Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Sun Sep 22, 2013 5:24 pm

:eek:

Ингэж дүнгээ гаргадаг бол... Тэгвэл эрчүүд жаахан эвтэйхэн үзэхэд л багаараа тэргүүлэх нь байна ш дээ... Нээрээ Япон эрчүүд хөнгөнөөс бусад жинд шалихгүй, Иран хүүхнүүд байхгүй гээд л Оростой л манайх үзэх юм байна даа... Дээр нь яахах АНУ нэмэгдээд л...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Sep 23, 2013 9:19 am

олимпод ингээд оролцох юм сан даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Sep 23, 2013 9:21 am

Galaa039 wrote:Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аваргын медальтнууд.

Олимп

Алтан медаль
?

Мөнгөн медальтнуудэ

1. Жигжидийн Мөнхбат - 1968
2. Хорлоогийн Баянмөнх - 1972
3. Зэвгийн Ойдов - 1976
4. Ж.Даваажав - 1980

Хүрэл медаль

1. Чидэмбазарын Дамдиншарав -1968
2. Данзандаржаагийн Сэрээтэр - 1968
3. Төмөрийн Артаг - 1968
4. Дугарсүрэнгийн Оюунболд - 1980
5. Соронзонболдын Батцэцэг 2012

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд

Алтан медальтнууд:

1.Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) - 62кг
2.Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) - 62кг
3.Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) - 100кг
4.Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ)

Мөнгөн медальтнууд:

1.Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) - 48кг
2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) - 100кг
3.Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) - 57кг
4.Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) - 100кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) - 68кг
6.Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) - 68кг
7.Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) - 82кг
8.Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) - 62кг
9.Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) - 68кг
10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) - 58кг
11.Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) - 60кг
12.Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) - 55кг
13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани) эм: 72 кг
14. Д.Отгонцэцэг (2011 он, Турк. Стамбул) эм: 51 кг
15. Б.Оюунсүрэн (2011 он, Турк. Стамбул) эм: 67 кг
16. Э.Сумъяа (2013 Унгар, Будапешт) эм: 51 кг
17. Соронзонболдын Батцэцэг (2013 Унгар, Будапешт) эм: 63 кг

Хүрэл медальтнууд:

1.Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) - 87кг
2.Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) - 74кг
3.Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) - 57кг
4.Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) - 48кг
5.Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) - 68кг
6.Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) - 68кг
7.Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) - 57кг
8.Нанзадын Бүргэдаа (1981 он, Скопье, Югослав) - 52кг
9.Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) - 74кг
10.Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) - 62кг
11.Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) - 74кг
12.Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) - 82кг
13.Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) - 57кг
14.Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) - 55кг
15.Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) - эмэгтэй 48кг
16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) - эмэгтэй 59кг
17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) - эмэгтэй 67кг
18. Б.Одончимэг (2009 он, Хернинг, Дани) эм: 67 кг
19. Очирбатын Насанбурмаа (2011 он. Турк. Стамбул) эм: 63 кг
20.Т.Мөнхтуяа (2012 он. Канад, Страткона) эм: 59 кг
21. Ганзоригийн Мандахнаран (2013 Унгар, Будапешт) Эрэгтэй: 66 кг
22. Т.Мөнхтуяа (2013 Унгар, Будапешт) Эмэгтэй: 59 кг
23. Очирбатын Насанбурмаа (2013 Унгар, Будапешт) Эмэгтэй: 67 кг
24. Очирбатын Бурмаа (2013 Унгар, Будапешт) Эмэгтэй: 72 кг
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Sep 23, 2013 1:27 pm

Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Tue Sep 24, 2013 1:13 pm

Асашёорюү ерөнхийлөгчид биш гүйцэтгэх товчооны гишүүнд өрсөлдөнө

Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж ирэх жил Олон улсын бөхийн төрлийн нэгдсэн холбоо FILA-гийн удирдах дээд байгууллага болох Гүйцэтгэх товчооны гишүүнд өрсөлдөхөөр болсон тухай мэдэгдсэн байна.

Тус товчоо нь 19 гишүүнтэй бөгөөд эдгээрээс ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгодог юм. Д.Дагвадоржийн нэр дэвшиж өрсөлдөх FILA-гийн ээлжит их хурал 2014 оны есдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Узбекистан улсад зохион байгуулагдах чөлөөт бөхийн ДАШТ-ний үеэр зохион байгуулагдах аж. Өөрөөр хэлбэл жилийн дараа энэ сонгуульт ажил зохион байгуулагдах юм.

Гүйцэтгэх товчооны гишүүдийн ихэнх нь зургаан жилийн хугацаатай сонгодог бол зарим нь хоёр жил тутам шинэчлэдэг байна.

Л.Тамир
Оллоо.мн
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Fri Oct 11, 2013 1:54 pm

Image
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9098
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Fri Oct 11, 2013 4:36 pm

1960-аас 1990-ээд оны үеийн шигшээ багын зураг оруулвал ч надад чамин чамин зураг бий дээ
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Sun Nov 24, 2013 7:57 pm

ингэж хожлын баяраа тэмдэглэвэл ч :-o


http://www.youtube.com/watch?v=rZZAKCD8FZM#t=52
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Thu Dec 19, 2013 9:26 am

Чөлөөт бөхийн жинд өөрчлөлт оруулжээ

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ноос чөлөөт болон сонгомол бөхийн жингийн ангилалд оруулсан өөрчлөлтийн талаар албан ёсоор мэдэгдлээ. Шинэчилсэн жингийн ангилал нь 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн хөтөлбөрт багтах учиртай юм. Мөн FILA-гаас чөлөөт бөхийн дүрмийн өөрчлөлт, тэмцээн, уралдааны форматыг танилцуулсан байна. Энэ өөрчлөлтийн тухайд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж мөрдөх ажээ.

Өмнө нь эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ангилалд олимпийн жинд дөрвөн жин багтдаг байсан бол хоёрыг нэмж оруулснаараа онцлогтой. Эсрэгээрээ эрэгтэйчүүдийн төрлөөс нэг жинг хасчээ. Ингэснээр Риогийн дэвжээнд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, мөн сонгомол бөхийн тус тус зургаан жингийн ангилалд бөхчүүд өрсөлдөх болж байна.

Олимпийн шинэ жингийн ангиллуудыг танилцуулъя.

Чөлөөт бөх /эрэгтэй/: 57, 65, 74, 86, 97, 125 кг

Сонгомол бөх: 59, 66, 75, 85, 98, 130 кг

Чөлөөт бөх /эмэгтэй/: 48, 53, 58, 63, 69, 75 кг

Олимпиос бусад буюу дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цом, Алтан гран-при зэрэг FILA-гийн тэмцээнүүдэд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд 61 ба 70 кг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд 55 ба 60 кг, сонгомол бөхийн төрөлд 71 ба 80 кг-ын жингийн ангиллыг нэмж оруулах гэнэ. Харин өсвөр үе болон залуучуудын жингийн ангилалд ямарваа нэг өөрчлөлт оруулаагүй байна.

Барилдааны дүрмийн тухайд зарим нэг өөрчлөлт оруулсан бөгөөд заримаас дурдвал, чөлөөт бөхийн төрөлд өрсөлдөгчөөсөө 10 оноо илүү авсан, харин сонгомол бөхийн төрөлд найман оноо илүү авсан техникийн давуу ялалт байгуулсанд тооцно. Чөлөөт бөхийн төрөлд бүх төрлийн шидэлтэд 4, сонгомол барилдаанд 4 оноо, онцгой, уран гоё шидэлтэд 5 оноо өгч байх, гурван онооны хоёр шидэлт хийх, эсвэл таван онооны шидэлт хийвэл барилдааныг шууд дуусгаж байхаар шинэчилсэн дүрэмд тусгажээ. Түүнчлэн хэвтээ барилдаанд нуман тулгуурт оруулж, таван секунд дарахад нэг оноо өгч байхаар болсон байна.


С.ЦЭЛМЭГ
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Thu Dec 19, 2013 5:12 pm

Олимпоос өөр тэмцээнд жин нэмэх хэрэггүй бсым даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Dec 30, 2013 2:03 am

Бесик Кудухов автын ослоор өөд болжээ. ямар харамсалтай юм бэ?
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Tue Feb 11, 2014 5:52 pm

Яагаад Олимпоос өөр тэмцээнд жин нэмэх хэрэггүй гэж ... Харин ч Монголчуудад ашигтай зүйл боллоо гээд ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧИД баярлаад сууж байна. 57,61,65,70,74 бол МОНГОЛЧУУД-ын хувьд ямар ч тэмцээнээс медаль хүртэх хамгийн боломжтой жин. Эдгээр жингийн ангилалд Монголчуудын нурууны өндөр, биеийн байдал, жин хасалт таардаг гэдэг. 61, 70 гэж байснаараа Монголчуудын ДАШТ-ээс медаль авах боломж ихсэж байгаа юм. 61-д Баянмөнх, Ням-Очир, 70 Цэрэндагвын Цогтбаяр, Буянжавын Батзориг гээд арангууд зөндөө байгаа. Номин Олимп дөхөөд ирэхээр 57-д орох нь ойлгомжтой. Гэхдээ Олимпоос бусад үед 57-д Бэхбаяр, Батболд нартай чихэлдээд байвал 61-лүү орчихож болно........... Ер нь 57-д гурван сайн нөхөр байгаа .........
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:49 pm

“MONGOLIA OPEN - 2014” ОУТ-д оролцох ОХУ-ын тамирчид

Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ОЛОН улсын тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд Буянт – Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Энэхүү ТЭМЦЭЭНД оролцох ОХУ-ын тамирчдын нэрсийг хүргэж байна

48 кг Елена Вострикова, Лилия Каскаракова (2006 оны Европийн АВАРГА)
53 кг Стальвира Оршуш
58 кг Анастасия Вовчук
60 кг Екатерина Вьюнова
63 кг Юлия Бартновская (2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт)
69 кг Анастасия Щавлинская
75 кг Алена Стародубцева
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:50 pm

"MONGOLIA OPEN - 2014" ОУТ-ийг ӨВӨРМОНГОЛЫН ОДОН ТЕЛЕВИЗИЙН 2 сэтгүүлч сурвалжлахаар хүрэлцэн ирээд байна
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:50 pm

- "MONGOLIA OPEN - 2014" ОУТ-ий ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН МАРГААШ "БАЯНГОЛ" ЗОЧИД БУУДАЛД 14:30-16:00 цагийн хооронд болно! Нийт сэтгүүлчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна!
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:50 pm

“MONGOLIA OPEN 2014” – СОНИН ХАЧИН

Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ОЛОН улсын тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд Буянт – Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Тэмцээний өмнөх мэдээг багцлан хүргэж байна

- Энэ жилийн ТЭМЦЭЭНД ОХУ, ЯПОН, Болгар, АНУ, Тажикистан, Кыргызстан, Нигер, БНАСАУ, Казахстан, БНХАУ, Украйн, Монгол зэрэг 12 орны тамирчид оролцох бөгөөд өчигдөр Япон, БНАСАУ, Тажикистан улсын тамирчид хүрэлцэн ирсэн бол өнөөдөр АНУ, Казахстан, Кыргызстан, ОХУ, ХЯТАД-ын тамирчид Улаанбаатарт газардлаа. Үлдсэн орны тамирчид маргааш хүрэлцэн ирнэ

- Өнөөдөр энэхүү тэмцээнийг сурвалжлах сэтгүүлчдийн МАНДАТЫГ МЧБХ-ны байранд олголоо

- Маргааш ЭМЭГТЭЙ 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг, ЭРЭГТЭЙ 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг-ын жингийн ангилалуудад барилдах бөхчүүд жингээ үзүүлж, сугалаагаа сугална

- Өнөөдөр шинээр зэрэг авах шүүгчдийн семинар “БАЯНГОЛ” ЗОЧИД буудалд болж өнгөрсөн бөгөөд маргааш ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН “БАЯНГОЛ” зочид буудалд БОЛНО

- Өнөөдрийн байдлаар Монгол улсыг төлөөлж 103 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байна

- Эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн 63 кг-ын жингийн ангилалд 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ тамирчин Юлия Бартновская зодоглоно

- МУГТ Соронзонболдын Батцэцэг энэхүү ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХГҮЙ!

- НИЙТ СЭТГҮҮЛЧДИЙГ МАРГААШИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР хүрэлцэн ирэхийг урьж байна /Шүүгчдийн зөвлөгөөн ”Баянгол” зочид буудалд 14:30-16:00 цагийн хооронд болно/

С.Болдгэрэл
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:51 pm

Mongolia open 2014: //www.youtube.com/watch?v=XBPFh6kIibI&feature=youtu.be
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:51 pm

Монголын Чөлөөт бөхийн холбооноос 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “MONGOLIA OPEN” эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ОЛОН УЛСЫН тэмцээн 3-р сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ. 2012 оны тэмцээний тойм мэдээг өчигдөр хүргэсэн бол өнөөдөр өнгөрсөн жилийн тэмцээний тойм мэдээг хүргэж байна

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС: “MONGOLIA OPEN - 2013”: http://wrestling.mn/post/more/565
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:52 pm

“MONGOLIA OPEN - 2012” : http://wrestling.mn/post/more/564
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:52 pm

БУРМАА ДАН КОЛОВЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ: http://wrestling.mn/post/more/569
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:53 pm

“MONGOLIA OPEN” ТЭМЦЭЭН 3-Р САРЫН 1-2-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО: http://wrestling.mn/post/more/562
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:55 pm

Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:55 pm

Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Thu Feb 27, 2014 9:55 pm

Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Sat Mar 01, 2014 9:10 pm

Энэ тэмцээн юу болж байна?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests