Page 1 of 2

*XacBank FC*XacBank FC*XacBank FC

PostPosted: Thu Apr 05, 2007 10:25 am
by TRISTAN
Зиа ямарч бсан багынхаа сэдвийг нээчихэе. Тэгээд цаашид юу болохыг харая.

PostPosted: Fri Apr 06, 2007 5:16 pm
by TRISTAN
Зиа өчигдөр манайх Хөл бөмбөгийн мэргэжлийн Хас Хүлэгүүд багын Юниоруудтай нь тоглоод 1:2-оор хусуулчихлаа. Хурдтай тоглодог юм билээ.
3 дугаар сургуулийн талбай дээр 30 минутаар 2 үе тоглосон. Яасан ч их том том чулуутай юм, тэгсэн мөртлөө сул шороо ихтэй хэцүү газар байна лээ шүү.
Дашрамд хэлэхэд манайх чинь ноёны баг юм билээ шүү. ККК :mrgreen:

PostPosted: Fri Apr 06, 2007 7:21 pm
by Mr S
манайд бас нэг ноён бгаа шүү..........

PostPosted: Mon Apr 09, 2007 11:33 am
by TRISTAN
Zia manai bag ch amraltiin udruudeer neleed heden toglolt hiilee, beltgelee ch neleen hiilee.

Хагас сайнд мэргэжилийн Хасын Хүлгүүд багын шинэ залуучуудтай нь тоглолоо. 45 минутаар 2 үе тоглож 9:6 харьцаатай хусуулчихсан. :sad:

Бүтэн сайнд ногоон талбай дээр хувцсан дээрээ LG гэсэн бичигтэй мөртлөө Сони гэдэг багтай тоглосон. Энэ баг их хүчтэй бүрэлдэхүүнтэй баг харагдсан. Ямарч байсан манай хуучин Хөх чоно болон Анод банкны багаас тоглогч нар нэлээд авсан байсан. За тэгээд 25 минутаар 2 үе үзэлцээд 2:2-оор тэнцлээ.

Дараа нь МобиКомын багтай тоглосон. Бас их дажгүй тоглолттой баг харагдсан. 25 минутаар 2 үе тоглоод 4:0 билүү 5:0-иор манайхан хожсон.

Зиа уридчилсан тоглолтууд нэг иймэрхүү л байна даа.

Сайхан тоглолт болсон

PostPosted: Tue Apr 10, 2007 1:27 pm
by Chinga
TRISTAN wrote:Zia manai bag ch amraltiin udruudeer neleed heden toglolt hiilee, beltgelee ch neleen hiilee.

Хагас сайнд мэргэжилийн Хасын Хүлгүүд багын шинэ залуучуудтай нь тоглолоо. 45 минутаар 2 үе тоглож 9:6 харьцаатай хусуулчихсан. :sad:

Бүтэн сайнд ногоон талбай дээр хувцсан дээрээ LG гэсэн бичигтэй мөртлөө Сони гэдэг багтай тоглосон. Энэ баг их хүчтэй бүрэлдэхүүнтэй баг харагдсан. Ямарч байсан манай хуучин Хөх чоно болон Анод банкны багаас тоглогч нар нэлээд авсан байсан. За тэгээд 25 минутаар 2 үе үзэлцээд 2:2-оор тэнцлээ.

Дараа нь МобиКомын багтай тоглосон. Бас их дажгүй тоглолттой баг харагдсан. 25 минутаар 2 үе тоглоод 4:0 билүү 5:0-иор манайхан хожсон.

Зиа уридчилсан тоглолтууд нэг иймэрхүү л байна даа.


Сүүлийн тэр МобиКомтой хийсэн тоглолтонд Хасынхан 4-3-3 тактикаар тоглосон нь ийм ялалтанд хүргэсэн. МобиКомын хамгаалагчид тун удаан, хоорондоо ойлголцохгүй зэрэг нь Хасынханы довтлогч нарт тун сайхан боломжуудыг өгсөн дөө. Хасынхны арын хамгаалагчаас урагш довтлогчид угтуулсан тун сайхан нэг алсын дамжуулалтыг МобиКомынхон отон хэмээн зогсоочихсон. Шүүгч ер нь асар хэрэгтэй юм билээ шүү. Жаахан даарч үзсэн болохоос, арай л ханиад хүрчээгүй.

PostPosted: Tue Apr 10, 2007 1:54 pm
by TRISTAN
хэлээд юу гэхэв. Тэгэхэд Моби-гийн хамгаалагч нь зөрөөд манай 3 тоглогч зэрэг сугараад гараад ирсэн. би бүр пол дээр байж байгаад урагшаа гараад ирсэн чинь отон гээд байсан. За тэр ч яахав бэлтгэл байсан болохоор нээг их маргаагүй. Зааланд тоглосоор байтал, талбай бас л том харагдаж байна лээ шүү.

PostPosted: Wed Apr 11, 2007 11:58 am
by khakmn
Harin tehh, manai toglogchid hoorondoo jaahan oilgoltsoogui yum tsunduu l garsan baih. Dahin tiim aldaa gargahgui baih talaar hicheenee. Yer ni bol turshlagatai, sain baguudtai togloj baij l yum surah baih. Tanaih sain yum bn le.

PostPosted: Wed Apr 11, 2007 12:55 pm
by TRISTAN
Za, uchigdor Alcatel geed bagtai hamtarsan beltgel hiilee. Ene bagt sayn toglodog humuus zundoo bayna shuu. Oiriin pas saytay. Urd tald ni MHHTG-iin darga Sayhanbileg (nugoo suvgaa buu solioroi gedeg) toglodog yum bilee.

Манай хамгаалагчид нээг их анхаарал өгөхгүй байсан чинь их хурдтай сайн тоглож 2 ч гоол манайд оруулсан. Тэгэхээр өрсөлдөгчид нь энэ мэдээг анхааралдаа аваарай.
Тактикийн хувьд голоороо ойрын пасаар урагшилж байгаад зах руугаа гаргачихдаг. Тэгээд хамгаалалтыг захруу задалж байгаад урагшаа 16 оруулчихдаг юм билээ.
Өмнө нь тоглож байсан хашир туршлагатай ах нар байсан даа.
30 минутаар 2 үе тоглоод 3:2-оор манайх хусуулчихсан.
За яахав, манайх ч янз янзаар тоглолтоо зохиогоод тоглож үзэж байна.

Тэмцээнийг ч тэсэн ядан хүлээж байна шүү.

PostPosted: Thu Apr 12, 2007 1:00 pm
by Chinga
TRISTAN wrote:Za, uchigdor Alcatel geed bagtai hamtarsan beltgel hiilee. Ene bagt sayn toglodog humuus zundoo bayna shuu. Oiriin pas saytay. Urd tald ni MHHTG-iin darga Sayhanbileg (nugoo suvgaa buu solioroi gedeg) toglodog yum bilee.

Манай хамгаалагчид нээг их анхаарал өгөхгүй байсан чинь их хурдтай сайн тоглож 2 ч гоол манайд оруулсан. Тэгэхээр өрсөлдөгчид нь энэ мэдээг анхааралдаа аваарай.
Тактикийн хувьд голоороо ойрын пасаар урагшилж байгаад зах руугаа гаргачихдаг. Тэгээд хамгаалалтыг захруу задалж байгаад урагшаа 16 оруулчихдаг юм билээ.
Өмнө нь тоглож байсан хашир туршлагатай ах нар байсан даа.
30 минутаар 2 үе тоглоод 3:2-оор манайх хусуулчихсан.
За яахав, манайх ч янз янзаар тоглолтоо зохиогоод тоглож үзэж байна.

Тэмцээнийг ч тэсэн ядан хүлээж байна шүү.


Хайран юм, очиж үздэг байж. Нөхөрсөг тоглолт ч бай, бэлтгэл ч бай зарлаад тавьчих л даа. Очиж хармаар байна шд.

PostPosted: Mon Apr 16, 2007 12:36 pm
by TRISTAN
Hi-Fi Rockers, MobiCom gesen baguudiig 1:0 haritsaataigaar hojloo. Manaihan uvoljingoo zaalnii beltgel hiisen bolohoor pasaa ugtuulj hayah tal deer joohon muuhan bna. Gehdee yahav yavan changarsaar l bayna.

PostPosted: Mon Apr 16, 2007 5:02 pm
by Gooner
Тристан ПМ-ээ шалгасан бай даа :mrgreen:

PostPosted: Tue Apr 17, 2007 12:15 pm
by TRISTAN
За нэг тойм бичихээс. Тэгэхгүй бол бусад багууд сүртэй сүртэй тойм бичээд байх юм.

Манай эхний тоглолт Хай-Фай Рокерс гээд түрүү жил орж байсан туршлагатай багтай тулгарлаа.
Багын ихэнх тоглогчид нь залуу их хурдтай тоглогчид байсан бөгөөд тоглолтонд гарахын өмнө бид энэхүү багын эсрэг тусгай тактик боловсруулж гарлаа.
Тоглолтыг эхлээд бид бөмбөгийг голд эзэмшиж ойрын пасаар айлын тоглолтыг удаашруулж, байрлалыг хөдөлгөж байлаа. 1 дүгээр үеийн гол үед 2 номерын хагас Цэнгэл зүүн жигүүрээр бөмбөгийг өөрийн талаас айлын шугам хүртэл хуураад туугаад гараад ирлээ. Гэхдээ гол руу хаях мөчид Рокерсийн голын хамгаалагч тасалж чадсан юм. Үнээс хэдхэн мөчийн дараагаар 9 номерын довтлогч Ганхуягын хаалганы баруун талаас хүчтэй цохисон бөмбөг хаалганы хажуу талаар гарч байсныг 4 довтлогч Гэрэлсүрэн чихэж оруулан тооны харьцааг 1:0 болгов. Одоо ямарч байсан Рокерсын зүгээс ирэх хүчтэй довтолгоог барих зорилготой байв. Манай хамгаалагчид ч өөрийн ажлыг гайхамшигтай гүйцэтгэв. 1 үе дууслаа. Манайх 2 дугаар үе эхлээд дахин гоол хийхээр улайран нэлээд хэд довтолсон боловч довтлогчид маань хаалганы хажуугаар цохисоор байв.За тэгээд тойм бичиж байгаа би гэж хүний залхуу гэнэт хүрээд тоймоо энэ хүргээд дуусгалаа. :mrgreen:

PostPosted: Tue Apr 24, 2007 2:31 pm
by TRISTAN
Za manai bag ungorson amraltiin udruudeer hesgiinhee hundhen uchraanuudtaigaa togloloo.

Эхний тоглолт Спортын цонх багтай тоглосон бөгөөд тоглолтын эхний үед залуучууд бужигнуулаад манай хаалгачыг сандаргаж байсан даа.
Энэ тоглолтын эхний үе 1:1-ээр дууссан бөгөөд Спортын цонхын хагас хамгаалагч 16-руу навес хийхэд нь манай хаалгач буруу гараад салтаагаараа маш энгийн бөгөөд **н** ч юм шиг бөмбөг алдав. Мөн 1 дүгээр үед Спортын цонх 2 ч удаа манай хөндлөвч болон шонг оносон бөгөөд их л эрчтэй тоглолтыг эхэлсэн юм.
Гэхдээ тоглолтын 2 дугаар үед манайх ганц 2 тактикийн замень хийж тоглолтыг удирдах болсон. Тоглолт 4:1 харьцаатай манай хожлоор өндөрлөсөн бөгөөд тоглолтын сүүлрүү Спортын цонхынхон аргагүй л залуучуудын баг гэдэг нь мэдэгдээд байсан. Сүүлрүүгээ их шатаж, хоорондоо их хэрэлдээд тоглолт гаргахаа больсон доо.

2 дахь тоглолт Хонхорын шонхорууд багтай тоглосон бөгөөд энэ тоглолт 1:0 харьцаатай өндөрлөсөн. Манай хамгаалалт маш сайн тоглосон бөгөөд Хонхорын шонхоруудын довтолгоог тухай бүрт нь таслан зогсоож байсан. Манай довтлогч Цолмонхандын цорын ганц бөмбөг энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсандаа.

3 дахь тоглолт Чингис Хаан Банкны багтай тоглолоо. Өмнө нь банк хоорондын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл дээр ганц 2 тоглоод үзсэн байсан бөгөөд бие биенийхээ тоглолтын мэддэг багууд байсан.
Манайх өмнөх бүх тоглолтондоо хожсондоо бардсан уу? өмнөх тоглолтондоо ядарсан уу? бүү мэд.
Ямарч байсан гоол хийхгүй байсаар байгаад тоглолтыг 0:0 харьцаатай өндөрлөсөн дөө.

PostPosted: Tue Apr 24, 2007 5:59 pm
by TRISTAN
Багынхаа сэдвийг идэвхижүүлэхийн тулд жоохон хэрүүл мэрүүлийн шинжтэй үг мүг чулууддаг юм бил үү, яадаг юм билээ. КЭ КЭ

PostPosted: Tue Apr 24, 2007 7:36 pm
by Chinga
20 номерын тоглогчийг суулга. Маш бага үүрэгтэй тоглож байна лээ. Дээрээс нь бас сандарамтгай юм шиг байнаа. Ер нь Substitution ч хэрэггүй, reserved суулгачихгүй юү. Бүр арга ядсан эсвэл илэрхий ялах багуудад хүнээ нөөж оронд нь гаргахгүй юү

PostPosted: Wed Apr 25, 2007 11:39 am
by TRISTAN
Тэр чинь би шд. :mrgreen:

PostPosted: Fri Apr 27, 2007 8:59 pm
by Chinga
Тэгвэл талбай дээр авъяасаа үзүүлэхэд хүндрэлтэй байгаа бол форум дээрээ идэвхтэй санаачлагатай ажиллаж багынхандаа мораль нэмж байхыг хүсье

PostPosted: Mon Apr 30, 2007 10:17 am
by TRISTAN
Чи уг нь манай Моби, Алкател-тэй хийсэн бэлтгэлийг үзсэн хүн дээ. Тэр дээр намайг харсан л байх ёстой доо.

PostPosted: Mon Apr 30, 2007 10:20 am
by El Payaso
ахахах... арай гамгүй шаасан байна ш дээ...

PostPosted: Mon Apr 30, 2007 12:18 pm
by TRISTAN
Харин тх. Тэгээд бас манай багын фэн гэжүүгаа.

PostPosted: Mon Apr 30, 2007 12:33 pm
by TRISTAN
Өнгөрсөн Долоо хоногт Манайх Бүргэд зурагт, Мөнгөн хуар гэдэг багуудтай тоглолоо.

Эхний тоглолт Бүргэд зурагтын багтай тоглосон бөгөөд тоглолтын эхний үед Бүргэд зурагтын довтлогч манай хаалгачын алдааг ашиглан онооны харьцааг 0:1 болголоо. Бид ч хариу гоолын тун удалгүй манай довтлогч Гэрэлсүрэн оруулсан бөгөөд, 2 дугаар үед довтлогч Оргил дахин 1 гоол нэмж оруулсанаар тооны харьцааг 2:1 болгов.
Энэ тоглолтонд манайх өрсөлдөгчөө 4:1 хожих байсан боловч 1 гоолыг отон гээд хүчингүй болгосон. Харин хагас хамгаалагч Эрдэнэбатын 30-аад метрээс зохисон бөмбөг хөндлөвчийг онож хаалганы дотор ойгоод гарсан боловч гол шүүгч хажуугын шүүгч нар талбай нь голд байсан болохоор гоолыг тооцсонгүй. Манайхан шууд довтолгоог үргэлжлүүлж шууд буцаад ойсон бөмбөгийг чихиж гоолдсон боловч айлын хаалгач гэмтсэн байсан гээд бас тооцсонгүй. Хаалгач бөмбөгийг хаахаар унахдаа гараа эвгүй дараад унасан байсан юм байх.

2 дахь тоглолт Мөнгөн хуар багтай тоглосон бөгөөд энэ тоглолтонд манай баг 1:0 харьцаатай хожсон юм.

Энэ өдрүүдэд гадаа их муухай шороон шуургаар шуурч байсан бөгөөд тоглоход туйлын хүнд байв.

Одоо манай баг хэсэгтээ 19 оноотой өөрийн хэсгийг болон тэмцээний тэргүүлэгчдийн тоонд явж байна.

PostPosted: Mon Apr 30, 2007 1:12 pm
by Chinga
Шороотой байсан боловч сайн тоглосоон. Эрдэнэбат ахын өшиглөлт тун сайхан болсон, орсон эсэх нь эргэлзээтэй. Ер нь Эрдэнэбат ахыг жаахан урагш нь гаргаад тоглуулбал пасс өгөх нь сайн юм билээ, бас аятайхан сул гарах боломж гаргуулаад холоос өшиглүүлэх тактик сонговол зүгээр юм шигээ. Бас салхиныхаа хүчийг тооцож довтолгоогоо хийх хэрэгтэй. Тэр их хүчтэй салхитай үед довтолгоо их хийж хүчээ бармааргүй байна. Салхины уруу тоглох үед жинхэнэ довтлох хэрэгтэй. Тэр 13 номертой талбай томтой нөхөр бол 3 гүйгээд цуцаж орхино лээ. Мэдээж салхины өөдөөс хүч гаргаж гүйнэ гэдэг амаргүй л байгаа шд :mrgreen: . Харин гоолын дамжуулалтыг үнэхээр гоё гаргаж өгсөн. :eek: За амжилт хүсье. Хасынхаан. Огт хожигдолгүй гэдэг чинь цагаан хэл болж магадгүй гээд нэг муу багт хожигдож өгч барцадаа эртхэн арилгасан нь дээр байхаа :RD

PostPosted: Mon Apr 30, 2007 1:53 pm
by zigo
Ирэх долоо хоногт манайхтай л байгаа даа. Манайд хожигдох юм уу? :mrgreen:

PostPosted: Mon Apr 30, 2007 3:03 pm
by TRISTAN
Манайх угаасаа хэсгээсээ 1-ээр гарах нь тодорхой болчихсон уу? энэ стат ер нь юу болж байна?

Сая Солонгосууд тэнций гээд гуйгаад л байсан. манайх ч тоглодогоороо тоглоно гээд л гүрийсэн. :mrgreen:

PostPosted: Mon Apr 30, 2007 3:16 pm
by rednasca
бас тэнцэе гэж гуйсан гэнээ?
амар юм болох нь ээ.....хэхэ.....