"Спортын цонх" -Онлайн хэлэлцүүлэг

"Спортын цонх":::Спортод хайртай хүн бүрт зориулав:::
It is currently Thu Sep 09, 2010 10:39 am

All times are UTC + 8 hours





Post new topic Reply to topic  [ 314 posts ]  Go to page Previous  1 ... 9, 10, 11, 12, 13
Author Message
 Post subject: Re: чєлєєт бєх
PostPosted: Sat May 15, 2010 9:26 am 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7830
Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо үргэлжилж буй бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ. Чөлөөт бөхийн хамгийн хүнд жин болох 120 кг-ын жинд өрсөлдсөн Ж.Чулуунбат эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Узбекистаны бөх Шухрат Альевийг 8:0 харьцаатай хожсоноор хүрэл медалийн төлөө барилдаж, Киргизстаны тамирчин Айаал Лазаревийг 4:1 харьцаагаар хожсон. Улмаар аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Марид Муталимовтой барилдаж, 2:1 оноогоор ялагдсанаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
Мөн өчигдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84 кг-ын жингийн барилдаан болж, манай тамирчдаас Т.Даваахуяг /55 кг/, П.Өнөрбат /66 кг/, Д.Түгждорж /84 кг/ нар Азийн аваргын дэвжээнд гарч барилдсан. 55 кг-д хүч сорьсон Т.Даваахуяг эхний барилдаандаа тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Рахул Баласахеб Аваретай барилдаж, 8:6 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 84 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн Д.Түгждорж эхний тойрогт Киргизстаны бөх Айбек Усуповд 3:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Харин 66 кг-д П.Өнөрбат эхний барилдаандаа Туркменистаны тамирчинг ялсан боловч удаахь тойрогт БНСУ-ын бөх Ким Дэ-Сунд 4:1-ээр ялагдсан. Гэвч манай бөхийг ялсан БНСУ-ын бөх цаашид амжилттай барилдаж, аваргын төлөөх барилдаанд шалгарсан учир П.Өнөрбат дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон юм. Дагах барилдаанд манай тамирчин Иран, БНХАУ-ын бөхийг дараалан ялснаар хүрэл медаль хүртсэн байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн бүх жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Д.Баасанжаргал /48 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, С.Бямбацэрэн /55 кг/, С.Батцэцэг /59 кг/, Т.Мөнхтуяа /63 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/, Г.Наранчимэг нар Азийн аваргын дэвжээнд өрсөлдөх юм. Барилдаан Монголын цагаар 18.00 цагаас эхэлнэ.

news.mn


Top
 Profile  
 
 Post subject: Re: чєлєєт бєх
PostPosted: Sun May 16, 2010 2:37 pm 
Offline

Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Posts: 325
Location: МОНГОЛ
Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотноо зохиогдож буй бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй жүдочид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.
хахаха


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: чєлєєт бєх
PostPosted: Sun May 16, 2010 2:38 pm 
Offline

Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Posts: 325
Location: МОНГОЛ
Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотноо зохиогдож буй бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эмэгтэй жүдочид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн бүх жингийн барилдаан баасан гаригт болж өнгөрсөн бөгөөд манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, 59 кг-ын жинд С.Батцэцэг, 67 кг-ын жинд Б.Оюунсүрэн, 72 кг-ын жинд Г.Наранчимэг нар мөнгө, 55 кг-ын жингийн ангилалд С.Бямбацэрэн хүрэл медалийн эзэд болсон.



Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд найман тамирчин өрсөлдсөнөөс С.Батцэцэг эхний тойрогт Тайванийн Чянт Юуань-чиг 7:0 оноогоор ялж, дараагийн барилдаандаа Японы бөх Юүрика Итог 3:0 харьцаатай ялснаар аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Лью Фенминтэй өрсөлдөж, 11:7 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин Б.Оюунсүрэнгийн тухайд 67 кг-д өрсөлдөж, эхний тойрогтоо хийлсэн бөгөөд дараагийн барилдаандаа Казахстаны Ольга Жанибековаг 8:0-ээр ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болжээ. Медалийн өнгө хувиргах барилдаанд манай тамирчин Японы бөх Чиаки Ижимад ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн бол 72 кг-д Г.Наранчимэг БНХАУ, Киргизстаны бөхийн дараалан ялж, аваргын төлөө Казахстаны Гузель Манюуровад 4:0 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна. Харин 55 кг-ын жингийн ангилалд өрсөлдсөн С.Бямбацэрэн эхний тойрогт зохион байгуулагч Энэтхэгийн Гита Гитаг ялсан боловч удаахь тойрогт БНХАУ-ын тамирчинд ялагдсан. Гэхдээ манай бөхийг ялсан тамирчин цаашид амжилттай барилдаж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон учир С.Бямбацэрэн дагах барилдаанд зодоглож, Казахстаны Айим Абдилдинаг 11:7 харьцаатай ялснаар хүрэл медаль хүртсэн байна.

Сануулахад, тэмцээний эхний хоёр өдрийн барилдаанд манай эрэгтэйчүүдээс Ж.Чулуунбат мөнгө, П.Өнөрбат хүрэл медаль хүртсэн билээ.
news.mn


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: чєлєєт бєх
PostPosted: Sun May 23, 2010 11:18 pm 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7830
Дэлхийн таван удаагийн аварга, алдарт бөх Али Алиевын нэрэмжит бөхийн чөлөөт барилдааны 41 дэх удаагийн олон улсын тэмцээн өчигдөр Дагестаны Махачкал хотод эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Э.Ням-Очир нар оролцож байгаа бөгөөд өчигдөр тэмцээний эхний өдөр 55 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар мөнгөн медаль хүртсэн байна. Манай тамирчин аваргын төлөө ОХУ-ын бөх Нариман Испрапиловтой өрсөлдсөн аж.

Дасгалжуулагч Б.Баяраагийн хамт Дагестаныг зорьсон Б.Наранбаатар, Э.Ням-Очир нар энэхүү тэмцээний өмнө Дагестанд хамтарсан бэлтгэл хийсэн бөгөөд бэлтгэлийн үеэр гавьяат тамирчин Б.Наранбаатарын хөмсөг нь задарч, бэртэл аваад байсан юм. Тиймээс Б.Наранбаатар гавьяатын хувьд тэмцээний өмнөх өдрүүдэд бэлтгэлд хамрагдахгүй байж байгаад дэвжээнд гарсан байна. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдааны өмнө түүний хөмсөг нь дахин задарсны улмаас шийдвэрлэх барилдаанд бэртэлтэй зодогложээ.
Гавьяат тамирчин Б.Наранбаатарын хувьд өмнө нь Али Алиевын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Өнөөдөр болох хоёр дахь өдрийн барилдаанд манай тамирчин Э.Ням-Очир 60 кг-ын жинд өрсөлдөнө. “Арслан” клубын тамирчин, ОУХМ Э.Ням-Очирын хувьд өнгөрсөн гуравдугаар сард болсон ДанКоловын нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, манай шилдэг залуу бөхчүүдийн нэг юм.

Эхний өдрийн медальтнууд:

55 кг:
1. Нариман Исрапилов (ОХУ)
2. Баяраагийн Наранбаатар (Монгол)
3. Артем Гебеков (ОХУ)
3. Гегам Бабаханян (Армен)

66 кг:
1. Зелимхан Юсупов (ОХУ)
2. Эльдар Нажмутдинов (ОХУ)
3. Магомегажи Абакаров (ОХУ)
3. Шамиль Батиров (ОХУ)

84 кг:
1. Абдусалам Гадисов (ОХУ)
2. Магомед Ибрагимов (ОХУ)
3. Хаджимурад Нурмагомедов (Армен)
3. Новруз Темрезов (Азербайжан)

Б.Энх


Top
 Profile  
 
 Post subject: Re: чєлєєт бєх
PostPosted: Mon May 24, 2010 4:45 pm 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7830
Азийн аваргаас манай тамирчид.
Эрэгтэй баг тамирчдаас:

120 кг жинд Г.Чулуунбат Мөнгөн медаль
66 кг жинд Б.Өнөрбат Хүрэл медаль

Эмэгтэй баг тамирчдаас:

72 кг жинд Г.Наранчимэг Мөнгөн медаль
59 кг жинд С.Батцэцэг Мөнгөн медаль
57 кг жинд Б.Оюунсүрэн Мөнгөн медаль
55 кг жинд С.Бямбасүрэн Хүрэл медаль тус тус хүртлээ.


Top
 Profile  
 
 Post subject: Re: чєлєєт бєх
PostPosted: Fri Jun 04, 2010 10:14 am 
Offline
User avatar

Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Posts: 49
Location: Торгон ногоон дэвжээ
Манайхан нэг л урсгалаараа л яваад байна даа. Эргэлт хийх цаг аль хэзээний болоод байгаа

_________________
Монгол услын төлөө зүтгэе


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: чєлєєт бєх
PostPosted: Fri Jun 04, 2010 10:20 am 
Offline
User avatar

Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Posts: 49
Location: Торгон ногоон дэвжээ
Энэ сэдвүүд хөгжихгүй юм даа

_________________
Монгол услын төлөө зүтгэе


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: чєлєєт бєх
PostPosted: Sun Jul 18, 2010 5:13 pm 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7830
О.Насанбурмаа мөнгө, Ц.Энхжаргал хүрэл медаль хүртлээ

FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны Алтан гран-при тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо болж өнгөрлөө. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй Азербайжаны ерөнхийлөгч асан Гейдар Алиевичийн нэрэмжит тус тэмцээнд дэлхийн 18 орны 200 гаруй тамирчин өрсөлдсөнөөс манай улсаас чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй нэг, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглосож, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ О.Насанбурмаа мөнгөн медаль хүртсэн бол 51 кг-д зодоглосон Монгол улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал хүрэл медадлийн эзэн болсон юм.

О.Насанбурмаагийн тухайд эхний тойрогт хийлж, улмаар Испани болон Америкийн бөхийг дараалан ялж, финалд шалгарсан боловч аваргын төлөөх барилдаанд Польшийн бөх Моника Эва Мичаликт 3:1 оноогоор ялагдаж, мөнгөн медаль хүртсэн байна. Харин Ц.Энхжаргал мөн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын тамирчин Замира Рахмановад ялагдсан боловч дагах барилдаанд зодоглож, Молдавын Наталия Будуг 9:3 харьцаатай илт давуу ялалт байгуулж, хүрэл медалийн эзэн болжээ.

Алтан гран-при тэмцээнд зодоглосон манай бусад тамирчдын тухайд 67 кг-д өрсөлдсөн Б.Одончимэг эхний барилдаандаа ялагдсан бол 72 кг-ын жинд О.Бурмаа шагналт байрт шалгарсан байна.

Харин эрэгтэйчүүдээс ганцаараа Бакуг зорьсон гавьяат тамирчин Б.Наранбаатар харамсалтай нь медалийн тавцанд гарч чадсангүй. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьсон манай тамирчин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаандаа тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Азар Пашаевыг төвөггүй ялж, улмаар дараагийн барилдаандаа Бээжингийн олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, Европын аваргын мөнгө, хүрэл медальт Болгарын шилдэг бөх Радослав Великовт 4:1 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

С.Цэлмэг


Top
 Profile  
 
 Post subject: Re: чєлєєт бєх
PostPosted: Mon Jul 19, 2010 5:34 pm 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7830
Манай залуучуудын шигшээ баг Унгарын нийслэл Будапешт хотноо болох залуучуудын ДАШТ-д маргааш эх орноосоо мордох гэж байна.Шигшээ багийн бүрэлдэхүүнд.

Эрэгтэй: Б.Төгс /50 кг/, Б.Номин /55 кг/, Б.Хаш-Эрдэнэ /60 кг/,
Эмэгтэй: Э.Нарангэрэл /44 кг/, Б.Даваасүрэн /48 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, Б.Номин-Эрдэнэ /55 кг/, С.Батцэцэг /59 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/, С.Пүрэвхүү /67 кг/, Б.Наранчимэг /72 кг/ нар хүч үзэх нь ээ.
Тэмцээн маргааш сонгомол бөхийн барилдаанаар эхлэх бөгөөд 21нд өндөрлөж 22,23нд эмэгтэйчүүд 24,25нд эрэгтэйчүүд нь хүч үзэх нь.
Залуустаа амжилт.


Top
 Profile  
 
 Post subject: Re: Чөлөөт бөх
PostPosted: Fri Jul 23, 2010 10:36 am 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7830
Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж буй бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд гарсан эхний өдрөө манай тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.

Тэмцээн энэ сарын 20-нд эхэлсэн боловч эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болсон учир манай тамирчдын хувьд өчигдрийн барилдаан эхнийх нь байлаа. Унгарыг зорьсон манай баг тамирчдын салхийг хагалж, өчигдөр Э.Нарангэрэл /44 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, С.Батцэцэг /59 кг/, С.Пүрэвхүү /67 кг/ нар дэлхийн аваргын дэвжээнд зодоглосноос Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, С.Пүрэвхүү нар хүрэл медаль хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн барилдааны хамгийн хөнгөн жин болох 44 кг-ын жинд өрсөлдсөн Э.Нарангэрэл медалийн төлөөх барилдаанд Румыны Октавия Илеана Добрескутай барилдаж, 4:2 харьцаатай ялсан бол 51 кг-ын жингийн төлөөлөгч Д.Отгонцэцэг Энэтхэгийн тамирчинг илт давуу буулган авснаар медалийн тавцанд гарчээ. Мөн 67 кг-д хүч сорьсон С.Пүрэвхүү хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхийг ялснаар хүрэл медаль энгэртээ зүүсэн байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 44, 51, 59 болон 67 кг-ын барилдаан болж, тус жинд өрсөлдсөн манай дөрвөн тамирчин бүгд хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон талаар бид мэдээлж байсан билээ. Харин харамсалтай нь, 59 кг-ын жинд зодоглосон С.Батцэцэг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Японы бөх Канако Муратад 11:7 харьцаатай ялагдсанаар медалийн тавцанд гарах боломжгүй болсон байна.

Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 63 болон 72 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Б.Даваасүрэн /48 кг/, Б.Номин-Эрдэнэ /55 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/, Б.Наранчимэг /72 кг/ нар өрсөлдөх юм.

С.Цэлмэг


Top
 Profile  
 
 Post subject: Re: Чөлөөт бөх
PostPosted: Sat Jul 24, 2010 2:48 pm 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7830
Унгарын Будапешт хотноо бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч сорьсон Б.Даваасүрэн дэлхийн аваргын алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Виктория Энтонитой барилдаж, 9:0 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо. Манай тамирчин эхний тойрогтоо хийлж, улмаар Болгар, Беларуссийн тамирчдыг илт давуу буулган авснаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөхийг ялж, аваргын төлөө барилдах эрхтэй болоод байсан юм.

Харин өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 50, 60, 74 болон 96 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Б.Төгс /50 кг/, Б.Хас-Эрдэнэ /60 кг/ нар дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана.

С.Цэлмэг


Top
 Profile  
 
 Post subject: Re: Чөлөөт бөх
PostPosted: Thu Aug 05, 2010 10:44 am 
Offline
User avatar

Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Posts: 49
Location: Торгон ногоон дэвжээ
манай Ц.Баярсайхан, дасгалжуулагч болоод овоо явж байна шүү. Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч гэж байгаа. хэд хэдэн газар мэргэжил дээшлүүлсэн.

Хангайгаа л тараалгасан нь жаахан тийм л байна.

_________________
Монгол услын төлөө зүтгэе


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Чөлөөт бөх
PostPosted: Fri Aug 06, 2010 10:23 am 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7830
Тайландын нийслэл Бангкок хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид хоёр медальтай ирлээ. Долдугаар сарын 30-наас энэ сарын 2-ны өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнд Ази тивийн 20 гаруй орны бөхчүүд ирж зодоглосон бөгөөд манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 42 кг-д өрсөлдсөн Б.Батзаяа, мөн эмэгтэйчүүдийн 60 кг-д хүё үзсэн н.Цэрэнчимэд нар хүрэл медаль хүртсэн байна.

С.Цэлмэг


Top
 Profile  
 
 Post subject: Re: Чөлөөт бөх
PostPosted: Fri Aug 20, 2010 10:07 am 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7830
ДАШТ-нд оролцох тамирчдын нэрс тодорчээ.
Эрэгтэй:
55 кг: Б.Наранбаатар
60 кг: Э.Ням-Очир
66 кг: Б.Батзориг
74 кг: М.Мэндсайхан
84 кг: Д.Түгждорж
96 кг: Я.Алтантулга
120 кг: Ж.Чулуунбат

Эмэгтэй:
48 кг: Ц.Энхжаргал
51 кг: Д.Отгонцэцэг
55 кг: С.Бямбасүрэн
59 кг: С.Батцэцэг
63 кг: О.Насанбурмаа
67 кг: Б.Одончимэг
72 кг: О.Бурмаа


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 314 posts ]  Go to page Previous  1 ... 9, 10, 11, 12, 13

All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum

Search for:
Jump to:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group