Вамос Аргентина
Posted: Mon Dec 05, 2005 5:06 pm
Цагаан цэнхэр судалтанууд...
Холбооны нэр-Аргентинийн Хөлбөмбөгийн Холбоо
Байгуулагндсан огноо-1893
ОУХБХ элсэн орсон огноо-1912
Ерөнхийлөгч-Жулиа Грондоно
Эрэгтэй багийн ерөнхий дасгалжуулагч-Хосе Покерман
Эмэгтэй багийн ерөнхий дасгалжуулагч-ХосеКарлос Боррело
Цамц-Цагаан, цэнхэр /босоо судалтай/
Богино өмд-Хар цэнхэр
Үзүүлж байсан дээд амжилт-1978, 1986 онуудад ДАШТ түрүүлж байсан
Оршилийн оронд...
Биднийг Чингис хаан, Францчуудыг Эйфелийн цамхаг Луврын музей нь, Египетчүүдийг Пирамидууд нь дэлхийд алдаршуулж байдаг бол Аргентинчуудыг тэдний гайхалтай авяастай хөвгүүд нь дэлхийд алдаршуулдаг гээд хэлхэд нэг их буруудахгүй болов уу? Аргентинийн ерөнхийлөгчийн нэр хэн бэ? Гэж хэн нэгнээс асууснааас Диего Марадона гэж хэн бэ? Гээд асуучихсан нь хариулт авахад илүү амар байх бизээ. Дэлхийн хөлбөмбөгийн ногоон дэвжээн дээр гайхамшиг үзүүлэгч олон олон одод энэ л нутагт төрцгөөж гудамжинд хөлбөмбөг тоглож суран Бока Хуниорс, Ривер Плэйт, Олд Бойсийн акедемиудад хүмүүжин европийн ногоон талбай луу өөр өөрийн алдар нэрээ байлдан олохоор аянд гарцгаадаг билээ. Диего Марадона, Давид Пассерало, Марио Кампес зэрэг домогуудаас эхлээд өнөө үеийн шилдэгүүд болох Эрнан Креспо, Пабло Аймар, Хуан Роман Рикелме, Хавьер Савиола нарыг цагаан цэнхэр судал бүхий цамц нь л ижилсүүлдэг.
Маяа, Ацтекүүдийн удам ширэн бөмбөгтэй найзалсан нь
Өмнөд Америкийн төв өмнө хэсэгт байрлах энэ улсад бусад хөршүүдийнх
нь нэгэн адилаар европоос ирсэн клоночлогчид анхлан хөлбөмбөг гэгч тоглоомыг зааж өгцгөөжээ... Аргентинчуудаар ч зогсохгүй энэ тивийнхэн энэ тоглоомонд гайхалтай дуртай бас уртай байсаныг та надаар хэлүүлэлтгүй мэдэх буй за.
1893 онд анхлан “Аргентинийн Хөлбөмбөгийн Лигийн Холбоо” гэсэн нэртэйгээр хөлбөмбөгийн албан ёсны байгууллага байгуулагдсан нь хожмоо Аргентинийн хөлбөмбөгийн холбоо болон өргөжиж 1912 онд дэлхийн хөлбөмбөгийн холбоонд нэгдэн оржээ. Анхныхаа албан ёсны нөхөрсөг тоглолтыг хөрш урагвайчуудынхаа эсрэг хийж 6-0 гэсэн бахдам амжилттайгаар дуусгасан бол дараагийн нөхөрсөг тоглолтоо ч мөн Урайгвайчуудтай хийсэн бөгөөд энэ тоглолтонд хөршүүд нь даагаа амжилттай нэхэж 3-2 оор ялалт байгуулсан байна.
Дарий утаа үнэрлэцгээв
Цагаан цэнхэр судалтанууд алтан дагинийн төлөөх тэмцэлд бүүр хамгийн анхнаас нь оролцож эхэлжээ. Урайгвайд болсон анхны дэлхийн аваргад сонирхогчидоос бүрдсэн багтайгаа оролцсон ч муугуй амжилт үзүүлж Францчуудыг 1-0 ээр мексикчүүдийг 6-3, хөрш Чиличүүдийг 3-1 ээр хожин финалд эртний өрсөлдөгч тухайн үеийн од Хосе Насаззигаар удирдуулсан Урайгвайчуудтай таарч тоглон эхний үеийг 2-1 ээр илүүрхэн дуусгасан 2-р үед 3-н гоолийг Алтан дагинийн хамт харамсалтайгаар алдсан билээ. Нутгийн багийн эсрэг тоглосон энэ тоглолтын өмнө Аргентинийн хагас хамгаалагч Луйс Мотти болон түүний гэр бүлийг нэр нь үл мэдэгдэх этгээд заналхийлсэн нь Моттиг финалд сулхан тоглолт үзүүлхэд хүргэсэн гэсэн яриа ч байдаг.
Мөрөөдөл биелсэн нь...
Анхны дэлхийн аваргаас хойш янз бүрийн шалтгаанаар зарим ДАШТ-уудыг өнжиж заримд нь бүтэл муутайхан тоглосоор 1978 онтой золголоо. Удаан оролдосны эцэст Аргентинчууд ДАШТ зохион байгуулах эрхийг аваад байсан нь Аргентинчуудын хувьд энэ удаагийн ДАШТ-ын онцлог нь байсан юм. Хөлбөмбөгөөр амьдарч амьсгалдаг үзэгчидийнхээ өмнө тэдэнд ялагдах эрх байсангүй. Энэ хэцүү даалгаварыг ч Марио Кампесаар удирдуулсан шигшээ баг гүйцэлдүүлж чадсан юм. Кампесийн солгой хөл, нягт нямбай тоглолт, шийдвэрлэх үе дэх хүчтэй цохилтууд нь энэ ялалтын гол хөшүүрэг байж 48 жил зүүдэлж байсан зүүдийг биелүүлж чадсан юм. Кампес бол Аргентинийн хөлбөмбөгийн түүхэнд алтан үсэгээр бичигдэх тоглогчидийн нэг бөгөөд тэрээр шигшээ багтайгаа хамт 149 удаа тоглож 115 гоолыг өрсөлдөгчидийнхөө хаалганд бэлэглэж байсан төдийгүй Испайнийн дээд лигийн Валенсиа багийн төлөө хүчин зүтгэж байх хугацаандаа Испайны цомын болон цомтой багуудын цомын тэмцээний аварга болж байлаа.
Кампес энэ тэмцээнд нийтдээ 6-н гоолоор эсрэг багийнхаа хаалганд бэлэг барьж мэргэн буучаар тодорсон бөгөөд 2 гоолыг нь шийдвэрлэх аваргын төлөө тоглолтонд Нисдэг Голландуудын хаалганд хийсэн билээ.
Марадонагийн эрин...
2000 онд зууны хаа сайгүй л зууны шилдэгүүдийг тодруулах ёслолын үйл ажиллагаанууд болж байхтай зэрэгцэн ФИФА-аас зууны шилдэг хөлбөмбөгчинг тодруулах үйл ажиллагаа 2 зэрэг явагдсан бөгөөд эхнийхд нь буюу Экспертүүдийн саналаар Самба бүжигчидийн эх орноос төрөн гарсан шилдэгүүдийн шилдэг Пеле тодорсон бол 2 дахь буюу интернэтээр зарлагдсан санал асуулгад Диего Арамандо Марадоно тодорсон билээ. Шагнал гардаж авсаныхаа дараа намхан махлаг Аргентин эр үзэгчид хөгжөөн дэмжигчид намайг сонгосон нэг л шилдэг байх ёстой хэмээн хөлбөмбөгийн хаан гэгддэг Пелег их л басамжилсан аястай ярьж байсан нь Аргентинийн хөлбөмбөгийн бүх үеийн түүхэн дэх төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч Диего Арамандо Марадона байсан юм.
Тэрээр 1960 оны 10-р сарын 30-нд Буэнес Айросын хотын зах дахь ядуусын хороолол Вилла Фиоритад төрж Себоллита хэмээх жижигхэн клубээс хөлбөмбөгийнхөө гарааг эхэлжээ. Аргентинийн хөлбөмбөгийн 1970-аад оны сүүлээс 1990-ээд оны дунд үе хүртэлхи түүх бол тэрчигээрээ Марадонагийн түүх билээ.
1978 оны Залуучуудын ДАШТ Аргентинийн шигшээ баг түрүүлхэд голлох үүрэгийг жижиг биетэй энэ залуу гүйцэтгсэн юм.
1982 оны Испанид болсон ДАШТ-д түүнд маш олон хүн итгэл хүлээлгэж байсан ч амжилт муутайхан тоглолтыг үзүүлж фэнүүдийнхээ урмыг хугалсан ч Мексикийн уулс дунд болсон 1986 оны Дэлхийн аваргад гайхалтай тоглолт үзүүлэн 4-н жилийн өмнө сэтгэлийн хөдөлгөөнөөсөө болоод улаан хуудас авч талбайг орхиж байсан хүү дэлхийн шилдэг тоглогч болж төлөвшөснөө тунхаглан зарласанаар зогсохгүй багаа гайхалтай удирдан хүнд хэцүү давааг туулсаар финалд “Хөлбөмбөгийн Машинууд” хэмээн цоллогддог Германы шигшээ багийг 3-2 оор буулган авч Алтан дагинийг 2 дахь удаагаа хүртэж чадсан юм. Шөвгийн тоглолтонд Альбиончуудын хаалганд хийсэн гайхамшигт гоол нь ФИФА-аас явуулсан санал асуулгаар зууны шилдэг гоолоор тодорсон билээ.
1990 онд Италид Марадонагийн багийг мэргэжилтэнүүд сайн тоглоно гэж төдийлөн тааварлаагүй байсан ч Марадона Канижа тэргүүтэй цагаан цэнхэр судалтангууд ахин финалд шалгарч чадлаа энэ удаа тэд алтан дагинийг дахин авахын тулд өнөөх л Беканбуэр аавтай Клинсман, Маттеюс, Рууди Воллер нарыг ялах хэрэгтэй байлаа. Харамсалтай нь энэ удаагийн финал “Хөлбөмбөгийн Машинууд”-ын Алтан дагинийг гартаа өргөх ээлж байжээ. Тоглолт дуусахаас ердөө 5 хан минутын өмнө Мексикийн шүүгч Кодесалийн заасан Пеналти энэ ДАШТ-ын финалыг шийдэж Бреме ч олдсон боломжийг алдсангүй. Германчуудын баяр хөөрийг харан суух л үлдэжээ.
Марадона-гүйгээр...
1994 оны ДАШТ 34 настай супер одын хувьд сүүлийн дэлхийн аварга байлаа. Грек Нигерийн багуудыг амархан буулгаж авсан ч Нигертэй хийсэн тоглолтын дараа Марадоногаас Эфедрин хэмээх хар тамхи сэргээшийн төрөлд багтах бодис илэрсэн нь тогтоогдож тэрээр Болгартай хийх тоглолтонд оролцох боломжгүй болсон юм. Христо Стойчков тэргүүтэй Болгарчууд ч энэ боломжийг алдсангүй цагаан цэнхэрүүдийн хаалгыг 2 гоолоор мялаасан юм. Группын тоглолтын дараа Нигери Болгар Аргентин 3-ын оноо хийсэн гоолын тоо адилхан байсан ч бөмбөг алдсан зөрүүгээрээ Хар тивийнхэн 16-д шалгарсан юм. Хэдийгээр энэ дэлхийн аваргаар амжилт муутайхан оролцсон ч нэгэн шинэ эрдэнийг нээж чадсан нь Габриэль Омар Батистута хэмээгдэх Батигоол байлаа. Анхныхаа дэлхийн аваргад оролцож дарийн утаа үнэрлэж байсан залуу хэсгийн 3-н тоглолтонд 4-н гоолоор айлынхаа хаалгыг мялааж Грекийн эсрэг хийсэн тоглолтонд хэт трикдэн хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн шинэ од мэндэлж байгаагаа тунхаглан зарлсан билээ...
Францийн ДАШТ-д хэсэгтэй гайхалтай тоглож нэг ч бөмбөг алдалгүйгээр 9 оноотой хэсгээсээ шалгарсан бол 16-д Оуэн, Бэкхем тэргүүтэй эртний өст Англичуудтай таарч Пенальтигаар/үндсэн цагт 2-2. Марадонагийн Английн хаалганд хийсэн гоол зууны шилдэг гоол болж байсан бол Оуэний энэ тоглолтонд Аргентинчуудын хаалганд хийсэн гоол нь зууны шилдэг гоолын 2-т орсон юм/ буулган авсан ч шөвгийн наймд улбар шаруудийг барсангүй.
2002 онд сонгон шалгаруулах тэмцээнд тун сайн тоглож Япон Солонгост зорчих эрх авсан ч тэмцээн дээр тун тааруу тоглож эртний өстөн болох Англичуудад ялагдаж Скандинавын хойгийнхонтой тэнцэн хэсгээсээ ч гарч чадсангүйгээр үл барам 18-р байранд орсон нь түүхэндээ үзүүлж байгаагүй муу амжилт байсан юм. Энэ бүхний дараа ерөнхий дасгалжуулагч Марсель Бельса ажлаасаа халагдах өргөдөл өгсөн ч тухайн үед ажилыг нь хүлээж авах хэмжээний хүн байгаагүйгээс Бельса ажилдаа үлдсэн хуучин ажилдаа үлдсэн билээ
Дараа жил дэлхийн аварга эхлэнэ…
Бельса 2004 оны Афинийн олимпийн наадамын түрүүг авч бага ч болов нүгэлээ наминчилсаны эцэст шигшээ багийн дасгалжуулагчийн үүргээ орхисон билээ. Харин түүний суурийг Аргентиний залуучуудыг залуучуудын ДАШТ-д 2-нтоо түрүүлүүлсэн Хосе Покерман ирсэн юм. Покерманы шигшээ багийг удирдах болсоноор нэн түрүүнд дараа жил болох ДАШТ-д оролцох багийг сонгох ингэхдээ багийн шинэчлэлтэнд анхааран шигшээ багт залуусыг олноор нь урин тоглуулж залуу тоглогчилийн авяасыг нээн илрүүлэхэд ихээхэн анхаарах болсон билээ. 2002 онд тоглож байсан багаас л гэхэд Ариель Ортега, Батигоол, Хуан Себастяан Верон, Клаудиа Лопез нар шигшээгийн замналаа дуусгаж тэдний залгамж халааг Савиола, Хуан Роман Рикелме, Лусиано Фугэеро, Хавьер Машерано, Карлос Тевез нар аваад байна. Покерманы залуус одоогийн байдлаар ДАШТ тэмцээний урдчилан шалгаруулах тоглолтонд өмнөд америкийн хэсгийг тэргүүлэн тоглож байна.
Жилийн дараа Алтан Дагина Аргентин хөвгүүдийн гарт очих болтугай гэсэн ерөөлөөр аугаа түүхийг чадан ядан өгүүлэх гэсэн энэ оролдлогоо өндөрлий...
Багийн бүрэлдэхүүн/Хамгийн сүүлийн байдлаар шигшээ багт уригдсан тоглогчид/:
Хаалгач
Pablo Cavallero
Germán Lux
Leonardo Franco
Roberto Abbondanzieri
Хамгаалагч
Walter Samuel
Roberto Ayala
Diego Placente
Facundo Quiroga
Nicolás Burdisso
Clemente Rodríguez
Gabriel Milito
Martín Demichelis
Leandro Cufré
Gonzalo Rodríguez
Fabricio Coloccini
Daniel Alberto Díaz
Gabriel Heinze
Хагас хамгаалагч
Juan Pablo Sorín
Javier Zanetti
Pablo César Aimar
Cristian González
Mario Alberto Santana
Juan Román Riquelme
Lionel Sebastián Scaloni
Andrés D´Alessandro
Luis González
Maximiliano Rodríguez
Leonardo Ponzio
Javier Mascherano
Santiago Solari
Aldo Pedro Duscher
Esteban Cambiasso
Fernando Belluschi
Federico Insúa
Lucas Ademar Bernardi
Довтлогч
Javier Pedro Saviola
Rolando David Zárate
Hernán Crespo
Carlos Alberto Tevez
César Delgado
Luciano Figueroa
Rodrigo Palacio
Luciano Martín Galletti