Page 1 of 14

E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Tue Jun 01, 2010 5:22 pm
by Nomer 10
За хэсгээ хамгийн сүүлд нээж байгаадаа хүлцэл өчье. Өмнөх дэлхийн аварга шигээ бичиж чадсангүй ээ. Янз бүрийн л шалтаг шалтгаан байлаа. Гэхдээ жаахан юм хийснээ дэлгэе дээ.

Image

Холланд

Хамгийн том амжилт. Дэлхийн аваргад нийт 9 удаа оролцсоноос далаад онд 2 дараалан финалд үлдэж байлаа.

Дэлхийн чансаа. 4

Багийн од. Довтолгооны хэсэг нь тэр чигээрээ одод гэхэд болно. Шилэн хүн Мюнхенд ирээд гэмтэл гээчийг мэдэхгүй тоглосоор, уруудаж явсан багийг чирсээр улирлыг дуусгасан. Ван Перси гэмтээгүй байсан бол Арсенал тайтл өргөөд зогсож байсан байж мэднэ. Ван дер Ваарт, хөдөлмөрч шар 2 багийнхаа төлөө өөрийнхөө чадах бүхнээ гаргасан. Гэхдээ энэ удаад Шнайдерыг онцлоё доо. Реалаас явахгүй гэж сүүлийн өдрөө хүртэл мэдэгдэж байсан ч хүчээр шахуу Интерт ирсэн. Гэвч тэр шинэ багтаа дорхноо дасан зохицож, багт хамгийн ихээр дутагддаг байсан найруулагч болон стандартын мэргэжилтний үүргийг гайхамшигтай гүйцэтгэсэн билээ. Ямар ч нөхцөл байдлаас см-ын зөрүүгүй үхлийн пасс хаяж чаддаг нь түүний гол зэвсэг. Түүнээс гадна тоглолтын явцад их буу мэт хүчтэй буудаж чаддаг нь ямар ч хаалгачийг бажгадуулдаг. Зиданаас хойшхи 10 номертонгууд дунд тэр одоо толгой цохиж буй. Тоглолтыг уншихдаа гарамгай. Ямар сайндаа хэдий Милито 2 гоол хийж Интер аваргалсан ч олон олон хөлбөмбөгийн сайтууд түүнийг МОМ-оор нэрлэсэн байх вэ дээ. Энэ формоороо тэр дэлхийн аварга ч авч чадна.

Одоогийн байдал. Дээрх сүүлийн өгүүлбэрийн үргэлжлэл болгоод бичье. Холландын хэр тоглох нь Шнайдерын зүүний учгийг хэр татахаас ихээхэн шалтгаална. Хамгаалалт муутай баг хол явдаггүй гэж үү? Гол хамгаалагчаа тавиад туучихсан бараг л хамгаалагчгүй гэж хэлж болох Байерн Аваргуудын лигийн финалд үлдчихсэн шүү дээ. Хамгаалалтаас илүү хаалгач л хамгийн том толгойны өвчин болж байгаа. Штам, Франк де Бур, ван Бронкхорст 3 байхад ар тал бат байдаг байсан. Яагаад гэхээр энэ 3 алдаа гаргасан ч ард нь ван дер Сар зогсож байдаг байлаа. 14 жилийн дараа түүнгүйгээр гэнэтхэн том тэмцээний босгон дээр зогсох болоход амаргүй санагдаж байна, фэн бидэнд. Одоо тэгээд хаалган дээр хэн зогсох вэ? Орон гаран тоглолттой Аяксын Штэкэленбург уу? Тийм ээ. Үнэндээ өөр ямар ч сонголт бидэнд алга даа. Довтолгоо нь хамгаалалт болоод дуусаг дээ.

Довтолгоо гэснээс ван Нистелрой ингэхэд хаачаа вэ? Шигшээгийн босс хэлэхдээ түүнд гэмтлээ бүрэн илааршуулж, хуучин формдоо ороход цаг хугацаа хүрэлцсэнгүй гэсэн. Гэхдээ босс энэ удаад зөв шийдвэр гаргасан болов уу гэж бодож байна.

Дани

Хамгийн том амжилт. 4 удаа орохдоо 1998 онд Францад шөвгийн 8-д үлдэж байлаа.

Дэлхийн чансаа. 35

Багийн од. Арсеналын бүтэлгүй шараас өөр илүү гаргаж нэрлэх хүн алга даа. Тэр шигшээгийнхээ хувцсыг өмсөхөөрөө төрөл арилжсан мэт болчихдог. Гэхдээ өнгөрөгч улиралд клубтээ ч гэсэн муугүй зохицож байгаагаа харуулаад байсан шүү. Ганц жишээ авахад л Аваргуудын лигт Портогийн эсрэг хэт трик хийсэн явдлыг хэлж болно. 2009 оны 9 сард тэр хөлбөмбөгөөс тэр бүү хэл энэ ертөнцөөс бүрмөсөн холдож болох байв. Бэлтгэл рүүгээ явж байхдаа машиныхаа удирдлагыг алдсанаар гудамж даван торон хашаа эвдээд мод мөргөж зогссон гэдэг. Хажууд нь хүн байсан бол үг дуугүй байсан гэх. Гэвч түүнийг дуртай Астон Мартин машин нь аварсан юм.

Шигшээдээ 32 тоглоод 11 гоол хийгээд байгаа түүнийг дасгалжуулагч Олсен ихэд үнэлдэг. Тэр ердөө 22 настай, түүнд сурах юм их бий, гэхдээ л тэр одоо манай багийн салшгүй нэг хэсэг гэж хэлсэн байлаа. Бэндтнер өндөр том биеэ ашиглан толгойгоороо сайн тоглодог. Бусад нуруулаг скандинавчуудынхаа хамтаар стандартаас аюул их тарих магадлалтай.

Никласын дараа нэрлэгдэх тоглогчид бол Ливерпүүлийн Аггер мөн экс Шальке Поулсен, Файеноордын хөгширсөн Томассон нар юм.

Одоогийн байдал
. Үндсэн хаалгач Томас Сөрэнсен Английн лигийн цомд Стоук Челси 2 тоглоход тохойдуулсны улмаас тоглохгүй болсон. Холландтай адил 2-р хаалгач нь тоглох болсон ч улбар шаруудыг бодвол сонголт ихтэй. Урьдчилсан шатанд Португал, Швед, Унгар гэсэн хүчирхэг хэсэгт орсон ч хэсгээ итгэл төгс тэргүүлсэн. Энэ формоороо байж чадвал хэсгээсээ нэгээр гарч чадахыг ч үгүйсгэхгүй.

Япон

Хамгийн том амжилт. Данитай адил 4 удаа орж байгаа. 2002 онд нутагтаа болсон дэлхийн аваргад хэсгээсээ гарч чадсан нь хамгийн том амжилт.

Дэлхийн чансаа. 45

Багийн од. Маргаан байхгүй олон жил Европт тоглосон Накамура. Гэхдээ энэ удаад өөр нэгэн нэр түүний нэрнээс дутахгүй дуулдаад байгаа. Бүгд Накамураг мэдэх тул нөгөө нэрийг нь сонирхох уу даа. Энэ бол Хонда. Хонда гэхээр бүгд л хүчирхэг мотортой машин гэж боддог. Энэ залуу ч нэрэндээ таарсан мэт эцэж цуцахыг үл мэдэн гоол оруулахын төлөө зүтгэдэг довтлогч билээ.

2 жилийн өмнө нутгаасаа гарч Холландын Фэнлог дээд лигт үлдээхийн төлөө ирсэн ч чадаагүй. Гэвч тэр шантралгүй тэмцсээр буцаагаад багаа дээшлүүлж чадсанаар барахгүй өөрөө 16 гоол 14 пассаар 1-р дивизийн шилдэг тоглогч болсон билээ.

Тэр зүүн хөлтэй, гоолдох чадвар сайтайгаараа ван дер Ваарттай зүйрлэгддэг ч 1,81 см хэрнээ толгойгоороо маш сайн тоглодог. Стандартаас тэр зүүн хөлөөрөө ямар ч аюултай нөхцлийг бий болгож чаддаг билээ. Түүний араас Арсенал, Ливерпүүл зэрэг том багууд чих тавьж байсан ч ЦСКА өнгөрсөн өвөл 6 саяар өөрийн болгож чадсан юм. Аваргуудын лигт Сэвильятай таарахад тэр шинэ багтаа дэбютээ хийв. Хариу тоглолтод москвачууд ямар тоглогчийг авснаа илүү сайн мэдсэн болов уу. Эхний гоолыг бэлдэж өгснөөс гадна дараагийн гоолыг дархан зүүн хөлөөрөө стандартаас хийснээр ЦСКА анх удаа шөвгийн 8-д үлдсэн билээ. Аваргуудын лигийн плэй оффт гоолдсон анхны япон тоглогч болсон нь энэ ээ.

Түүнийг Наката Накамура нарын дараах хурц од болно гэдэгт одоо бүгд эргэлзэхээ болсон. Хоч нь ч гэсэн үүнийг батлах мэт. Фэнлод очоод тэр Кайзер буюу эзэн хаан хэмээх хочтой болсон юм. Одоо байгаа Орос орон нь жинхэнэ Царь-уудын өлгий нутаг билээ.

Одоогийн байдал. Япон бол яг л жинхэнэ ази баг. Сахилга батыг дээд зэргээр чанга сахидаг, ядрахыг мэдэхгүй гүйж чаддаг, тоглогч тус бүр нь эрэмгий гэх мэт. Сул тал нь ч гэсэн бас бусадтайгаа адил. Толгойгоор тааруу, хаалганы урд алуурчны төрх дутагддаг, хамгаалагчид нь гэмтэмхий. Ингээд бодохоор Бэндтнер Это мэтийн том биетэй довтлогчид тэдэнд хүндрэл их авчрах мэт.

Камерун

Хамгийн том амжилт. 6 дахиа оролцож байгаа. 1990 оны Италийн дэлхийн аваргыг хөлбөмбөг сонирхогчид хэзээ ч мартахгүй биз ээ. Роже Миллагийн булангийн тугны дэргэдэх сэтгэл хөдөлгөм гайхамшигт бүжиг үеийн үед дэлхийн аваргын нэгэн сүлд чимэг болсоор л байна. Шөвгийн 8-д тэд Англид цаг сунгаад харамсалтайгаар хожигдсон юм.

Дэлхийн чансаа. 19

Багийн од. Самуэль Этог хэлэхгүй бол алдас болно. 2 өөг багтай дараалан Аваргуудын лигт түрүүлсэн тоглогчийг мэдэхгүй юм байна. Ер нь түүний талаар олныг нуршаад илүүц биз ээ. Мөн Сонгийг бас хэлж болно.

Одоогийн байдал. Шалькегийн 18 наст Матип, Нюрнбергийн 21 наст Чупо-Мотин, Кайзерслаутерны 21 наст Мандек нарыг дуудсанаас харахад туршлага их л нимгэн баг босч байгаа. Гэхдээ л өлсгөлөн арслангуудыг хэзээ ч басч болдоггүй. Это ямар ч үед яаж ийгээд гоол хийж чаддаг довтлогч. Их л гоё хэсэг байгаа даа.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Tue Jun 01, 2010 6:23 pm
by Чуугий
Энэ хэсэг чинь их эвгүй дандаа жигд багууд орсон хэсэг байна шдээ.
Улбар шарууд ч тэгээд хэсгээ толгойлчих биз.Нөгөө 3с аль нь ч 2р гарж магадгүй багууд байна.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Tue Jun 01, 2010 10:26 pm
by hosko
Ер нь жинхэнэ үхлийн хэсэг дээ... Жигдхэн багууд... Хэн нь ч гарч мэднэ... Улбар шарууд ч мултарч мэднэ шүү...

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Wed Jun 02, 2010 11:55 am
by Цогоо


Ван Персигээ нэг иймэрхүү тоглоосой гэж найдаж байгаа шүү.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Wed Jun 02, 2010 12:10 pm
by suldees
чаднаа гэж

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Wed Jun 02, 2010 1:07 pm
by Gunnerz
дани 2 оор гарчих болов уу гэж бодож байна
ээ тэгээд хараад байхад үнэхээр л хэцүү хэсэг байна
магадгүй камерун ч юм уу мэдэх юм алга

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Wed Jun 02, 2010 4:55 pm
by Цэнгүүн
Нэгээр Netherland
Хоёроор Cameroon
Ер нь гоё хэсэг..

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Wed Jun 02, 2010 8:43 pm
by Чуугий
Denmark squads:

Goalkeepers: Stephan Andersen (Brondby), Jesper Christiansen (Copenhagen), Thomas Sorensen, (Stoke)

Defenders: Daniel Agger (Liverpool), Lars Jacobsen (Blackburn), William Kvist Jorgensen (Copenhagen), Simon Kjaer (Palermo), Per Kroldrup (Fiorentina), Patrick Mtiliga (Malaga), Simon Busk Poulsen (AZ Alkmaar)

Midfielders: Mikkel Beckmann (Randers), Thomas Enevoldsen (Groningen), Christian D. Eriksen (Ajax), Jesper Gronkjaer (Copenhagen), Daniel Jensen (Werder Bremen), Martin Jorgensen (Aarhus), Thomas Kahlenberg (Wolfsburg), Christian Poulsen (Juventus), Jakob Poulsen (Aarhus), Dennis Rommedahl (Ajax).

Forwards: Nicklas Bendtner (Arsenal), Jon Dahl Tomasson (Feyenoord), Soren Larsen (Duisburg)

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Wed Jun 02, 2010 8:44 pm
by Чуугий
Japan squad:
Goalkeepers
Seigo Narazaki
Eiji Kawashima
Yoshikatsu Kawaguchi

Defenders
Markus Tulio Tanaka
Yuji Nakazawa
Atsuto Uchida
Yuto Nagatomo
Taiki Iwamasa
Yuichi Komano
Yasuyuki Konno

Midfielders
Shunsuke Nakamura
Yasuhito Endo
Makoto Hasebe
Keisuke Honda
Yuki Abe
Junichi Inamoto
Kengo Nakamura
Daisuke Matsui

Forwards
Keiji Tamada
Shinji Okazaki
Takayuki Morimoto
Yoshito Okubo
Kisho Yano

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 04, 2010 9:23 am
by Саэба_Рёо
Номер 10 гоё бичжээ,
Хаалгач, Хамгаалалт муу байгааг бүгд л бичиж байгаа болохоор энэ талаар дурсахаа болиё. Ван Бомел, Ёонг хоёр төвд хэр бөмбөг эзэмшихээс нилээн юм шалтгаалах байх.

4-2-3-1 гэсэн классик хувилбар сонгоод 3 хагас хамгаалагчтай ( угаасаа манайх хагас хамгаалалт, жигүүрээр дэлхийд гайхуулдаг).

Ван Перси-г урдаа зүүнд Снайдер, баруунд Роббен-г тоглуулаад, төвд Ваартыг тоглуулчихмаар ч юм шиг. Хунтелаар Миланд бүүр зэвэрч гүйцээд байгаа учраас ДАШТ-ээр өөрийгөө харуулахыг хүсэж байгаа нь дамжиггүй, хааяа Ван Перси-тэй сэлгээд тоглуулчих хэрэгтэй :)

За тэгээд Ваарт, Снайдер, Роббен 3 ч зэрэг тоглохгүй байхдоо Ваарт л Снайдертэй сэлгэж таарах байх

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 04, 2010 10:17 am
by haka
Голланд, Дани хоёр л гарах байх даа.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 04, 2010 11:11 am
by umbuu
За Японыг битүүхэндээ харж байгаа.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 04, 2010 12:47 pm
by rossi37
таамаглахад хамгийн хэтсүү хэсэг дэ?
1.холланд 2.
?

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 04, 2010 5:25 pm
by Саэба_Рёо
Нээрээ Голландын шигшээгийн тухай википедиа дээрхи хаяг өөрчлөгдсөн шүү, дахиад тавилаа :) http://mn.wikipedia.org/wiki/%D0%9D%D0% ... 0%B0%D0%B3

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 04, 2010 8:56 pm
by chelsea_richie
недэрланд бол 1-р гарчих байх. камерун 2-р гарчаасай тэгүүл 16 сонирхолтой болох байх

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 04, 2010 9:52 pm
by oxgetr
голланд зоолттой байх аа
ази гэж бодоод японыг дэмжмэр байдаг, гэхдээ л камерун гарвал гоё доо

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 04, 2010 10:40 pm
by NnN.1990
За Ганц дэмжих баг.... Голланд шүү...

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 04, 2010 11:25 pm
by TiMeRz
улбар шараа шартатлаа дэмжнээ

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Sat Jun 05, 2010 2:00 pm
by Nomer 10
Image

Хүн ам: 16,2 сая
Тоглогчдын тоо: 1,1 сая
Дасгалжуулагч: Берт ван Марвийк. 2002 онд Файеноордтой УЕФА капын аварга болсон.
Ахлагч: Жиованни ван Бронкхорст. 35 настай. 1996 оноос хойш шигшээд данстай байгаа. Барса Арсенал зэрэг том багуудад тоглож байсан.
Гарааны таамаг: 4-2-3-1

--------------------- Stekelenburg --------------------
van der Wiel --- Heitinga --- Mathijsen --- van Bronckhorst
------------ van Bommel ----- de Jong -----------------
----- Robben ------ van der Vaart ----- Sneijder -------
---------------------- van Persie ---------------------

Тэмцээний таамаг: Хэсгээсээ нэгээр гарах нь тодорхой. Нөгөө хэсгийн 2-ыг нухах нь бас тодорхой. Тэгээд харин хэцүү дээ. Тэр өдрийн тэнгэр л мэднэ. Аз нь шовойвол аварга ч авч чадна. Итгэсээр л байна.


Image

Хүн ам: 5,4 сая
Тоглогчдын тоо: 0,3 сая
Дасгалжуулагч: Мортен Олсен. 60 хүрсэн ч тамирдана гэдгийг мэдэхгүй яваа эрхэм. 2000 оноос хойш ажиллаж байгаа. Дэлхийн аварга эхлээгүй байхад 2012 оны Евро хүртэл гэрээ хийчихсэн гэхээр холбоо нь түүнд ямар их итгэдгийг харуулж байна.
Ахлагч: Жон Даль Томассон. 33 настай. Олон газар тоглож явсан ч хамгийн амжилттай он жилүүд нь Милантай холбогдоно. Залуу багтаа хэрэгтэй туршлагыг өгч байгаа.
Гарааны таамаг: 4-3-3

----------------- Sörensen ---------------------
L. Jacobsen --- Agger --- Kjaer --- Kröldrup (Mtiliga)
----- J. Poulsen ---- C. Poulsen ---- D. Jensen ----
-- Rommedahl (Jörgensen)-- Bendtner --- Tomasson ---

Тэмцээний таамаг: Хэсгээсээ 2-оор гарна. Тэгээд зогсоно.


Image

Хүн ам: 15,6 сая
Тоглогчдын тоо: 22 мянга
Дасгалжуулагч: Пол ле Ген. 2003 оноос эхлээд 3 жил дараалан Лиг 1-т аваргалсан.
Ахлагч: Самуэль Это. 2 жил дараалан трипл хийсэн. Аваргуудын лигийн 3 удаагийн аварга. Довтлогч гэхэд сайн хамгаалж тоглодог. Хар тивийн 3 удаагийн шилдэг тоглогч.
Гарааны таамаг: 4-3-3

----------------- Kameni --------------------------
-- M'Bia --- Nkoulou --- R. Song --- Assou-Ekotto ---
------ Makoun ------- A. Song ---------- Enoh ------
------ Webo (Idrissou) --- Eto'o -------- Emana -----

Тэмцээний таамаг: 2-р байрны төлөө ширүүн үзэх ч Данид дарлагдана.


Image

Хүн ам: 127,2 сая
Тоглогчдын тоо: 1 сая
Дасгалжуулагч: Такеши Окада. 1998 онд Япон дэлхийн аваргад анх ороход шигшээг дасгалжуулж байсан. Энэ суудалдаа 2007 оноос эргэн ирсэн. Олон улсад хэн ч танихгүй ч нутагтаа тактикийн мэргэжилтэн гэж үнэлэгддэг.
Ахлагч: Южи Наказава. Бараг 1,9 м өндөр энэ аварга эр Европт хөл тавьж үзээгүй. Гэхдээ шигшээдээ 100 тоглолт хийчихээд байгаа гэж буй. 11 жил хөх самурайнуудын төлөө зүтгэж яваа.
Гарааны таамаг: 4-2-3-1.

------------------- Narazaki -------------------
--- Uchida --- Nakazawa --- Tulio --- Nagatomo ---
----------- Endo -------- Hasebe --------------
---- Nakamura ---- Honda ------- Matsui --------
----------------- Okazaki ---------------------

Тэмцээний таамаг: Төвийн бүс нь маш хүчирхэг. Гэхдээ ар талдаа бат бус тул хэсгээсээ гарч амжихгүй.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Sat Jun 05, 2010 9:56 pm
by Bibby
Netherlands 6-1 Hungary

* van Persie 21’
* Sneijder 56’
* Robben 64’, 78’
* van Bommel 71’
* Elia 74'
-
* Dzsudzsák 6’


--------------------- Stekelenburg --------------------
van der Wiel --- Heitinga --- Mathijsen --- van Bronckhorst
------------ van Bommel ----- de Jong -----------------
----- Kyut ------ - Sneijder ------- van der Vaart
---------------------- van Persie ---------------------

Robben сэлгээнээс ....
баруунд яг хэн гарах гээд бгаам болдоо, Роббен баруунд тоглоно гээд бгаа, Ваарт сэлгээнд суумааргүй бна гээд бгаа, ван Перси, Роббен, Ваарт 3 3уулаа ямар нэгэн бдлаар Кьютийг банзанд суулгах талаар ам нээгээд амжлаа ... яах юм бгаан

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Sat Jun 05, 2010 9:58 pm
by Bibby
Роббен бэртчих шиг боллоо, гайгүй бгаадаа ....

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Sat Jun 05, 2010 10:15 pm
by Bibby
Image


ааа юу болох нь энэ вэ??

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Sun Jun 06, 2010 12:18 am
by Бамбууш
Манай күнийг л жийхгээд үзээд байна даа.. **н** гарууд Дирк шиг багийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй тоглогчыг хаанаас олох юм? Евро08 дээр манай күн жигүүрээр тун сайн байснаас гадна, Италыг нугаслахад хоёр гоолыг тун ганган бэлдэж өгсөн.. Ялангуяа Шнайдерт өгдөг дамжуулалт бол зэвэр ур чадвар байсан.. Дараа нь Францыг элэглэхэд эхний гоолыг мөргөж хийсэн.. Эцэж цучаа мэддэггүйн дээр хамгаалалтанд маш сайн.. Жинкэнэ багийн тоглогч... Пеналтыг бол яг л шаана..Ван Пэрси энэ тэр бас онцгүй л байна даа..

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Sun Jun 06, 2010 4:57 am
by oswin
Роббен бэртчиж. Бүтэн сайн MRI-д орно үзүүлнэ гэж байна. Багтайгаа хамт нисээгүй, гэхдээ найдвар байвал хойноос нь нисэх юм гэнэ.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Sun Jun 06, 2010 10:56 am
by Kont
Роббэн гайгүй байгаасай гэж. 10 гого бичсэн байна.