Page 25 of 26

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 2:58 pm
by Цоомоо
El Payaso wrote:
1. хамгийн гол нөлөөлсөн зүйл нь боскегийн барса дээр тулгуурласан систем байлаа... Иниеста Шави Педро Бүскүэтс Пуюоль Пике гээд нэг клубт хэдэн жил тоглочихсон бүүр нэг академиас нэг үзлээр хүмүүжиж гарч ирсэн тоглогчид гараанд гарчихаар бие биенээ мундаг ойлгож тоглоно л доо...

Клозе ч хэлсэн байна лээ.
Испаний тоглогчдын хөдөлгөөн шилжилтүүд, ойлголцол нтр ерөөсөө л автоматаар гээд.

Бас энд Барсагаас болоод дэмжмээргүй санагдчлаа нтр гэсэн хүмүүс байгаад гайхаж байна.
Тэр клубын үзэл нтр яриагүй. Зүгээр л яах аргагүй Барсагийн систем, хэв маяг, хэмнэл байна.
Энийг гадаад дотоодгүй бүгд л хэлж байна. Фэнүүд нь юм чинь бас тоглогчдоороо, шигшээ багийн 11 тоглогчийн 7 нь Барсагийнх байхад онгирно биз дээ. Ямар ч багийн фэн л тэгнэ.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 2:59 pm
by Realist
Өчдөр идэж харагдаагүйдээ, идсэн бол гоё санаа толгойд нь орох ч байсийм билүү хэхэ.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 3:26 pm
by Bogruush
за ашгүй нэг Герман хожигдлоо хэхэ... Өчигдөр бол өмнөхүүдээсээ муу тоглож байна лэ Испанич илүү байлаа. Тэгхдээ Герман залуучууд 4 жилийн дараа бас л эвгүй болхоор гарууд байна да, тэгээд одоо Клозэ 2 гоал хусаад тэр рекорд нтрийг нь эвдээд дуусаасай. За шинэ аврага төрөх нь гоё довтлоод олон гоалтай сайхан тоглолт л болоосой хэн нь ч хожсон яахавдээ... Одоо Торрэсийг гараанд гаргах байлгүйдээ.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 4:14 pm
by Nomer 10
Лөөвийн уг нь зөв л дөө. Чухал тоглолтод арай илүү туршлагатайг нь оруулах ёстой. Гэхдээ Троховски ганц л холоос хуссанаас биш өөр гавьсангүй. Тиймээс Кроосыг шууд хагас үеэр солих байсан юм. Германы хамгаалалт хэд хэд паанигтсан ч ерөнхийдөө сайн байсан. Муу хамгаалалт байсан бол тойруулж бөмбөг эзэмшээд л тэгж байгаад хэд хэдэн гоол орох байсан. Өчигдөр ганцл юм маш тодорхой харагдлаа. Энэ бол Баллакын орон зай үнэхээр үгүйлэгдлээ. Ийм үед тэр л багаа сэргээж чадах байсан. Бас төвд өөр дээрээ бөмбөг тогтоож, тогололтын хэмнэлийг их л өөрчлөх байсан даа. Хүнд үед л ахланчийн шинж илэрдэг. Лаамаас бол туузны ямар ч чанар харагдсангүй ээ. Швайни хажууд нь бусдыгаа зэмлээд арай анги байсан. Ер нь Швайниг л ахлагч болгох байсийм. Амьдралдаа анх удаа Германыг үхтлээ дэмжлээ. Дараа нь толгойгоо бариад суучихсан Баясаагаа ч их өрөвдөв хэхэ. Гэхдээ баг нь үнэхээр илт дээрэлхүүлж хожигдсон болохоор тоглогчид ч фэнүүд ч 4 жилийн өмнөх шиг тэгж их уйлсангүй. Тоглолтын МОМ бол яах аргагүй Педро байлаа. Торрестой Испани нэг л болж өгөхгүй байсан. Өчигдөр Педро орж ирээд яг 2 жилийн өмнөх Испани харагдлаа. Тэд энэ тэмцээний хамгийн шилдэг тоглолтоо өчигдөр гаргалаа. Испаниас хүн бүр яг л ийм тоглолтыг хүлээж байсан. Педро жигүүрээ үнэхээр эзэгнэлээ. Хамгийн муу тоглогч нь миний бодлоор Троховски байв. Залууст аргагүй л юм юм дутлаа. Хамгийн шийдвэрлэх үе ирэхээр залуус маш их айдастай болдог нь бичигдээгүй хууль. Тийм ч учраас Герман манайд харьцангуй гайгүй байсан юм. Тэгээд ч 74 оны юм бодогдоод байсан юм. Гэхдээ л танайхыг дэлхийн аваргын хагас шигшээд дэмжлээ шүү, дайснууд аа хэхэ. Одоо хэдүүлээ нийлж байгаад тэр армадаг нь хусаад өгье.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 4:18 pm
by Seikoni
Инвинцибл Армада чигээрээ энэ ДА дуусах байх гэж бодож байна шд.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 4:28 pm
by Цэнгүүн
Image
Гайхамшигтай.. Гайхалтай юм түүхийг бүтээж байна даа.. Манай ахлагч финалдах, бүр аварга авах ч боломжийг олгосон гоол орууллаа гэхээр үнэхээр бахдалтай сайхан байна аа... Энэ шигшээ өнөө цагийн шилдэг нь юм.. Алтан дагина авах эрхтэй, авах ч байх. Холланд-гаа 3 удаа мөнгө дээр буулгамааргүй байгаа ч Барса минь бодогдоод байх юм..ккк :spain

Тэр наймаалж нээрээ..ккккк

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 4:29 pm
by Suugii
4 жилийн өмнө 8-д аргентина эхлээд хийчхэд новш за ингээд дууслаа л гэж бодсон чинь Баллакын тасарцан дамжуулалтыг Бровсктий өлгөж өгөөд Клозе гоёо мөргөж билээ тайлбарлагч герман гэрийн даалгавраа сайн хийлээ гээд л орилоод л... Тасарцан гоол байсн шүү...


Баллакын нэг онцлог том тоглолтууд багаа үнэхээр сайн удирддаг л даа... Аргаггүй л лийдэр....

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 4:34 pm
by SuperZolo
Спайны Лигийн онцлог л байналдаа. Англичууд одоо энэ дээрээ түлхүү анхаарч эхлэж байгаа байх магадгүй дараагийн дэлхийн аваргаар Челси ороод ирэх ч юм билүү.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 4:34 pm
by El Payaso
Испанийн энэ баг ч бараг л бүх цаг үеийн ДА ын шилдэг багуудын нэгт тооцогдох байх шүү... үнэхээр мундаг баг юм... одоо тэгээд Рамос, Иниеста, Пике, Икер, Торрес, Сильва, Навас, Педро, Ческ, Ллоренте нар нийлээд дараагийн ДАд ч бас л чанга хэвээрээ ороод ирэх байх шүү..._

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 4:39 pm
by Gooner
Өчигдөр хүүхдүүд жулдаад байна лээ л дээ.
Өзил бол тэгээд туршлагагүйтээд яах учраа ч мэдэхгүй л юм яж байна лээ зарим үед, тэгээд Троховский байна,
Полди гавьяа байгуулж чадсангүй. Фрийдрих, Мэрта 2 сайн тоглосон. Энэ 2-н нэг нь л байхгүй байсан бол өчигдөр нэлээн олон гоолын зөрүүтэй тавиулах байсан биз.

Заа тэгээд эцэст нь Испани өчигдөр бүх талаараа + үзүүлэлттэй байсан л даа. Дасгалжуулагч, тоглогч, багийн тоглолт гээд бүх зүйлээрээ.
Лөөв бол яг л судлагдсан тактиктайгаа гараад ирж байна лээ. Мэдээж Испаничууд тэрнийх нь дагуу юм бэлдсэн нь тодорхой.
Аюул ослын үед ашиглах аврах гарцын сисчээм мисчээм мээм зээм гээд л нэг юм байдаг даа, тэрэн шиг нэг юм цаасан худлаа үнэн салбайлгаж л байхгүй дээ...

Одоо ч Испани эрчээрээ хусна байлгүй.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 4:41 pm
by ††‡MaRSHaLL‡††
kayo wrote:Саяын гараагаа дараагийн тоглолтонд бараг өөрчлөхгүй биз, Педро сүүлд Торрест өгөөгүйг эс тооцвол тун давгүй тоголчихсон, Виллаг хангалттай бөмбөгөөр хангасан...Яахав залуу хүүхэд нэг алдаа л биз, ямар тэрнээс болоод хожигдчихсон биз, нэгэнт хожиж байгаа юм чинь ч гэж бодсон байх, тэрнээс эхлээд дан Виллад бөмбөг хаяад байсан.

:smile: тэрнээс эхлээд дан вияагийн сууж байсан хэсэгрүү гаргаад байсым байхдаа :ногоон:

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 6:53 pm
by Breathe!
Image
:-o :-o :-o

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Thu Jul 08, 2010 9:04 pm
by Reda
Шар картгүй анхны тоглолт болвуу даа ДАШТын

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 1:01 am
by Lucifer
El Payaso wrote:Испанийн энэ баг ч бараг л бүх цаг үеийн ДА ын шилдэг багуудын нэгт тооцогдох байх шүү... үнэхээр мундаг баг юм... одоо тэгээд Рамос, Иниеста, Пике, Икер, Торрес, Сильва, Навас, Педро, Ческ, Ллоренте нар нийлээд дараагийн ДАд ч бас л чанга хэвээрээ ороод ирэх байх шүү..._


Дээр нь Касиллас, Бүскетс байна. Бас Божан, билбаогийн хагас хамгаалагч залуу мартаж болохгүй.
Ллоренте бол ирэх ДА бол лаах залуу шиг харагдсан шүү.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 2:01 am
by Бамбууш
Гүй ээ одоо яах аргагүй л Испани шигшээ ингэж тоглож байгаа нь Барсагын хэдтэй салшгүй холбоотой л доо. Би урд нь бичиж байсан. Клубын үзэл бол дэмий.. Яах аргагүй эд нар нэг нэгэнтэй хоршоод 4-д жил тоглочихсон. Атгасан гар шиг л зангирчихсан байгаа.. Шави, Иниеста хоёргүйгээр зүгээр Испаний шигшээг төсөөлөхгөөд үз.. Рдах урдахыг хооронд нь ингэж холбож хамаг хорыг найруулдаг ийм хослоо найруулагчид өөр шигшээд бол байхгүй. Богино нэг хоёр дамжуулалтаар довтолж, бөмбөгийг айлд өгөхгүй аль болох өөрсдөө эзэмшиж байдгаараа тэр хоёр бол яах аргагүй л сүпер болчихоод байгаа юм....Хамгийн гол нь Арагнос эдний клуб, яс үндэс зэрэг зүйлүүдийг мартуулж Испани гэсэн нэг туган доор нэгтгэж өгсөн нь хамгийн гол зүйл байсан гэж би Нандогын номон дээрээс уншсан.... Нарийн ярьвал Кастил, Каталан, Баск, Андалуз гээд л маш олон ястанаас бүрдсэн баг шд. Өнгөрсөн Еврогоор л тэрийгээ давж Испани гэсэн туган доор нэгдэж тоглож чадсан... Салбадайтай санал нэг байна. Энэ шигшээ бүх цагийн үеийн шилдэг шигшээ нарын нэгд бараг зүй ёсоор орно дөө..

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 2:13 am
by Бамбууш
Аан тийм Бундесын White Лаанууд Алонсогоо яалаа ийлээ яадаг ийдэг хасагддаг барьдаг гээд эр күн шиг байгаарай. Духлаа өчүүхэн зан гаргаад чамайг ингэнэ гэж бодсонгүй. Гэнэт сонин санагдчихлаа...Алонсо сайн байсныг бүгд харсан. Тэгээд тэрийг нь одоо бичиж болохгүй тээ?? Армадаг өнгөрсөн Еврогоос хойш дэмжлээ.. Учир нь 2 жилийн өмнө манайх , Барса хоёр бараг испаний шигшээг бүрдүүлдэг байсан. Тийм ч учраас дэмждэг юм. Тэрнээс Германд хожигдсон Английн фэн гэдэг утгаараа энд дэмжсэнгүй. Чи ми одоо нээх бид нарыг Лаанууд Маанууд гэж шаагаад дэмий л юмсан. Танайхны талаар маниус нэг ч муу үг унагаагүй харин ч хожигдчихоод майр байна гэсэн бичлэг байгаадаа..
Бусад гаруудад ер нь хэлэхэд Лаанууд гэж бүгдийг нь хаамруулж хэлж байснаас тэр энэ гээд нэр цохоод хэлчих.. Зүв зүгээр юм бичиж байхад дух дух гаруудад нээх Лаагаараа дуудуулаад баймааргүй байна.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 9:27 am
by Kro
Шууд ч юу юугүй бүх цаг үеийн шилдэг гэж болку байхаа. Тэрийг цаг хугацаа л харуулна. Эхлээд юу ч гэсэн Алтан Дагинаа авчих. Миний мэдэхийн манай шигшээ 72 онд Европын аварга болчоод 74 онд Дэлхийн аварга болж байсан, Франц 98 онд Дэлхийн аварга болчоод 2000 онд Европын аварга болж байснаас өөр ингэж дараалж 2 том тэмцээнд түрүүлж байсан багийг санахгүй байна. Энэ гэхдээ өмнөд америкийн багууд дээр бас л өрөөсгөл ойлголт юм даа.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 9:35 am
by white
Nomer 10 wrote:Лөөвийн уг нь зөв л дөө. Чухал тоглолтод арай илүү туршлагатайг нь оруулах ёстой. Гэхдээ Троховски ганц л холоос хуссанаас биш өөр гавьсангүй. Тиймээс Кроосыг шууд хагас үеэр солих байсан юм. Германы хамгаалалт хэд хэд паанигтсан ч ерөнхийдөө сайн байсан. Муу хамгаалалт байсан бол тойруулж бөмбөг эзэмшээд л тэгж байгаад хэд хэдэн гоол орох байсан. Өчигдөр ганцл юм маш тодорхой харагдлаа. Энэ бол Баллакын орон зай үнэхээр үгүйлэгдлээ. Ийм үед тэр л багаа сэргээж чадах байсан. Бас төвд өөр дээрээ бөмбөг тогтоож, тогололтын хэмнэлийг их л өөрчлөх байсан даа. Хүнд үед л ахланчийн шинж илэрдэг. Лаамаас бол туузны ямар ч чанар харагдсангүй ээ. Швайни хажууд нь бусдыгаа зэмлээд арай анги байсан. Ер нь Швайниг л ахлагч болгох байсийм. Амьдралдаа анх удаа Германыг үхтлээ дэмжлээ. Дараа нь толгойгоо бариад суучихсан Баясаагаа ч их өрөвдөв хэхэ. Гэхдээ баг нь үнэхээр илт дээрэлхүүлж хожигдсон болохоор тоглогчид ч фэнүүд ч 4 жилийн өмнөх шиг тэгж их уйлсангүй. Тоглолтын МОМ бол яах аргагүй Педро байлаа. Торрестой Испани нэг л болж өгөхгүй байсан. Өчигдөр Педро орж ирээд яг 2 жилийн өмнөх Испани харагдлаа. Тэд энэ тэмцээний хамгийн шилдэг тоглолтоо өчигдөр гаргалаа. Испаниас хүн бүр яг л ийм тоглолтыг хүлээж байсан. Педро жигүүрээ үнэхээр эзэгнэлээ. Хамгийн муу тоглогч нь миний бодлоор Троховски байв. Залууст аргагүй л юм юм дутлаа. Хамгийн шийдвэрлэх үе ирэхээр залуус маш их айдастай болдог нь бичигдээгүй хууль. Тийм ч учраас Герман манайд харьцангуй гайгүй байсан юм. Тэгээд ч 74 оны юм бодогдоод байсан юм. Гэхдээ л танайхыг дэлхийн аваргын хагас шигшээд дэмжлээ шүү, дайснууд аа хэхэ. Одоо хэдүүлээ нийлж байгаад тэр армадаг нь хусаад өгье.



10 ах араа бодож дэмжсэнээ, нуусангүй хэ хэ, бас манайханы уран гоё тоглолтыг бодож дэмжсэн ч биз, гэхдээ хүн болгоны нэг бодож байгаа зүйл бол манай багын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Энэ ДАШТ-ийн чимэг нь байлаа. Шигшээдээ 4, 5-хан тоглолт хийсэн залуусыг нэг баг болгоод энэ хүртэл явна гэдэг бол том амжилт, энэ хүрэх зам хэцүү байсаныг хүн болгон харлаа.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 9:46 am
by white
Бамбууш wrote:Аан тийм Бундесын White Лаанууд Алонсогоо яалаа ийлээ яадаг ийдэг хасагддаг барьдаг гээд эр күн шиг байгаарай. Духлаа өчүүхэн зан гаргаад чамайг ингэнэ гэж бодсонгүй. Гэнэт сонин санагдчихлаа...Алонсо сайн байсныг бүгд харсан. Тэгээд тэрийг нь одоо бичиж болохгүй тээ?? Армадаг өнгөрсөн Еврогоос хойш дэмжлээ.. Учир нь 2 жилийн өмнө манайх , Барса хоёр бараг испаний шигшээг бүрдүүлдэг байсан. Тийм ч учраас дэмждэг юм. Тэрнээс Германд хожигдсон Английн фэн гэдэг утгаараа энд дэмжсэнгүй. Чи ми одоо нээх бид нарыг Лаанууд Маанууд гэж шаагаад дэмий л юмсан. Танайхны талаар маниус нэг ч муу үг унагаагүй харин ч хожигдчихоод майр байна гэсэн бичлэг байгаадаа..
Бусад гаруудад ер нь хэлэхэд Лаанууд гэж бүгдийг нь хаамруулж хэлж байснаас тэр энэ гээд нэр цохоод хэлчих.. Зүв зүгээр юм бичиж байхад дух дух гаруудад нээх Лаагаараа дуудуулаад баймааргүй байна.


Багаа яаж дэмжих нь та бүгдийн асуудал. Испанийн фэнүүд багаа дэмжихдээ өөрсдийнхөө клубын үзлийг л гаргаад байгаа нь инээдтэй санагдсан юм. Ялангуяа тэр с1-ийн Амараа. Манай тэр манай энэ. Энэ удаад бол Испанийн шигшээн Алонзо, Испанийн шигшээн Хави, Испанийн шигшээн Икер биз дээ. Лаанууд гэсний хувьд форумоороо тэгдэг биз дээ. Чи өөрөө Хэнцэр гэдэггүй билүү. Миний хувьд бусдад таалагдахын тулд юм бичдэггүй. Өөрийнхөрөө ханддаг энэ форумд.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 11:07 am
by barca forever
Мом нь бараг Педрито юм бишүү.
Сүүлд тэр дамжуулаагүй гэдэг дээр довтлогч xүн бөмбөгтэйгээ 16 д ороод ирxэд тэгээд л ганцxан xаалга л xарагддаг байx дөө.
Аxлагчийн xүвьд дэлxийн аваргаар xийдгээ л xийлээ гэxдэээ энэ удаа айлын xаалганд гэсэн ккк.
Одоо даxиад ганцxан алxам.
Нээрэээ тэр Гэгээн Икерийг магтан дууля гэж ....

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 11:14 am
by Lucifer
Педро Торресийг хараагүй л гэж авч...
бичлэг дахиж харж байхад Педро Шавигаас дамжуулалт хүлээж авчаад хажуугийн шүүгч
рүү харж байсан. Отон болсон уу үгүй юу гэж.
Тэгэж бас их цаг алдсан. Дараа нь 2 удаа дарж хуурч байна гэж...
ярилцлага дээрээ толгойд нь зөвхөн яаж гоол хийх талаар л бодож
байсан ба Торресийг хараагүй гэсэн үнэн байж болох юм. хэхэ

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 11:29 am
by Seikoni
ямар ч л байсан Инзагидсан.. харин зөрүүлээд Гярман хуссан бол өдийд Пэдро хүү хараалд идүүлээд дууссан байгаа байх даа.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 11:43 am
by Cule
Утгагүй юм хэхэ... Тэгвэл, ямар байсан яллаа... Ямар ч байсан Герман зөрүүлээд хийж чадаагүй... гээл үргэлжлээд байж болно шд...
Ер нь ямар ч байсан хүү маш сайн тоглосон, энэхүү ялалтын нэг хэсэг байж чадсан, бас маш их туршлага хуримтлуулж байна... Ирэх улирал хашраана даа... ккк

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 11:47 am
by Kro
Педро сайн байсөөн. Гараанд байхаар нь л айж байсан. Торрес байсан бол манайд арай дээр байсан байж мэдэхийн.
Педро чинь манай Мюллер шиг нэг тийм одтой тоглодог, гоолын тэнгэртэй гар юм шиг байгаан.

Re: 1/2, ИСПАНИ - ГЕРМАН

PostPosted: Fri Jul 09, 2010 1:04 pm
by Адмирал
Pedrogiin amiataj bgaa video gaigui chanartai olood uguh hun bn uu