Page 86 of 100

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Jul 01, 2014 12:47 am
by forzamilan
Тэгвэл ядаж 30 баг + шалгараагүй бүх багуудаас л дээр байх нь :ногоон:

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Jul 07, 2014 4:39 pm
by Forza Juve
Паранделли ДАШТ дуусаагүй байхад л Галатасарайн дасгалжуулагч болчихдог байна шдээ ккк

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Aug 15, 2014 2:11 am
by Tmshinoda
Контэтой 2 жилийн гэрээ хийжээ.
Ювэг гайгvй удидаж байсан хvн Еврогоор юм дуулгах байгаа

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Aug 15, 2014 9:33 pm
by Чуугий
Конте гэнэт ажлаа өгөхөд нь шигшээн дасгалжуулагч болох гэж байгаа юм байна даа гэж бодож байсан бодсоноор л боллоо шүү.
Ирэх еврогоор гайгүй үзчихвэл дараагийн ДАШТ хүртэл баг удирдана биз.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Thu Sep 04, 2014 5:37 pm
by Forza Juve
[img]http://www.football-italia.net/sites/default/files/imagecache/main_photo/[type]/[nid]/conte-it-zip490ai.jpg[/img]

Gk: 1 Buffon (Juventus), 25 Padelli (Torino), 26 Perin (Genoa), 17 Sirigu (Paris Saint Germain);

D: 5 Astori (Roma), 19 Bonucci (Juventus), 3 Chiellini (Juventus), 4 Ogbonna (Juventus), 13 Ranocchia (Inter);

M: 6 Candreva (Lazio), 14 Darmian (Torino), 16 De Rossi (Roma), 20 De Sciglio (Milan), 24 Florenzi (Roma), 23 Giaccherini (Sunderland), 2 Maggio (Napoli), 8 Marchisio (Juventus), 18 Parolo (Lazio), 15 Pasqual (Fiorentina), 28 Poli (Milan), 21 Verratti (Paris Saint Germain);

F: 22 Destro (Roma), 11 El Shaarawy (Milan), 10 Giovinco (Juventus), 9 Immobile (Borussia Dortmund), 27 Quagliarella (Torino), 7 Zaza (Sassuolo)

Конте гэнэт Италийн шигшээ болсон шиг өнөөдөр Голландтай хийх тоглолтод ёстой санаандгүй нөхдийг дууджээ. Мань нөхөр ер нь залуучуудад боломж олгох хандлагатай байгаа бас 3:5:2 гэсэн системээ голчлох, мөн өөрийн мэддэг тоглогчдод итгэл үзүүлэх болтой.

Хаалгачдаас шинээр Паделли дуудагдсан байна.... нөхөр эрт тэмцээнийг эхэлсэн тул Удинезегийн Скуффетээс илүү сай формтой гэж дуудсан болтой. гэхдээ 4 дэх хаалгач гэж нэг их шаардлагагүй нөхцөлд ямар санаатай дуудсан юм бол доо.

Хамгаалагчдаас Одоо бэртээгүй байгаа, формтой, гайгүй гэх хамгаалагчдын дуудсан байна. Огбоннаг Ювед нэг их тоглуулдаггүй байсан, нөхөр ч олон тоглохгүй болоод алдаа гаргах гээд байдаг болсон ч хамаагүй дууджээ.

Хагас хамгаалагчдаас Бразил явсан хэд дээр нэмээд Поли, Паскуаль, Мажжио, Плоренци, Жиаккерини нарыг дуудсан бөгөөд хамгийн гайхалтай нь Сандерландийн сэлгээгээс бараг л гарахгүй болоод байгаа хуучин цэрэг Жиаккериниг дуудаж, бусад нь бол хангалттай дуудагдах шалтгаантай нөхөд л дөө.

Довтолгоонд үндсэндээ Бразил авсан Инсайн, Балотелли 2-ыг орхиж, голчлон залуучуудаа дуудаж, Кваглиарелаа, Заза нарыг дуудсан нь гайхалтай байв... Берарди орсонгүй нь бүр гайхалтай.

Ерөнхийдөө Голландтай тоглох тоглолтыг залуучуудаар турших гэсэн санаатайгаар шигшээн боссын ажлыг эхлүүлж байгаа нь сайшаалтай байна. Тэгээд ч 2 ДАШТ дараалан бүтэлгүйтсэн тул шинэ үеэр Францын ЕАШТ-д орж, дараагийн ДАШТ-д бүр сайн бэлдэж орох шинэ үеийг тавих болтугай :eek: :italy

Конте Пирлог шигшээгийн тоглолт болгон буюу нөхөрсөг, чухал бус тоглолтуудад дуудахгүй шийдвэрлэх болон том тэмцээнд дуудаж байна ухааны юм хэлсэн байсан, энэ нь Пирлог аажимаар явуулж байгаа хэрэг үү яав

Голландын эсрэг гарааг ингэж таамаглаж байгаа юм байна.

Italy 3:5:2 probable: Sirigu; Ranocchia, Bonucci, Astori; Candreva, Marchisio, De Rossi, Parolo, Giaccherini; Zaza, Immobile

Кандрева, Жиаккерини 2 жигүүрт, Де Росси, Маркизио, Пароло 3-ыг төвд....3:5:2-оор тоглоход Вераттиг туршилтад оруулаагүй нь сонин байлаа.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Sep 05, 2014 9:47 am
by Yago
2-0 хожжээ. 3' Иммобил /пасс - Бонуччи/, 10' ДДР /пеналт - Заза авсан/ гоолдсон байна.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Sep 10, 2014 8:59 am
by Чуугий
Норвегийг 2:0р Заза,Бонуччи нарын гоолоор хожиж.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Wed Sep 10, 2014 2:00 pm
by Жонон
Бонуччи,Заза 2 дарааллаад давгүй тоглочихож бгаам бна.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Oct 06, 2014 1:20 am
by Forza Juve
Конте шигшээд энэ жил Фейеноордоос Английн Саутхэмптонд очсон Пелле гээд гарыг дуудсан байна. Азербежаны эсрэг тоглох юм уу даа... Нөхөр Пармагаас Италийн лигт өөрийгөө харуулж чадахгүй Фейеноордод очоод хэсэг азаргалсан.... тэгээд шинэ багтаа ирээд гайгүй үзэж байх шиг.

Конте шигшээг удирдаад нөгөө ТОГЛОГЧ БОЛГОН ШИГШЭЭД ТОГЛОЖ ЧАДНА гэсэн зүйл хийгээд байх шиг байна даа. :RD

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sat Oct 11, 2014 6:22 am
by Жонон
Кьеллини Шоу.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sat Oct 11, 2014 2:12 pm
by Realist
Кьеллини хеттрек хийж 2-1 хожиж хаха

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sat Oct 11, 2014 3:29 pm
by Өсөхбаяр
бас л сонин тохиолдол бна шүү

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sat Oct 11, 2014 7:47 pm
by Жонон
Балог Конте бараг жийчих шив дээ.Манай хүн ч замхарлаа шүү.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sat Oct 11, 2014 8:03 pm
by fanaticalantifanatic
ДАШТаар замаа заачихсан байхдаа өөрөө, багийхантай ч таарамжгүй болсон, гэхдээ гайгүй байвал дуудах л байлгүй

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sun Oct 12, 2014 9:58 am
by UULAA
Image

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Oct 14, 2014 9:45 am
by Tdi
Пэллэ дебют тоглолтондоо гоолдож 1-0 Мальтыг хожжээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Oct 24, 2014 1:00 pm
by Tdi
FIFA шинэ ранкаар 11 дүгээр байранд оржээ. Эхний 10-с урагшаа орвол Контэ 1 сая ёврогийн урамшуулал авах юм байна.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Oct 24, 2014 1:12 pm
by Villa_Bayaraa
Tdi wrote:FIFA шинэ ранкаар 11 дүгээр байранд оржээ. Эхний 10-с урагшаа орвол Контэ 1 сая ёврогийн урамшуулал авах юм байна.


Манай "Морь" бол наад ранкыг чинь угаасаа хэлбэлзэж байдаг юм битгий тоо гэдгий шд ккк

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Oct 24, 2014 1:13 pm
by Өсөхбаяр
Villa_Bayaraa wrote:
Tdi wrote:FIFA шинэ ранкаар 11 дүгээр байранд оржээ. Эхний 10-с урагшаа орвол Контэ 1 сая ёврогийн урамшуулал авах юм байна.


Манай "Морь" бол наад ранкыг чинь угаасаа хэлбэлзэж байдаг юм битгий тоо гэдгий шд ккк

:eek: :-o

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Fri Oct 24, 2014 3:52 pm
by hosko
Австраличууд бүр арай л майр унаж байгаа даа сүүлийн үед...

За гэхдээ хэлбэлзэж байдаг юм хойно доо...

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Nov 11, 2014 10:17 am
by Shaggy
За Хорватын эсрэг тоглоно. Конте Балог эргүүлэн дуудаж хүмүүсийн юу гэж хэлж байгаагаас үл хамааран өөрийн биеэр балог хэр байгааг харах хэрэгтэй байнаа гэж. Контег нилээн шүүмжилж буруу хүн дуудлаа гээд гэсэн холбооны ерөнхийлөгч Конте Балог ерөөсөө мэддэггүй бараг танилцах хэрэгтэй ухааны юм ярьж хэхэ... Бало одоо л хүн шиг байхгүй бол үнэндээ эвгүйтэж байнадаа. Заза дуудагдсанд баяртай байгаа болтой.. Одоо ямар дугаар зүүх юм бол Жовинко 10 зүүж байгаа... Эмполигоос Ругани, Сампын Сориани бас Гэноагийн Бертолаччи нар анх удаагаа шигшээд дуудагдлаа бас нэг сонин хүн байгаа нь 33 настай Турины Моретти... Миланд үзүүлж байгаа тоглолтоороо Бонавентура 2 жилийн дараа дахин дуудагдлаа нөхөр хөл дээрээ тогтож чадахгүй баярласан л гэж.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Tue Nov 11, 2014 10:21 am
by Tdi
Контэгийн цалингийн багагүй хувийг өгдөг Пумагаас болоод Балог дуудчихлаа гээд цуураад байна. Арай үгүй байлгүй дээ. Балог тоглуулвал гоолдоно доо. Тэгээд бүр Ловрэн гарах юм бол амархан биз дээ.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sun Nov 16, 2014 11:43 am
by ..::Affictor::..
Бало бэртээд Англи руу буцсан байна лээ.Огбонна бас буцаж. Миланд гэнтийн үер болоод оройны Хорваттай хийх тоглолт цуцлагдаж магадгүй байгаа юм байна да.Сан Сиро д хоёр баг бэлтгэл хийх байсан ч хийгээгүй,бөмбөг бол ойхгүй л байгаа юм байна

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Mon Nov 17, 2014 12:05 am
by Forza Juve
Контегийн хувьд Балотеллиг фитнес ямар байгаа энэ тэрийг бодит байдал дээр үзэх гэж дуудсан гэж бодож байна..... шигшээд бас хачин хачин гаруудыг дуудаж байгаа нь сайн таних гэсэн зорилготой байх.... нөхөр 3:5:2-оороо л нүдээд байх шинжтэй шүү.... манайд байхдаа энэнээс өөрөөр яагаад тоглодоггүй юм гэхээр Пепе гэмтсэн тул 4:3:3-д зүүнд тоглох хүнгүй болохоор гэдэг ч энэ нь худлаа л юм байна... нөхөр 3:5:2-оо улам л төгөлдөржүүлэх гээд л үзээд байгаа болтой.... сайн гаршаагүй бол гоолын боломж болон гоол орох дургүй формат л даа.... Контегийн эхний 3 тоглолт дээр харагдах шиг болсон.

Re: ~Nazionale Italiana

PostPosted: Sun Mar 22, 2015 7:23 pm
by Forza Juve
Gk: Buffon (Juventus), Perin (Genoa), Sirigu (Paris Saint Germain);


D: Barzagli (Juventus), Bonucci (Juventus), Chiellini (Juventus), Moretti (Torino), Ranocchia (Inter);


M: Antonelli (Milan), Bertolacci (Genoa), Candreva (Lazio), Cerci (Milan), Darmian (Torino), Florenzi (Roma), Marchisio (Juventus), Parolo (Lazio), Pasqual (Fiorentina), Soriano (Sampdoria), Valdifiori (Empoli), Verratti (Paris Saint Germain);


F: Eder (Sampdoria), Gabbiadini (Napoli), Immobile (Borussia Dortmund), Pellé (Southampton), Vazquez (Palermo), Zaza (Sassuolo)

Болгар болон Англитай хийх тоглолтуудад дээрх тоглогчдыг дуудаж.... Эдэр, Вазкүэз гээд 2 ориундиг дуудаж.... Харахад л хагас хамгаалалт, довтолгоонд Италийн шигшээгийн чанар асар муудаж дээ :ногоон:

Манай Контэ ч ирэх жилийн Европын АШТ-д хүнд даалгавартай байна даа... :D