулж байсан байж яагаад ийм алдартай юм бол гэж боддог байсийн. Тэгээд саяхан тоглолтуудынх нь тойм бичлэг энэ тэрийг нь үзсэн. Бичлэгүүд үзэж байхад өрсөлдөгчдөөсөө хамаагүй намхан бахим, хурдтай, гар нь гэж ёстой л лантуу шиг байсан юм шиг байгаан. Өөрөө 180см, өрсөлдөгчид бол дандаа л 190см-ээс дээш гэхээр нас ахиад хурд байхгүй болоод ирэнгүүт гол давуу тал хурдаа алдаад, урт гартай нөхдүүдэд боломж олдсон юмуу гэж харсан. 11 жилд 45-1 гэдэг үзүүлэлттэй, сүүлрүүгээ хурд ч багассан, өөрөө ч хэрэг төвөгт орооцолдоод бэлтгэл сургуулилтад нь ч нөлөөлсөн биз. Маргаангүй бүх цаг үеийн шилдэгүүдийн нэг байх.

Леннокс Люис ч аймар байсийм байлээ. 2 метр өндөр байж хурдтай хүчтэй гэхээр л аймар болчихож байгаан. Ялагдсан тоглолтууд нь өөрийн хайнга байдлаас болоод л азны КО орчихсон тоглолтууд байсан. Холлифиелдыг бараг бүтэн 12 үе нүдчихээд тэнцдэг нь иргэншлийн асуудлаас болж хавчигдсан гэдгийн жишээ байж магадгүй юм. Холлифиэлд өөрөө хүртэл ёстой дийлдэхгүй мангар амьтан байна гэсэн шиг толгой сэгсэрч байлээ шд.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Sun May 17, 2015 10:42 am

Яг одоо Golovkin vs Willie Monroe. КО хийвэл 20дахь дараалсан КО болно.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Sun May 17, 2015 11:05 am

Заза 20дахь дараалсан КО. 6 роунд
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Sun May 17, 2015 7:28 pm

Головкинд Монро ёстой юм болсонгүй. Нэг их айхтар хүнд цохилт аваагүй харагдсан. Харин эргээд босоод ирэх болов уу гэж байтал өөрөө цааш тулалдхыг хүссэнгүй. Барахгүй гэдгээ мэдэрсэн байх л даа.
Котто Головкин хоёр яах бол, уг нь их л туршлагатай тулаанч нөхөр байгаа юм. Яах вэ гал гарсан тулаан биш ч олон раунд үргэлжилсэн зодоон, тактик холилдсон үзүүштэй тулаан болж магадгүй л юм. Ер нь бол Головкин яг ид үе дээрээ байна. хэдэн жилдээ дийлдэхгүй биз дээ.
Түүний хоёр хажуу ёстой гоё юмаа. Тохойгоо өргөж ирж байгаад зангидсан гар нь дотогш эргэж яг хажуунаас биш хажуу дээрээс доошоо чиглэн бууж байна. Ингэж л хажуу цохих ёстой доо.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Mon May 18, 2015 12:23 am

Котто Головкины хажууд намхан, богинохон дээрээс нь Головкины цохилтын хүч нь илүү тэгэхээр Головкин илүү давуу талтай байх. Котто цохилтыг нь дааж чадвал нилээн хүчтэй өрсөлдөгч байж чадна гэж бодоод байгаа.
Канело жин өгсөх юм ярьж байсан. Канелотой харин үзүүштэй гоё тоглолт болох байх. Тэгээд ер нь энэ 2ыг бавчихад ер нь ойр хавьд нь өрсөлдчих нөхдүүд харагдахгүй л байна. Өөрөө бүх бүс цуглуулах зорилготой гэж бйасан. Andy Lee-гээс WBO бүсийг нь авах тоглолт хийж магадгүйм. Тэгээд жин өгсөж Карл Фрок, Андре Вард гэсэн гаруудтай үзэх биз. Тэр Андре Вард гэдэг нөхрийг л хүмүүс жигтэйхэн аймар гээд байгаан. Би бол дээд жиндээ ч бааварлах байх л гэж хараад байгаа.
Гэхдээ өчигдрийн тоглолтоос харахад мань хүний нэг том асуудал нь стамина байхаар харагдсан.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Mon May 18, 2015 6:01 am

Тийм гэж үү, мэргэжилийн тулаан 12 раунд үргэлжилдэг гэж бодхоор бэлтгэлээ түүнд тохируулж л хийдэг байлгүй дээ. Яахав сүүлийн хэдэн ч юм тулаануудаа тувт хугацаанаас өмнө дуусгасан болхоор тэгэж санагдаж байж магадгүй. Би боддог юм 5-8 р раундууд их эгзэгтэй КО эсвэл нок доун гарах магадлал өндөр байдаг юм болов уу гэж. Энэ ч стамина-тай холбоотой л доо. 5 раунд үзхэд бие бүрэн халчихсан, өрсөлдөгчөө сайн мууг нь мэдэрчихсэн тактикийн шугамаа бариад аль хэдийнэ бага ч болов үр дүнг нь үзчихсэн байдаг, үүнээс гадна энэ үеүүдэд хэт их суларч ядралт авах нь харьцангуй байга байдаг болхоор л цохилтууд хүчтэй болж хоёр талаас хүч гаргаад эхэлдэг байх. Ингэж хүчний тулаан хийхэд хэн илүү хүчтэй нь, хэн илүү цохилт даах чадвартай нь л хождог болов уу. Тэгхээр Головкин хүч гаргахгүйгээр Монрог нок доунд оруулж чадахгүй. Тэгэж их ядарсан харагдаж байгаа нь хүч гаргажээ л гэсэн үг болов уу.
Лаап цохиход сул ажиллах, хүч гаргаж ажиллах гэж хоёр янз байдаг. Хүчиндээд 3 раунд орход л амьсгаа дээрдээд манайхны хэлдэгээр хялайж дуусдаг. Гээд бодвол өчигдөр Головкин их хүч гаргаж дээ гэсэн дүгнэлт хийж байгаа юм л даа
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Mon May 18, 2015 6:07 am

User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Идэрээ » Tue May 19, 2015 5:52 am

Харин 5-р үеийн сүүлийн минутанд ер нь нилээн ядраад хялайж ирж байна уу гэж харагдсан. Мань хүн ч угаасаа эртхэн унагаана гэсэн бодолтой л үзээд байгаа байх. Тэгэхээр цохилт сайн даадаг, техник сайтай гаруудтай үзвэл бас л чанга л байхаар санагдав.
Головкины тоглодог өдөр өмнө нь Роман Гонзалез тоглож 43 дахь ялалт 37дахь нок оутаа хийж. Энэ залуу ч утгаараа машин гэдэг нь байлээ дээ.
6 сарын 6нд Daniel Geale vs Miguel Cotto. тэрэн дээр л Коттогын хэр үзэхийг харъя, Гийл нь Головкинд юм болоогүй.
7 сарын 18нд Ковалев тоглох юм бйана.
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Tue Jun 02, 2015 10:11 am

@идрээ: Nicholas Walters энэ бас овоо гар юмаа. Чи юу гэж бодно. Ригондо, Ломаченко нарын жинд тоглодог юм байна. Крауфорд vs. Майки Гарсия хоёр тулж магадгүй гэсэн шуугиан гараад удлаа болоосой билээ. Үзэх ярих юмтай мөлжүүртэй сайхан тулаан гарах байх.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Yes Man » Tue Jun 02, 2015 10:42 am

Уолтерсын хэд хэдэн цохилт өнгөрсөн жилийн шилдэг 50-д ч билүү багтсан байсан... ер нь чац өндөртэй айхтар нөхөр шиг л санагдсан.... чанга нөхдүүдэд бол тийм ч амар боорцог биш ээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Tue Jun 02, 2015 11:07 am

Хоёр гартаа их хүчтэй юм байна гэж хараад байгаа. Нонита Донэйр-тэй хийсэн тулааныг хархад мань хүнтэй инфайт хийгээд тулвал хэн гуай нь байсан зүүдэлж сэрж байж мэдэх л юм гэсэн дүгнэлт хийсэн. Яг класс боксчидтой таарвал яах бол, Ригондо бол аргалаад оноо зулгаасаар байгаад хожиж магадгүй ч ийм их хүчтэй хүнтэй аргалсан тактикаар үзэх гэж бахардаж унах шахсан хэцүү л юм болох байх. Ер нь бол дажгүй тулаанч юм байна лээ энэ Уолтерс.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby zigo » Wed Jun 03, 2015 7:39 pm

Orgil-TT wrote:
zigo wrote:би бол боксоос илүү юфс үздэг болсон. цагтаа тайсонд л дуртай байждээ. хэхэ

ЮФС жинхэнэ зодоон юм билээ. Хазхаас бусдыг хийдэг болхоор харгис гэж жигтэйхэн. Рингэн дээр, шүүгчтэй үзэгчтэй л тулалдаж байгаа болхоос зүгээр л зодоон. Ийм харгис зодооныг спорттой хольж болох ч юмуу үгүй ч юмуу гэсэн бодол төрдөг л юм.

Тайсон бол яах аргагүй агуу амьтан байлаа. Түүний биеийн өгөгдөл л түүнийг тийм болгосон юмшд. Түүн шиг атлет биетэй дээр нь хоёр гартаа гранат тэсрэх шиг хүчтэй, ер бусын хөдөлгөөний эвсэлтэй, төрөлхийн сурамгай реакцтай ийм эр ховор л доо. Миний хувьд Мухаммед Али хамгийн агуу нь. Түүний рингэн дээр тулалдаж байхыг хараад хараад ханамгүй

Яах аргагүй спорт лдоо. Яахав арай л илүү ширүүн байх. Хэхэ өөрийн гэсэн дүрэмтэй, хориглодог тоглолт, цохилт ч олон бий. Зүгээр л алалцах ч бас биш шүү.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Бокс

Postby Orgil-TT » Sun Jun 07, 2015 3:40 pm


https://www.youtube.com/watch?v=8FuXW2QkYCw

za odoo GGG vs. Miguel Cotto 2 tulah uldlee. sonin ym boloh ni dee. Udaan huleelgehui bh gej naidaj bn.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest