A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

"Хар тив"-д анх удаагаа зохиогдож байгаа Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх тэмцээнийн тухай энд ярилцацгаая

Moderators: Gooner, Г.Баяраа, Аагий

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Билгүүдэй » Sat Jun 05, 2010 12:12 pm

үхэж байхдаа таарсан жунгаа нар хаа ч явсан гай болох юм аа. очиж очиж хятадад хожигдохдоо яадаг байна аа. :sad::
Одоо нөгөө ахэдэн тоглогчид нь хятадийн том том фирмийн рекламанд тоглоод тэнэгтэж гарна даа.

Нөгөө англитай тоглож байхдаа авто гоол хийдэг Тулио Танака чинь Зааны Ясан Эрэгтэй тоглож байгаад дахиад авто гоол хийчиж. хаха :-o
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Билгүүдэй » Sat Jun 05, 2010 12:17 pm

http://www.youtube.com/watch?v=aKDLQL6j ... dded#at=30
Эндээс үзээрэй

Дүрмээ мартаад бурчиж
Last edited by Билгүүдэй on Sat Jun 05, 2010 1:10 pm, edited 2 times in total.
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Mish » Sat Jun 05, 2010 12:49 pm

юу шдээ
хаалгачаас гадна нэг хүн бөмбөгний ард байх ёстой шд
өөрөөр хэлбэл 2 хүн
энэ давталтаас харахад отон л байна
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Билгүүдэй » Sat Jun 05, 2010 1:04 pm

Mish wrote:юу шдээ
хаалгачаас гадна нэг хүн бөмбөгний ард байх ёстой шд
өөрөөр хэлбэл 2 хүн
энэ давталтаас харахад отон л байна


тийм бил үү? хэхэ уурандаа мэдкү биччиж. sorry all :RD :ногоон:
facebook.com/SportWindowLeague
twitter.com/SportWindowNGO
instagram.com/SportWindowNGO
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Chinbaa » Sun Jun 06, 2010 5:55 pm

khulgee wrote:битий өвчигнөөд бай.Тунис Африкийн шилдэг багуудын нэг, тэгээд ч нутаг дээр нь дээрээс нь зүгээр тэст тоглолт.


Хужаа азийн хүчтэй баг гээд өмөөрчихгүй биздээ, тэгээд талбай дээрээ шүү. :grin:
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby khulgee » Mon Jun 07, 2010 2:21 pm

би уул нь юу ч яриагүй байгаа юмсан.Жоохон логиктой юм ярина шүү хүүхэд минь.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Chinbaa » Mon Jun 07, 2010 4:19 pm

Франц муу байгааг хүлээх хэрэгтэйшд. Тунис сайн баг эдр гэж ярихийн оронд. :eek:
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby khulgee » Mon Jun 07, 2010 11:22 pm

тэр тоглолтон дээр муу юм харагдаагүй.Тунис сайн баг л юм чинь яах юм???Африкийн аварга, шилдгүүдийх нь нэг.
битий хэрүүл гуйгаад шалчиганаад яваад бай.

хэрвээ муу тоглосон бол би муу байгааг нь хэлдэг.Францын сэдэв рүү ороод хараарай.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby CAHAKA » Tue Jun 08, 2010 4:26 am

Арай ч дээ. Чи тэгээд Тунисыг чансаагаараа Францтай тэнцүү юм уу ойролцоо гэх гээд байна уу?
Яг юу гэх гээд байгааг чинь ойлгохгүй юм.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Nomer 10 » Tue Jun 08, 2010 11:36 pm

1. Франц

Хүн ам : 65 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 4,2 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 13
Хамгийн том амжилт : 1998 онд дэлхийн аварга болсон
Багийн ханш : 367,5 сая евро
Хамгийн үнэтэй тоглогч : Рибери, 50 сая

Багийн од : Франк Рибери. Францын тоглолт Зиданаас хамаардаг байсан бол одоо Рибери хэр тоглохоос бүх юм хамаардаг цаг болжээ. Урьдчилсан шатны тоглолтууд энэ нь тодорхой гэгч нь харагдсан. Чухамдаа тэр л ганцаараа шахуу Литвийг 2 дараалан арайхийж 1-0-оор хожсоноор Францын хар тив рүү зорих зам нь нээгдсэн юм. Хэдий гэмтлийн улмаас Байернд бага тоглосон ч 2 цом авч сэтгэл нь сэргэсэн байгаа. Мөн багтайгаа урт хугацаагаар гэрээгээ сунгасан нь анхаарлаа зөвхөн дэлхийн аваргад зориулахад нь асар том түлхэц болсон.

Дасгалжуулагч :Раймонд Доменех. Өмнөх дэлхийн аваргын финалд үлдсэнээс хойш үргэлж хасах оноотой яваа дасгалжуулагч. Үр дүнд нь тэмцээний дараа багаас явах болсон. Бэнжема, Насри нарын шилдэг залуусыг гэрт нь үлдээснээр асар их шүүмжлэлд өртөөд буй.

Ахлагч : Виллиам Галлас. Францын шигшээ олон жил түүний нуруун дээр хамгаалалтаа даатгаж байгаа. Өмнөх дэлхийн аваргаар нэг ч минут амралгүй тоглосон гэдэг. Энэ удаад гэмтлийн улмаас сайн формоо бүрэн олж чадаагүй яваа. Онригийн гарны ачаар хийсэн түүний гоол Францыг Өмнөд Африкт авчирсан билээ.

Онцлох тоглогч : Лиг 1-ийн сүүлийн жилүүдийн хамгийн том 2 хаалгач бол Лорис Манданда нар. Гэхдээ Лорис нь шигшээдээ түүний эсрэг ялалт байгуулж чадсанаар өнгөрсөн жил “Гурван өнгөтнүүд”-ийн хаалгыг манах болсон. Тэр одоо ердөө 23 настай ч дэлхийн шилдэг хаалгачдын нэгт хэдийнэ тооцогдоод байгаа. Олон ч том баг түүний араас ангуучилж байгаа билээ. Лион Аваргуудын лигийн хагас шигшээд хүрсэн нь түүний ажлаа сайн хийсэнтэй холбоотой. Тэр шилдэг хаалтуудаа хийж чадвал энэ удаад шигшээтэйгээ ч хол явах боломжтой.

Шилмэл гараа : 4-2-3-1.

----------------- Lloris -----------------
-- Evra -- Abidal -- Gallas -- Sagna --
------- Toulalan ---- Alou Diarra ----
----- Ribery --- Gourcuff ---- Henry ---
------------ Anelka (Gignac) -----------

Тэмцээний таамаг : ”До амбан” 2006 онд финалд хүрсэн нь тэр чигээрээ өөрийнх нь ажил байсан гэхэд хэцүү. Учир нь Зидан хэмээх багийг яаж ч залж чадах агуу найруулагч тэдэнд байлаа. Өнөөдөр түүний орон зай дутагдсаар л байгаа. Мөн тэр үед том тэмцээний утаа олон жил үнэрлэсэн тоглогчид байсан бол одоо өөр болсон. ”Араам” зааж хэсгээсээ гарах байх, гараад зөөлөн баг таарвал нэг давна. Тэгээд л дуусаа даа.

2. Мексик

Хүн ам : 104,9 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 325 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 13
Хамгийн том амжилт : 1970, 1986 онд шөвгийн 8-д шалгарсан
Багийн ханш : 88,1 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Гуардодо, 12 сая

Багийн од : Бланко. 1999 онд баг нь Тив хоорондын цомоор түрүүлэхэд багийнхаа амин сүнс нь байсан тэр одоо дөчин насны босгонд ойртсоор л байгаа. Гэхдээ л тэр багийн гол хүн хэвээр байсаар. 2006 онд дасгалжуулагчтайгаа зөрөлдөөд дэлхийн аваргыг өнжсөн нь тухайн үедээ нэг том сенсаац болж байлаа. Агуирре ирснээр тэр буцаад багийн гараанд баттай зоогдох болсон юм. Харин байрлал нь ялимгүй өөрчлөгдөж, support striker-аар тоглох болсон. Түүний хамгийн сул тал бол хэт их жин.

Дасгалжуулагч : Хавиер Агуирре. Мексикт түүнийг гал хамгаалагч гэж нэрлэдэг. 2002 онд шигшээ нь урьдчилсан шатнаас хасагдах аюулд тулгарахад холбоо нь түүнийг залж авчирснаар дэлхийн аваргад орж байсан. Энэ удаад энэ явдал яг дахин давтагдсан юм. Баск гаралтай энэ эрхэм хатуу чанга дэгтэйгээрээ алдартай. Өнгөрсөн жил Gold cup-т мөнхийн өрсөлдөгч АНУ-ыг 5-0-оор далаар нь цэвэр тавьж аваргалсан нь түүний хамгийн том амжилт.

Ахлагч : Рафаэл Маркуиз. Тэртээ 1997 онд 17-хон настай байхдаа шигшээдээ дебютээ хийж байсан тэр одоо багтаа гүйцэтгэх үүрэг, нэр хүндээрээ Бланкогоос дутна гэж ер үгүй. 2006 онд Бланко үгүйд тэр л бусдаасаа тоглолтоороо ялгарч байсан билээ. Барсатай Аваргуудын лиг авснаараа улсынхаа түүхэнд анхны Европын клубын цом авсан тоглогч болж байлаа.

Онцлох тоглогч : Жиованни дос Сантос. Тэр Мексикээс гадна Бразил ба Испаний иргэншилтэй. 2005 онд У17-ийн дэлхийн аварга болсноос гадна У20-ийн дэлхийн аваргаар шилдэг тоглогчдын нэгээр тодорч байлаа. Барса руу хэтэрхий эрт шилжсэн болов уу даа. Дараа нь Англид очоод ч гавьсангүй. Харин Галатасарайд зээллэгээр очоод овоо идээшиж байгаа гэх. Энэ дэлхийн аварга түүний хувьд өөрийгөө харуулах маш том боломж болох болно. Хэрэв чадахгүй бол карриер нь уруудаж ч мэднэ. Мөн мэргэжилтнүүдийн том хаалгач болно гэгдээд байгаа Очоагийн амьдралыг энэ тэмцээн өөрчилж мэднэ.

Шилмэл гараа : 4-1-3-2 эсвэл 4-2-1-3.

---------------- Ochoa ------------------
Salcido --- Marquez --- Osorio --- Juarez
--------------- Torrado -----------------
--- Guardado ---- Franco ---- Castro -----
-- G. Dos Santos (Blanco) --- Hernandez --

эсвэл

--------------------- Ochoa --------------
-Juarez --- Osorio - Maza - Salcido -
-------- Torrado ----- Marquez -----------
------------------- Guardado-----------------
Dos santos -- Hernandez --- Vela

Тэмцээний таамаг : Сүүлийн 5 дэлхийн аваргад дандаа хэсгээсээ гарч байгаа. Гэхдээ энэ удаад энэ нь маш хүнд байх болно. Учир нь нутгаасаа гарч үзээгүй маш олон залуу тоглогч багийг босгож байгаа. Гэхдээ дэлхийн аваргын нээлтийн тоглолт ихийг хэлэх болно.

3. Уругвай

Хүн ам : 3,3 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 241 мянга
Дэлхийн аваргад орсон тоо : 10
Хамгийн том амжилт : 1930, 1950 оны дэлхийн аварга
Багийн ханш : 130 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Форлан, 22 сая

Багийн од : Диего Форлан. Гоол хийнэ гэдэг бол түүний нэрийн хуудас. 2 ч удаа Европын олон олон шилдэг довтлогчдыг ардаа хийн, улирлын шилдэг мэргэн бууч болсон. Өнгөрөгч 5 сард Атлетико Мадридыг Европын цомын аваргаар тодруулсан гэж байгаа. 8 жилийн өмнө тэр дэлхийн аваргад анх орж байсан. Энэ удаад тэр байгаагүй бол Уругвай 2006 он шиг дахиад л гэртээ өнжих байлаа. Түүний эцэг өвөө нар нь мэргэжлийн хөлбөмбөгчид байсан гэдэг.

Дасгалжуулагч : Оскар Табарез. 1990 онд Италид болсон дэлхийн аваргаар шигшээг удирдан хэсгээс нь гаргаад, дараагийн даваанд нутгийн эздэд дийлдэж байлаа. 63 настай энэ эр Өмнөд Америкт маш алдартай. Тэр мөн Итали, Испанид ажиллаж байлаа. Шилдэг довтолгооны хослолоо зөв ашиглаж чадвал түүнд боломж муугүй шүү.

Ахлагч : Диего Лугано. 2006 онд Европт хөл тавьсан анхны баг нь Стамбулын Фэнэрбахче. Тэр энэ багтаа одоо ч үнэнчээр зүтгэсээр байгаа. 2005 онд Бразилд тоглодог байхдаа Сао Паулотой Клубын дэлхийн аварга болж байлаа. Коста Рикатай үхлийн тулаан хийхэд шийдвэрлэх гоолыг хийснээр багаа хар тивд авчирсан билээ.

Онцлох тоглогч : Луис Суарез. Форланы бүрэн эрхт залгамжлагч гэгдээд байгаа. Гэхдээ Форланаас ялгаатай нь жигүүрээс довтолдог. 23 настай залуу маань өнгөрч буй улиралд Аяксын төлөө 33 тоглолт хийхдээ 35 гоол хийсэн байгаа. Холландад 4 жил тоглож байгаа тэр Испанид тоглох чинхүү хүсэлтэй. Хэрэв тэр энэ удаад олон гоолдож чадвал мөрөөдөл нь биелэх цаг маш ойрхон байна.

Шилмэл гараа : 4-4-2.

-------------------- Muslera ---------------------
-- M. Pereira --- Lugano -- Scotti --- Fucile --
-- D. Perez -- Gargano -- Lodeiro -- A. Pereira --
---------------- Forlan ----- Suarez -----------------


Тэмцээний таамаг : Гоол хийчих чадвартай довтлогчид байна. Туршлагатай ар тал бас байна. Харин энэ 2-ыг холбох учиртай төвийн бүс тааруухан. Төвдөө муу баг хол явж чаддаггүй. Хэсгийн сүүлийн тоглолтод Мексиктэй яаж тоглохоос гол шийд гарна. Хэсгээсээ арайхийж гарлаа гэхэд 8-д үлдэж амжихгүй.

4. Өмнөд Африк

Хүн ам : 42,8 сая
Хөлбөмбөгчдийн тоо : 1,4 сая
Дэлхийн аваргад орсон тоо : 2
Хамгийн том амжилт : ----
Багийн ханш : 24,3 сая
Хамгийн үнэтэй тоглогч : Пийнаар, 8 сая

Багийн од : Стивен Пийнаар. Тэр аль Аякст байхын л том тоглогч болно гэж яригддаг байлаа. Гэвч Дортмундад хөлөө олж чадаагүй. Харин Эвэртонд ирснээр жинхэнээсээ өөрийгөө нээж чадсан юм. Одоо багийн гол хүний нэг хэдийнэ болсон түүний гэрээ ирэх жил дуусна. МанЮнайтед, МанСити, Ливерпүүл зэрэг том багууд ангуучилж байгаа. Тэр шигшээдээ клубтээ байдгаасаа ч илүү үүрэг гүйцэтгэдэг гэхэд болно. Нутагтаа болдог тэмцээнээс гэрийн эзэд үргэлж хэсгээсээ шалгарч байсан түүхтэй. Энэ удаад энэ том ачааны хүнд түүний нуруун дээр ирж байгаа. Шигшээгийн хамгийн амжилттай довтлогч, Аваргуудын лигийн аварга МкКартни багт багтаагүй тул түүний үүрэг асар өндөр болсон. Тэр хэр тоглохыг харах л үлдлээ.

Дасгалжуулагч : Карлос Алберто Паррейра. 1994 онд Бразилыг дэлхийн аварга болгож байлаа. 40 жил дасгалжуулагч хийж байгаа гэхээр түүний тухайд юу ч хэлэх вэ дээ. 2008 онд Өмнөд Африк хар тивийн Үндэсний Цомын тэмцээний эхний шатыг даваагүй тул тэр ажлаа хүлээлгэн өгч байсан ч ӨАХХолбоо түүнээс илүүг нь олж чадаагүй тул Паррейраг дахин залж авчраад байгаа. Хэрэв талбайн эзэд хэсгээсээ гарч чадвал түүний нэр хүнд дориухан өсөх нь гарцаагүй.

Ахлагч : Аарон Мокоена. Сая Портсмауттай Английн дээд лигээс мултарсан тэр 1999 онд Бафана бафанагийн төлөөх анхны тоглолтоо хийж байлаа. Гэхдээ тэр энэ удаад гэмтлийн улмаас нээлтийн тоглолтыг өнжиж магадгүй байгаа. Паррейра түүнгүйгээр маш хэцүү байх болно гэдгийг аль сарын өмнөөс л мэдэгдэж байлаа.

Онцлох тоглогч : Бернард Паркер. Холландын лигийн Твэнтэ Энтшэде багт тоглодог тэрээр ноднин Тив хоорондын цомоор Шинэ Зеландын эсрэг дабл хийж өөрийгөө олонд таниулсан. Гол довтлогч МкКартни байхгүй тул гоол хийх үүрэг одоо түүн дээр ирээд байгаа.

Шилмэл гараа : 4-1-3-2.

--------------------- Khune --------------------
-- Masilela -- Mokena -- Sangweni -- Gaxa
------------------- Dikgacoi ---------------
--- Tshabalala ----- Modise ---- Pienaar ----
------------ Parker ------- Mphela -------------

Тэмцээний таамаг : Нээлтийн тоглолтоос бүх юм шалтгаална. Хэрэв хожиж чадвал улс даяар уухайлал түрэн нэмэгдсээр тэр чигээрээ хэсгээсээ гарч чадна. Үгүй бол маш хэцүү болно. Ноднингийнх шигээ тоглолт харуулах юм бол харин уучлаарай гэж хэлэх байна даа. Тив хоорондын цомоор довтолгоо нь ямар ч эмх цэгцгүй байсан билээ. Дашрамд дурьдахад Өмнөд Африкт энэ жил Морган Фриимэн Мэтт Дэмон нарын тоглосон Өмнөд Африкийн регбийн шигшээ Gold cup-т түрүүлсэн тухай гардаг кино хамгийн их орлого олсон гэдэг. Паррейра энэ киног тоглогчиддоо үзүүлсэн л байх даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby carlsberg_mgl » Thu Jun 10, 2010 6:06 pm

Уругвайн коуч Оскар Табарес Францын эсрэг тоглох гарааны 11-ээ зарлажээ.

Муслер, Викторино, Лугано (ахлагч), Годин, М. Перейра, Перес, Аревала, А. Перейра, И. Гонсалес, Форлан, Суарес
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby CrossBonez » Thu Jun 10, 2010 10:49 pm

Франц гарчих байх л гэж найдаад байна ш д, 2002 он шиг юм болох вий дээ.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3750
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby slo mo jones » Thu Jun 10, 2010 10:52 pm

цаг дөхөх тусам улам яарах юм
за маргаашийн нээлтийн тоглолт бүүр сэтгэл догдлоод жинхэнэ сайхан байнаа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Natedogg » Fri Jun 11, 2010 1:01 am

франц яах ийж байгаад гарчихвал их хол явна дааа, за амжилт энэ жил юм дуулгачихвал ч .....
User avatar
Natedogg
Gunner
Gunner
 
Posts: 616
Joined: Sun Dec 21, 2008 2:12 pm

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Цогоо » Fri Jun 11, 2010 8:09 am

Эртэдсэн финал


Өнөөдөр эхэллээ гэж бодсон чинь бүүр догдлоод байна. :beer :beer
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby carlsberg_mgl » Fri Jun 11, 2010 9:17 am

Өмнөд Африкийн коуч Карлос Альберта Паррейра Мексикийн эсрэг 5-нд Данитай тоглож 1:0-оор хожсон гарааны 11-ээ гаргахаар болжээ...

Куне, Мокоена, Твала, Хумало, Гакса, Пийнар, Дигхашуа, Шабалала, Модисе, Летшолоньяне, Мфела.
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Yogii » Fri Jun 11, 2010 10:12 am

2. МобиКомын нийт хэрэглэгчдэд зориулсан Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан Тааврын уралдаан

Хугацаа: 6/11-7/11 дуустал

Үндсэн дүрэм:
- Тааварт уралдаанд оролцохыг хүссэн хэрэглэгчид 399дугаарт ON гэсэн мессэж илгээж бүртгүүлнэ. Анх удаа 399 дугаарт мессэж бичсэн хэрэглэгчдийг бүртгэж дараах мессэжийг илгээх болно. Дараа болон УТ бүх хэрэглэгчид оролцох боломжтой.
- 399дугаарт бүртгүүлсэн нийт хэрэглэгчдэд тоглолт болох 24 өдөр өглөө бүр 9цагаас хуваарийн дагуу мессэж броадкастыг илгээнэ.
Нийт тааварт оролцож буй оролцогчид таавраа таах бүртээ 1 оноо авах бөгөөд уралдааны турш оролцогчдыг оноогоор нь эрэмбэлж байх болно.
- Хэрэглэгч http://www.mobicom.mn болон мессэжээр хэдэн оноотой байгаа, хэддүгээр байранд байгаагаа харах боломжтой байна.
- Хэрэглэгчийн оноог тоолохдоо
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
 Тойрог бүрт оноо тоолно, Тойрог бүрт байр эзлүүлнэ.
 1р тойрог: 6/11-6/16-ны 2дахь тоглолт хүртэл
 2-р тойрог: 6/16-ны 3дахь тоглолтоос 6/21-г дуустал
 3-р тойрог: 6/22-6/25

- Тааварт уралдааны шагнал:
 Нийлбэр дүнгээр тоолно. Нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ.
• 1-р байр: 1 сая төгрөг
• 2-5 байр: 500,000 төгрөг
• 6-100 байр: 10,000 нэгж
 Тойрог бүрт тойргийн аваргуудыг шалгаруулна.
• 1р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 2-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж
• 3-р тойрогт эхний 11 хэрэглэгч тус бүр 100,000 нэгж


Үнэ тариф:
- 399дугаарт алдаатай эсвэл оноо шалгах мессэж илгээхэд сүлжээн дэх мессэж тариф мөрдөгдөнө.
- 399дугаарт амжилттай бүртгүүлэх болон таавраа илгээсэн тохиолдолд сүлжээн дэх мессэж дээр нэмэх нь 30₮ (НӨАТ орсон дүн) суутгагдана.
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Билгүүдэй » Fri Jun 11, 2010 12:16 pm

CrossBonez wrote:Франц гарчих байх л гэж найдаад байна ш д, 2002 он шиг юм болох вий дээ.


Хэдүүлээ тээнэгэлзэлгүй "ФРАНЦ хэсгээсээ гарна" гээд цээжээ дэлдээд зогсож байя даа хэхэ
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Билгүүдэй » Fri Jun 11, 2010 2:39 pm

Франц улсын төрийн дуулал

Image
User avatar
Билгүүдэй
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3106
Joined: Mon Mar 01, 2010 5:19 pm
Location: Улаанбаатар

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby attilla » Fri Jun 11, 2010 4:37 pm

энэ Мексикийн хаалгач Очоа дажгүйм байна лээ шүү Вэла-гаас нэлээд зүйл хамаарах байх даа
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby SAVAGE » Fri Jun 11, 2010 4:44 pm

Luis Suarez, Diego Forlan нар өнгөрсөн улиралын бүх тэмцээнд нийтдээ 71 гоол хийсэн бол Францын 5 довтлогч Thierry Henry, Sidney Govou, Andre-Pierre Gignac, Djibril Cisse and Nicolas Anelka нар нийлээд л 59 -г хийж...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby attilla » Fri Jun 11, 2010 4:45 pm

SAVAGE wrote:Luis Suarez, Diego Forlan нар өнгөрсөн улиралын бүх тэмцээнд нийтдээ 71 гоол хийсэн бол Францын 5 довтлогч Thierry Henry, Sidney Govou, Andre-Pierre Gignac, Djibril Cisse and Nicolas Anelka нар нийлээд л 59 -г хийж...

:-o
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby El Payaso » Fri Jun 11, 2010 5:22 pm

Урагвай 1-1 Франц
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby suldees » Fri Jun 11, 2010 5:27 pm

урагвай 2-1 франц
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7227
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: A хэсэг : ӨА, Мексик, Уругвай, Франц

Postby Bibby » Fri Jun 11, 2010 5:30 pm

Урагвай 1-2 Франц
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

PreviousNext

Return to Өмнөд Африк 2010

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest