Page 2 of 3

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jun 23, 2010 7:23 pm
by boboZ
10 чинь Голланд-д төрөөд Манчестерд хүмүүжсэн Монгол хүн шүү дээ.. Яг л Мэндээ Буэнос-Айресд төрөөд нутагруу гаа буцах гэсэн шууд нислэг байхгүй Валенси, Лондонгоор дайраад ирсэн Монгол хүн шиг хаха..

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Thu Jun 24, 2010 11:50 am
by spain man
boboZ wrote:10 чинь Голланд-д төрөөд Манчестерд хүмүүжсэн Монгол хүн шүү дээ.. Яг л Мэндээ Буэнос-Айресд төрөөд нутагруу гаа буцах гэсэн шууд нислэг байхгүй Валенси, Лондонгоор дайраад ирсэн Монгол хүн шиг хаха..

Буэнос Айресд төрсөн юм бол нутаг нь Арг биз дээ... Буцна гэж юу гсн үг юм.. :lol:

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Thu Jun 24, 2010 2:17 pm
by Цоомоо
"Энэ явдлын үүрэг хариуцлагыг эхлээд тоглогчид, дараа нь багийн менежментийнхэн, тэгээд хөлбөмбөгийн холбоо хүлээх ёстой" гэж Францын спортын сайд Roselyne Bachelot Europe 1 radio-д өчигдөр ярьсан байна.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Thu Jun 24, 2010 2:38 pm
by Kro
Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Тео Цванзигер: Бид минимум зорилгоо биелүүллээ.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Thu Jun 24, 2010 2:44 pm
by Realist
Энэ зарим нь хэн юу хэлэв гэдэг сэдэв манай гишүүд өөрсдөө үгээ хэлдэг газар болжээ хаха

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jun 25, 2010 12:12 pm
by Nomer 10
Хаха Төөгөө бүү нервт. Германыг хийсэн хүн огт алга байна. Роббен үнэхээр тэгж хэлсэн байна. Амгаа хошигносон өнгөөр гэдгийг нь ойлгосон л байна шд.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jun 25, 2010 12:35 pm
by Nomer 10
Антич: Энэ бол Сербийн хувьд биш шүүгчийн хувьд хар өдөр байлаа.(Нэмэлт цагт Австрали гар хүрснийг шүүгч хараагүй юм)

Суботич: Тодорхой 11 байсан, биднийг болохоор үлээчихдэг.(Кузманович, Видич нар гар хүрч байсан)

Австралийн Видосич: Би дэлхийн аваргыг одоо үзэхгүй. Аргентин Испани 2 таарвал харин нэг бодож үзнэ.

Каннаварогийн ах: Аль болох орой ир, Италид цаг агаар муу байна.(Словактай тоглохын өмнө бичсэн мээсэж)

Алжирийн нэгэн сэтгүүлч: Би Алжирын хэн нэгнээс хэдэн үг асуух гээд зогсож байтал Сайфи ирснээ намайг алгадсан. Би цагдаад хандана.

ББС: Сайфи нутгийнхаа сэтгүүлч эмэгтэйг цохиод зогсохгүй шил чулуудсан.

Марадона: Испани Чави Иниеста нартай тоглоод Швейцарыг хожоогүй. Тэд бөмбөг эзэмшээд л байна, эзэмшээд л байна. Хаалга хажуу талд байдаг бол тэд 10 гоол хийж чадна.(Мексик, Англи-Германыг даваад Испани руу сэтгэл зүйн дайралт хийгээд эхэлчихсэн юм уу даа)

Капелло: Тэд пяав уух их сонирхолтой байсан, тэгээд уусан. Словен дээр өмнөх 2-оос огт өөрөөр тоглосон шүү.

Ирландын туслах коуч: Франц буруу замаар очсон гэдгээ харууллаа. Тэд маш муу бүр хэтэрхий муу байсан.

Би манай эмээ надад улаан карт өгсөн шүүгчийг юу гэж хэлснийг та нарт хэлэхгүй, аймшигтай үгнүүд байсан.(Анелка шиг гэж үү)

Брэмэнд тоглодог байсан франц Измаил: Энэ баг шигшээгийн хувцас өмсөх эрхгүй. Сая сая хүний итгэл дааж чаддаг хүн үүнийг өмсөх ёстой.

Марадона: Бидний амжилт та нар андуурч байсан гэдгийг харуулж байна. Та нар энэ тоглогчдыг газар доор оруулаад байсан, одоо тэднээс уучлал гуйцгаа.(Мара энэ дэлхийн аваргын үнэхээр нэгэн чимэг болж байна даа)

Одемвинге: 3 тоглоод 3 хожигдлоо. Коуч л буруутай(Нигер 1 тэнцсий шд хө, өөрөө сэлгээнд зэвэрсэндээ бухимдсан болтой)

Рүүний: Өглөөний цай, дасгал, өдрийн хоол, ор, оройны хоол, ор. Үнэхээр уйтгартай. Дартс Снүүкер тоглоход хүртэл цаг хязгаартай шүү.

Италийн засгийн газрын шинэчлэлтийн сайд Босси: Ирэх жил Сери А-ийн багуудад олон словак тоглогч орж ирнэ гэдэгт би итгэлтэй байна.(Шигшээгээ доош нь хийж өгсөн байна)

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jun 25, 2010 12:51 pm
by Ladykop
Франц Беккенбауэр: Англичууд тэнэглэж хэсгээсээ 1-ээр гарч чадсангүй. Тоглогчид нь дотоодын лиг цомын тэмцээнүүдээсээ болж их ядарсан харагдаж байна. Би тэднийг хүндэтгэж байгаа ч айхгүй байна. Эхний 2 тоглолтыг харахад их өрөвдөлтэй байсан ч Словентой тоглохдоо сайжирсан харагдсан.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jun 25, 2010 1:35 pm
by meesh
Nomer 10 wrote:Капелло: Тэд пяав уух их сонирхолтой байсан, тэгээд уусан. Словен дээр өмнөх 2-оос огт өөрөөр тоглосон шүү.


Ээ дээ энэ шүү дээ пяав гэж...Сайхан шүү... -Пиво бол бурхан эрчүүдэд хайртайн баталгаа- гэжиугаа шт манай нэг найзын үг хэхэ...

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jun 25, 2010 3:52 pm
by Realist
Nomer 10 wrote:Каннаварогийн ах: Аль болох орой ир, Италид цаг агаар муу байна.(Словактай тоглохын өмнө бичсэн мээсэж)


энэ гоё хэлсэн байна.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jun 25, 2010 6:39 pm
by 21Grams
Марадона: Испани Чави Иниеста нартай тоглоод Швейцарыг хожоогүй. Тэд бөмбөг эзэмшээд л байна, эзэмшээд л байна. Хаалга хажуу талд байдаг бол тэд 10 гоол хийж чадна.


Вилла нь гоолдоод эхэлцэн байхад ингэж хэлж болж байгаа юм болов уу.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jun 25, 2010 6:49 pm
by Уугаа
Nomer 10 wrote:Капелло: Тэд пяав уух их сонирхолтой байсан, тэгээд уусан. Словен дээр өмнөх 2-оос огт өөрөөр тоглосон шүү.


Шартцан байсын биш үү?? айн... мухмух

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jun 25, 2010 6:50 pm
by Уугаа
21Grams wrote:
Марадона: Испани Чави Иниеста нартай тоглоод Швейцарыг хожоогүй. Тэд бөмбөг эзэмшээд л байна, эзэмшээд л байна. Хаалга хажуу талд байдаг бол тэд 10 гоол хийж чадна.


Вилла нь гоолдоод эхэлцэн байхад ингэж хэлж болж байгаа юм болов уу.



Месси нь манайд байна л гээд байгаа юм биш үү дээ...

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Fri Jun 25, 2010 11:43 pm
by Бамбууш
-Энэ ДАШт-н шилдэг "Балетчинг" Роналдод өгөх хэрэгтэй
Зааны Ясан эрэг Португалийн эсрэг тоглосоны дараагаар Даравгар Ниггер хэлэв..
-Шилдэг Жүжиглэлт яах аргагүй Дрогбад очих байх. Учир нь тэрүнаж байхдаа хүртэл дараагийн уналтынхаа
үзэгдэлийг аль хэдийн толгойдоо бэлдээд эхлэсэн байдаг.
Кристиано Роналдо

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Sun Jun 27, 2010 11:56 pm
by J@x
Талбай дээр 25 хүн байдаг ялсан 15 нь уругвай германых

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Mon Jun 28, 2010 1:44 am
by J@x
ТӨӨГӨӨ wrote:
J@x wrote:Талбай дээр 25 хүн байдаг ялсан 15 нь уругвай германых

Чи одоо болиоч! Чамс бусад нь гайгүй л бна. 2:1-р дууссан бол ичих бсан даанч тэгсэнгүй одоо боль хүүхэн шиг хачин гар вэ (mannn

Сэтгэл зүй гэж тоглогчдын хувьд чухал шүү дээ. Германчуудад гоморхсон юм алга. Тэр 4 шүүгчидэд л уур хүрчийнэ

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Mon Jun 28, 2010 8:41 pm
by Monteyne
Шүүгч тоглолтод 100% Биш юмаа гэхэд 60% бол нөлөөлсөн байх шүү
гэхдээ гол бурууг Фабиод л өгөх хэрэгтэй

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Tue Jun 29, 2010 3:32 pm
by Rooney
Мэдээж гол буруутан нь Фабио дээр Гол тоглогчид. Шүүгчийн нөлөө бос нэлээн байсан шүү. Төөгөө үүнд нь тэгтлээ уурлаад яахав дэ. Хожсон хүн шиг л байл да.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jun 30, 2010 12:04 pm
by ХАЛИУН
Бэкхэм: Орсон бємбєгийг ороогїй гэж заасан нь багийн тоглолтонд нєлєєлчих шиг боллоо. Гэхдээ бидэнд ч бас буруу байгаа. Миний хувьд одоо явж хїїхїдїїдийнхээ даалгаварыг шалгах хэрэгтэй байна. Хэрвээ чадал байвал 2014 онд шигшээд багтахыг хїсч байна чадахгїй бол дасгалжуулагчид їзнэ дээ.

Манай хїн чинь харин мангар шийдэмгий болчихсон тууж явна уу гїї юу. Сая єєрийнх нь орон зай їгїйлэгдэж байсныг анзаарсан байна л даа.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jun 30, 2010 4:39 pm
by Эрдэ
Буруугаа хүн рүү чихээд л байх юм
Өөрсдөөсөө хайгаач :ногоон:

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Wed Jun 30, 2010 4:42 pm
by Mr S
boboZ wrote:10 чинь Голланд-д төрөөд Манчестерд хүмүүжсэн Монгол хүн шүү дээ.. Яг л Мэндээ Буэнос-Айресд төрөөд нутагруу гаа буцах гэсэн шууд нислэг байхгүй Валенси, Лондонгоор дайраад ирсэн Монгол хүн шиг хаха..


:-o

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Sun Jul 04, 2010 3:01 pm
by mick
Балжаа: Энэ Дэл Боскэ Торрэст их найдлага өгөх юмдаа, 30 байтугай, 20 хувийн ч тоглолтоо гаргаж чадахгүй байхад л гарааны 11-т оруулцан байх юм.

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Sun Jul 04, 2010 6:14 pm
by Тэгшээ
Luis Suarez :My Handball Was The Real 'Hand Of God'

Image

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Sun Jul 04, 2010 6:38 pm
by luuvan_gal
Кройфф-Надад бразилийн уйтгартай тоглолтийг үзэх илүүдээ гарсан мөнгө байхгүй

Дунга: Кройфф дандаа үнэгүй үзэх эрхтэй байдаг, би Холланд-н тоглолтыг мөнгөө төлөөд л үзнэ

Re: Хэн юу хэлэв?

PostPosted: Mon Jul 05, 2010 1:57 am
by Nomer 10
За бага зэрэг хуучин татлууд.

Бэкхам: Маш их цаг, мөнгө гарзадсан манай фэнүүдэд их хүнд тусч байгаа... Өзилийг би биширч байна.

Мара: Хэрэв энэ 32 баг марафон гүйвэл Герман Мюллерын ачаар түрүүлнэ. Гэхдээ бөмбөгтэй харьцах тал дээрээ бид илүү.

Мичо: Хэрэв би Терри Германы эсрэг тоглосон шиг тогловол шигшээгээс гарна, нутагтаа ч очихгүй(Нутагтаа очиж болноо, нэг тогооноос иддийм гэсэндээ бас ч гэж хэд хэд хамгаалсан)

Мара: Чи нервтэж байнуу, Швайнштайгер?(Швайни хэвлэлийн бага хурал дээр аргентины 2006 оны тоглолт дахь зан араншинг шүүмжилсэн байсан)

Элиа: Мелог ван Боммелтой харьцуулна гэсэн үү? Тэр ямар амжилт гаргасан билээ? Робиньо Сантост тоглодог нь Роббен Байернд тоглохоос асар ялгаатай(мань хүн майнд гэймд хутга дүрсэн нь тоглолт дээр тэр 2 шатахад нөлөөлсөн байх аа)

Маноло: Хэдий миний амь насаар дэнчин тавигдаж байгаа ч би эргэж ирэх болно(el bombo de Espana буюу бөмбөртэй нөгөө хөгшин хүндээр өвдөөд Чилийн тоглолтын дараа нутаг буцжээ. Финал дээр ирнэ гэж амалсан байна)

Маттеус: Бурхан чамд ер бусын авьяас заяасан. 20 жил чи дэлхийн шилдэг нь байлаа. Чи миний талаар яг ингэж хэлэх байх(Нэгэн үеийн 2 агуу тоглогч. Мара тэр 2 олон жил үзэлцсэн дээ. Маттеус шиг шигшээдээ 150 тоглолт хийсэн хүн ховор доо)

Ебоа: Европын дасгалжуулагчид юу ч авчрахгүй байна. Тэд тоглогчдыг бүр улсын онцлогийг ч огт ойлгохгүй байна, тэгээд дээр нь тэд маш үнэтэй(Одоо харахад энэ экс Ганын шигшээгийн нөхөр үнэн хэлж дээ)

Идриссоу: Энэ хүмүүс дэлхийн аваргад зөвхөн паарий хэлбэрээр л оролцож байна. Шөнө 3 цагт хотелдоо ирнэ гэж юу гэсэн үг вэ(Камеруны довтлогчийн энэ үгнээс харахад Европын дасгалжуулагчдаас илүү хар тоглогчид өөрсдөө буруутай мэт)

Дэко: Хувийн шалтгааны улмаас би зодог тайлснаа хэнд ч юу ч гэж тайлбарлахгүй.

Лэманн: Нугалсан цаас бэлд(Аргентин дээр тэр Нойерт ингэж зөвлөжээ)

Гартсайд: Капелло ердөө ганц л хожигдсон, тэгээд ч 2012 он хүртэл гэрээтэй(АХХолбооны боссын энэ үгнээс 13,8 саяыг салхинд хийсгэхийг хүсэхгүй байгаа нь тод харагдаж байна. Бас ердөө ганц хожигдол нь өстөн дайсандаа нухуулдаг гутамшигт хожигдол шүү дээ, мөн Алжирыг бараагүй хихи)

Эшли Коул: Би Английг болон факин хүмүүсийг нь үзэн ядаж байна. Би Английг төлөө бүхнээ шавхахыг үргэлж хүсдэг, гэвч энэ дарамт нь миний амьдралыг там болгож байна(Тэмцээн эхлэх үед найзууд руугаа блэкбэрринээсээ мээсэж шиджээ)

Блаттер: Гана 11 У23-ын тоглогчоосоо долоог нь гараанд гаргаж байна. Германы 9 хүүхдээс долоо нь талбайд гарч туршлага хуримтлуулж байна. Францад нэг ч алга, Италид ганцхан байгаа ч тэр нь тоглосонгүй. Энэ хэвээрээ байвал энэ 2 улстай ярих юм гарч ирнэ.

Ламмерт: Тоглолтгүй өдрөөр л ирц бүрдэх юм шиг байна(Бундэстагын ерөнхийлөгч улсынхаа шинэ ерөнхийлөгчийг сонгох өдрийг тоглолттой өдөр тогтоох нь хэт рисктэй гэж үзжээ. Манай 76 хэдэн мантуун бууз харах гэж хуралдаа суудаггүй шиг л хэхэ)

Дэйли Мэйл: Хэрэв бид дайнд ингэж хамгаалсан бол одоо бүгд германаар ярьдаг байх байсан(Английн хамгаалалтыг шүүмжилжээ)

Хиддинк: Өзил буруу пасс сонгосонд маш их харамсаж байна даа(Тэрээр Туркын шигшээгийн босс болсон билээ)

Мара: Надад нэг хүсэл өгвөл би Германы эсрэг тоглогчоор дахин нэг тогломоор байна(Хэд хоногийн өмнөх татлууд гэж дээр хэлсэн)

Тони Шумахер: Надад Англи бол хөлбөмбөгийн эх орон биш харин эмэг эхийн орон шиг мэдрэмж төрж байна(Германы нэгэн үеийн алдарт хаалгач Английг бут ниргэснийхээ дараа үнэнхүү даапаалжээ)

Вальке: Дэлхийн аваргын дараа 32 багийн дасгалжуулагч, ахлагч нартай бөмбөгний талаар семинар хийх болно. Дэлхийн аваргын бөмбөг төгс байх ёстой(ФИФА-ын ерөнхий нарийн бичиг ингэж хэлсэн байх юм. Блаттер та 2-ын ч ажил мөн дөө. Тэмцээний өмнө хийж байхгүй, бөөн шүүмжлэл гарсны дараа ингэж байгаа улстай юу ч ярихав дээ)

Аппиа: 20 Марадона нэг багт байсан ч эв нэгдэлгүй бол юу ч чадахгүй(Уг нь талбай дээр 11 Мара шиг тоглосон ч Уругвай дээр пеналти маш муу цохицгоосон, зөгнөөд л байж дээ)

Чилаверт: Францчуудад эх орон нь ямар ч хамаа алга. Өмнөд Америкийн багууд ялахын хүслэнгээр жигүүрлэнхэн байна(Парагвайн домогт хаалгач ингэж хэлсэн нь 2 топоос бусдад хамаарагдах мэт)

Баттон: Маргаашийн гараанд саад бага гарна гэж найдаж байна. Уралдаан 2 цагт эхэлнэ. Цаг хагас болоод дараа нь би ялбал хэвлэлийн бага хурал богино болно гэж найдаж байна. Тэгээд 4 гэхэд Англиа дэмжээд суучихна даа(Хөөрхий Женсон. Даанч муухай хусуулсан л даа. Өөрийнх нь талхны мөнгөө олдог ажил нь хүртэл хөлбөмбөг үзэх сонирхолд нь дарагдаж байна гэхээр хөлбөмбөг ч үнэхээр агуу юм даа)

Жэймс: Хэрэв Германы эсрэг пеналти цохих бол сүүлийнхийг нь би цохино(Тийм юм болсонгүй ээ)

Эффэнберг: Герман аварга болохгүй. 2014 онд харин боломжтой.

Ван дер Ваарт: Буларуз зурагтаар гоё гарахын тул сахлаа хуссан(Мань хүн Камерун дээр гараанд гарсан юм)

Месси: Бид хамгийн үзүүштэй хөлбөмбөг харуулж байгаа. Мөн бидэнд хамгийн сайхан эрчүүд байгаа тул эмэгтэйчүүдтэй яаж харьцахаа ч сайн мэддэг(Хаха хэхэ)

?????: ..........(Хойд Солонгосын тайлбарлагч Португалтай хийсэн тоглолтод 4 дэх гоолын дараанаас хойш ганц ч үг ганхийгээгүй байна. Тоглолт дуусангуут ганц ч дүрс гаргалгүй шууд эфир хаагджээ)