Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Judo

Postby Bibby » Tue Apr 08, 2008 6:43 pm

Д.Нямхүү Азийн аваргад оролцохгүй


Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын сүүлээр БНСУ-ын Чэжү хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд болох бөгөөд манай тамирчид 23-нд БНСУ руу нисэх аж. Олимпийн эрхийн оноо өгөх хамгийн сүүлийн тэмцээн болох тивийн аваргад шигшээ багийн тамирчид эрэгтэй, эмэгтэй бүтэн багийн бүрэлдэхүүнтэй өрсөлдөнө. Харин энэ удаагийн тэмцээнд жүдо бөхийн ОУХМ Д.Нямхүү оролцохгүй болсон байна. Учир нь түүний оны өмнө хийлгэсэнмөрний хагалгаа бүрэн эдгээгүй байгаа учир энэ удаагийн тэмцээнд оролцуулахаас дасгалжуулагчид нь татгалзжээ. Гэхдээ манай тамирчин Афины олимпиос хойш оролцсон бусад тэмцээнээс нийт 90 оноо цуглуулж, одоогоор жингийнхээ тамирчдын гуравдугаарт бичигдэж байгаа учир нийлбэр оноогоороо олимпийн эрх авах нь бараг тодорхой болоод байгаа юм. Тиймээс шигшээ багийн дасгалжуулагчид Д.Нямхүүг олимпийн наадамд нөөхөөр шийдсэн бололтой.
news.mn
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Judo

Postby poseidon » Sun Apr 27, 2008 5:50 pm

цагаанбаатар Иранд ялагдчих шив дээ......... :sad:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6821
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Judo

Postby btushig » Mon Apr 28, 2008 6:19 pm

aziin avraga yu bolson be?
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby meesh » Wed Apr 30, 2008 1:33 pm

2 мөнгө 7 хүрэл гэв үү? 11 эрх нийт аваад байгаан байна, 8 авна гэж байсан чинь 2ыг давуулан биелүүлсэн байна шт...Энэ төрлөөс 2 медаль хүлээе дээ....
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Judo

Postby btushig » Fri May 23, 2008 10:45 pm

orosd bolj bgaa delhiin tsomiin 60 kl Boldbaatar hurel medal avlaa.mon Tsagaanbaatar 66 kl barildaj hagas finald delhiin avragiin 5 bairnii shagnalt armenii nazaryand yalagdaj hurel medaliin toloo franciin amorostoi barildana.73 kl Dashdavaa gurjiin bohod diildsen bna.
em 52 kl Bundmaa hureliin toloo luxenburgiinn bohtei.
57 kl Erdenet-Od altiin toloo franctai.
63 kl Battogs hureliin toloo austriiin bohtei tus tus taarsan bna.
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby btushig » Fri May 23, 2008 10:50 pm

orosd bolj bgaa delhiin super tsomd 52 kl Bundmaa luxenbourgiin bohiig yalj hurel avlaa
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby btushig » Fri May 23, 2008 11:04 pm

delhiin super tsomiin 66 kl Tsagaanbaatar hurel avlaa.
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby btushig » Fri May 23, 2008 11:34 pm

delhiin super tsomiin am 57 kl Erdenet-Od franciin bohiig tsever yalj delhiin super tsomiin avraga boljee. :)( :-D :beer
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby btushig » Sat May 24, 2008 12:14 am

emegtei 63 kl Battugs hurel avlaa
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby шипи » Thu Jun 05, 2008 12:50 am

Европт болсон жvдо бєхийн тэмцээнд манай баг тамирчин амжилттай оролцжээ.

Тус тэмцээнээс багаараа мєнгєн медаль хvртэж, Х.Эрдэнэт-Од аварга болсон аж. Єчигдєр Спортын тєв ордонд Монголын жvдо бєхийн холбооны ерєнхийлєгч МУГТ Х.Баттулга, Монгол Улсын шигшээ багийн ерєнхий дасгалжуулагч Ч.Насантогтох нар баг тамирчиддаа баяр хvргээд, удахгvй болох олимпийн наадамд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуурсгаарай хэмээжээ....
04.06
User avatar
шипи
Миланиста
Миланиста
 
Posts: 393
Joined: Mon Apr 17, 2006 12:21 pm
Location: Улаанбаатар

Re: Judo

Postby Чуугий » Wed Jun 25, 2008 12:42 pm

za olimp ehleh duhuj bna shuu judochiddoo amjilt husie altan medel avaarai
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Батгэрэл » Thu Jun 26, 2008 10:03 am

Германд болсон ОУ-н тэмцээнд олимпийн эрх авсан 3 тамирчин оролцож Батзориг, Ганзориг хүрэл, Наранбаатар алтан медаль авсан байна. Олимпоор л аз од нь гийгээсэй дэ :)
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Judo

Postby Primax » Sat Aug 09, 2008 7:13 pm

Цагаанбаатар ялагдчихлаа
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: Judo

Postby otgoo99 » Sat Aug 09, 2008 9:12 pm

Цагаанаа маань эхний тойрог дээрээ ялагдаад
тэгэхдээ Нямхуу бна .Болоогуй ээ
60 кг туруулсэн энэ Солонгос унэхээр саин бнлээ .Бух єрсєлдєгчєє цэвэр ялсан . Аргагуй олимпын аварга ийм байдаг гэдгийг харуулаадаа
Image
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: Judo

Postby Eny » Mon Aug 11, 2008 12:32 am

medal awch Uilaad l end Hankukuud uilaad l
За админаа (^___^)
User avatar
Eny
 
Posts: 335
Joined: Fri Aug 08, 2008 3:25 pm

Re: Judo

Postby 1220 » Mon Aug 11, 2008 9:18 am

otgoo99 wrote:Цагаанаа маань эхний тойрог дээрээ ялагдаад
тэгэхдээ Нямхуу бна .Болоогуй ээ
60 кг туруулсэн энэ Солонгос унэхээр саин бнлээ .Бух єрсєлдєгчєє цэвэр ялсан . Аргагуй олимпын аварга ийм байдаг гэдгийг харуулаадаа
Image

уг нь Чой Мин Хо чинь манай Цагаанаагын гараас гардаггүй гар штээ
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Judo

Postby Suugii » Mon Aug 11, 2008 9:22 am

1220 wrote:
otgoo99 wrote:Цагаанаа маань эхний тойрог дээрээ ялагдаад
тэгэхдээ Нямхуу бна .Болоогуй ээ
60 кг туруулсэн энэ Солонгос унэхээр саин бнлээ .Бух єрсєлдєгчєє цэвэр ялсан . Аргагуй олимпын аварга ийм байдаг гэдгийг харуулаадаа
Image

уг нь Чой Мин Хо чинь манай Цагаанаагын гараас гардаггүй гар штээ


Гараас гардаггүй ч биш байхаа.... Цагаанаа цөөхөн ялж байсан ихэнхдээ авхуулдаг... Олимпоор харин өөрөө аз таарч даралтаар ялсан гэх юм байна лээ... Афиний Олимпоос өмнө 2 ч удаа таараад цэвэр ялагдсан байсан байдаг юм байна лээ... Багш нь ч хэлсэн байдаг тэр нөхөрөөс л жоохон эмээж байсан харин манай цагаанаа сайхан барилдаж цэвэр яллаа гээд л байсан...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Judo

Postby 21Grams » Wed Aug 27, 2008 1:44 am

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Цагаанбаатарын барилдаан судлагдчихсан, Түвшинбаярыг хэн ч мэдэхгүй байсан

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай “Олимп” студийн сэтгүүлч Батжаргалын хийсэн ярилцлагыг толилуулж байна.
Бээжингийн опимпод жүдо бөхийн тамирчид амжилттай оропцож, Монгол улсаас анх удаа олимпын алтан медалийг жүдо бвхийн тамирчин Н.Түвшинбаяр авчирлаа. Энэ гайхам амжилт нь УИХ-ын гишүүн, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай салшгүй холбоотой. Ямартаа ч Х.Баттулга гишүүний энэхүү гавъяаг үнэлж МУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаар тодорхойлжээ. Энэ нь ч биелнэ гэдэгт Монголчууд итгэж байна.

-Ер нь манай тамирчид сэтгэл зүйн хувьд ямархуу байсан бэ?
-Манай тамирчид том тэмцээнд орохдоо сэтгэл зүйн тал дээр алдаа гаргадаг л даа. Зөвхөн тамирчдын гаргаж байгаа сэтгэл зүйн дайралтуудыг дийлэхгүйгээс болж жаахан алдаа гаргаж сүүлийн 10, 20 секундад хожигдох явдал их байдаг. Үүнийг эвдэхийн тулд Орос Солонгосын тамирчдыг урьж авчирч бид ялж болдог юм байна гэдэг үзүүлэлтийг тамирчиндаа суулгахын тулд бооцоот тэмцээнүүд хийж байсан.
-Олимпын аваргатай болсон торгон мөчид та юу хийсэн бэ?
-Энэ торгон мөчийн дараа бид Бээжинд хурал хийсэн. Түвшинбаярын барилдааны дараа манай хоёр бөх барилдах байсан юм чинь бид маш даруухнаар бэлтгэлээ хийгээд явж байсан. Бусад орны тамирчид гайхаад “Та нар чинь Олимпын аварга болчихоод ямар хачин хүмүүс вэ” гэж байсан. “Бид баярлах болоогүй. Дахиад хоёр барилдаан байгаа” гэсэн. Олимпын аваргыг жүдочид дахиад авах боломж бий. Манай долоон жин ерөнхийдөө их жигд олон өрсөлдөгчтэй.
Түвшинбаяр бол улсынхаа аварга дээр илт тасархай түрүүлж чаддаггүй ш дээ. 73 кг-д барилдсан Дашдаваа ч шууд улсын аварга болж чаддаггүй хүн ш дээ. Ялах ялагдах юм бий. Монгол улс чинь бөхийн орон. Манай тамирчдад гараад материал бий, дээр нь барьцтай барилдаанаар барилддаг.
-Өөр бусад тамирчдынхаа барилдаануудын тухайд юу хэлэх вэ?
-Жүдо бөхөд торгуулах их хүнд байдаг. Энэ нь шүүгчидтэй их холбоотой. Олимпод манайх жүдогийн нэг ч шүүгчгүй. Ер нь өөрийн шүүгчгүй орон медаль авах их хүнд л дээ. Дашдаваа Ираны бөхтэй барилдахад гарангуутаа үнэлгээ авсан ш дээ, хонгодоод. Түүний дараагаас угсраа торгууль орж ирээд, тэнцүү өрсөлдөж байгаа үед торгууль орж ирэхээр хүн пааникт орчихдог. Түүнээсээ гарах гэсээр байтал цаг явчихдаг, оноо алддаг. Японы тамирчинтай барилдахад 10 секундын дотор хоёр торгочихож байгаа юм. Энэ мэт шударга бус явдал олон гардаг. Одоо шууд үздэг болохоор амар юм. Урьд шүүгч рүү бурууг түлхлээ гэж шүүмжилж дарамталдаг байсан. Бичлэгүүдийг харахад Японы бөх барилдах ямар ч чадваргүй байхад торгохгүй, манай бөхийг торгоод л. Ер нь олон улсын 2-3 шүүгчтэй болж байж тэр ориы зиндаанд очно, амжилт улам баталгаажна. 81 килограммын жинд Нямхүү Голландын дэлхийн аварга сайн тамирчинтай барилдсан. Нөгөө тамирчин нь ажиллахгүй байхад манай тамирчинг юкогоор торгоод зоноосоо хоёроор гарсан. Голландыг ялаад дараа нь Олимпийн менгөн медальт Дэлхийн аварга Польш Голландын гэх мэт гурав цэвэр ялсан. Эхний тойрогтоо таарсан Голландыг үнэхээр зөв шүүгээд манай бөхөд ялалт өгсөн бол алтан медалийн төлөө барилдах боломж байсан. Хүрэл медалийн төлөө Украйны бөхтэй барилдсан. Хэтэрхий их улайрч заавал медаль авах ёстой гэсэн сэтгэлээсээ болоод том алдсан.Тэрийгээ нөхөж хөөгөөд, сүүлдээ Украйны бөх барилдаагүй зугтаасаар байгаад тоглолт дууссан.
-Түвшинбаярыг янз янзаар ярьж байна. Та өөрөө бөх хүний хувьд тодорхойлж хэлэхэд барилдааны тал, сэтгэл зүйн тал дээр ямар байна?
-Түвшинбаярын нэг авах тал нь өөрөөсөө том цолтой хүнтэй их сайн барилддаг. Барилдах ч дуртай. Өөрөө -100-д барилддаг байж үнэмлэхүй жин рүү орчихдог. “Энийг л нэг давмаар байна багшаа” гэдэг. Тийм хүн чинь цаашаа явахад амар. Сэтгэл зүйн хувьд тийм бэлтгэлтэй хүн чинь барилдаанаа их зөв хуваарилдаг.
-Алтан медалийн төлөө барилдах эрх авчих үед та бүхэн юу гэж зөвлөж байв?
-Том барилдааны үед олуулаа ордоггүй л дээ. Массажист, ерөнхий дасгалжуулагч, гарын дасгалжуулагч гээд цөөхөн хүн ороод сэтгэл зүйн бэлтгэл хийдэг. Мөнгөн медаль авах болзол хангахад баярлаж болохгүй шүү гэж байсан. Ер нь Бээжин Монголтой ойрхон цагийн зөрөө байхгүй зэрзг давуу талаа ашиглана гэж ярьдаг байсан. Маш олон бэлтгэл хангагчтай явсан. Урьд манайх бэлтгэл хангагчгүй яваад, гурван тамирчин явлаа гэхэд гурвуулаа өөр жинтэй зарим нь эмчтэйгээ хүртэл бэлтгэл хангаж байлаа. Сиднейн олимпод тийм юм болсон ш дээ. Массажистаа “барьж аваад” өөр ноцолдох хүн байхгүй. /инээв/ Би хүртэл бэлтгэл хангагч болж байсан. Солонгос Япон бусад оронд бэлтгэл хангагч тусдаа явдаг. Нэмэх 100 килограммд түрүүлсэн Хятадын Тонг гээд эмэгтэй жүдоч байна даа, түүний бэлтгэл хангагч гээд 10 залуу явж байна. Бүгд 100 гаруй кг жинтэй. Зөвхөн нэг хүнд шүү. Японы Олимп дэлхийн аваргууд бэлтгэл хангагч, мэх давтагч, массажист эмч гээд 10 гаруй хүнтэй бригад дагуулж бөөцийлүүлж явна. Сая манай жүдочид олон очсон. Нэгдүгээрт том тэмцээнийг үзэж байна, бэлтгэл хангаж байсан тамирчин нь том медаль авахад дараагийн барилдаанд сэтгэл зүйн хувьд бэлдэж байгаа хэрэг.
-Та шагнал гардуулахад өөрөө гарч ирсэн дээ?
-Яахав манай жүдочдын нэр хүнд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өсөхөөр Дэлхийн Жүдогийн холбоо анхаарал тавиад “Танай -100 кг-ын тамирчин сайн барилдаж байна, Монгол улсаа төлөөлж Олимпийн аптан медаль гардуулах ёслолд оролц” гэсэн урилга ирсэн л дээ. Тэр нь сайхан л санагдаж байлаа. Ер нь Түвшээ сүүлийн хоёр жилд гарч ирсэн учраас барилдаан нь судлагдаагүй. Хоёр гурван том тэмцээнд оруулж оноог нь авахуулчихаад зогсоочихсон юм. Барилдаан нь судлагдана гээд. Цагаанбаатарын барилдаан бол Афины олимпоос хойш судлагдаад Цагаанбаатараас сугалаагаа сольж орж байна гэдэг бусад амжилт гаргах тамирчдад эхний ялалт байсан л даа. Манай Монголчуудаас дэлхийн бөхчүүд айдаг аа. Хамтын хүчээр аваргын алтан медаль авсан. Ялангуяа Насантогтох багш байна. Намайг 18, 19-тэй байхад маш сайн дасгалжуулагч байсан. Одоо хүртэл энэ буухиаг аваад явч байгаа багш нар олон бий. Манай Түвшинбаяр УАШТ-д зовж байж төрүүлдэг. Саяын олимпод түрүүлдэг шигээ түрүүлж чаддаггүй. Бидний залуу халаа үе үедээ бэлтгэгдчихсэн байгаа. Монголд 3-4 хүн нэг жинд өрсөлдөж байгаа. Цагаанбаатарт ч улсад жиндээ түрүүлэхэд хэцүү ш дээ. Бөхчүүд их сайжирч байгаа. Цэрэнханд өмнө нь ялдаг байсан учраас би түрүүлчихлээ гээд бодсон. Уг нь хүрэл мөдаль авах боломж байсан.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Judo

Postby Цоомоо » Tue Sep 16, 2008 12:14 pm

За одоо Тайваньд нэг ОУ-ын тэмцээн болно.
Манай баг явах гэж байгаа.
Залуу тамирчид явж байгаа.
Манайхан амжилт гаргах байх аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Judo

Postby Цоомоо » Mon Sep 22, 2008 4:43 pm

Зүүн Азийн аваргаас манайхан 1 мөнгө, 3 хүрэл авчээ.
+100-д барилдсан Б. Төгөлдөр, -100-ын Ариун - Эрдэнэ 2 лав хүрэл авсан байна. Нэг мөнгийг нь эмэгтэй 48-ын охин авч. Манайхан тэгээд багийн тэмцээнд хүрэл авсан байна. Зүүн Ази чинь жудогоор айхтар шүү дээ, манайхан сайн оролцжээ. :bronze :bronze :bronze :silver
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Judo

Postby Жавхлан » Tue Sep 23, 2008 12:23 am

2-р багаараа оролцсон гэхэд боломжийн л амжилт байна. Жүдогийнхан ч сайн байна шүү. :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Judo

Postby Чуугий » Wed Sep 24, 2008 9:19 am

сайн амжилт гаргажээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby asa » Tue Sep 30, 2008 9:14 am

За нэг иймэрхүү мэдээлэл гараад эхлэх шив дээ. Манай хүн арай явчихгүй байлгүй дэ

Дэлхийн спортын алдартнууд нутаг сэлгэж, илvv их зvйл амласан улс орны иргэн болоод явах нь олон байдаг.
Манай улсын буудлагын спортын нэрт тамирчин Д.Мєнхбаярыг Герман улсын иргэн болоод явахад эх орноосоо урвасан хэмээн зарим нэг нь vзэж байхад тvvний шийдвэрийг зєвтгєх хvн ч байсан юм. Тухайн vед спортыг нэг их анхаардаггvй, хангалт ч муу байсан байх. Харин одоо бол тєр засаг тєдийгvй хувь хvн албан байгууллага ч спортыг их дэмжих болсон болхоор эх орноо орхих тийм хатуу сэтгэлтэй тамирчин vгvй бизээ. Гэхдээ Олимпийн аварга, МУГТ Н.Тvвшинбаярт Саудын Арабын орноос єєрийн иргэн болно уу гэсэн хvсэлт ирсэн байна. Vvнээс гадна ашигт малтмалаараа дээгvvрт ордог Канад улсаас ч гэсэн ийм адил санал ирсэн байна. Харин одоогийн байдлаар манай аварга эцсийн хариу єгєєгvй байгаа бєгєєд бодож vзье гэсэн хариу єгсєн байна. Манай олимпийн аварга ямар шийд гаргах бол гэхээс Монголчууд минь байж ядаж байгаа нь мэдээж юм.
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Judo

Postby Чуугий » Tue Sep 30, 2008 9:20 am

арай ч явчихгүй байлгүйдээ...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Цоомоо » Wed Oct 01, 2008 9:47 pm

Явбал өгсөн юмнуудаа бүгдийг нь буцааж авах хэрэгтэй хаха.
Явбал **н** л байхгүй юу.
Зүгээр л **н**. ТЭрэнд байж ядаад байх юм юу байдын.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests