Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue May 06, 2014 6:33 am

Өнгөрсөн бүтэн сайнд боксын шигшээ баг Бээжингийн онгцоор ирж байсан. Ахлах дас Батсүрэнтэй таарч ганц нэг үг солив. Казакстанд сар гаруй бэлтгэл хийгээд тэндээсээ тэмцээнд оролцоод ирсэн гэнэ. Нэг алт гурван хүрэлтэй гэсэн байхаа.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Fri Jun 06, 2014 2:47 pm

1950-д онд хуучин цирк (одоогийн 4-p дэлгүүрийн зүүн талд байрлах дугуй сүм) манеж дотор боксын хот улсын чанартай тэмцээнүүд болдог байж. Тэр тэмцээнд нь Соёл нийгэмлэгийн Олзод гэж хүдэр сайхан эр жиндээ өрсөлдөгч бүрээ нокаутаар ялж тасархай түрүүлдэг байсан гэдэг. Армийн спорт хороо болох Алдар нийгэмлэгт Олзодыг дийлчих хүн армид байхгүй байж болохгүй гээд л нэгэн хурал дээр бөөн ярилцлага болсны эцэст Олзодтой зодолдчих сайн зодоонч залуу олох ажилд Алдар нийгэмлэгийн офицерүүд гарч дээ. Спортын төв ордоны зааланд үндэсний бөх үзэж суусан нэгэн дэд хурандаа Төв аймгийн Лүн сумын харъяат сумын заан Дашийн Батмөнх гэдэг их сургуулийн хиймийн ангийн оюутан бадируун шар залуу тав даваад зургаагийн даваанд унаж байхыг онцолж хараад шууд л түүн дээр очиж гэнэ. Тэгээд, за чи хө жижиг биетэй юм, үндэсний бөхөөр хол явахгүй юм шиг байна. Харин чи бокс гэдэг спортод тохирмоор бие бялдартай юм. Маргааш Алдар нийгэмлэгийн боксын зааланд хүрээд ирээч гэж гэнэ. Өнөөх залуу ч ахимаг настай, цэргийн том даргын өөдөөс үгүй гэж хэлж зүрхэлсэнгүй за л гэж. Маргааш нь болзсон газраа явж очтол Лувсандорж гэж хижээл насны тарган дасгалжуулагч хүлээн авч уулзаад шууд л бэлтгэл хийлгээд эхэлж дээ. Тэр цагаас хойш бөхийн Батмөнх боксын Батмөнх болж нэг сар орчим боксын бэлтгэл хийж байтал хуучин циркд ээлжит тэмцээн болжээ. 63,5 кг жинд соёл нийгэмлэгийн Олзодын эсрэг Алдар нийгэмлэгийн Батмөнх анх удаа тэмцээний утаа үнэрлэн гарч ирэх нь тэр. Үл таних тэр залууг харсан үзэгчид хоорондоо нэгдүгээр үед л өнхрөөд өгөх нь дээ гэж жиг жуг ярилцна. Тоглолт эхэлж хоёр тамирчид гурван үе ширүүн өрсөлсөний эцэст Олзод оноогоор өрсөлдөгчөө буулган авч гэнэ. Рингийн шал улаан нялга болсон байв. Хурсан олон ч ойрд хараагүй харгис хэрцгий зодоон үзэж хэдэн сар ярих юмтай болж авч дээ. Д. Батмөнх гуай хожим энэ тухай ийн хуучилж байсан юм: „Би тэр үед Олзод гэж эрийг таних ч үгүй байлаа. Мундаг боксчин болсон удахгүй тэмцээнд орох гэж байгаа гээд сургууль дээрээ очоод хэлчихсэнийг хэлэх үү их сургуулийн оюутнууд намайг үзэх гээд бөөнөөрөө ирээд суучиxсан байсансан. Би гэдэг амьтан цав цагаан майктай рингэн дээр гараад ув улаан майктай бууж билээ. Олзод намайг унагах гээд л нүдээд байсан юм билээ харин би өөдөөөс нь нүдээ тас аньж байгаад л зодолдоод байсан“. Ингэж л нэгэн үеийн нэг жингийн өрсөлдөгчид бас дотно найзууд болох Олзод Батмөнх хоёрын домог болсон тулаанууд эхэлсэн гэдэг. Олзод гуай сүүлд нэгэн дурсамжиндаа: „яаж ч цохиод унадаггүй Батмөнх надад сонин сэтгэгдэл төрүүлж байж билээ“ гэж бичсэн байсан юм. Хожим Монгол улсад анх удаа боксын шигшээ багийн бүрэлдхүүнийг сайд нарын зөвлөлийн шийдвэрээр баталж өнөөх Олзод Батмөнх нар анхны шигшээ багийн тамрчид болж байсан түүхтэй.
Д. Батмөнхгэж хүнтэй би олон жил сайхан хадам аав хүргэн хүүгийн харилцаатай байсан юмаа. Тэрээр хүнд өвчний улмаас хорвоог орхиж үр хүүхэд хань ижилдээ нөхөж барашгүй орон зайгаа үлдээгээд бурханы орондоо явж одлоо. Таны явах замыг зул өргөж гэрэлтүүлье! Ум мани бадмэ хум...
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby ТӨӨГӨӨ » Sat Jun 07, 2014 10:48 am

Сайхан түүх бна :)
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монголын Бокс

Postby Цогоо » Mon Jun 09, 2014 3:12 pm

Orgil-TT wrote:Д. Батмөнх гуай хожим энэ тухай ийн хуучилж байсан юм: „Би тэр үед Олзод гэж эрийг таних ч үгүй байлаа. Мундаг боксчин болсон удахгүй тэмцээнд орох гэж байгаа гээд сургууль дээрээ очоод хэлчихсэнийг хэлэх үү их сургуулийн оюутнууд намайг үзэх гээд бөөнөөрөө ирээд суучиxсан байсансан. Би гэдэг амьтан цав цагаан майктай рингэн дээр гараад ув улаан майктай бууж билээ. Олзод намайг унагах гээд л нүдээд байсан юм билээ харин би өөдөөөс нь нүдээ тас аньж байгаад л зодолдоод байсан“. Ингэж л нэгэн үеийн нэг жингийн өрсөлдөгчид бас дотно найзууд болох Олзод Батмөнх хоёрын домог болсон тулаанууд эхэлсэн гэдэг. Олзод гуай сүүлд нэгэн дурсамжиндаа: „яаж ч цохиод унадаггүй Батмөнх надад сонин сэтгэгдэл төрүүлж байж билээ“ гэж бичсэн байсан юм.
:-D Сайхан түүх байна шүү.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Bold9 » Mon Jun 09, 2014 3:59 pm

Ум мани бадмэ хум..

Сайхан түүх байна.
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Sep 30, 2014 3:32 pm

Төгсцогт маань ялагдлаа. Тоглолтыг үзсэн хүмүүс бүгдээрээ тодорхой харсан биз дээ, чухам хэн нь яаж тоглосоныг. Гэхдээ миний бодлоор дараах хүчин зүйлсүүдийг авч хэлцэхгүй бол болохгүй нь. Нэгдүгээр үе эхлэнгүүт Төгсөө маань хэд хэдэн цохилт авсан нь хажуугийн шүүгчдийн дүгнэлтэд ихээхэн нөлөөсөн болов уу. Анхнаасаа л түүнийг өөртөө ойртуулж тоглох нь буруу байж. Нэгийн дундуур Төгсөөгийн жинхэнэ өөрийнх нь гэж хэлж болох тоглолт орж ирсэн ба тэр хүртэл солонгос залуутай ойрын занаас зодолдож түүний ирийг дарж авсан гэхүү дээ. Энэ мөчөөс эхлэн Төгсцогтын ч хувьд ядралт мэдэгдхүйц болоод ирж байгаа юм. Ийнхүү тоглолтын темп хэт өндөр эхлэсэн тулаан хэмнэлээ хоёрдугаар үерүү тэр чигээр нь чирээд очив. Төгсөөгийн хувьд хоёрдугаар үе өгөө авааны дунд давуу чанартай байсан гэдгийг харсан хүмүүс бүгд ойлгосон болов уу. Гуравдугаар үе бол цэвэр манай хүний үе байлаа. Гэвч хажуугийн шүүгчид нэг хоёр дугаар үед Төгсцогтыг будилаандаа оруулчхаж байх юм даа. Дасгалжуулагчын хувьд мань эрд зөв зөвлөмж, санаанууд өгч байсан нь мэдрэгдэж байсан ч эзэн орны тамирчдыг ингэж дэмжих байсан л юм бол яах гэж ийм балай тэмцээн зохион байгуулдаг байна аа, урамгүй юмаа нээрээ Хэрвээ би шүүсэн бол дор хаяж 2:1-р Төгсцогтод ялалт өгөх байлаа.
Энэ Солонгосууд өөрийн нутаг дээр болж байгаа тэмцээн болгонд ийм балай юм хийж байдаг юм. Ёстой зэвүү хүрчлээ харин
1988 оны Сөүлийн зуны олимпод солонгосчуудын хийсэн ээлжит нэгэн алдарт луйвар
https://www.youtube.com/watch?v=KMa4nGf9hSY&hd=1
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Sep 30, 2014 3:42 pm

Одоо ОУХМ Энхбаяр маань тоглох гэж байна.... Ялчихаасай. Энхбаяр 1975 оны залуу. Боксынхон дотроо Тогимод гэж хочтой. Шинэ боксын дүрмээр 40 нас хүртэл тулалдаж болно гэж заасны дагуу мань хүн өнгөрсөн улсын аврагаар орж түрүүлсэн хүн. Ясны боксчин гэдгээ тэнд нэг харуулсан даа. Спорт Сургалтын төвийн МУГД Мишгдорж багшийн шавь нар л даа бид чинь. Бас л бидний онжав нэг багшийн шавь Батсүрэн маань шигшээгийн дасгалжуулагчаар Энхбаярыгаа аваад гарч ирнэ дээ. Сэтгэл гэгэлзээд, ялчихаасай гэж залбираад л сууж байна ккк.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Yago » Tue Sep 30, 2014 3:55 pm

Манайхан өргөдөл бичээд, 500 долларыг нь төлөөд Төгсцогтын тоглолтын бичлэгийг үзэж дахин шүүлгэхээр болсон гэнэ. Нээх удахгүй шийдвэр гарах бололтой.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын Бокс

Postby Аагий » Tue Sep 30, 2014 3:57 pm

протест бичээд ялсан тохиолдол бдаггүй гэжий шд хэхэ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Sep 30, 2014 3:58 pm

Дючко Энхбаяраас 15 насны дүү юм байна. Яалтч үгүй үе мултарсан юм байнаа. Ургаш өөрөө ажиллаж яваад угтуулсан цохилтонд ороод суучихлаа даа.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby meesh » Tue Sep 30, 2014 3:59 pm

Нуруу ч аймар зөрөөтэй байлаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9094
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Монголын Бокс

Postby Yago » Tue Sep 30, 2014 4:01 pm

Orgil-TT wrote:Төгсцогт маань ялагдлаа. Тоглолтыг үзсэн хүмүүс бүгдээрээ тодорхой харсан биз дээ, чухам хэн нь яаж тоглосоныг. Гэхдээ миний бодлоор дараах хүчин зүйлсүүдийг авч хэлцэхгүй бол болохгүй нь. Нэгдүгээр үе эхлэнгүүт Төгсөө маань хэд хэдэн цохилт авсан нь хажуугийн шүүгчдийн дүгнэлтэд ихээхэн нөлөөсөн болов уу. Анхнаасаа л түүнийг өөртөө ойртуулж тоглох нь буруу байж. Нэгийн дундуур Төгсөөгийн жинхэнэ өөрийнх нь гэж хэлж болох тоглолт орж ирсэн ба тэр хүртэл солонгос залуутай ойрын занаас зодолдож түүний ирийг дарж авсан гэхүү дээ. Энэ мөчөөс эхлэн Төгсцогтын ч хувьд ядралт мэдэгдхүйц болоод ирж байгаа юм. Ийнхүү тоглолтын темп хэт өндөр эхлэсэн тулаан хэмнэлээ хоёрдугаар үерүү тэр чигээр нь чирээд очив. Төгсөөгийн хувьд хоёрдугаар үе өгөө авааны дунд давуу чанартай байсан гэдгийг харсан хүмүүс бүгд ойлгосон болов уу. Гуравдугаар үе бол цэвэр манай хүний үе байлаа. Гэвч хажуугийн шүүгчид нэг хоёр дугаар үед Төгсцогтыг будилаандаа оруулчхаж байх юм даа. Дасгалжуулагчын хувьд мань эрд зөв зөвлөмж, санаанууд өгч байсан нь мэдрэгдэж байсан ч эзэн орны тамирчдыг ингэж дэмжих байсан л юм бол яах гэж ийм балай тэмцээн зохион байгуулдаг байна аа, урамгүй юмаа нээрээ Хэрвээ би шүүсэн бол дор хаяж 2:1-р Төгсцогтод ялалт өгөх байлаа.
Энэ Солонгосууд өөрийн нутаг дээр болж байгаа тэмцээн болгонд ийм балай юм хийж байдаг юм. Ёстой зэвүү хүрчлээ харин
1988 оны Сөүлийн зуны олимпод солонгосчуудын хийсэн ээлжит нэгэн алдарт луйвар
https://www.youtube.com/watch?v=KMa4nGf9hSY&hd=1


Нийт 100 оноо гэвэл 55:45 хавьцаа юу?
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Sep 30, 2014 4:07 pm

Yago wrote:
Orgil-TT wrote:Төгсцогт маань ялагдлаа. Тоглолтыг үзсэн хүмүүс бүгдээрээ тодорхой харсан биз дээ, чухам хэн нь яаж тоглосоныг. Гэхдээ миний бодлоор дараах хүчин зүйлсүүдийг авч хэлцэхгүй бол болохгүй нь. Нэгдүгээр үе эхлэнгүүт Төгсөө маань хэд хэдэн цохилт авсан нь хажуугийн шүүгчдийн дүгнэлтэд ихээхэн нөлөөсөн болов уу. Анхнаасаа л түүнийг өөртөө ойртуулж тоглох нь буруу байж. Нэгийн дундуур Төгсөөгийн жинхэнэ өөрийнх нь гэж хэлж болох тоглолт орж ирсэн ба тэр хүртэл солонгос залуутай ойрын занаас зодолдож түүний ирийг дарж авсан гэхүү дээ. Энэ мөчөөс эхлэн Төгсцогтын ч хувьд ядралт мэдэгдхүйц болоод ирж байгаа юм. Ийнхүү тоглолтын темп хэт өндөр эхлэсэн тулаан хэмнэлээ хоёрдугаар үерүү тэр чигээр нь чирээд очив. Төгсөөгийн хувьд хоёрдугаар үе өгөө авааны дунд давуу чанартай байсан гэдгийг харсан хүмүүс бүгд ойлгосон болов уу. Гуравдугаар үе бол цэвэр манай хүний үе байлаа. Гэвч хажуугийн шүүгчид нэг хоёр дугаар үед Төгсцогтыг будилаандаа оруулчхаж байх юм даа. Дасгалжуулагчын хувьд мань эрд зөв зөвлөмж, санаанууд өгч байсан нь мэдрэгдэж байсан ч эзэн орны тамирчдыг ингэж дэмжих байсан л юм бол яах гэж ийм балай тэмцээн зохион байгуулдаг байна аа, урамгүй юмаа нээрээ Хэрвээ би шүүсэн бол дор хаяж 2:1-р Төгсцогтод ялалт өгөх байлаа.
Энэ Солонгосууд өөрийн нутаг дээр болж байгаа тэмцээн болгонд ийм балай юм хийж байдаг юм. Ёстой зэвүү хүрчлээ харин
1988 оны Сөүлийн зуны олимпод солонгосчуудын хийсэн ээлжит нэгэн алдарт луйвар
https://www.youtube.com/watch?v=KMa4nGf9hSY&hd=1


Нийт 100 оноо гэвэл 55:45 хавьцаа юу?

60:40 гэж ойлгож болно л доо. Миний л нүдээр шдээ. Яг онооны цохилтуудыг нь тоолох юм бол ямар ч гарч болно. Төгсцогтод ядаж л ДА-н, Олимпийн медалын бонус гэж юм байх л ёстой болов уу. Арга ядаад дан үзэмжээр шүүлээ гэж бодход бас л Төгсөөгийн талд ялалт гархаар харагдсан.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Yago » Tue Sep 30, 2014 4:16 pm

Манайхан бас давхар өөрсдөдөө /ялангуяа Төгсцогтыг бодды/ шүүмжлэлтэй хандах ёстой байх даа.
Төгсцогт гэхэд Олимп, дэлхийн мөнгөтэй байж азийн аваргад доор хожигдоод, энд бас ингээд хэл аманд ороод...
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Tue Sep 30, 2014 4:58 pm

Yago wrote:Манайхан бас давхар өөрсдөдөө /ялангуяа Төгсцогтыг бодды/ шүүмжлэлтэй хандах ёстой байх даа.
Төгсцогт гэхэд Олимп, дэлхийн мөнгөтэй байж азийн аваргад доор хожигдоод, энд бас ингээд хэл аманд ороод...

Нээх хэл амсаад байх юу байх вэ дээ..... ямар өөр хүн зодоод асуудалд орчихсон биш.... илүү байсны хувьд илүү байлаа..... гэхдээ со шдээ кэкэк........ занг нь ямар мэдэхгүй биш........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монголын Бокс

Postby Yago » Tue Sep 30, 2014 5:40 pm

3 үе ялчиж чадаагүй байна л даа. 2 үе ялсан болохоор 1 үеийг нь кимчинүүд луйвардчиж. Хэл ам биш өөр юу байхав дээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Tue Sep 30, 2014 5:41 pm

Ер нь бол гурван үе илүүрхсэн л дээ...... гэхдээ хоёр ч бай гурав ч бай угаасаа хийлгүүлэх нь тодорхой гэдгийг энэтхэг хүүхнээс мэдэрч болно......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монголын Бокс

Postby Yago » Tue Sep 30, 2014 5:44 pm

За за.
Тэгвэл Оргил-ТТ бид 2 тоглолтыг үзээд буруу ойлгосон байна. Сорри. :ногоон:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Sep 30, 2014 6:30 pm

Gan erdene yalagdjee, ene ETV yun medee gargaad novshrood bn aa.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Батгэрэл » Tue Sep 30, 2014 7:51 pm

Gan-Erdene ug nudlee shdee yamar sonin yum bolood bn aa?
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Sep 30, 2014 7:54 pm

Манайхныг хийж дуусч байгаа юм байна даа. Ган Эрдэнэ харин Төгсцогтыг бодвол 3 үе ялчихсан юм байнашд. Хмм
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Orgil-TT » Tue Sep 30, 2014 7:57 pm

Чинзориг бас мултарсан байна, цуцуцу
Нэг раунд тоглосон байх юм хөмсөг задарч дээ янз нь
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Монголын Бокс

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 30, 2014 8:02 pm

ЕТВ-р сая энэтхэг-солонгос гаржийна, энэтхэг чамгүй л зодлоо доо. Ялалт солонгост л ирлээ дээ. 49кг байх шиг бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монголын Бокс

Postby Villa_Bayaraa » Tue Sep 30, 2014 8:03 pm

Нэг сармагчин шиг юм мөргөчихсөн тэр шарх л гай болсон юм байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Монголын Бокс

Postby Villa_Bayaraa » Tue Sep 30, 2014 8:04 pm

Энэтхэгүүд харин бөөн уур байгаа бололтой... Солонгосуудтай зодолдож цаг алдаж байхаар шууд Солонгос яллаа гээд урьдчилаад зарлачихаач гээд л бичээд байна лээ... Энэтхэгт байгаа Солонгосууд зодуулах байхаа ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests