Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:01 pm

Ч.Дамдиншарав: Би алтан үеийн тамирчин,
мөнгөн үеийн дасгалжуулагч хүн: http://www.mongolnews.mn/journalism/ind ... &Itemid=84
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:04 pm

Ч.Дамдиншарав

-Гайгүй сайн барилдчихмаар залуучууд нь улсын наадамд цол авах гээд яваад байдаг. Тэр нь өөрсдөд нь амар байдаг. Тэр утгаараа их спортоос зугтаж байгаа талаар ярих хүн ч их байх юм?

-Энэ бол маргаантай асуудал. Манайд өнөөдөр 7-8 төрлийн бөх хөгжиж байна. Гэтэл бүх барилддаг залуус сайхан амьдрахын тулд үндэсний бөх рүү хошуурч байна. Энэ олимпийн дараа Монголын их спортод 84-өөс дээш жингийн бөхчүүд гэж байхгүй болно. Уналтад орно гэсэн. Жүдод бол Н.Түвшинбаяр байна. Чөлөөтөд аль хэдийнэ уначихаад байгаа.

-Яагаад ийм дүгнэлтэд хүрсэн юм бэ?

-Бүх залуучууд үндэсний бөх рүү хошуураад, цол авахын төлөө зүтгэж байна. Энэ тал дээр төрийн бодлого хэрэгтэй. Бөхийн холбоодууд нэгдэж, нэг бодлого явуулах нь зөв. Энэ залуус улсын наадамд цол авна гэж зүтгэвэл олимп, дэлхийгээс медаль авна гэж байхгүй. Чи яагаад гэж асуулаа. Учир нь өнөөдөр аймаг, цэргийн цолтой 256 бөх барилдахад түүний 80 хувь нь 100-гаас дээш хилтэй байна. Үлдсэн 20 хувь нь 80-аас дээш хилтэй байгаа. Зөвхөн үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуучууд буруу системээр, буруу бэлтгэл хийгээд байгаа юм. Тэд уураг иднэ, төмөр өргөнө. Түүнтэй холбоотой уураг уулгаж, элдэв тариа хийгээд, хийлсэн дугуй шиг болгодог хүчний дасгалжуулагч гэж бий болчихсон. Тэд нар нь “Би чамайг 100-120 хилтэй болгож өгнө. Чи улсын цол аваад тийм хэмжээний мөнгө надад өгөөрэй” гээд штанкаар “нүдээд”, тариа хийгээд байгаа. Сумын заанууд хүртэл тийм болчихсон байна. Энэ бол үнэхээр эмгэнэл. Хүмүүс үүнийг нь мэдэхгүй, сайхан болсныг нь гайхаад байдаг. Гэтэл тэднийг химээр бордож байгаа байхгүй юу. Өнөөдөр үндэсний бөхөд хэн уран мэх хийж байна. Булганы Э.Энхбат л байна. Өөр 90, 100 хилтэй бөх байхгүй болсон.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:09 pm

О.Пүрэвбаатар: Би гадаадад гарч ажиллахыг хүсдэггүй: http://hiimori.mn/4wr
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:13 pm

Оюунбилэгийн Пүрэвбаатар: http://sport.news.mn/content/15273.shtml
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:15 pm

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар: Би чөлөөт бөхөд их өртэй хүн: http://pbatjargal.wordpress.com/2009/11 ... %A9%D0%BB/
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:15 pm

О.Пүрэвбаатар: Гудамжныхаа эмээ, өвөө нарт усыг нь авч өгдөг байлаа: http://pbatjargal.wordpress.com/2010/04 ... A9-%D0%BD/
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Mon Mar 24, 2014 11:17 pm

О.Пүрэвбаатар: Яваандаа өөрийнхөө амьдралааар ном бичнэ гэж бодож байгаа: http://www.sonin.mn/news/sport/22850
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Tue Apr 01, 2014 1:01 pm

Б.Батзориг Буриадаас алтан медаль хүртэв
ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХIХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Тус тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Украин, Энэтхэг, Япон зэрэг гадаадын 10 орон, ОХУ-ын бүрэлдхүүний Кемеров, Новосибирск, Эрхүү муж, Байгалийн чанадахь болон Красноярскийн хязгаар, Буриад, Хакас, Тува, Якутын бүгд найрамдах улсын бөхчүүд зэрэг 14 бүгд найрамдах улс, муж, хязгаарын нийт 131 бөх өрсөлджээ.
61 кг-ын жинд түрүүлсэн буриадын бөх А.Богомоев шилдэг бөхөөр шалгарч “Лада-Гранта” хийцийн суудлын хөнгөн тэргээр шагнуулжээ. Түрүүлсэн бөх 60 мянган рубль, дурсгалын бүс, аман хүзүүдсэн бөх 40, гуравдугаар байранд орсон бөх тус бүр 20, алтан медаль хүртсэн бөхийн дасгалжуулагч 20 мянган рублийн урамшуулал хүртжээ.
Манай бөхчүүдээс 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг алт, 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Батболд, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Идэрхүү, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо нар хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнээс урьд нь Б.Батзориг 2003 онд, Н.Золбоо 2010 онд хүрэл медаль авч байжээ.
Олон улсын шүүгч Х.Ганболд, Ц.Сэрээтэр нар тэмцээнд шүүгчээр оролцжээ.
Энэ тэмцээнд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, дэд ерөнхийлөгч Г.Өсөхбаяр, Р.Ууганбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нар урилгаар очиж үзэж сонирхжээ.
Тэмцээнийг Буриад улсын ерөнхийлөгч В.В.Наговыцин, Ардын хурлын дарга М.Гершевич, Биеийн тамир, спортын агентлагийн дарга В.М.Бумбошкин, Улаан-Үд хотын дарга А.Голков, Оросын бөхийн төрлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, олимпийн хошой аварга А.Фазаев нар үзэж сонирхсон байна.
Жич: Чөлөөт бөх нь Буриад улсад өргөн дэлгэр хөгжсөн спортын төрөл хийгээд өнөөдөр уг спортоор өнөөдөр 16 мянган хүүхэд, залуучууд хичээллэж байна. Тус Бүгд найрамдах улсаас дэлхийн аварга Б.Будаев тэрчлэн О.Алексеев, С.Замбалов зэрэг нэртэй бөхчүүд, В.Баймеев, Н.Ивахинов, Ю.Сандаков, Ф.Махутов, В.Иванов зэрэг нэртэй дасгалжуулагчид төрж гарчээ. Буриад улсын бөхчүүдээс А.Цоктоев, Г.Кожевников, А.Бальжинимаев, Л.Волосова нарын дөрвөн бөх олимпийн медаль хүртжээ.
Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн анх 1996 оны аравдугаар сард зохиогджээ. Тус тэмцээн 1997 оноос ФИЛА-гийн тэмцээний хуваарьт багтах болж 2003 оноос “А” зэрэглэлийн тэмцээний ангилалд оржээ. 2007 оноос тус тэмцээний хөтөлбөрт эмэгтэй чөлөөт бөхийн олимпийн дөрвөн жинг оруулжээ.
Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
олон улсын тэмцээний дүн
ОХУ-ын Улаан-Үд хот, 2014 оны гуравдугаар сарын 29-30
57 кг 1. Омак Сюрюн /ОХУ/
2. Виктор Рассадин /ОХУ/
3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
3. Дондук-оол Хуреш-оол /ОХУ/
61 кг 1. Александр Богомоев /ОХУ, Дэлхийн цомын аварга/
2. Булат Батоев /ОХУ/
3. Виктор Банзаракцаев /ОХУ/
3. Вячеслав Ефимов /ОХУ/
65 кг 1. Ахмед Чакаев /ОХУ/
2. Менги Моортуй-оол /ОХУ/
3. Надырбек Улуу /Киргиз/
3. Иван Филиппов /ОХУ/
70 кг 1. Буянжавын Батзориг /“Хилчин” спорт хороо/
2. Арсалан Будожапов /ОХУ/
3. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб/
3. Эламан Донгурбек Уулу /Киргиз/
74 кг 1. Иса Даудов /ОХУ/
2. Иннокентий Иннокентьев /ОХУ/
3. А.Суфиев /Тажик/
3. А.Хуцистов /ОХУ/
86 кг 1. Альберт Саритов /ОХУ/
2. Омар Магомедов /Беларусь/
3. Магомед Зубаиров /ОХУ/
3. Артур Алборов /ОХУ/
97 кг 1. Магомед Мусаев /Киргиз/
2. Семен Семенов /Казахстан/
3. Карапет Арутюнян /Армян/
125 кг 1. Юрий Белоновский /ОХУ/
2. Балдан Цыжипов /ОХУ/
3. Сергей Смертев /ОХУ/
3. Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб/
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Wed Apr 02, 2014 8:36 pm

Европийн АШТ өчигдөр ФИНЛАНДАД эхэлжээ ....
Last edited by Болдгэрэл on Wed Apr 02, 2014 8:37 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Wed Apr 02, 2014 8:36 pm

Эмэгтэй шигшээ багийнхан өнөөдөр Эрдэнэтийн Олимп бааз руу нэгдсэн бэлтгэлд гарсан бол эрэгтэй шигшээ баг СТО дээр нэгдсэн бэлтгэл хийж байна ................
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Fri Apr 04, 2014 2:54 pm

Болдгэрэл wrote:Эмэгтэй шигшээ багийнхан өнөөдөр Эрдэнэтийн Олимп бааз руу нэгдсэн бэлтгэлд гарсан бол эрэгтэй шигшээ баг СТО дээр нэгдсэн бэлтгэл хийж байна ................


Казакстанд ААШТ-тэй юм байна. /Эрчүүд/ Нэгдсэн бэлтгэлдээ байгаан байна лээ. Сая цайндаа орох гэж байхад нь Б.Батзоригтой таарсан.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Wed Apr 09, 2014 2:04 pm

Казахстаны Астана хотноо дөрөвдүгээр сарын 23-26-нд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:

57 кг: ОУХМ Д.Цогтбаатар /Алдар/
61 кг:Н.Лхамгармаа /Алдар/
65 кг: Б.Батмагнай /Ажнай/
70 кг: ОУХМ Б.Батзориг /Хилчин/
74 кг: ОУХМ П.Өнөрбат /Хасу Мегаватт/
86 кг: ОУХМ О.Үйтүмэн /Аврагч/
96 кг: ОУХМ Д.Хүдэрбулга /Ганьт/
125 кг: ОУХМ Н.Золбоо /Харгант цамхаг/

ЭМЭГТЭЙ:

48 кг: ОУХМ Э.Нарангэрэл /Хангарьд/
53 кг: ОУХМ Э.Даваачимэг /Хилчин/
55 кг: ОУХМ П.Орхон /Алдар/
58 кг: Б.Шоовдор /Цастын барс/
60 кг: ОУХМ С.Цэрэнчимэд /Алдар/
63 кг: ОУХМ Б.Нямгэрэл /Хангарьд/
69 кг: ОУХМ Ш.Түмэнцэцэг /Хилчин/
75 кг: Г.Уртнасан /Өвөрхангай/
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Wed Apr 09, 2014 2:59 pm

Эмэгтэйчүүд нь дан залуучууд уу? Даваачимэг, Цэрэнчимэд гэж л сонсож байсым бна. эрэгтэй 61, 65-д юун танихгүй нөхөд ороод ирэв?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Wed Apr 09, 2014 4:52 pm

Жингүүдэд өөрчлөлт ороод л сайн мэдээгүй хүүхдүүд ороод ирэх шиг боллоо. Батмагнайг сайн мэдэхгүй бөх байна. Харин Лхамгармааг гадарлаж байна шүү. Сая болсон Монголия Опеноор мөнгө авсан бөх байна.

Энэ залуу байна.
https://www.facebook.com/lhamgarmaa.nar ... &ref=br_tf
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Fri Apr 11, 2014 7:02 pm

Ерөнхийдөө 2-р багаа явуулж байгаа. Залуучуудыг дэмжих, бэлтгэл хангагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор .....
Батмагнай Өмнөговийнх. 88 оных байх ..... Сая Опен-оор 65-д түрүүлсэн .........
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Thu Apr 24, 2014 8:40 am

Эхний өдөр манай бөхчүүд тавуулаа медаль зүүцгээв
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр манай таван бөх дэвжээнд гарснаас бүгд медалийн төлөө барилдаж эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, эмэгтэй 58 кг-ын жинд спортын мастер Б.Шоовдор нар мөнгөн медаль зүүцгээлээ. Б.Шоовдорын авсан медаль нь тивийн аваргаас манай эмэгтэй бөхчүүдийн авсан 20 дахь мөнгөн медаль байлаа.
65 кг-ын жинд спортын мастер Б.Батмагнай казахстаны бөх ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга Даурен Жумагазиевийг, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн БНСУ-ын бөх Г.Кимийг цэвэр ялж хүрэл медальд хүрцгээлээ.
Б.Батмагнай, Н.Золбоо, Б.Шоовдор нар гуравдугgар сард болсон “Mongolian Open” олон улсын тэмцээнд түрүүлж байсан юм.,
Маргааш эрэгтэй 61 кг-ын жинд спортын мастер Н.Лхамгармаа, 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, 96 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга, эмэгтэй 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл нар барилдана.
Тэмцээний эхний өдрийн дүн
Эмэгтэй
58 кг 1. Кавай Рисако /Япон, залуучуудын дэлхийн аварга/
2. Баатаржавын Шоовдор /”Цастын барс” клуб/
3. Дханда Поожа /Энэтхэг/
3. Ок Хан Ким /БНАСАУ/
Энэ жинд 9 бөх өрсөлджээ.
Манай бөх Б.Шоовдор нэгдүгээр тойрогт вьетнамын бөх Ти Лион Памыг 2:1 онооны харьцаагаар хожиж хагас шигшээд Ардчилсан Солонгос Улсын бөх Ок Хан Кимийг бөхийг 11:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн болзол биелүүлж алтан медалийн төлөө японы бөх Кавай Рисакотой барилдаж 0:7 онооны харьцаагаар хожигджээ.
Эрэгтэй
57 кг 1. Расул Калиев /Казахстан, Азийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл, өсвөрийн ДАШТ-ний мөнгөн медальт/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
3. Фумитака Моришита /Япон/
3. Самат Надырбек /Киргиз/
Манай бөх Д.Цогтбаатар нэгдүгээр тойрогт ираны бөх Мехраныг 5:4, хоёрдугаар тойрогт вьетнамын бөх Туан Та Хонгийг 11:0, хагас шигшээ барилдаанд японы бөх Фумитака Моришитаг 8:3 онооны харьцаагаар дараалан өвдөг шороодуулж алтан медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Р.Калиевтай өрсөлдөж 4:10 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
65 кг 1. Мохаммед Сейд Ахмед /Иран/
2. Жин Хоук Канг /БНАСАУ/
3. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
3. Фуркат Фарманов /Узбек/
Манай бөх Б.Батмагнай нэгдүгээр тойрогт киргизийн бөх Улукман Маматовыг 9:4, хоёрдугаар тойрогт японы бөх Томоцугуг 4:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө ираны бөх Мохаммед Сейд Ахмедтэй барилдаж 0:10 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Даурен Жумагазиевийг 5.52 минутанд цэвэр даржээ.
86 кг 1. Мейсам Жукор /Иран/
2. Аслан Кахизе /Казахстан/
3. Оргодолын Үйтүмэн /”Аврагч” спорт хороо/
3. Рашид Курбанов /Узбек, азийн аварга/
Манай бөх О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт туркмений бөх Юсуп Козахаевийг 8:0 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Аслан Кахизед 1?:20 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын бөх Гванюк Кимтэй барилдаж 4.42 минутанд цэвэр ялжээ.
125 кг 1. Камиль Газеми /Иран/
2. Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб/
3. Шанг Хай /БНХАУ/
3. Даулет Шабанбай /Казахстан/
Манай бөх Н.Золбоо нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт иракийн бөх Сабах Абдулах Мохаммедийг 10:7, хагас шигшээ барилдаанд хятадын бөх Шанг Хайг 6:1 оноогоор ялж мөнгөн медалийн болзол биелүүлж алтан медалийн төлөө ираны бөх Камиль Газемитай барилдаж 0:2, 0:8 онооны харьцаагаар дийлджээ.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 24, 2014 11:26 am

Сайхан эхэлжээ. Чука одоо үндэсээ дагнаад Золбоод жингээ бүр өгөх байх. гэхдээ хаячихалгүй бэлтгэл хангаад дотооддоо өрсөлдөөн өрнүүлж байсан нь дээр байх. тэхгүй бол өөр ирлээд хурцлаад өгөх хүн хүнд жинд байхгүй. Пүрэвдагва, Одгэрэл 2 УАШТ-ээс өөр тэмцээнд бараг л орохгүй байгаа биз дээ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Thu Apr 24, 2014 2:30 pm

Манай хүнд жин бас л сул гээд хэлчихэд буруудахгүй байх. Золбоог хурцлах бэлтгэлийг нь сайн хангах хүн бол яха арггүй Чука. Хурц Одгэрэл, У/н Пүрэвдагва 2 бол бэлтгэл хангах, шигшээ дээр нээх бэлтгэл хийдэггүй юм шиг байна лээ. УАШТ дээр л үздэг нь үнэн байхаа. Золбоог сайн дэмжээд чөлөөтөөр сайн үзүүлж байгаад Олимп ДАШТ-аас медал зулгаах хэмжээнд хүргээд өгчих хэрэгтэй.
Тэрний дараагаар үндэсрүү ороход яг л болно. Одоо үндэс дээр нас нь арай л болоогүй санагддаг.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby Yes Man » Thu Apr 24, 2014 2:57 pm

Золбоо чинь хөгшин 1984 оных шдээ.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Thu Apr 24, 2014 3:08 pm

Арай ч 1984 оных биш ээ. 92 билүү 93 оных шүү дээ.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 24, 2014 3:17 pm

84 оны Золбоо чинь Би чамд хайртайгийх :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby bure » Thu Apr 24, 2014 9:59 pm

Khuderbulga 97 kg aziin avarga bolloo bayar xyrie :mongol: :mongol: :mongol:
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Fri Apr 25, 2014 10:01 am

үүнээс илүү сайхан мэдээ гэж юу байхав дээ. Одоо медалийнхаа чанарыг сайжруулж багын дүнгээр Намбер ваан ийг л авах хэрэгтэй. :gold
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby white » Fri Apr 25, 2014 4:59 pm

Бараг хоёрдугаар багаа явуулсан гэхэд аймаар олон медал аваад байгаа юм биш шүү. Манайхан Азиас медал нтр авахад тоохгүй болсон байна уу даа.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Sat Apr 26, 2014 9:45 am

Ene manaihan saijiraad baina uu, Aziin chuluut buh muudaad baina uu, manai chuluut buh sayhan unaltand orood baina geed baisan
kayo
Барса фэн
 
Posts: 8907
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron