Page 117 of 152

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 8:58 pm
by Makaveli
Жеферсоны гоё хаалтаар эхний хагас дуусах шив.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 8:59 pm
by Барнаба
Ней хаалгачийн эсрэг гарч ирээд алдав, шүүгч их сонин юман дээр карт өгөөд пен бас айлд өглөө, Месси харин тэрийг нь алдаж байх юм. Нөхөрсөг гэсэн шинжгүй ширүүхэн, тэмцэлтэй үзэцгээж байна. Мөнхийн ривалууд болохоор тэгдэг биз дээ тэгээд.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 9:14 pm
by Makaveli
Мариад бол пиналт бол биш. Гэхдээ энэ бол нөхөрсөг тэр тусмаа 3 дагч захзээлийг хамрах гэсэн бодлого шүү дээ. Яаж ийж байгаад л тэнцүүлэх гэсэн зорилго л чухал. 2 баг ч гэсэн тэгж аймар ривалдахгүй л байх.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 9:33 pm
by Барнаба
Тарделли дабл-длаа... байрлалаа эзлэх тал дээр муугүй л байна.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 9:52 pm
by postiga
Kaka garaad irlee...hyatadiin talaas tawisan huselt ch gehiimuu shaardlaga ch baij magad l yum...tiim tiim oduud talbaid garah heregtei gej

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 9:54 pm
by Барнаба
Кака-гаа шар өмсгөлтэй нь харах сайхан байна шүү.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 9:54 pm
by richie_d4
Кака нилээн таргалцан харагдаад байх чинь...

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 10:01 pm
by Takanohana_Nowitzki
Хожсоноос илүү Кака гарч ирсэн нь сюрприз байв уу даа. Тиаго Силва Неймарыг ахлагч болгонгуут тоглохоо больцийм уу, эсвэл гэмтэл нтр бна уу? Робиньо гарч ирлээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 10:09 pm
by Барнаба
Силва гэмтэлтэй байгаам шиг байна лээ. Гэхдээ ер нь хараад байхнээ Дунга Ней-д ахлагчийн туузийг шууд ингээд өгчихөж байгаам болвуу гэсэн хандлага ажиглагдаад л байгаа. Яахав, нөхөрсөг ч гэсэн бас хэд гурван хожил авч сэтгэлзүйгээ өргөж байх хэрэгтэй үе л дээ.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sat Oct 11, 2014 10:17 pm
by Өсөхбаяр
силва ч класс хүн шүү дээ.. ахлагч болилоо гээд тоглохгүй бна гэж бхгүй блгүй дээ..

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Oct 12, 2014 2:29 am
by Seikoni
Энэ Тарделлиг худалч хүнд 10 жилийн өмнө ФИФА тоглож байхад л Бразилийн лаг довтлогч байж билээ. Тэгсэн сая харсан чинь бараг 30 хүрч яваа шигшээд 9-хөн тоглолт хийгээд сая Аргентин дээр дабльдсан юм байна шд.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Oct 12, 2014 4:41 am
by Monteyne
Дэлхийн аваргаар бол үнэхээр энэ багтаа бол лидер нь байсаншд, орилсон хашгарсан спарта маягийн биш ч яг л Линколн, Ганди, Форбес, Аудри, Бюффет, Билл нар шиг үйл хөдлөлөөрөө эргэн тойрноо сэргээж ачааны хамгийн хүндийг өөрийн хүслээр үүрдэг тийм санагдсан, ийм төрлийн лидерүүдийн тухай нь миний диплопны ажлын нэг хэсэг байсан тул алдаагүй гэж найдаж байна

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Oct 12, 2014 8:02 am
by Seikoni
Monteyne Стивен Жий гэж оруулаагүй юм уу? Оруулсан ч угаасаа диплома биш диплопны ажил болохоор гайгүй ч юм уу.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Oct 12, 2014 3:28 pm
by Monteyne
Тийм лидер гэж юу байхав дээ

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Sun Oct 12, 2014 7:24 pm
by hosko
Кака Месси дээр лаг нөхөрсөг очсон нөгөөх нь аасш гаргажээ... хаха

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Mon Oct 13, 2014 11:34 am
by Real.madrid
Ней бол ахлах байхөө ...Силва надаа лав тийм ахлагчийн хувь хүнээс харагддаггүй ш д ...Кака маань гарсан биш Месси с** алиалах шив дээ

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed Oct 15, 2014 1:58 pm
by Барнаба
Сингапурт Японтой нөхөрсөг хийж 4-0 р хожлоо, Неймар покердлоо, финиш бол үнэхээр сайжирч, мөн илүү директ тоглодог болоод л байна.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed Oct 15, 2014 3:45 pm
by El Payaso
Хэрвээ Ней Бразилийг ДА болгочихвол бараг Бразилын бүх цаг үеийн шилдэг довтлогч нь болох нь э.э..

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed Oct 15, 2014 5:12 pm
by сайнаа
Эхлээд хараад гайхсан гэж ккк :ногоон:
Тэгсэн ESPN вэбсайт алдаж.
Image

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed Oct 15, 2014 6:22 pm
by zigo
энэ хятад парагвайг хожсон гэнэ үү? эсвэл бас алдчихав уу? хэхэ

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed Oct 15, 2014 8:03 pm
by meesh
Хожсон 2-1-р.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Wed Nov 19, 2014 11:39 am
by Барнаба
Австри-г 2-1 р хожлоо. Ингэснээр ДА-н гутралаас хойш 6 дараалж хожил авлаа. Багийн морал эргээд овоо сэргэж байна, Дунга-д одоогийн нөхцөл байдалд сайн дүн тавья.

Неймар ахлагчийн туузийг Силва-д өгсөн гэж өөрөө хэлж. Тэр Силва талбай дээр жинхэнэ лидершип тиймээс би түүнд ахлагчийн туузийг өгөхөөр шийдсэн л гэж. Силва урьд нь ахлагчийн туузыг Неймар-т өгсөн нь намайг бага зэрэг бухимдуулсан, гэхдээ тэр лидершиптэй, мөн би эргээд гарааны эрхийн төлөө тэмцэлдэнэ, гэх мэтээр ярьсан байсан.

Данте фифа-д өгсөн ярилцлагандаа "бид тэмцээний үед төлөвлөсөн зүйл маань буруугаар эргэх үед, хүссэн зүйлс маань болж өгөхгүй үед яах тал дээр бэлтгэгдээгүй, сэтгэлзүйн тал дээр ажиллаагүй байсан, тиймээс л бид 2 дах, 3 дах гоалыг алдах үед ийм зүйлс тохиолдож болохгүй, бид тэмцээнд түрүүлэх ёстой гэсэн бодолтойгоор довтолсоор хяналтаа бүрэн алдсан. Бид нөхцөл байдлыг бодитойгоор хүлээн авч, ухаалаг, тэвчээртэй байх хэрэгтэй байсан. 7-1 гэсэн үр дүн бол 2 багийн ур чадварын зөрүүний илрэл биш ч 2 багийн сэтгэлзүйн тал дээрх зөрүүний илрэл байсан. Бид сэтгэлзүйгээ бүх зүйл дээр бэлдээгүй байснаас болж дарамт бидэнд улам нэмэгдсэн. Би нэг л зүйлийг энэ тэмцээнээс сурч авсан, тэр бол хэрэв чи сэтгэлзүйгээ л хянаж чадахгүй бол хайр хүсэл, шийдэмгий чанар, эмоци зэрэг хангалтгүй гэдгийг... гэх мэт зүйлс ярьж, ер нь голыг нь олж хэлж.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Tue Nov 25, 2014 11:16 am
by Барнаба
Image

Ирэх жил Чили-д болох Копа-н сугалаа ингэж таарч, манайх Колумб-тай, Аргентин, Уругуай 2 нэг хэсэгт гээд хөөрхөн хүнд таарч, А хэсэг ч бас хөөрхөн өрсөлдөөнтэй болох байх, жигдхэн багууд байна. 6 сарын 11нд Чили Экуадор-н тоглолтоор эхэлж 7 сарын 4-д финалын тоглолтоор тэмцээн дуусна. Хаа очиж сүүлийн үед байгаагүй өрсөлдөөнтэй тэмцээн болох шинжтэй. Месси, Неймар нарын ярьж буйгаар бол Копа-г нилээн сайн онилоод байгаам билээ, Колумб, Чили, өмнөх тэмцээний аварга Уругуай нар юу гэж зүгээр суухав, байдгаа тавина, ялангуяа Чили.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Mar 27, 2015 11:15 am
by *R9*
1:3-ээр хожиж.

Re: Бразилийн шигшээ баг

PostPosted: Fri Mar 27, 2015 1:20 pm
by Барнаба
Тоглолт үзсэн. Яахав баахан залуус гаргаад л үзсэн. Ард Силва, Миранда гэж гарсан. Миранда хүүр чинь Атлетико-д чулуу шиг л байдийм байна лээ, өчигдөр Варане-д дээрэлхүүлээд алуулваа. 2 баг гэхдээ нилээн залуусаа тоглуулах шиг боллоо. Манайх арай динамик сайтай, элдэвтэйм болохоор илүү боломж гаргаад хуслаа. Яахвээ учиргүй 98 оны хариу мариу гэж бодохгүй байгаа ч Франц-г Парист нь хожих сайхан л байна. Дараа нэг том тэмцээнд хариугаа авах боломж гарах байлгүй дээ.

Урд гарсан Фирмино гээд залуу харин хаа очиж Фред, Жо нараас хамаагүй илүү юм, гэхдээ л нэг класс дутуу 9-үүд л байгаад байдаг. Нээх сайхан сэтгэл сэргэтэл тоглодог 9 төрөөсэй билээ. Нэг нийтлэл уншиж байхад хэд хэдэн залуус гарч ирж байгаа л юм байна лээ, Дараагийн Ромарио гээд нэг жижигхэн залуу бол 16-д их элдэвтэй тоглодог гоалтой нөхөр байна лээ, гэхдээ ерөнхийд нь хараад үзэхэд жаахан бие жижигтэй 9-үүд л их гараад байх юм. Дунга ямартай ч ДА-с хойш 7 тоглолт шигшээг авч орлоо, 7 хожсон байна. Одоо Чили-тэй нөхөрсөг хийнэ, тоглогчдоо жоохон гамнах хэрэгтэй байх. Гайгүй чухал тоглогчдоо 1 үе л тоглуулаасай.