Page 13 of 14

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 11:05 am
by Arshavin_Walcott
Япончууд сайн байна... Азийн 2 төлөөлөл хэсэгээсээ гарлаа ... Болж л байна даа

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 11:20 am
by J@x
8д бол 2 ази байж болохоор харагджийна. аз байвал 4д 2лаа ч ороод ирж мэдэхийн

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 11:23 am
by Саэба_Рёо
Хүсэж байсан хоёр баг хоюулаа хэсгээсээ гарлаа. Японд хэдэн жил байсных японыгоо бас сэтгэл зүрхээрээ дэмжээд л байсийм. 1/8-т Итали биш Словак-тай таарах боллоо. Словак гоё нээлттэй тоглолт үзүүлдэг баг байна лээ, манайх бас нээлттэй тоглох болохоор үзүүштэй тоглолт болох байх. РВП анхны гоолоо хийлээ, бага багаар формондооо орсоор. Хаан буцаж ирлээ, Роббен 73 минутанд орж ирэн, нэрийн хуудас болсон холын цохилтоо хийлээ, шон онолоо. Энэ цохилт манай дайснуудыг олон удаа айлгана даа, Роббен-оос дутахгүй чухал эргэн ирэлт боллоо, Блахуруаз эргэн ирлээ, хамгаалалт бүүр сайжирлаа. Өчигдөр орой миний хувьд гайхалтай сайхан өнгөрлөө, 満足な結果 - perfect result

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 11:29 am
by BuG
Японы амжилт Хонда Эндо гэж харагдаж байгаа ч хөөрхий муу сэгсгэр Наказава-г магтахгүй байхын арга алга... Хамгаалалтанд үнэхээр мундаг байсан... Тулио ч гэсэн сайн байсоон...

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 11:34 am
by Nomer 10
Буларуз шартай байгаа ван дер Виелийг орлож гарсан, маш сайн байсан шүү. Довтолгоонд их гоё орж байсан. Манайхан словактай хийх тоглолтыг үзэх үү эсвэл дараа нь бразилтайг нь үзэх үү.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 11:40 am
by Mr S
аль алийг үзье

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 11:43 am
by Nomer 10
Өөрийнхөө багийн топик дээр тэгвэл хэн хэн ирэх хаана үзэх гэдгээ ярилций. Маргааш нөгөөдрөөс хэсгийн сэдвүүд хаалтнаас авагдах байх.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 12:09 pm
by El Payaso
харин надад Наказава мундаг санагдаад байгаа ш дээ... Европ Африкийн хүчирхэг довтлогчидод бол үнэндээ агаарт ч газарт ч дээрэлхүүлэхгүй байсан... Япон Данийг ингэж нухна гэж ёстой санасангүй шүү... Дани гарчих байх гэж бодож байсан байхгүй. Парагвай гэхдээ наймд үлдэх биз дээ.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 1:16 pm
by Realist
Японыг нээрээ ингэж тоглоно гэж санасангүй. Үнэхээр ганган цохилоо. Европын багууд муу байгаадаа биш Ази,
Латин Америкийн дундаж багуудын түвшин маш сайжирсан байна гэж боджийн.
Хөлбөмбөгийн хөгжил дэлхий даяараа илүү дээшилсэн юм бишүү.
Эднээсээ илүү гарахийн тулд хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлогч Европын багууд илүү хөдөлмөрлөх болжээ.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 2:57 pm
by Olzii
Яг хөгжил ярих юм бол угаасаа Латин Америк нь илүү юм бишүү ? Европ бол бизнес талдаа л илүү байхаа :smile:

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 3:13 pm
by El Payaso
талентаар бол латин америк хамаагүй илүү... яхав европ бол тактик энэ тэр гэдэг юмаараа л дутуугаа нөхдөг улс.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 3:13 pm
by ††‡MaRSHaLL‡††
Olzii wrote:Яг хөгжил ярих юм бол угаасаа Латин Америк нь илүү юм бишүү ? Европ бол бизнес талдаа л илүү байхаа :smile:

мафи хар тамхиараа л илүү байх

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 3:23 pm
by carlsberg_mgl
япончууд өчигдөр хаалттай цохилтоос шууд 2 гоол хийсэн нь 1974 онд югослав заирийг 9:0 -дохдоо хийж байснаас хойш анхных болж.

бас 1966 онд хойд солонгосчууд португалд 3:5-аар хожигдоход 3 гоол хийснээс хойш азиуд 1 тоглолтонд 3 болон түүнээс илүү гоол хийж байгаа анхны тохиолдол болж байгаам бн.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 3:25 pm
by SuperZolo
Азийн төлөөлөл хамгийн цөөхөн мөртлөө амжилт сайн байгаа нь манай тивийн төлөөллийн тоог нэмэхэд хүргэж мэдэхийм шүү

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 3:29 pm
by carlsberg_mgl
африкууд муу тоглож байгаа нь энд өвөл болж байгаатай бас холбоотой байх...эдний зун гэхээр 12 сард, ямар ч боломжгүй л дээ Дашт болох...

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 3:45 pm
by RedFury
Манай Азийн төлөөлөл хоёулаа гараад ирлээ ш дээ. :D :D Япон дахиад нэг шат явчихвал боллоо.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 3:47 pm
by RedFury
carlsberg_mgl wrote:африкууд муу тоглож байгаа нь энд өвөл болж байгаатай бас холбоотой байх...эдний зун гэхээр 12 сард, ямар ч боломжгүй л дээ Дашт болох...

Хар тивээс ганц Гана гарах шив. Гараад ч хол явахгүй дээ.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 3:58 pm
by Tmshinoda
ХОНДА аймар байнаа.. япон ч одтой байна даа

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 4:02 pm
by Саэба_Рёо
тэр өмнөд Америкийн Урваахай, Парваахай хоёрыг нам хожчосоой.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 4:09 pm
by Bayara
Уруугаа, Паруугаа,
Парвайхай, Урваахай
Азийн 2 төлөөлөлд маань том боломж гарч ирлээ дээ.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 4:12 pm
by Цэнгүүн
Хаалттай цохилтоос хоёр хусаал хожчихдог юм байна..
Парагвайтай энэ тэнцүү л үзэх байх..

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 4:35 pm
by Hartsaga
Хэн гана-г хол явахгүй гэж хэлдэг байна аа. Америкийг нам цохиод л гараад ирнэ дээ. Чи үзээрэй дээ.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 7:12 pm
by Бамбууш
Өмнөд Америк үхсэн нь талентаараа илүү байдаг юм. Надад бол Самурай нар бол Парагвайг шаахаар л харагдсан.. Парагвай Аззруйтай тоглоход ер нь эхний үед өөрийн талбайгаасаа гарсан юмуу? үхтэл хамгаалсан шд.. харин Самурай нар эсэргээрээ Нисдэгүүдтэй тулахдаа бас хэд хэдэн довтолгоог хийгээд амжсан. Ер нь бөмбөгний төлөө хаа сайгүй л гүйж харайж тэмцэж байсан. Талент энэ тэрээр ч ярих юм бол Өмнөд Америкын Испаний үлдэгдэлүүдээс дутаад байх юм бол байхгүй... Салбадайгын энэ өгөр хэдэн Өмнөд Америкын багийг уйлуулаад буцаах юм шүү.. Хонда нахиад нэг 2 гоол хийчихэд үнэ нь ч суга өснө дөө ДАШт-н дараагаар. Азийн бас нэг нүүр царай төлөөлөл Европын хөлбөмбөгт орж ирж л байвал үнэхээр сайн байна.. Зүс царай адилдуу юм болохоор бас тэднийгээ дэмжих л юм. Ай муу Чөтгөр Юнайтедын КИмчижигээ Паркыг бол дэмжихгүй үхсэн ч энэ тэр :ногоон: гах гах гах..
За за багийн үзэл гаргаад яахав.. парк ч гэсэн гоё тоглогч.. Нэг бүхэл бүтэн үндэстэнг хөлбөмбөгөөр энд таниулаад, төлөөлөөд тоглож байна гэдэг гоё л юм билээ..

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 7:16 pm
by carlsberg_mgl
Бамбууш wrote:.. Хонда нахиад нэг 2 гоол хийчихэд үнэ нь ч суга өснө дөө ДАШт-н дараагаар. Азийн бас нэг нүүр царай төлөөлөл Европын хөлбөмбөгт орж ирж л байвал үнэхээр сайн байна.. Зүс царай адилдуу юм болохоор бас тэднийгээ дэмжих л юм. Ай муу Чөтгөр Юнайтедын КИмчижигээ Паркыг бол дэмжихгүй үхсэн ч энэ тэр :ногоон: гах гах гах..
За за багийн үзэл гаргаад яахав.. парк ч гэсэн гоё тоглогч.. Нэг бүхэл бүтэн үндэстэнг хөлбөмбөгөөр энд таниулаад, төлөөлөөд тоглож байна гэдэг гоё л юм билээ..

Хонда ЦСКА москвад байгаа шд...ивануудыг анх удаа АЛ плей-оффт шалгаруулаагүй юу, бас хаалттай цохилтоос Сэвильяд тууж.

Re: E хэсэг: Холланд, Дани, Япон, Камерун

PostPosted: Fri Jun 25, 2010 7:26 pm
by o_baatar316
Заза хүссэнээр Манайх, Япон 2 гарлаа даа. Япончууд сайн байна аа, Хонда нээрээ сайн юм аа. Хаалттай 2 цохилт бол найс байсаншд.